Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 01

 

Н.Ариунсүхэд холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2016/0020/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга
Прокуор: Н.Эрдэмбилэг,
Хохирогчийн өмгөөөлөгч: Т.Хүдэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Эрдэнэбаатар нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлоор Н.Ариунсүхэд холбогдох эрүүгийн 201617000191 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 1997 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Төмөртэйн 5-13 тоотод  оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй гэх Саруул овгийн Намуунцэцэгийн Ариунсүх /рд:ЛБ97122317/
Н.Ариунсүх нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэр Төмөртэйн 5-13 тоотод байрлах байшинд бага насны хүүхэд буюу 10 нас 4 сартай Б.Ану-Үжинг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Саруул овгийн Намуунцэцэгийн Ариунсүхийг бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт
хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар шүүгдэгч Н.Ариунсүхийг 10/ арав/  жил 06 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д заасныг журамлан ялтан Н.Ариунсүхэд оногдуулсан 10 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Ариунсүхийн цагдан хоригдсон 46 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан цэнхэр өнгийн даавуун материалаар хийгдсэн ямар нэгэн хээгүй, урд дээд хэсэгт саатай материалаар хийгдсэн, жижиг цэцгэн дүрстэй дотоож, хар өнгийн үсний даруулга, хэргийн газраас хураан авсан 30*30 хэмжээтэй улаан эрээн даавууны өөдөс 1 ширхэгийг тус тус устгаж, доод хэсгээрээ цагаан өнгийн эмжээртэй хул өнгийн ноосон цамцыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдиндоржид буцаан олгож,  энэ хэрэгт иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй ба ялтан Н.Ариунсүх нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдиндорж түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тэрээр цаашид гарах хохирогчийг эмчлүүлэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ариунсүхэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч тус тус шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нь давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ....хүчиндэх гэмт хэрэг нь эмэгтэй хүний хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хурьцал үйлдэж эхэлснээр бүрэн үйлдэгддэгээр төгссөн гэмт хэрэгт тооцогддог гэж үзсэн. Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага болоод Улсын дээд шүүхээс “хурьцал үйлдэх” гэдэг нь яг ийм үйлдлийг ойлгоно гэсэн албан ёсны тайлбар гараагүй байхад анхан шатны шүүх нь өөрийнхөөрөө тайлбарлаж дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Иймээс Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг огт хэрэглээгүй. ... Ариунсүх нь хохирогч гэх охиныг хүчиндэх цаг хугацаа, орон зай нөхцөл боломж бүрэн дүүрэн байсан боловч тэрээр түүнийг өөрийн охин дүү шигээ өрөвдсөн өөрийгөө буруу зүйл хийх гэж байна гэж ойлгоод тухайн гэмт санаа бодлоосоо бүр мөсөн татгалзаж байгаа байдал нь түүнийг эрүүгийн ял, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Н.Ариунсүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33 дугаар зүйлийн 33.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Н.Ариунсүх нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэр Төмөртэйн 5-13 тоотод байрлах байшинд бага насны хүүхэд буюу 10 нас 4 сартай Б.Ану-Үжинг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Б.Ану-Үжингийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэдний өдрийг нь сайн мэдэхгүй байна. Би дамжаанаасаа тараад явж байхад эмнэлэгийн тэнд нэг ах надаас утас асуусан. Тэгээд утас асуухаар нь байхгүй гэж хэлээд явж байхад араас “ аавыг чинь танина “ гээд хамт явсан. Гэрийнх нь эгнээнд очиход “ би ер нь гэр рүүгээ явмаар байна” гэж хэлэхэд миний гараас бариад гэр рүүгээ явсан. Гэрт нь очиход гадаа нь эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд байсан. Бид хоёр байшингийн зүүн хаалгаар орсон. ... “Манай гэр рүү явья танай аав манайд байгаа” гэхээр нь би явахгүй гэсэн чинь миний гарнаас чирээд нэг байшинд орсон. Тэр байшин нь хаалгаараа ороод хоёр тийшээ харсан хаалгатай байшин байсан. Ороход хоёр хүүхэд коридорт тоглож байсан. Баруун талын хаалганаас нь нэг ах гараад явсан. Тэгсэн чинь намайг дагуулж явдаг ах зүүн талын хаалгыг түлхүүрээрээ нээгээд намайг дагуулаад орсон. Тэр айлд нь манай аав байгаагүй. Тэгээд тэр ах цаад талын өрөөнд  оруулаад намайг газарт хэвтүүлээд гудсан дээр дарсан. Би ноцолдоод уйлаад байсан чинь тэр ах миний тирко, турсик хоёрыг өвдөг хүртэл тайлаад өөрийнхөө өмдийг бас өвдөг хүртлээ тайлаад муухай эрхтэнээ гаргаад тэр эрхтэнээрээ миний салтаа болон миний мөөм рүү балбаад дээр гараад хөдлөөд байсан. Тэр ах дараа нь надад “Чи аавдаа битгий хэлээрэй, хүнд хэлбэл чамтай дахиад уулзана шүү, хүнд хэлбэл хохино шүү хүнд хэлэхгүй гэж амалбал гэрээсээ гаргана, амлалт өг” гээд эрхий хуруугаа гаргаад байсан. Би айсандаа эрхий хуруугаа гаргаад амлалт өгчихөөд гарсан. Тэр айлд хул өнгийн ханцуй болон доод хэсгээрээ цагаан өнгийн эмжээртэй цамцаа, хар өнгийн үсний даруулгаа орхисон байсан. Цааш нь ярихгүй.  