| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1642 |
| Огноо | 2018-12-05 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 1642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Ч.Батбаяр,
Хохирогч Т.Батцэцэг, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан,
Шүүгдэгч П.Н , түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Н ид холбогдох эрүүгийн 1806 05557 1772 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэл судлаач мэргэжилтэй, “ ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай,П.Н .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч П.Н нь 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын “Гүнжийн Ам” гэх газар байрлах зуслангийн байшинд өөрийн эхнэр Т.Батцэцэгийн зүүн гарын сарвуун тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь “зүүн сарвууны 3-4 дүгээр хурууны угийн шивнүүрийн далд хугарал, баруун зүүн өгзөгт цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 6
дугаар сарын 25-ны өдөр эхнэр 3 хүүхдийн хамт өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэгт байдаг лагерын байшинд очсон. Гэртээ завсар хийж дуусаад илүү гарсан эд хогшлоо буулгах санаатай очсон. Би эхнэрт “гэрээ цэвэрлээд байж бай, би хоол хийе” гэж хэлээд гараад орж ирэхэд гэрээ цэвэрлээгүй байсан. Тэгэхээр нь би эхнэрт дахин “гэрээ цэвэрлэчих, би хоол хийх гэж байна” гэж хэлсэн. Тийм байдлаас болж бид хоёр маргалдсан. Эхнэр уурлаад гараад явахаар нь би хот явлаа гэж ойлгоод хойноос нь гүйж гараад уурандаа замд тааралдсан мод аваад хонго руу нь цохисон. Тэгэхэд гараараа хааж байхдаа хуруугаа цохиулж би хурууг нь хугалсан. Энэ үйлдлээ би хүлээн зөвшөөрч байна. Маш их уучлалт гуйж эвлэрье гэж олон удаа гуйсан. Одоо ч гэсэн уучлалт гуйж байна. Намайг уучлаарай.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Батцэцэг мэдүүлэхдээ: “...Тухайн үед бид хоёр тусдаа байсан. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр лагерын байшиндаа буйдан аваачиж тавих бодолтой явсан. Тухайн үед манай байшин аймшигтай тоос шороо болсон байдалтай байсан. Шил нь хагарсан, хэрээ үүрэлсэн байдалтай байсан. Тэгэхэд П.Н “энд хоол хийе” гэж хэлсэн. Би “энэ тоос шороотой газар яаж хоол хийх юм” гэж хэлсэн. Намайг “байшин цэвэрлэ” гэж хэлсэн. Би цэвэрлэх санаатай байж байтал намайг “цэвэрлэхгүй гэж байна уу” гээд уурласан. Тэр үед би машин руу алчуур авах гээд явж байтал араас мод бариад юу юугүй намайг цохисон. Одоо гомдол саналгүй.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Батцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-40-41/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8031 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-25/, шүүгдэгч П.Н ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-37/, шүүгдэгч П.Н ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/, шинээр хохиролд 5.646.000 төгрөгийг төлсөн баримт 1 хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Н нь 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын “Гүнжийн Ам” гэх газар байрлах зуслангийн байшинд өөрийн эхнэр Т.Батцэцэгийн зүүн гарын сарвуун тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь “зүүн сарвууны 3-4 дүгээр хурууны угийн шивнүүрийн далд хугарал, баруун зүүн өгзөгт цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Т.Батцэцэгийн өгсөн: “...П.Н бид хоёр 2012 онд гэрлэлтээ баталуулж, 3 хүүхдийн эцэг, эх болсон. 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нөхөр П.Н болон 4-11 насны хүүхдүүдтэйгээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын “Гүнжийн хоолой” дахь зуслангийн байшиндаа очсон. Бид нар байшиндаа 2-3 жил очоогүй байсан учир шил нь хагарчихсан дотор нь шувуу үхчихсэн бохир байсан. Тэгтэл манай нөхөр намайг уг байшингаа “шүүрд, цэвэрлэ” гэхээр нь би “одоо амьдрахгүй байж цэвэрлээд яадаг юм” гэтэл П.Н уурлаад байхаар нь би “цэвэрлэлээ” гээд гэж хэлээд гараад машинаас бээлий авах гээд гартал П.Н араас гарч ирээд гадаа байсан жижиг модыг аваад миний хонго руу цохиод байхаар нь би хоёр гараараа өгзгөө хаатал миний зүүн гарын сарвуу хэсэг рүү цохьсон. Тэгээд би зүүн гарын ядам хуруугаа хартал хугараад унжчихсан байсан. Өмнө нь бид хоёр хэд, хэдэн удаа муудалцаж байсан. Гэхдээ би цагдаад хандаж байгаагүй. 2014 оны хавар нэг удаа цагдаа дуудаж байсан. Өмнө нь Захиргааны хариуцлагын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдаж байгаагүй. Миний хувьд гомдолтой байна. Өмгөөлөгчийн зардал 600.000 төгрөгийг гаргуулан. Мөн цалингийн зөрүү, эмчилгээний зардал зэргийг нэхэмжилж байна. Холбогдох баримтыг авчирч өгнө. Яг хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна.../хх-20-21, 40-41/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8031 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Т.Батцэцэгийн биед зүүн сарвууны 3-4 дүгээр угийн шивнүүрийн далд хугарал, баруун, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /хх-25/ гэх дүгнэлт,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Н ийн яллагдагчаар өгсөн: “...П.Н 2018 оны 06 сарын 24-ний өдөр 12 цагийн үед би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын "Гүнжийн ам" гэх газар зуслангийн байшин дээрээ эхнэр Т.Батцэцэгт “хог шүүрдчих” гэх асуудлаас болж муудалцаад газарт байсан мод аваад өгзөг рүү нь цохьсон. Батцэцэг гараараа хааж таарсан чинь зүүн гарын сарвуу нь цохигдсон. Өмнө нь би эхнэртэйгээ маргалдаж Захиргааны хариуцлагын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдаж байгаагүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дээрх гэмтлийг би учруулсан, хүлээн зөвшөөрч байна.” /хх-36-38/ гэх мэдүүлэг,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-14/,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-45-51/,
Шүүгдэгч П.Н ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-28/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч П.Н ийн 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын “Түнжийн Ам” гэх газар байрлах зуслангийн байшинд өөрийн эхнэр Т.Батцэцэгийн зүүн гарын сарвуун тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь “зүүн сарвууны 3-4 дүгээр хурууны угийн шивнүүрийн далд хугарал, баруун зүүн өгзөгт цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Т.Батцэцэг нь шүүх хуралдаан 5.646.000 төгрөгийг хүлээн авлаа, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч П.Н ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч П.Н ид ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д оногдуулсан зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, П.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ШүүгдэгчП.Н ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан П.Н ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.Н ид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Н ид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС