| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0182/э |
| Дугаар | 195 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | П.Удвал |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,
Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,
Шүүгдэгч Г.Нын өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч Г.Солонгын өмгөөлөгч: М.Мөнхөө
Шүүгдэгч: Г.Н, Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Гын Н, Т овогт Гын С нарт холбогдох 1835003320198 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Н-ын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 22-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн 10-06 тоотод оршин суух, /РД:ОЮ91102277/ Ш овогт Г-ын Н.
Шүүгдэгч Г.С-ын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 04-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, 2 хүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 15-13 тоотод оршин суух, /РД:ОЮ89060421/ Т овогт Гын С.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Яллагдагч Г.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдө тус аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Е, Захиргаа, удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Л.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Яллагдагч Г.С нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Е, Захиргаа удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Л.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.Н, Г.С нарыг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Н, Г.С нар 2018 оны 9 дүгээр сарын 24-ний орой 17 цагийн үед Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн нутаг дэвсгэрт Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Е, Захиргаа удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Л.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хохирогч Н.Еы хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би Увс аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгий хэсгийн байцаагчаар 5 дахь жилдээ ажиллаж байна. Би Увс аймгийн Улаангом сумын 7, 8 дугаар багуудыг хариуцан ажилладаг. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхад жижүүрийн офицер Ц.Цогтбаяраас Улаангом сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж орилоод байна, эмэгтэй хүн нь нүцгэн байна, 3 залуу 1 эмэгтэй байна” гэсэн дуудлага ирсэн, тэр дуудлаганд очоод ир танай хариуцсан баг гэхээр нь би Увс аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Л.Б хамт дуудлагаар явж очиход цагаан өнгийн аксент маркийн машин зогсож байсан. Жолоочийн суудалд Н, арын суудалд 1 эмэгтэй, 1 эрэгтэй сууж байсан ба Улаангом сумын 1-р багийн харъяат Н гэдэг залуу чи муу казак нааш нь буугаад ир чамайг цохиод алчихъя гээд над руу дайрч давшилсан. Би машинаас буугаад юу болоод байгаа юм бэ залуучууд гэхэд чи битгий хуц муу казак пизда минь бид нар өөрсдөө уух газраа өөрсдийнхөө эдлэн газартаа архи ууж байна чи муу яадаг юм гэж хэлээд над руу дайрч ирээд миний нүүрэн тус газар цохиход миний нүдний шил хагарсан. Тэр үед би шилээ авахад цуг байсан С гэдэг хүүхэн бууж ирээд Н бид хоёрын дундуур орж намайг чи холдчих гэсэн. Тэгтэл жолооч Б машинаас бууж ирээд Ныг авч намайг хамгаалсан. Н.Б-ийг чи муу оцог Сын хүргэн биз дээ чамайг ч гэсэн зодно гээд жолооч Б-ний албаны футболкны энгэрээс барьж нүүрэн тус газар нь нэг удаа мөргөж, 2 удаа гараараа цохиод футболкных нь товчыг тасалсан. Тэгтэл Б Наас өөрийгөө хамгаалж газар унагааж дарахад Н за за одоо болий цуг явъя гээд машины дэргэд ирээд та нар намайг орхиод явчих яах гээд байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь би та нар бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байна сургуулийн дэргэд ингэж болохгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж гомдол ирсэн цуг явах болно гэхэд битгий хуц би ганцаараа явбал явна үгүй бол чадахгүй та нарыг би ална гээд бид хоёр луу дайрч давшилсан. Яг тэр үед Нын хадам эгч нь гэх эмэгтэй хүн ирээд Наа чи ер нь яах гээд байгаа юм бэ гээд Нын толгой нүүр лүү нь цохиод амнаас нь цус гаргасан. Жолооч Л.Б бид хоёр тухайн үед дийлэхгүй болохоор нь цагдаагаас эргүүлийн цагдаа нэмж явуулах талаар тусламж хүссэн тэгээд эргүүлийн цагдаа нар ирж тэнд байсан Н, С, цуг явсан нэг залуугийн хамт авч ирсэн. Тэгээд албаны автомашинаар авч ирж байхад машины хаалга онгойлгож машинаас бууж зугатаасан. Сүүлд дуудлаганд нэмэлтээр ирсэн А гэдэг цагдаа араас нь гүйж очиж авч ирээд цагдаагийн газарт авч ирсэн. Анх Б бид хоёр явж очиход 1 эмэггэй, 3 эрэгтэй байсан 1 эрэгтэй нь зугатаагаад явчихсан. Би жижүүрээс сургуулийн орчимд согтуу хүмүүс байна, машины хөгжим чанга тавьсан, эмэгтэй хүн нүцгэн байна гэсэн дуудлагаар явж байна. Та цагдаагийн байгууллагад очиж шалгуулах шаардлагатай байна гэсэн шаардлагыг тавихад чи муу казак пизда чамайг ална буугаад ир гэж над руу дайрч давшилсан. Миний шаардлагыг Н болон С нар эсэргүүцсэн. Миний биед Н халдаж хэл амаар доромжилсон. Мөн миний нүдний шилийг хагалж, толгойн тус газар 2 удаа цохиж, зүн шаана хавдсан. Нүдний ухархайд шилний төмөр цохигдсон. С миний биед халдаагүй, харин жолооч Бат- Эрдэнийг муу цагдаа нар та нар муу пизда нар гээд өшиглөөд би бэлэвсэн эмэгтэй миний хараал тусах болно гэж дайрсан. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцсэн үйлдэлд би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Г.Н миний нүүрэн тус газар гараараа цохиж шил хагалсан. Тэр шилийг 2017 оны 12 дугаар сард Увс аймгийн Улаангом суманд байрлах Эбажи эмнэлгийн нүдний шил хийдэг газар очиж 70.000 төгрөгөөр хийлгэж байсан. Би өөрөө харааны -1,75 хувийн бууралттай. Миний нүдний шил хагарсан тул би 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын Онош эмнэлгийн нүдний шилний газраас 70.000 төгрөгөөр шинэ шил авсан. Тэрхүү шилний төлбөрийг Г.Н надад гаргаж өгсөн, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-ийн 18-20 тал/ гэх мэдүүлэг,
хохирогч Л.Бн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би Увс аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолоочоор ажилладаг. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнээс Улаангом сумын 1-р багийн нутагт хүмүүс архи ууж, хөгжим чанга тавиад бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байна. 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байна эмэгтэй нь хувцасаа тайлаад байна гэж сургуулийн хүүхдүүдээс дуудлага ирсэн тул 1-р багийн хэсгийн байцаагч Н.Еы хамт дуудлаганд явж очиход Улаангом сумын 1-р багийн нутагт байрлах Чандмань-Эрдэм ахлах сургуулиас урагш 500 метр орчим зайд цагаан өнгийн аксент маркийн автомашин байсан. Машины урд талд 1-р багийн харъяат Н гэдэг залуу дэргэд нь танихгүй 2 залуу болон С гэдэг эмэгтэйн хамт байсан. Тэгээд машины дэргэд очоод зогсоход Н гэдэг залуу чи муу казак пиздаа минь машинаасаа буугаад ир чамайг зодно гээд орилсон. Н.Е машинаас буугаад тэнд байсан машин руу дөхөж очиход Н гүйж ирээд Н.Еы нүүрэн тус газар гараараа цохиход Н.Еы нүдний шил хагарсан. Тэгтэл С гэдэг эмэгтэй Н.Е Н нарын дундуур орж Ныг салгахад дахин Н.Е руу дайрах гэхэд нь би Ныг салгаж авахад чи муу оцог Сын хүргэн байна, чи муу яадаг юм. Чиний эгчийг хэнтэй яаж явдагийг нь мэднэ шүү гээд миний өмсөж явсан албаны футболкны энгэрээс заамдаад бариад авсан ба намайг мөргөх гэхэд нь би бултахад миний шанаан тус газар мөргөсөн. Тэгээд гараараа 2 удаа миний нүүрэн тус газар цохиод миний футболкны товчийг таслахад нь би гарыг нь өчиж газар унагаагаад дарсан. Тэгтэл Н за одоо болий намайг босгочих цуг явъя гэхээр нь босгоод машиныхаа дэргэд авч ирэхэд чи муу хэн юм би ганцаараа явна энэ хүмүүсийг авч явах юм бол та нарыг би ална гээд намайг өшиглөж миний өмдний салтаа урагдсан, би гараараа нүүр лүү нь түлхээд унагаасан. Тэр үед С гэдэг эмэгтэй нь намайг чи муу яаж байна та нарыг би бүгдийг нь мэднэ шүү би бэлэвсэн авгай чамд бэлэвсэн авгайн хараал хүргэх болно гэж орилоод барьж байсан куртикаараа намайг цохисон. Тэгэхээр нь би цээж рүү нь түлхээд холдуулсан. Тэгтэл Нын ах нь гэх залуу бэр эгч нь гэх эмэгтэй нар ирээд бэр эгч нь гэх эмэгтэй Ныг та нар яагаад энд архидаад байгаа юм бэ, та нарыг ажил хий гэсэн болохоос энд архи уу гэж хэлээ юу гэж хэлээд Нын хацар луу нь алгадаад амнаас нь цус гаргасан. Тэгтэл Н дахин босож ирээд хоёр гартаа газраас шавар атгаад та нарыг ална гээд босоод Н.Е бид хоёр луу дайрахад эргүүлийн машин ирж тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь суулгаж цагдаагийн байгууллага дээр авч ирсэн. Ныг Улаангом сумын 1-р багаас авч ирж байх замд Н нь миний машины хаалгыг онгойлгож бууж зугатаахад А гэдэг цагдаа очиж авч ирээд машинд суулгаж цагдаа дээр авч ирсэн. Согтуу хүмүүс хөгжим чанга тавьж архи уугаад бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байна мөн нэг эмэгтэй хувцасаа тайлаад байна гэсэн дуудлагаар ирлээ цуг яваад энэ асуудлаа шийдвэрлүүл гэхэд Н гэдэг залуу нь Н.Еыг зодож эхлээд миний хувцасыг урсан. Миний шаардлагыг Н болон С нар эсэргүүцсэн. Миний албаны футболкны энгэрээс Н заамдаж 1 ширхэг товчийг тасалсан, мөн машины дэргэд ирж намайг өшиглөж миний албаны өмдний салтааг урсан. Мөн намайг 1 удаа шанаан тус газар мөргөж, 2 удаа гараараа нүүрэн тус газар цохисон. С миний хувцас урсан зүйл байхгүй. Өмсөж байсан куртикаараа 2 удаа цохисон. Мөн хэл амаар доромжилж “би өөрөө бэлэвсэн авгай чамайг сайн явахыг чинь харна би чамд хараал хүргэх болно та нар бид нарыг энд нь үлдээ” гэж шаардлага эсэргүүцсэн. Н.Е бид хоёр тэнд байсан хүмүүсийг цохиж зодсон зүйл байхгүй. С өмсөж байсан куртикаараа намайг цохихоор нь би гараараа түлхэж газар унагаасан өөр зүйл байхгүй. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцсэн үйлдэлд би гомдолтой байна.” /хх-24-25 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Д.Б-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 онь 9 дүгээр сарын 24-ний өдөр Г.Н, Г.С, Э бид нар ажлаа таслаад Улаангом сумын 1-р багт байрлах манай ногооны талбай руу Г.Нын аксент маркийн авто машинтай явсан. Тэнд очоод бид нар 3 ширхэг 2,5 литрийн пиво хувааж ууцгаасан. Тэгээд тэндээ уугаад машины хөгжим тавьж сонсоод байж байтал цагдаа нар ирсэн. Тэгтэл Н дуудлагаар ирсэн цагдаа нартай муудалцаж хэрэлдээд байхаар нь би очиж дундуур нь орж салгах гэхэд Н.Е намайг чи холд машины дэргэд очоод зогсож бай гэхээр нь би машины хажуугаар гараад гэрлүүгээ явчихсан. Түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Дуудлагаар ирсэн Н.Е, жолооч Б нар бид нарыг “та нар одоо больцгоо, явцгаа, сургуулийн хүүхдүүд та нарыг хараад байна” гэж хэлсэн. Тэр үед бид нар пиво уугаад нэлээн согтсон байсан.” /хх-ийн 26-27 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Н.Эын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би Д.Б, Г.Н, Г.С нарыг таньдаггүй байж байгаад одоогоос 10 хоногийн өмнө барилгын туслах ажилтнаар ороход Д.Б, Г.Н, Г.С нар цуг ажилд орж бид нар танилцсан. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө Г.Н намайг авч яваад чи манайд очоод хоол ид гэхээр нь би Д.Бийн хамт Нтай цуг тэдний гэрт очиж хоол идээд тэдний гэрт Б бид хоёр тус бүр 2 пиво уугаад бид 3 ажлаа тасалсан. Тэгээд ажлын Г.С руу Н залгаад уулзая гэхэд ажил дээр байна гэхээр нь Г.Н Д.Б бид 3 Нын машинтай цуг явж Солонгыг аваад дэлгүүр ороод дэлгүүрээс 3 ширхэг 2,5 литрийн пиво аваад Улаангом сумын 1-р багийн нутагт байрлах Д.Бийн ногооны талбай руу 15 цагийн үед очсон. Тэнд авсан пивоо ууж машины хөгжим сонсоод байж байтал орой 17 цагийн үед цагдаагийн пургон машинтай 2 цагдаа ирсэн бөгөөд Улаангом сумын 1-р багийн хэсгийн байцаагч Н.Е бууж ирээд “энд юу болоод байгаа юм бэ сургуулийн хүүхдүүдээс удаа дараа дуудлага ирээд байна. Хүн хүчиндүүлсэн юм уу, юу болоод байна” гэхэд С машинаас “би хүчиндүүлсэн юм уу” гээд буугаад ирсэн. Тэгтэл Н машинаас бууж ирээд Улаангом сумын 1-р багийн хэсгийн байцаагч Н.Еыг чи муу үхснээ хайж байгаа юм бэ, чи муу казак зайл бид нар өөрсдийнхөө эдлэн газар дээр байж байна гэх мэтээр элдэв янзаар доромжилж Н.Е машинаас бууж ирэхэд толгой руу нь мөргөж, гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Тэгтэл жолооч Л.Б хүрч ирээд салгахад Г.Н Л.Бн энгэрээс заамдаж аваад чи муу оцог Сын хүргэн байна шүү дээ, чиний эгчийн явдлыг би мэднэ гээд нүүр лүү нь мөргөөд нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон. Тэгтэл Б Г.Ныг газар унагаагаад дарж байхад Г.Н одоо болий явцгаая бид нар өөрсдийн чинь тавьсан шаардлагын дагуу цагдаа дээр очъё гээд машины дэргэд ирчихээд байж байгаад Г.Н би ганцаараа явна энд байгаа хүмүүс явахгүй шүү гээд дахин цагдаа нар луу дайрч давшилсан, яг тэр үед Г.С өмсөж байсан куртикаараа Л.Бг цохисон. Тэр үед Нын ах бэргэн эгч 2 нь ирээд Ныг бэргэн эгч нь чи яагаад архи уугаад байгаа юм бэ ажил төрлөө хийхээр яадаг юм бэ гэж хэлээд толгой нүүр лүү алгадаад байсан. Тэгтэл Н газраас шавар атгаад дахин цагдаа нар луу дайрч та нарыг ална, бүгдийг чинь ална гээд дайраад эхэлсэн. Тэгж байтал эргүүлийн жижиг машинтай цагдаа нар ирж бид нарыг пургонд суулгаж цагдаа руу авч ирсэн. Улаангом сумын 1-р багаас цагдаагийн газар луу явж байхад Г.Н машин дотроос гарч зугатаахад нэг цагдаа авч ирж суулгасан. Цагдаа дээр ирж согтуурал шалгах багажаар согтуурлаа шалгуулахад Г.С, Г.Н бид 3 согтуу гэж гарсан бөгөөд тэр өдрөө эрүүлжүүлэхэд хоносон. Н.Е дуудлагаар ирэхэд нь Н Н.Еыг чи муу казак пиздаа зайл, үхснээ хийж энд явж байгаа юм бэ гэж доромжлоод бууж ирэхэд нь Н.Еы толгой руу нь мөргөөд гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Тэр үед Н.Еы нүдний шил хагарсан. Д.Б цагдаа нар дуудлагаар анх ирээд машинаас Н.Е бууж ирэхэд бид нар явлаа, та явчих гээд Н.