Болсон асуудлыг санаж байна. Сая уншиж өгсөн зүйл үнэн. Бид хоёр ноцолдоод хамраас нь цус гарсан. Би хашгираагүй. Намайг зүгээр байхгүй бол хариулахгүй шүү гэж хэлсэн. Хүнд хэлвэл дахиад уулзана шүү гэж хэлсэн. Намайг гэрээсээ гаргаж өгсөн. Энэ ах шоронд орчихвол айхгүй. Одоо хичээлдээ ээжтэйгээ хамт явж байгаа гэх мэдүүлэг /хх-15-16х/,
Гэрч Т.Дамдиндоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 27-ны өглөө сургалтандаа явсан. 11 цаг өнгөрчихсөн байхад ирэхгүй болохоор нь би утас руу нь залгаад “Хаана байгаа юм бэ гэсэн чинь” охин маань уйлаад би гэрийнхээ урд ирж байнаа гэхээр нь амдаад гарсан чинь нүүр нь цус болчихсон уйлчихсан ирсэн. Би түүнээс яасан бэ гэсэн чинь “Сая нэг ах эмнэлэгийн тэндээс дагаж ирээд аавыг чинь танина гээд гарнаас чирч яваад нэг айлд оруулаад миний өмдийг тайлаад өөрийнхөө өмдийг тайлаад нөгөө юмаа гаргаад дээр гараад хөдлөөд байсан. Тэр хүний хамраас нь цус гоожоод тэр цус нь миний нүүрэн дээр гоожсон гэж хэлсэн. Тэгээд би шууд цагдаад хэлээд охиноо эмнэлэгт үзүүлсэн. Одоо манай охин их айдастай гэрээсээ ч гарч чадахгүй, нөгөө ах чинь хүрээд ирвэл яанаа гээд байгаа. Сэтгэл санааны хувьд маш хэцүү байна. Би маш их гомдолтой, гэрээсээ гараад жорлон руу ч явж чадахгүй айгаад байгаа. Тэр ах надад хүнд хэлбэл хохино шүү гэсэн, шоронгоос гарч ирээд намайг хүнд хэлсэн гээд алчихвал яах юм гээд айгаад гарч орж чадахгүй байгаа. ...Тухайн үед тэр хүн манай охиныг аав чинь энд байгаа гээд гарнаас нь чирч явсан гэсэн. ...Охин маань өмсөж явсан ханцуй болон доод хэсгээрээ цагаан эмжээртэй хул өнгийн ноосон цамц, хар өнгийн үсний даруулга зэргээ тэр айлд орхиод гарч ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-17-18х/,
Гэрч Э.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ...Тэр өдөр намайг гэртээ байхад 10 цагийн орчимд Ариунсүх нь 10 гаруй насны хул өнгийн ноосон цамцтай охинтой хамт гэр рүүгээ орсон. Нөгөө охинтой хамт гараад явсан. ... гэх мэдүүлэг /хх-19-20х/,
Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 313 дугаартай ... Б.Ану-Үжингийн биед нуруунд, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. ...Б.Ану-Үжингийн охин хальс бүтэн байна. Бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэх дүгнэлт /хх-40-41х/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 12 дугаартай магадлагаа: “Н.Ариунсүх нь сэтгэцийн ямар нэг өвчингүй хэрэг хариуцах чадвартай болно” гэсэн дүгнэлт /хх-33-35х/,
 Шинжээч А.Адьяасүрэнгийн “Уг дүгнэлтийг комисстой гаргасан. Дауны синдром гэдэг бол сэтгэцийн өвчний нэг хэлбэр бөгөөд ямар нэг эрхтэний гаж нөлөөгөөр илэрдэг. Ариунсүхийг өөрийн биеэр нь үзэхэд дауны синдром өвчний шинж тэмдэг байгаагүй... ” гэх мэдүүлэг /хх-77-78х /,
Ялтан Н.Ариунсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тэр охиныг дагуулж ороод гудсан дээр хэвтүүлсэн чинь уйлсан. Тэгээд тэр охиныг хувцасыг тайлаад илж таалсан. Дараа нь өөрийнхөө хувцасыг тайлаад бэлэг эрхтэнээ тэр охины бэлэг эрхтэнд тулгасан. Тэгээд тэр охин уйлаад байхаар нь өөрийнхөө дүү шиг санаад болиод хашаанаасаа гаргаж өгөөд “Аав ээждээ битгий хэлээрэй” гэж хэлээд явуулсан. Тэр охин цагаан өнгийн эмжээртэй, хул өнгийн ноосон цамц, хар өнгийн үсний даруулга манай гэрт үлдсэн. Би анх 17 настайдаа үерхдэг охинтойгоо 2 удаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед тэр охинтой хурьцал үйлдэх боломж байсан. Би ийм хэрэг хийж болохгүй гэж гэнэт ухаараад бас охин дүү шигээ санаад больсон. Дур тавиагүй, үрийн шингэн гараагүй. Аав ээждээ хэлж болохгүй шүү гээд хашаанаасаа гаргаж явуулсан. Жаахан гэмшиж байна ... гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтны өмгөөлөгч нь ялтан Н.Ариунсүхийг уг хэргийг төгс үйлдээгүй, гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байгаа боловч хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан ялтан Н.Ариунсүхийн сэжигтнээр өгсөн “... байшиндаа дагуулж ороод гудсан дээр хэвтүүлээд хувцсыг нь тайлаад илж таалсан. Бэлэг эрхтэнийг нь гараараа оролдсон. Тэгээд өөрийнхөө бэлэг эрхтэний үзүүрийг  тэр охины бэлэг эрхтэнд хийсэн”... гэх мэдүүлгээр няцаагдаж байх тул ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ
                                                                                                    Б.ДЭНСМАА