Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 1653

 

                            

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч С.Д , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Д д холбогдох эрүүгийн 1806 06148 1807 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Хөвсгөл аймгийн     тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, С.Д .

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч С.Д  нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 23 дугаар гудамжны 580 тоотод иргэн Б.Батчимэгийн монгол гэрийн амбаарыг эвдлэн нэвтэрч, 42 инчийн Скайворт маркийн зурагтыг хулгайлан авч 566472 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Батчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-13/, гэрч Г.Отгонжаргалын өгсөн мэдүүлэг /хх-16-17/, “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-46-49/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/, С.Д ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-28-30/, шүүгдэгч С.Д  ял шалгах хуудас /хх-34/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч С.Д  нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 23 дугаар гудамжны 580 тоотод иргэн Б.Батчимэгийн монгол гэрийн амбаарыг эвдлэн нэвтэрч, 42 инчийн Скайворт маркийн зурагтыг хулгайлан авч 566472 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

          Мөрдөн байцаалтад хохирогч С.Батчимэгийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өглөө 08 цагийн үед гэрээс гарч ажилдаа явсан. Ажлаа тараад 19 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд амбаарын арын банзыг хугалаад хулгайч орж хойморт байсан Скайворт брэндийн 42 инчийн хар өнгийн зурагт алдагдсан байсан. Амбаарын арын хаалга цоожтой байдаг харин гэрийн хаалга гараар нээгддэг цоожтой байсан. ...Бондоохой гэж дууддаг Сүрэнжавын Даваажаргал гэдэг залуу манай зурагтыг аваад гарч байхыг хөршийн хүү Өсөхбаяр харсан байсан.” /хх-9-10/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн байцаалтад гэрч Г.Отгонжаргалын өгсөн: “...Миний хүү урьд нь хэрэгт орж байгаагүй. Одоо шалгагдаж байгаа хэрэг нь бол хамаатныхаа айлаас зурагт хулгайлсан юм.” /хх-16-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад С.Д ын яллагдагчаар өгсөн: “…Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би тэр үед согтуу байсан учраас Ганхуяг ахын гэрийн амбаарынх нь нэг банзыг эвдээд гэрт нь ороод хойморт нь байсан том зурагтыг нь хулгайлж аваад гадагшаа гарч явсан юм. Тэгээд үүрээр зам дээр явж байгаад цагдаад баригдсан.” /хх-28-30/ гэх мэдүүлэг,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-7/,

-“Дамно” ХХКн-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-46-47/,

-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-50/,

-Илтгэх хуудас /хх-51/,

-Хохирол төлбөр авсан тухай баримт /хх-55/,

 -Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-9-10/,

 -Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-55/,

-Шүүгдэгч С.Д  ял шалгах хуудас /хх-34/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч С.Д ын 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 23 дугаар гудамжны 580 тоотод иргэн Б.Батчимэгийн монгол гэрийн амбаарыг эвдлэн нэвтэрч, 42 инчийн Скайворт маркийн зурагтыг хулгайлан авч 566472 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар С.Д  нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Д  нь хохирогч Б.Батчимэгт учруулсан хохирлыг нөхөн

төлсөн ба үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдад тооцсон ба энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч С.Д д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасанаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Д д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Д  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Д  нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан 105 хоригдсон ба түүний цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Скайворт маркын 42 инчийн зурагт, улаан эрээн бүтээлэг 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Д ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. С.Д ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар С.Д д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, С.Д  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар С.Д ын цагдан хоригдсон 105 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Скайворт маркын 42 инчийн зурагт, улаан эрээн бүтээлэг 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, С.Д д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                     Э.ЧИНГИС