Еы өөдөөс яваад очиход Н.Е Д.Бийг чи яв машины дэргэд очоод байж бай гэхэд Д.Б чигээрээ цааш нь яваад өгсөн. Н.Еыг Г.Н цохиж байхад Д.Б байгаагүй. Дуудлагаар анх ирсэн Н.Е, Б нар бид нарт хандаж “та нар олон нийтийн газар, сургууль орчимд архи ууж хөгжим чанга тавиад бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байна, мөн эмэгтэй хүн хүчиндүүлж байна гэж сургуулийн хүүхдүүдээс хэлж байна. Та нар одоо боль явцгаа” гэсэн шаардлага тавьсан. Г.С Л.Бг куртикаараа цохисон. Мөн тэнд байсан цагдаа нар луу хараалын үг хэлснээс өөр байдлаар эсэргүүцсэн зүйл байхгүй. Цагдаагийн алба хаагч нар нь Г.Н, Г.С нар цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэхэд түүнийг нь зогсоох гэж Г.Ныг Л.Б газар дарж унгаасан. Мөн Г.С куртикаараа цохиод хараагаад байхаар нь 2 удаа алгадснаас өөр байдлаар зодож цохисон зүйл байхгүй. Би салгах гэхэд Н.Е чи машины дэргэд очоод зогс гэхэд би шаардлагыг нь биелүүлж машины дэргэд очиж зогссон. Г.Н Л.Бг энгэрээс нь заамдаж барьж мөргөж, цохих үед нь футболкны товч нь тасарсан. Өмд нь яаж урагдсныг мэдэхгүй байна. Л.Бат- эрдэнэ тухайн үед миний хувцас урагдчихлаа яаж байгаа юм бэ гэхэд Г.Н би оёоод өгчихнө гэж хэлж байсан.” /хх-ийн 28-29 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Д.А-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би Увс аймаг дахь Цагдаагийн газрын Давст сумын хэсгийн цагдаагаар ажилладаг. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн төвд ажлаар орж ирсэн байсан ба орой 17 цагаас намайг эргүүлийн бүрэлдэхүүнд ажиллуулахаар томилсон байсан тул би хөдөлгөөнт эргүүлээр ахлагч Б.У-гийн хамт үүрэг гүйцэтгэсэн. 17 цаг 20 минутын үед жижүүрээс Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн нутагт байрлах Чандмань ахлах сургуулийн урд яваад очоорой, тэнд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж байна гэж хэлэхээр нь яваад очиход Чандманий ахлах сургуулийн урд 500 метр орчим зайнд 1 эмэгтэй, 2 эрэгтэй согтуу 3 хүн зогсож байсан. Яг бид хоёрыг явж очиход зодоон болсон бололтой жолооч Л.Бн футболкны товч тасарсан хувцас нь шороо болчихсон. Н.Еы нүдний шил нь хагарчихсан, Г.С гэдэг эмэгтэй Л.Б рүү хараалын үг хэлсэн зогсож байсан. Тэгээд энд юу болоод байна гэхэд Л.Б, Н.Е нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж зодолдсон гэж хэлэхээр нь тэнд байсан хүмүүсийг албаны пургон машинд суулгаад цагдаагийн газар луу авч ирсэн. Машинд суулгаад хөдлөх гэж байхад сургуулийн урд талд байсан айлаас нэг эмэгтэй, нэг эрэгтэй 2 ирээд энэ нөхдүүд өнөөдөр ажил тасалж ийм асуудал гаргаж байгаа юм гэсэн их ууртай ирээд буцаад явсан. Машинд сууж явсан Г.Н гэдэг залуу пургоны арын хаалгыг онгойлгож гарч зугатаахад би араас нь гүйж түүнийг буцааж машинд суулгаж цагдаа дээр авч ирж эрүүлжүүлэхийн эмч, цагдаа нарт хүлээлгэн өгсөн.” /хх-ийн 30-31 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Э.Э-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Г.Ныг танина. Г.Н нь миний нөхрийн төрсөн дүү байгаа юм. Би түүний бэргэн эгч нь байна. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би Улаангом сумын захын ард байрлах малын зах дээрээс мал аваад 16 цагийн үед Улаангом сумын 1-р багт байрлах Чандманий ерөнхий боловсролын 5-р сургуулийн урд байрлах гэртээ очсон. Манайх тус сургуулийн манаачаар буусан. Гэртээ очиход манай гэрт хадам дүү Г.Н орж ирээд гарч манай урд талд байрлах ногооны талбай чиглээд явсан. Нын араас харахад ногооны талбай дээр машинаа аваачиж зогсоочихсон машинаас нь 1 залуу гарч ирж харагдсан. Тэгээд би гэртээ буцаж ороод авч ирсэн малынхаа дотор гэдэсийг цэвэрлээд байж байтал сургуулийн хүүхдүүд “тэнд Г.Н ах архи ууж байна” гэхээр нь би тоохгүй за за гэж хэлчихээд гэрлүүгээ ороод гал түлж цэвэрлэсэн гэдэсээ тогоон дээр хийчихээд нөхөр лүүгээ залгаад Г.Н манай урд талын ногооны талбай дээр архи ууж байна гэнэ гэж хэлэхэд манай нөхөр удалгүй гэрт орж ирсэн. Тэр үед цагдаагийн пургон машин ногооны талбай дээр Г.Н нарын байсан газарт очсон. Тэгж байтал хүмүүс хоорондоо хэрэлдээд маргалдаад байхаар нь манай нөхөр гүйгээд очсон. Манай нөхөр тэнд очиход тэнд байсан хүмүүс хэрэлдээд намжихгүй болохоор нь би явж очоод Г.Ныг татаж чирээд уурлаж “чи яахаараа архи уудаг юм, ажил төрлөө хийхэд яадаг юм бэ” гэж хэлээд Г.Нын нүүрэн тус газар нь 2-3 удаа алгадсан. Тэр үед Г.Нтай цуг явсан бололтой 1 согтуу эмэгтэй цагдаа нар луу дайрч давшлаад салаавч гаргаад байхаар нь жолооч цагдаа нь түлхсэн. Тэр үед орилж байсан Г.С гэдэг эмэгтэй намайг алгадчихлаа гээд орилоход Г.Н босож газраас шавар авч атгаад цагдаа нар луу та нарыг ална гээд дайрсан. Миний нөхөр дундуур нь орж салгах гэхэд Г.Н дийлдэхгүй болохоор нь орхичихсон. Тэгтэл жолооч цагдаа нь Г.Ныг барьж аваад тайвшруулахад миний нөхөр Батхишиг, бид хоёр явчихсан. Бид хоёрыг явах гэж байхад Б гэдэг цагдаа чи миний хувцасыг ураад хаячихлаа гэхэд Г.Н би наад хувцасыг чинь оёоод өгчихнө гэж байсан. Тэгээд нөхөр бид хоёр гэрлүүгээ яваад орох гэж байхад цагдаагийн жижиг эргүүлийн машин ирээд тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь аваад явсан. Намайг явж очиход Н.Е нүдний шилгүй байсан. Н.Е нь манай хэсгийн байцаагч учраас танина, байнга нүдний шил зүүдэг гэдгийг мэднэ. Н.Е Г.Нт хандаж “чи миний нүдний шилийг хагалчихсан шүү” гэж хэлээд зогсож байсан. Намайг очиход Л.Бн футболкны зах нь үрчийсэн байдалтай товч нь тасарчихсан байсан. Өмд нь урагдсан байсныг анзаарч хараагүй. Би Г.С гэдэг эмэгтэйг танихгүй. Тэр үед согтчихсон та нар намайг аваад явчих гээд орилоод байсан. Та нар намайг чаддаг юм бол аваад явчих гээд өмсөж байсан цоохор куртикаа тайлж шидээд байсан. Г.Н хувцасаа тайлчихсан цээж нүцгэн орилж байсан. Г.Н нь Увс аймгийн Улаангом сумын 1-р багт эхнэр У болон 1 настай хүүхдийн хамт амьдардаг. Г.Н нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа таксинд явдаг. Эхнэр У нь Увс аймгийн төв номын санд номын санчаар ажилладаг. Г.Н нь 2016 онд эхнэртэйгээ гэр бүл болсон. Г.Н дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. Зан байдлын хувьд эрүүл үедээ төлөв даруу зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жаахан агсам зантай. Ажил хөдөлмөрт сайн, ажилласаг залуу байгаа юм.” /хх-ийн 32-33 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Д.У-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Гын Н нь 1991 онд Улаангом суманд төрсөн. Эцэг, эхээс 4-үүлээ бөгөөд айлын 3 дахь залуу. Дээрээ 1 ахтай, 1 эгчтэй, доороо 1 эмэгтэй дүүтэй. Бага насаа эцэг эхийн гар дээр цэцэрлэгээр өсөж хүмүүжээд 8 настайдаа Увс аймгийн Улаангом сумын Чандмань эрдэм ахлах сургуульд элсэн орж 2009 онд 11-р ангийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 11-р ангиа төгсөөд Улаанбатаар хотын Чингис хаан дээд сургуулийн багш нийгмийн ажилтан мэргэжлээр 2013 онд төгссөн. Их сургуулиа төгсөөд барилгын компанид 1 жил ажиллаж байгаад 2015 онд Увс аймагт ирээд 2016 онд бид хоёр гэр бүл болж 2017 онд хүү Б төрсөн. Одоо бид 3 Увс аймгийн Улаангом сумын 1 баг 10-06 тоотод оршин сууж байна. Г.Н нь одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа таксинд хааяа явдаг, өөртөө олдсон ажил гололгүй хийчихдэг, би өөрөө Увс аймгийн төв номын санд фондын эрхлэгчээр ажилладаг. Г Нараибаатар нь түргэн зантай, гэхдээ уур нь маш богино хугацаанд гарчихдаг, олон нийтийн ажилд идэвх санаачлагатай, бусдад тусархуу, шудрага, хөдөлмөрч, нийтэч, бусадтай зөв боловсои харьцаатай хүн байгаа юм. Г.Н нь дуу дуулах, хөгжим тоглох авъяастай, хааяа шүлэг бичдэг.” /хх-ийн 34 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Г.Нын мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “Би 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Э, Б нар манайд ирж бид 3 хоол идээд манай гэрт байсан хуучин пивоноос уучихаад Бийн ногооны талбай руу явж байгаад ганц хоёр пиво уухаар ярилцахад бидэнд мөнгө байхгүй болохоор цуг ажилладаг С руу залгахад мөнгө байна гэсэн. Тэгэхээр нь Улаангом сумын 1-р баг Чандманиас аймгийн төв рүү /хоорондоо 3 км/ орж ирж Солонгыг авч дэлгүүрээс 3 ширхэг 2.5 литрийн пиво аваад буцаж ногооны талбайд очоод тэндээ авсан пивоо уусан. Бид нар сууж байтал цагдаа нар ирж би шээгээд зогсож байтал машинаас хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Е жолооч Л.Б нар бууж ирээд та нар яах гээд байгаа юм бэ, өмнө нь ирээд нарыг явцгаа гэхэд яагаад энд байгаад байгаа юм бэ гээд хэрэлдсэн. Эхлээд Н.Е машинаас бууж ирээд та нар явцгаа гэдэг шаардлагыг тавьсан тэр хооронд би бие засаад зогсож байсан. Тэгтэл С Б зууралдчихсан Сог Л.Б алгадаад унагааж байхыг хараад би салгах гээд гүйхэд Н.Е намайг бариад авсан. Би Н.Еыг ганц удаа л мөргөсөн тэгэхэд шил нь хагарсан, өөр зодож цохисон зүйл байхгүй. Л.Б товчийг хэн тасалсныг би мэдэхгүй. Би Л.Бг цохиогүй. Би эрүүлжүүлэх байр луу орохыг хүсээгүй тул машинд сууж байхдаа машинаас бууж зугатаасан. Би Н.Еы нүдний шилний төлбөр гэж 70.000 төгрөг өгсөн надаас өөр ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй. Г.Солонгын хувьд Н.Ед огт ойртоогүй, Л.Б тэр хоёр хоорондоо зууралдсан байсан. С, Б нар яагаад муудалцаж маргалдаж барьцалдаж авсныг мэдэхгүй. Нэмэлтээр цагдаа нар ирж бид нарыг салгаж цагдаа дээр авч ирсэн. Үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нарын шаардлагыг эсэргүүцсэн миний буруу, би гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Г.С, Б, Э бид нар согтууруулах ундаа хэрэглэсэн. Сургуулийн хүүхдүүд дуудлага өгсний дагуу цагдаагийн ажилтан Е, Б нар бидэнд сануулга өгсөн боловч бид нар эсэргүүцсэн. Би Еыг хэсгийн байцаагч гэж таньдаг байсан бөгөөд би түүнтэй гар барихад энд юу болоод байгаа юм дуудлага ирсэн гэж хэлсэн. Бид энд найзынхаа ногооны талбайн хашаанд машинд бага зэрэг пиво ууж ярилцгааж байсан гэдгээ хэлчихээд цаашаа яваад бие засаж байгаад эргээд харахад цагдаагийн жолооч Л.Б, Г.С нар хоорондоо хэрэлдсэн. Л.Б Г.С цохиж унагасан би салгах гэж очоод эхнэртэйгээ, эгчтэйгээ адилхан эмэгтэй хүн зодож болохгүй гэж маргалдсан. Тэр үед Е намайг барьж авсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Г.С-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө ажил дээр очоод ажиллаж байгаад гадуур хувийн ажил гарахаар нь гадуур явж байтал Г.Н залгаад чи найздаа 1 пиво аваад өгөөч уух гэсэн мөнгө байхгүй байна гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Г.Н Улаангом сумын 1-р багаас орж ирж намайг аваад Улаангом сумын 1-р баг Чандмань руу явсан. Тэгээд дэлгүүр орж 3 ш| 2,5 литрийн пиво аваад ...бид нар пивоо уугаад байж байтал пургон машинтай хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Е, жолооч Л.Б нар ирсэн. ...Н.Е анх ирээд “за залуучууд юу болж байна, та нар яагаад явахгүй байгаа юм бэ дуудлага ирээд байна” гэсэн. Тэгтэл Г.Н архи уучихсан согтуу байсан болохоор Н.Еыг чи муу казак пизда нааш ир гэж дуудаад Н.Еыг барьж аваад татаж мөргөсөн. Тэгтэл Н.Еы нүдний шил хагарч Н.Е чи миний шил хагалчихлаа гээд доош нь хараад шилээ янзлах гэж оролдсон. Г.Н Н.Еыг мөргөж байхыг нь би харсан. Тэгтэл Л.Б бууж ирээд Г.Ныг бариад авахад чи муу оцог Сын хүргэн юу юм бэ гэж барьцалдаж авахад нь би салгах гэхэд тэр хоёрыг би дийлээгүй хоёр талд нь шидэгдээд байсан. Л.Б, Г.Н хоёр анх барьцалдаж авахад товч нь тасарсан. Сүүлд машины дэргэд Г.Н ирээд тайвшраад байж байгаад дахин босож маргалдаад Л.Б өмдний салтаа руу өшиглөхөд салтаа урагдчихлаа гэж Б хэлж байсан. Би Л.Б биед огт хүрээгүй. Миний нүүр лүү Б алгадахад би өмсөж байсан куртикаараа нэг удаа цохисон тэр цохилт Бд огт нөлөөлөөгүй. Тухайн үед цагдаа нар хууль ёсны шаардлага тавьсан бөгөөд би тухайн үед салгах гэж тэр хүмүүсийн дундуур орсоноос биш би цагдаа нарын шаардлагыг эсэргүүцсэн зүйл байхгүй, мөн би ямар хуулийн заалтыг яаж зөрчсөнөө ойлгохгүй байгаа болохоор надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх мэдүүлэг,
Шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Хэсгийн байцаагч Е ирж дуудлагын дагуу ирлээ гэж хэлсэн. Би найзуудаа аваад одоо эндээс явлаа гэдгээ хэлсэн. Гэтэл Г.Н Еыг казак гэх мэтээр доромжилсон. Гэтэл жолооч Б бууж ирээд Е тэр хоёр Г.Ныг өчиж унагаагаад дарсан. Би боль гээд салгах гэхэд Б чамайг хүчиндүүлж байна гэдэг дуудлагаар бид ирсэн. Чи авгай чамаас болж л бид ирсэн гэж намайг хэлсэн. Хариуд нь би намайг хүчиндүүлэхийг хараагүй байж ингэж хэлж болохгүй гэж уурлахад намайг түлхсэн. Би куртикаараа Бат-Эрдэнийг цохисон гэтэл намайг алгадаж унагасан. Удалгүй нэмж цагдаа нар ирээд биднийг аваад явсан. Б намайг алгадсан болохоор нь би уурласан. Би Еыг хууль ёсны шаардлага тавихад нь эсэргүүцээгүй. Миний үйлдэл гэмт хэрэг болохыг би сайн ойлгосон тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, илтгэх хуудас, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай шинжээчийн эмчийн 648, 649, 650, 657 дугаар дүгнэлтүүд болон 18/52 дугаар мөр судлалын шинжилгээ, эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 2-16, 38, 44, 50, 56, 62-63, 68 тал/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Н, Г.С нар 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн нутаг дэвсгэр, Чандмань 5 дугаар сургуулийн урд талд байрлах ногооны талбайд машинтай согтуу хүмүүс хөгжим чанга тавьж, нэг эмэгтэй нүцгэн гурван залуугийн хамт архидан согтуурч байна” гэсэн дуудлагын дагуу хэв журам сахиулахаар очсон Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Е, Захиргаа, удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Л.Б нар шаардлага тавихад нь согтуурхан хэл амаар доромжлох, мөргөх, заамдах, түлхэх, цохих, хувцсыг нь урах зэргээр эсэргүүцэж, тэдгээрийн бие махбодод нь халдсан үйл баримт хангалттай тогтоогдсон байна.
Тодруулбал, Цагдаагийн албан хаагч Н.Е, Л.Б нар нийтийн хэв журмыг хамгаалах, нийтийн амгалан тайван байдлыг сахиулахаар дуудлагын дагуу шүүгдэгч нарын байсан газарт очиж, “сургуулийн орчимд согтуу хүмүүс хөгжим чанга тавьж, архи уугаад байна, нэг эмэгтэй хүн нүцгэн байна гэсэн дуудлагын дагуу ирлээ, цуг яваад цагдаагийн байгууллагад очиж шалгуулах шаардлагатай байна” гэсэн хууль ёсны шаардлага тавихад согтуурхан эсэргүүцэж, шүүгдэгч Г.Н хохирогч Н.Еыг “чи муу казак пиздаа зайл, үхснээ хайж энд явж байгаа юм, чамайг ална” гэж дайрч, улмаар түүний толгой, нүүрэн тус газар 2 удаа цохиж, нүдний шилийг нь хагалсан, мөн хохирогч Л.Б-ийг “чи муу оцог Сын хүргэн биз дээ, чамайг ч гэсэн зодно, чи муу хэн юм, би ганцаараа явна, энэ хүмүүсийг авч явах юм бол та нарыг би ална” гээд албаны футболкных нь энгэрээс заамдаж нүүрэн тус газар нь 1 удаа мөргөж, 2 удаа гараараа цохиж, футболкны товчыг нь тасалсан, өшиглөж өмдний салтааг нь урсан байна.
Мөн шүүгдэгч Г.С нь ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч болох хохирогч Н.Е, Л.Б нарыг “чи холд, та нар бид нарыг энд нь үлдээ, та нарыг би бүгдийг мэднэ, би бэлэвсэн авгай, бэлэвсэн авгайн хараал хүргэх болно гэх зэргээр зүй бус авир гаргаж орилж хашгиран, улмаар хохирогч Л.Бг куртикаараа цохиж хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад хийсэн үйлдэл гаргажээ.
Шүүгдэгч Г.Н, Г.С нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч Н.Е-ы нүдний шил хагарч, түүний биед “зүүн шанаа, чамархайн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дотно буланд өнгөц зулгаралт гэмтэл” учирсан болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 648 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар нүдний шилийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэлээр, хохирогч Л.Бн албаны дүрэмт хувцасны ханцуйтай цамцны энгэрийн доод талын товч тасарч, хар хөх өмдний салтааны хэсэгт 4 см урагдалт үүссэн, биед нь “баруун хацарт бага зэрэг хавантай, зөөлөн эдийн гэмтэл” учирсан нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 657 дугаар дүгнэлт, мөн албаны криминалистикийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 18/52 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тус тус нотлогдсон.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 3.1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ, гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн шаардлагыг үл ойшоон, тэдгээрийн эсрэг бие махбодийн, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх, тавьсан шаардлагыг нь үл биелүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Шүүгдэгч Г.Н, Г.С нар нь тухайн газарт, тухайн цаг хугацаанд иргэнээс гаргасан дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтан Н.Е, Л.Б нарыг нийтийн хэв журмыг сахиулах үүргээ биелүүлэхэд нь саад учруулан шаардлага тавихад нь эсэргүүцэж, хэн аль нь хохирогч нарын бие эрхтэнд халдаж, хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэнэ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хуульчилсан байна.
Хохирогч Н.Е нь Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хэсгийн байцаагч албан тушаалд цагдаагийн ахлах дэслэгч цолтой, хохирогч Л.Б нь Увс аймгийн Цагдаагийн газрын Захиргаа, удирдлагын тасагт цагдаа жолооч албан тушаалд цагдаагийн ахлагч цолтой байх ба /хх-ийн 18, 24, 113-117 тал/ хэрэг гарах тухайн цаг хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тэдгээр нь Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн офицер ахлах дэслэгч Ц.Цогтбаяраас өгсөн “Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт машинтай согтуу хүмүүс хөгжим чанга тавьж, нэг эмэгтэй нүцгэн гурван залуугийн хамт архидан согтуурч байна” гэх мэдээлэл дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж хэргийн газарт очсон бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэг бүхий Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан төрийн тусгай алба хаагч юм.
Иймд Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж шүүгдэгч Г.Н, Г.С нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.
Дээрх дурдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Н, Г.С нарыг Хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, харин шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нар нь “...хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл гаргаагүй, тухайн үед Г.Н, Н.Е нарыг салгах гэж дундуур нь анх орсон. Л.Б намайг алгадаад авахаар нь уурлаад куртикаараа цохисон. Хэл амаар доромжилсон зүйл байгаа. Гэхдээ Л.Б “Чамайг хүчиндүүлж байна гэсэн дуудлага аваад ирж байна” гэхээр нь би тэгээд хүчиндүүлсэн юм уу гэж уурласан. Л.Б шаардага огт тавиагүй, тухайн үед Н.Е шаардлага тавьсан.“ гэж мэтгэлцэж гэм буруугийн хуралдаанд оролцсон бөгөөд эрүүгийн хариуцлагын хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Түүнчлэн, хэргийн үйл баримтын талаар хоёр шүүгдэгч өөр хоорондоо зөрүүтэй буюу шүүгдэгч Г.Н нь “...эхлээд Л.Б Сог цохиж байхыг хараад би гүйж очоод цохих гэхэд Н.Е намайг бариад авахад нь би Н.Е-ы нүүрэн тус газар толгойгоороо мөргөж нүдний шилийг нь хагалсан...” гэж, шүүгдэгч Г.С нь “...Н.Е бууж ирээд та нар юу болж байна хүмүүсээс гомдол ирж байна гэхэд Г.Н Н.Е руу уурлаж чи муу казак пизда би өөрийнхөө газарт ууж байна гээд орилоод Н.Е-ы нүүрэн тус газар мөргөхөд нь нүдний шил нь хагарсан. Тэр үед машинаас Л.Б бууж ирээд Г.Н-ыг салгах гэхэд Г.Н Л.Б-тэй барьцалдаж авсан. Би тэр хоёрын дундуур орж салгах гэхэд Б намайг чи муу согтуу авгай чамайг хүчиндүүлж байна гэхээр ирлээ гэж гэхээр нь би уурлаж хүнийг яагаад доромжилоод байгаа юм гэхэд чамайг хүчиндүүлж байна гэхээр ирлээ гэж байна гээд намайг нүүрэн тус газар гараараа алгадсан. Л.Б Нын гарыг өчиж газар унгаагаад дарахад Г.Н ёо ёо миний гар өвдөж байна гээд орилоод байхаар би уурлаж өмсөж байсан куртикаараа цохисон...” мэдүүлдэг тул шүүх шүүгдэгч нартай хамт явж байсан, хэрэг учрал болсон цаг хугацаанд үйл явдлыг нүдээр харсан гэрч Д.Б, Н.Э, Э.Энхцэцэг нарын мэдүүлгийг илүү үнэн зөв, ач холбогдолтой гэж хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно.
Энэ хэргийн шүүгдэгч Г.Н, Г.С, гэрч Д.Б, Н.Э нар нь тодорхой шалтаг шалтгаангүйгээр, өөрсдийн үг, үйлдлээ хянах чадваргүй болтлоо архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж зүй бус авир гаргаж согтуурхсан үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байгааг дурдав.
2. Шүүгдэгч Г.Н, Г.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Н, Г.С нар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Нын хувийн байдал тогтоосон гэрч Д.Уийн мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 938 тоот тодорхойлолт, Увс аймаг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 517 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн болон Автотээврийн төвийн албан бичиг, иргэний үнэмлэх, гэрлэлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34, 121, 123, 124-130, 132, 133, 135 тал/,
Шүүгдэгч Г.Солонгын хувийн байдал тогтоосон гэрч А.Х, О.Ө, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1365 тоот тодорхойлолт, Увс аймаг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 518 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн болон Автотээврийн төвийн албан бичиг, иргэний үнэмлэх, гэрлэлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35, 36, 121, 122, 132, 136, 142, 144, 145 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Е-д эд хөрөнгийн буюу албан үүргээ гүйцэтгэх үедээ зүүж явсан нүдний шил хагарч хохирол учирсан бөгөөд уг нүдний шил хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, “Увс финанс-Аудит” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 104 дүгээр “Эд зүйл үнэлсэн тухай тайлан /хх-ийн 68 тал/-гаар 50.000 төгрөгийн үнэлгээтэй байх ба хохирогч Н.Е нь “Онош Эмнэлэг”-т шинэ нүдний шил 70.000 төгрөгөөр хийлгэсэн баримт хэргийн 22 дахь талд авагдсан байна.
Шүүгдэгч Г.Н хохирогч Н.Е-ы шинээр авсан нүдний шилний төлбөр 70.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлгээр тус тус нотлогдсон ба энэ хэргийн хохирогч Н.Е, Л.Б нар “цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцсэн үйлдэлд гомдолтой, Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” талаар мэдүүлсэн тул шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангилалд хамаарах ба шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Г.С нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.
Иймд шүүх дээрх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон болон шүүгдэгч Г.Н, Г.С нарын хувийн байдалд дүгнэлт хийж, тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэх боломжтой байна гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Н, Г.С нар нь энэ гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрсдийгөө бүрэн хянах чадваргүй болсоны улмаас үйлдсэн байх тул шүүхээс шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзсэн ба тогтоосон хугацаанд хязгаарлалт тогтоосон арга хэмжээг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлаж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Н.Еы нүдний шил хагарч цуурсан байдалтай, дахин ашиглах боломжгүй болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар уг нүдний шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Н, Г.С нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Г-ын Н, Т овогт Гын С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.С, Г.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Н, Г.С нарт тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын буюу Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Н, Г.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нүдний шил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, Г.С нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА