Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 843

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: А.Марал,

Шүүгдэгч: Г.Эөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт Г.Эт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805047410948 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Э, 1995 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гидрогеологич мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Энь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн үед  Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар сургуулийн биеийн тамирын заалд хохирогч М.Дтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Г.Эын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч М.Дий мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн үед найз Бийн найзуудтай Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд заал авсан. Тухайн үед бид нар гурав, гурваараа баг болон хуваагдаад тоглож байсан. Тоглож байхдаа бөмбөг залж яваад эргэх үедээ Э гэх залуутай мөргөлдчихсөн юм. Тэгтэл намайг аятайхан тоглооч гэхээр нь за гээд уучлалт гуйгаад эргээд тоглож байгаад дахиад жоохон түлхэлцсэнээс болоод Э чи ямар тэмцээн дээр тоглож байгаа юм уу гээд уурлахаар нь би цаашаа яваад бөмбөгөө гаргах гэтэл миний хажуу талд зогсож байснаа гэнэт миний баруун талын нүд рүү цохьсон. Миний нүд халуун оргиод юм харж чадахгүй болоод би нүүрээ дараад доошоо тонгойх үед миний нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөөд цохьсон. Найз О салгах гээд ирэх үед Отай зууралдах үед би цаашаа гүйж зугтаад цагдаа дуудсан. Э надаас уучлалт гуйж, миний эмчилгээний зардалд нийт 3.000.000 төгрөг өгсөн. Бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 3-4, 13-14/,

          Гэрч Ү.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д уучлаарай гэж хэлээд заалны хажуу талаас бөмбөгөө тоглолтод оруулахаар гаргах гэж байтал, Э гэх залуу Дий нүүр лүү гараараа цохитол Д хоёр гараараа нүүрээ дараад доошоо тонгойход нь дахиж гараараа цохиод хөлөөрөө 2, 3 удаа өшиглөөд байхаар нь би салгах гэж гүйгээд очтол миний нүүр лүү гараараа цохихоор нь хөгшөөн боль гэсэн. Цаанаас найзууд нь ирээд болиулсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

        Гэрч М.Бмөрдөн байцаалтад өгсөн: “...Бид нар есүүлээ байсан учир гурав гурваараа баг болоод тоглож байсан. Манай баг амраад сууж байтал 23 цагийн үед Бийн ангийн залуу болох Д заалны хажуу талаас бөмбөгөө тоглолтод оруулахаар гаргах гэж байтал Э гэх залуу Дий нүүр лүү гараараа цохьсон. Дий багтай тоглож байхдаа хоёр биенийгээ түлхсэн маягтай  жоохон ширүүн тоглоод байсан. Тухайн үед аятайхан тоглооч яаж тоглоод байгаа юм гээд хоёулаа ярьж байсан. Удалгүй Д гэх залуу тоглолт дундуураа санамсаргүй Эын шүд рүү мөргөчихсөн. Э яаж тоглоод байгаа юм гээд уурласан. Д гэх залуу уучлаарай ч гэж хэлэлгүй заалны хажууд бөмбөгөө гаргах гээд зогсоод байсан. Тэгсэн уурандаа Э гүйж очоод нүүр лүү нь гараараа нэг удаа цохьчихсон. Д гэх залуу 2 гараараа нүүрээ дараад доошоо тонгойход нь дахиж гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17/,

      Шинжээчийн 10964 тоот дүгнэлтэд: “...М.Дий биед баруун нүдний ухархайн доод хана, хамрын ясны цөмөрсөн далд хугарал, зүүн дээд 1-р, баруун дээд 6-р шүдний эмтрэл, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, уруул, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 19/,

Яллагдагчаар Г.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд найзуудтайгаа заал авсан. Тухайн өдөр өмнө нь нэг удаа хамт заал авч байсан Д гэх залуу ирсэн. Тэгээд гурав, гурваараа нэг баг болж хуваагдаад тоглож байсан. Д гэх залуу нилээн ширүүн тоглоод намайг нэг удаа нилээн хүчтэй түлхэж унагасан, тухайн үед би юм хэлээгүй. Тэгээд цааш үргэлжлүүлээд тоглож байтал гараараа тоглож байхдаа түлхэж ёвроод байхаар нь чи жоохон аятайхан тоглооч гэтэл за гээд эхлээд гар бариад салсан. Тэгээд тоглож байхдаа Д санамсаргүй миний нүүр лүү мөргөчихөөр нь чи аятайхан тоглооч, ямар тэмцээн дээр тоглож байгаа юу гэтэл угаасаа л ингэж тоглодог юун сүртэй юм гээд бид хоёр маргалдаж байгаад би Дий нүүр лүү баруун гараараа цохьтол нүүрээ 2 гараараа дараад доошоо тонгойх үед нь би хөлөөрөө нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Би Дий биед дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Нүүр лүү нь гараараа цохих үед баруун нүдний ухархай болон хамар цөмөрч зүүн нүдрүүгээ хөхөрсөн байх. Нүүрээ гараараа дарж байхад нь нүүр лүү нь өшиглөх үед шүднүүд нь гэмтэж, уруул нь язарч гар нь хөхөрсөн байх...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23, 46-47/,

   Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 10/,  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 6-9, 24-34/, хохирол төлсөн баримт /хх-н 41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Энь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн үед  Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар сургуулийн биеийн тамирын заалд хохирогч М.Дтэй сагсан бөмбөг тоглож байхдаа маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэм  буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Дий: “...Э чи ямар тэмцээн дээр тоглож байгаа юм уу гээд уурлахаар нь би цаашаа яваад бөмбөгөө гаргах гэтэл миний хажуу талд зогсож байснаа гэнэт миний баруун талын нүд рүү цохьсон. Миний нүд халуун оргиод юм харж чадахгүй болоод би нүүрээ дараад доошоо тонгойх үед миний нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөөд цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 3-4, 13-14/, гэрч Ү.Оын: “...Э гэх залуу Дий нүүр лүү гараараа цохьтол Д хоёр гараараа нүүрээ дараад доошоо тонгойход нь дахиж гараараа цохиод хөлөөрөө 2, 3 удаа өшиглөөд байхаар нь би салгах гэж гүйгээд очтол миний нүүр лүү гараараа цохихоор нь хөгшөөн боль гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,  гэрч М.Бат-Эрдэний: “...Д гэх залуу тоглолт дундуураа санамсаргүй Эын шүд рүү мөргөчихсөн. Э яаж тоглоод байгаа юм гээд уурласан. Д гэх залуу уучлаарай ч гэж хэлэлгүй заалны хажууд бөмбөгөө гаргах гээд зогсоод байсан. Тэгсэн уурандаа Э гүйж очоод нүүр лүү нь гараараа нэг удаа цохьчихсон. Д гэх залуу 2 гараараа нүүрээ дараад доошоо тонгойход нь дахиж гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17/, шинжээчийн 10964 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Энь биеийн тамирын зааланд хохирогч М.Дийг ширүүн тоглолоо гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэмт буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Дий биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Эын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Г.Энь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Г.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Энь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.