Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1643

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,

    Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

    Хохирогч Б.Батбаатар,

          Шүүгдэгч Г.Г , Б.Т , Г.О , тэдгээрийн өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Г , Б.Т , Г.О  нарт холбогдох эрүүгийн 1806 01635 1980 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,   ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Г.Г .

 

2. Шүүгдэгч Монгол улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,   хамгаалагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б.Т .

 

З. Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 6 дугаар сарын 10-ны

өдөр Дорнот аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,   ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай,  Г.О .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Г.Г , Б.Т , Г.О  нар нь 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Батбаатарыг муухай харсан гэх шалтгаанаар бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Дахиж ийм хэрэг хийхгүй. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна.” гэв.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэв.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Цаашид ийм алдаа гаргахгүй. Зөв амьдарна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батбаатар мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр эхнэр хүүгээ очоод аваад ир гэсэн. Гадаа явж байсан 5 залуу явж байсан. Намайг “чи муу ямар муухай хардаг лалар вэ” гэж хэлсэн, би “за ахын дүү нар уусан юмаа зөв шингээгээрэй” гэж хэлчихээд хүүгээ дагуулаад зам хөндлөн гарч явсан чинь энэ 5 залуу ардаас гүйж ирээд намайг шууд цохисон. Би “та нар ямар тэнэг залуучууд вэ, ямар хүн цохиж байгаагаа мэдэж байна уу” гээд нэгийг нь бариад авахад юу юугүй толгой түрүүгүй өшиглөж цохисон. Бүгд зугтаад яваад өгсөн. Би гэртээ хариад байж байхад, манай хүүхэд дугуй засвараас утас аваад хөдөлгөөнт эргүүл дуудсан байсан. Би хүүгээсээ “чи танидаг юм уу” гэхэд “танина, манай сургуулийн хүүхдүүд байна” гэж хэлсэн. Би гэртээ ирээд байж байсан. Г.Г гэдэг залуу нь манай гэрт орж ирээд намайг гараад ир хоёулаа үзье гэж хэлсэн.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Батбаатарын өгсөн мэдүүлэг /хх-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №2538 дугаартай дүгнэлт /хх-23/, шүүгдэгч Г.О , Б.Т  , Г.Г нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-24, 30, 36/, шинээр хохирол төлсөн

баримт 1 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүгдэгч Г.О , Б.Т  , Г.Г нар нь 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Батбаатарыг муухай харсан гэх шалтгаанаар бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Батбаатарын өгсөн: “...Би 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед хүү Б.Батжаргалтай цуг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байрлах хими цэвэрлэгээ ороод буцаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 6 дугаар гудамжны 182 тоот гэртээ харихаар явж байхад “Тамир” караокены замын хойд талд засмал замын тэнд урдаас 17-18 насны эрэгтэй хүүхдүүд ирж байсан. Би урагшаа хараад явж байсан чинь Г.Г гэдэг хүүхэд нь над руу хараад “ямар муухай хардаг пизда вэ чи” гэсэн. Тэгэхээр нь би “ахын дүү нар уусан юмаа шингээгээрэй” гэж хэлээд зам хөндлөн гарсан чинь араас дагаж ирээд жижиг бор залуу болох Г.О нь миний баруун талын нүд рүү шууд гараа зангидаад цохихоор нь би “яаж байнаа, тэнэг пацаанууд чинь, нүд сохолчихлоо” гэсэн чинь өөдөөс 3 залуу ирээд дунд нь явж байсан Г.Г намайг заамдангуутаа миний баруун нүд рүү дахиад гараа зангидаад цохихоор нь би нүүрээ дараад суусан чинь Г.Г намайг үсдээд доош нь дараад хамар, зүүн нүд, ам руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Үүнтэй зэрэгцээд нуруу бөөр рүү бас 2 залуу нь өшиглөсөн.” /хх-16-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Батжаргал мэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн орчимд би эцэг Б.Батбаатарын хамт ээжийнхээ дээлийг хими цэвэрлэгээнд өгөөд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн “Тамир” караокены урд явж байхад бид хоёртой манай сургуулийн Г.О , Г.Галхүү, Б.Т болон үл таних хоёр хүүхэд нар согтуу явж байгаад зөрсөн ба Г.Г нь манай аавыг “яасан муухай харцтай лалар вэ” гэсэн. Тэгэхээр нь аав “юу гэнээ миний дүү нар” гэхэд Г.Г нөгөө хоёр үл таних хоёр хүүхэд нь цаашаа явсан. Тэгээд аав бид хоёр цаашаа явж байхад араас Г.О , Б.Т  , Г.Г нар дагаж ирээд Г.О нь аавын нүүрэн тус газарт баруун нүд хэсэгт нь нэг удаа цохисон ба тэр даруй хугацаанд аавын баруун нүд улайгаад хамарнаас нь цус гарсан. Тэгтэл Г.Г цаанаас гүйж ирээд аавын нүүрэн тус газарт дахиад нэг удаа цохисон. Тэр үед Б.Т аавыг цохих гэтэл оноогүй. Тэр гурав гурвуулаа нийлж аавыг зодсон. Тэгэхээр нь би цагдаа дуудтал тэр гурав зугтаасан.”/хх-21/ гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2538 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 1. Б.Батбаатарын биед тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, баруун

нүдний алимны салстад цус харвалт, хамрын нуруу, баруун зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, нэг шүдний паалангийн эмтрэл завьжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-23/ гэх дүгнэлт, 

 

Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-11/,

Шүүгдэгч Г.О , Б.Т  , Г.Г нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-24, 30, 36/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар бүлэглэн нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрхи болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.Г , Б.Т , Г.О  нар нь 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Батбаатарыг муухай харсан гэх шалтгаанаар бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Г , Б.Т , Г.О  нар нь хохирогч Б.Батбаатарт учруулсан материаллаг хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Г.Г , Б.Т , Г.О  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Г.Г , Б.Т , Г.О  нарт тус бүрийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хохирогч Б.Батбаатар нь цаашид гарах эмчилгээний төлбөртэй холбоотой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г , Б.Т , Г.О  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Г , Б.Т ,  Г.О  нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Г.Г , Б.Т , Г.О  нарт тус бүрт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Г , Б.Т , Г.О  нар нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Г , Б.Т , Г.О  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Г , Б.Т , Г.О  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.       

 

6. Хохирогч Б.Батбаатар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Г , Б.Т , Г.О  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Г , Б.Т , Г.О  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС