Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00338

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00338

 

 

********ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/03553 дугаар шийдвэртэй,

********ын нэхэмжлэлтэй *********д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20,781,990 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: ********* нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 91-94 УНЯ дугаар бүхий BENZ G500 авто машин барьцаалан 27,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр нэг сарын хугацаатай авсан. Гэвч тухай өдрөө машинаа миний нэр дээр шилжүүлэн буцааж авсан. Зээлийн гэрээг амаар сунган хүүгээ төлж байсан бөгөөд 2015 оноос зээлээс 10,000,000 төгрөгийг төлсөн, 8 сард зээлийн хүүд 1,500,000 төгрөгийг өгсөн. Барьцааны машин маань харагдахгүй болохоор асуухад өөр хүний нэр дээр шилжсэн байсан. Цагдаад өгч шалгуулсан. Гэвч өршөөлд хамрагдсан байдаг. Түүнээс хойш эгч нь дүүгээ хохиролгүй болгоно. Одоогоор боломжгүй байна хэмээн аргацаадаг байсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талаас татгалзал, тайлбар гаргаагүй болно:

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Боржигон овогт Дуулгын Оюунгэрэл /ЧЖ79061205/-ээс 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч, Гал овогт Мөнгөндусалын Болорболд /ХЗ83010313/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,781,990 /арван дөрвөн сая долоон зуун наян нэгэн мянга есөн зуун ерэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********ээс 110,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********од олгож шийдвэрлэсэн байна.

 

4.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүх алдангийг буруу тооцоолсон.

 

огноо

Гүйлгээ

нийт

Зээл

Хүү

алданги

6/20/2014

 

27,000,000

27,000,000

 

 

7/21/2014

600,000

27,615,000

27,000,000

1,080,000

135,000

7/30/2014

10,580,000

18,250,000

18,250,000

 

1,215,000

8/22/2014

800,000

20,187,500

18,250,000

730,000

2,007,500

9/22/2014

680,000

22,975,000

18,250,000

730,000

2,737,500

10/6/2014

-3,450,000

27,702,500

18,250,000

 

1,277,500

10/10/2014

800,000

27,267,500

18,250,000

 

365,000

10/10/2014

800,000

26,467,500

18,250,000

 

0

10/10/2014

800,000

25,667,500

18,250,000

 

0

10/10/2014

600,000

25,067,500

18,250,000

 

0

10/22/2014

700,000

26,192,500

18,250,000

730,000

1,095,000

11/21/2014

750,000

28,818,750

18,250,000

730,000

2,646,250

8/5/2015

1,500,000

33,158,750

18,250,000

5,840,000

 

11/8/2015

400,000

32,758,750

18,250,000

 

 

11/9/2015

50,000

32,708,750

18,250,000

 

 

11/23/2015

200,000

32,508,750

18,250,000

 

 

11/24/2015

300,000

32,208,750

18,250,000

 

 

12/21/2015

200,000

32,008,750

18,250,000

 

 

1/4/2016

150,000

31,858,750

18,250,000

 

 

3/4/2016

500,000

31,358,750

18,250,000

 

 

3/31/2016

300,000

31,058,750

18,250,000

 

 

4/8/2016

320,000

30,738,750

18,250,000

 

 

6/26/2016

4,000,000

26,738,750

18,250,000

 

 

7/16/2016

2,500,000

21,885,000

18,250,000

 

-2,353,750

Нийт

24,080,000

45,965,000

27,000,000

9,840,000

9,125,000

 

Энэхүү тооцоололд өмнөх алданги төлөлтүүдийг нэгтгэн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоолсон. Зээл 18,250,000 төгрөг, алданги 50 хувиар нийт 27,375,000 болно. Мөн 18,250,000 төгрөгөө хадгаламжид хийсэн бол жилийн 12% гэхэд хүүгээс хүү бодохгүй байхад 36 сая төгрөг болж байгаа гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас татгалзал, тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,781,990 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй байна.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. ********, ********* нар нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 27,000,000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулжээ. /хх 3/

2.б. Тус зээлийн үүргийн гүйцэтгэлд 91-94 УНЯ дугаартай, BENZ G-500 маркийн автомашиныг барьцаалсан гэрээ хэрэгт авагдсан. /хх 4/

2.в. Прокурорын газраас 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1/1910 дугаартай албан бичгээр ********ын гомдолд хэргийг хэрэгсэхгүй болгосон хариу өгсөн /хх 5/

2.г. Хариуцагч 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 27,530,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн /хх 6/

2.д. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч хариуцагчид нэмж 3,450,000 төгрөг зээлдүүлсэн, 3,000,000 төгрөгөө буцаан авсан гэж тайлбарласан. /хх 32-33/

Дээрхээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-дэх хэсэгт заасан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

3. Хариуцагч ********* зээлийн гэрээний үүрэгт зээл 27,000,000 төгрөг, нэг сарын 4 хувийн хүү 1,080,000 төгрөг, нийт 28,080,000 төгрөгийг нэхэмжлэгч ********од төлөх үүрэг үүссэнээс 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 600,000, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10,580,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 800,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр 680,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 700,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 750,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 400,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 50,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 300,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 150,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 320,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 24,080,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул гүйцэтгээгүй зээлийн хэмжээг 4,000,000 төгрөгөөр тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

3.а. Зээлийн гэрээний 3 дахь заалтад анзын талаар тохиролцсон.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-дах хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх гүйцэтгээгүй зээл болох 4,000,000 төгрөгийн 50 хувиар алдангийн хэмжээг тогтоосон нь зөв байна.

3.б. Мөн нэхэмжлэгчийн гаргасан зээлийн тооцооллоос хариуцагч нийт 27,530,000 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэгч маргаан бүхий зээлийн гэрээнд хамааралгүйгээр 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 3,450,000 төгрөгийг хариуцагчид 3 хоногийн хугацаатай зээлдүүлж, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийг буцаан авсан гэж тайлбарласан нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банк дахь 5099930999 дугаарын дансны хуулгаар нотлогдож байх тул анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн үнийн дүнгийн хэмжээнд дээрх 3,000,000 төгрөгийг оруулан тооцоогүйг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүхээс 2019 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 1/1910 дугаартай Прокурорын газрын ********* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлд Энэ хуулийн 10.7-д хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй гэж заасан ба та өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлэх эрхтэй болно гэж дурдагдсан хариу мэдэгдэх хуудсыг үндэслэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдсон гэж үзсэн нь зөв болжээ.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-дэх хэсэгт зааснаар хариуцагч *********ээс гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********од олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,781,990 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а. Нэхэмжлэгч ******** нь зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж гомдол гаргасан ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

4.б. Мөн алдангийн тооцоолол буруу гэсэн гомдол үндэслэлгүй байна. Харин анхан шатны шүүх алдангийн талаар дүгнэсэн атлаа холбогдох зохицуулалтыг тогтоох хэсэгтээ баримтлаагүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг шийдвэрийг тогтоох хэсэгт оруулах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/03553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 282.3 ... гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД