| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0178/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/180 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/180
Top of Form
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга *******.Золзаяа, улсын яллагч *******.*******нхбаяр, өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Х.Бурмаа, Б.*******риунболд, Б.Түмэндэмбэрэл, өсвөр насны шүүгдэгч Б., *******., *******. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******.*******нхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б., *******., *******. нарт холбогдох эрүүгийн 17600000017 дугаартай, 178/017/0178/Э/ индекстэй хэргийг 018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын 5-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс Халх, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Жаргалант сумын *******-******* сургуулийн ************** ангид суралцдаг, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 6 айлын орон сууцны -******* тоотод оршин суух хаягтай, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, овгийн ын Модон овгийн *******риунболдын Зазгар овгийн *******нхбаярын /РД.*******5*******/
Монгол Улсын иргэн, ******* оны 0 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс Халх, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Жаргалант сумын *******-******* сургуулийн ************** ангид суралцдаг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Модон овгийн *******риунболдын /РД.П*******08*******/
Монгол Улсын иргэн, оны 08 дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс Халх, Бага боловсролтой, мэргэжилгүй, Жаргалант сумын *******-******* сургуулийн ангид суралцдаг, Ховд аймгийн Жаргалант сумын багийн -1 тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Зазгар овгийн *******нхбаярын /РД.048*******18/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Өсвөр насны яллагдагч Б., *******., *******. нар нь бүлэглэн Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутагт байрлах иргэн Д.гийн эзэмшлийн “” хүнсний дэлгүүрээс 018 оны ******* дугаар сарын 5-ны өдөр нийт 400.000 төгрөгийн үнэ бүхий 1 блок бэлэн тамхи, эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б., *******., *******. нар нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутагт байрлах иргэн Д.гийн эзэмшлийн “” хүнсний дэлгүүрээс 018 оны ******* дугаар сарын 5-ны өдөр нийт 400.000 төгрөгийн үнэ бүхий 1 блок бэлэн тамхи, эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Д. нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 018 оны ******* сарын 5-ны өдөр 11 цагийн үед дэлгүүр дээрээ очиход хулгай орсон байсан учраас цагдаад хандсан. Тэр өглөө нь манай гэрийн хүн нь усны шугам ухаад хаалга онгорхой байхад нь ******* –******* сургуулийн хүүхэд орж 11 блок тамхи, 4 ширхэг шоколад авсан байсан. Манай дэлгүүрээс нийтдээ 400000 төгрөгний эд зүйл алга болсон түүнийг хүүхдүүдийн ээж аавууд нь төлөөд дуусгасан одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй, гомдолгүй /хх 1-15, 1--р хуудас/ гэх мэдүүлэг,
Гэрч Д. нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тэгээд манай ангийн ажил хийсэн хүүхдүүдэд манай аав, ээж засвар хийгээд мөнгө байхгүй байгаа тул тамхи өгсөн бид нарт мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би бас гайхаад тэд нарыг уурлаад худал хөгшин хүнээр битгий тоглоод бай гэж хэлтэл та бид нарт итгэхгүй байна уу бид нарын гарыг хар гэхээр нь итгээд овоо юм бэ ажил хийж явдаг гэж бодоод л өнгөрсөн. Тухайн үед гурвуулаа орж ирсэн бөгөөд мөнгө хэрэгтэй байна ном ойр зуурийн юм авах хэрэгтэй байна гэхээр нь мундаг хүүхдүүд байна гэж хэлээд 0 орчим мянган төгрөг өгсөн. Зарим тамхины мөнгийг нь өгөөгүй байсан. Гэтэл нэг их удалгүй “” дэлгүүрийн ах орж ирээд би дэлгүүрээс тамхиа хулгайд алдлаа гэхээр нь гайхаад танай дэлгүүрийн бараа тийм ил байсан юм уу гэж асуухад надад хүүхдүүд нүх булалцаж байгаад дэлгүүрээс хулгайлсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 17-1 хуудас/
Гэрч Н. нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би дэлгүүрийн цэвэр усны шугам шороогоор дарж байтал хэдэн хүүхэд ирээд надад тусласан юм. Гэтэл манай эхнэр Д. ирээд дэлгүүрээс эд зүйл алга болсон байна гэж хэлээд би мэдсэн. Гэтэл надад тусалсан гурван хүүхэд намайг юм хийж байх хойгуур орж эд зүл хулгайлсан байсан" гэх мэдүүлэг /хх-0-1 хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн: Би хулгайн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, буруугаа ойлгож, гэмшиж байна
Өсвөр насны шүүгдэгч *******.гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн: Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс хойш ийм үйлдэл хийхгүй. Хулгайлж авсан зүйлүүдээ хуваагаад хохирлыг төлж өгсөн. Дахиж ийм хэрэг хийхгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Өсвөр насны шүүгдэгч *******.гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн: Бид нар хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахиж хулгай хийхгүй. Хохирогчийн хохирлыг төлж өгсөн. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б., *******., *******. нарт холбогдох хэрэгт эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ хуульд заасан ердийн журмаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан тусгай журмыг удирдлага болгон шийдвэрлэсэн болно.
Дээрхи хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба өсвөр насны шүүгдэгчидийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, өсвөр насны шүүгдэгчдээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон тусгай журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг ханян шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б., *******., *******. нар нь гэм буруугийн санаатай үйлдлээр 018 оны ******* дугаар сарын 5-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутагт дэвсгэрт байрлах иргэн Д.гийн эзэмшлийн “” хүнсний дэлгүүрээс 400.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан болох нь дээрхи баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгч *******., *******., Б. нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-40, 70, *******4/-аар, хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.гийн “...Миний зүгээс хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй..” гэх мэдүүлгээр,
Өсвөр насны шүүгдэгч *******. нь ******* нас 1 сар 17 хоногтой, *******. нас сар ******* хоногтой, Б. нь ******* нас 7 сар 01 хоногтой байхдаа буюу ******* насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн болох нь нас тоолсон тухай тэмдэглэл /хх-41, 7, *******6/, төрсөний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Дээрхи гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал, өсвөр насны хүүхдүүдээр ажил хөдөлмөр эрхлүүлэхээр дуудсан байдал, өсвөр насны шүүгдэгчдийн ар гэр, эцэг эхийн хараа хяналт сулаас хүүхдүүд хичээлийн бус цагаар тоглоом тоглож хэн нэгэнд өрөнд орж санхүүгийн хараат байдалд орсон шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч *******., *******., Б. нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
Шүүгдэгч нарын нас бие, ёс суртахууны байдал,нийгэмд байр суурь олоход нь туслах, гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, сурч боловсрох зэрэг өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдлыг нь харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшуулахаар шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч *******., *******., Б. нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхээр шийдвэрлүүлэх эд мөрийн баримт ирээгүйг мөн битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч *******., *******., Б. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 18.1, 18. дугаар зүйл 6.1, 6., 6.6, 6.7, 6.8, 6.*******, 6.1 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч овгийн ын , Модон овгийн *******риунболдын , Зазгар овгийн *******нхбаярын нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар овгийн ын , Модон овгийн *******риунболдын , Зазгар овгийн *******нхбаярын нарт 01/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******.,*******., Б. нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******.,*******., Б. нарт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулсугай.
5. Өсвөр насны шүүгдэгч *******.,*******., Б. нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Өсвөр насны шүүгдэгч *******., *******., Б. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэргэлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
Д*******РГ*******Л*******ГЧ ШҮҮГЧ Б.Г*******НТӨГС
Top of Form