Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 114/2018/0036/З |
Дугаар | 221/МА2019/0105 |
Огноо | 2019-02-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2019/0105
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Д.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, гуравдагч этээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0810 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0810 дугаар шийдвэрээр: Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-н өдрийн А/178 дугаар захирамжийн Б.У-д холбогдох хэсгээс 322,41 м.кв газар эзэмших хэсгийг хүчингүй болгож, “А” ХХК-д эзэмшүүлсэн 7000 м.кв газрын хэмжээгээр кадастрын мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч давж гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0810 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдол гаргаж байна. Үүнд:
Дээрх шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжаар Б.У-д холбогдох хэсгээс 322,41 м.кв газар эзэмших хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/238, Баянзүрх дүүргийн Газрын албаны 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10/23 дугаар албан бичигт “А” ХХК-ны эзэмшил газар нь мэдээллийн санд дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар иргэн Б.У-ийн эзэмшил газартай давхцалгүй болно гэсэн 2 бичиг баримтын ас холбогдлыг шүүх үнэлээгүй шийдсэн. Иргэн Б.У нь өөрийн хүсэлтээр зохих журмын дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргад 2013 оноос эхлэн хандаж, хүсэлтээ гарган холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өгч газрын гэрчилгээ авсан байна. Ер нь газрын мэдээллийн сан дахь газрын кадастрын зураг нь хөдөлшгүй нотлох баримт мөн. “А” ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг 700 м.кв биш, 6175 м.кв болгосон гэдгийг аль эрт буюу 2012 онд мэдсэн. Үүнийгээ ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Гэтэл Б.У нь хөрш зэргэлдээ газар буюу 500 м.кв газар авснаар энэ маргаан үүсч бүр сүүлдээ байгалийн гамшиг, гал усны аюул гэх мэт зүйлээр шалтаглан газар давхцалтай гэсэн баримт гаргуулан авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ер нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь огт зөрчигдөөгүй гэж үзэж байна. Иймд Б.У-ийн эзэмшлийн газар нь “А” ХХК-ийн газартай давхцуулан олгосон гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай зарим нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, маргааны үйл баримтад холбогдох дүгнэлтийг хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Нэхэмжлэгч “А” ХХК-аас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Б.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “А” ХХК-д эзэмшүүлсэн 7000 м.кв газрыг уг хэмжээгээр кадастрын мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн газрын албанд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай компани Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжийн дагуу тус дүүргийн 5 дугаар хороонд байрлах 1000 оюутны байрны 7000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай оюутны дотуур байр, үйлчилгээний зориулалтаар эзэмших болсон ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/444 дүгээр захирамжаар газар эзэмших гэрчилгээ олгож, өнөөдрийг хүртэл 7000 м.кв талбайг эзэмшиж байгаагаар газрын төлбөрөө төлж байгаа. Гэтэл тус дүүргийн Газрын албаны удирдлага, байцаагч нар манай эзэмшил газрын нүүрэн талын газрыг инженерийн байгууламжтай газар гэж шалтаглан 6370 м.кв газрыг эзэмшүүлсэн. Инженерийн байгууламжтай, нийтийн эзэмшлийн талбай гэсэн атлаа дүүргийн Засаг даргын 2014 оны А/178 дугаар захирамжаар иргэн Б.У-д манай хашаан дотор 500 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон нь илт хууль бус” хэмээн тайлбарлан маргасан байна.
Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... “А” ХХК анх өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн орчны газрыг эзэмшихээр Засаг даргад өргөдөл гаргахдаа “Т” ХХК-ийн 9140.48 м.кв талбайгаар гүйцэтгүүлсэн кадастрын зураг нь гуравдагч этгээд Б.У-ийн эзэмшилд олгосон нэгж талбарын 18646311804729 дугаар бүхий 500,22 м.кв талбайтай 322,41 м.кв газар давхцалтай байгаа нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь буруу байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар тус дүүргийн 5 дугаар хороонд нэхэмжлэгч “А” ХХК-д 7000 м.кв, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 178 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.У-д 500 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн анх өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн орчны газрыг эзэмшихээр Засаг даргад гаргасан 9140.48 м.кв талбайн зурагтай харьцуулж, гуравдагч этгээдийн газартай давхцаж байна гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга 2015 оны А/444 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид 7000 м.кв газар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоод бодит байдал дээр 6370 м.кв газар эзэмшиж байгаа гэх боловч гэрчилгээгээр эзэмшүүлсэн 7000 м.кв газар нь байршлын хувьд яаж байршиж байгаа нь тодорхой бус байхад гуравдагч этгээдэд олгосон 500 м.кв газрыг ямар хэмжээгээр давхцалтай болохыг яаж тогтоосон нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгчээс “дүүргийн Газрын алба нь захирамжид заасан газрын хэмжээг үндэслэлгүйгээр багасгаж, манай компанийн газартай давхцуулж Б.У-д газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн, үндэслэлгүй” гэж маргаж буй энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгч бодит байдалд хэдэн м.кв газар эзэмшиж байгаа, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжид дурдсан 7000 м.кв газартай гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар давхцаж буй эсэхийг тодруулж, шаардлагатай бол холбогдох мэргэжлийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй эсэх, маргаан бүхий Засаг даргын захирамж Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байхад анхан шатны шүүх энэ талаарх баримтыг бүрэн гүйцэд тодруулж, бүрдүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан шүүхийн шийдвэрт тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
2019 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 221/МА2019/0105 | Улаанбаатар хот |