| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0347/Э |
| Дугаар | 356 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 356
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******.нхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******ыг суулган улсын яллагч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Монгол Улсын рүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох эрүүгийн 182 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 19 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй /малчин/, ам бүл 4, эхнэр, 8-11 насны хүүхдүүдийн хамт амьдрах, дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: 1993 онд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхээс рүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнссэн, мөн Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор рүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 2002 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ЖН регистрийн дугаартай, бие эрүүл гэх, ******* овогт *******.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ *******ын хэвлийн тус газарт болгоомжгүй хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “*******и мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 27-ны орой би гэртээ эхнэр , хүү *******атжавхлан, охин *******аясгалан нарын хамтаар байж байхад орой 21 цаг өнгөрөөд 22 цаг болж байх үеэр , нар архи уучихсан согтуу орж ирээд манай дагавар охин болох *******аясгаланг дуудаад маргах шинжтэй байхаар нь би д хандаж, та нар манай гэр оронд хэрүүл маргаан гаргахгүй шүү, хэрүүл маргаан хийх гээд байгаа бол маргааш бол гэж хэлсэн. Улмаар уурлаад над руу хүрч ирэхээр нь би ыг намайг цохих гэж байна гэж бодоод боссон чинь намайг түлхээд орон дээр дарж унасан тухайн үед би мах идэж байсан хутгаа тавиагүй байсан юм. Улмаар хутган дээр хэвлийн хэсгээрээ унасан. *******и үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эхнэр *******аясгалантай гэр бүлийн асуудлаас болж маргалдсан юм. ...орой 21 цагийн үед баарнаас гараад хадам -гийн гэрт очсон. Тэгээд би эхнэр *******аясгаланг гараад ир гэж хуруугаараа дохиход эхнэр минь гарч ирэхгүй болохоор нь дахин дуудахад -н ах гэрийн зүүн орон дээр сууж байгаад надад хандаж, та нар гэрт маргахгүй шүү гэж хэлэхээр нь би та дугарах зүйл дээрээ дугарахгүй байж гэж хэлээд -н ах руу очиход -н ах босоод ирсэн. Тэгээд би -н ахыг түлхээд орон дээр унахдаа ахын барьж байсан хутган дээр нь хэвлий хэсгээрээ уначихсан. *******и анх гэрт орж ирэхэд ах орон дээр суугаад хутга барьсан, мах идээд сууж байсан. -н ах намайг зориуд хутгалсан зүйл байхгүй. *******и тухайн үед согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...той цуг ахын гэрт очсон. Очиход ах гэрийн зүүн хойд талын орон дээр мах идээд сууж байсан. Улмаар , *******аясгалан руу чи намайг гомдоосон гээд уурлаад байсан. нэ үед ... ах битгий харанхуй шөнө манай гэрт хэрэлдээд бай, эсхүл өглөө ирээд хэрүүлээ хий гэж хэлэхэд нэг юм хэлээд уурлаад ах руу гүйгээд очсон. Улмаар ах босож ирээд буцаад орон дээр унасан. ...тэгээд ах би наадахыг чинь хутгаар хатгачих шиг боллоо. мч дууд гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/
-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 688 тоот дүгнэлт /хх-ийн 38/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ хутгаар мах идэж байх үедээ хохирогч *******ыг согтуугаар бусадтай хэрэлдэж маргалдаад байхаар нь “боль” гэж хэлэхэд хохирогч уурлаж түүн рүү очоод орон дээр дарж унагаах явцдаа -н гарт байсан хутган дээр унаж хэвлий хэсгээрээ хатгагдсанаас биед нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******-гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “... уурлаад над руу хүрч ирэхээр нь би ыг намайг цохих гэж байна гэж бодоод боссон чинь намайг түлхээд орон дээр дарж унасан тухайн үед би мах идэж байсан хутгаа тавиагүй байсан юм. Улмаар хутган дээр хэвлийн хэсгээрээ унасан. *******и үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, түүнийг давхар нотолсон хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эхнэр *******аясгалантай гэр бүлийн асуудлаас болж маргалдсан юм. ...орой 21 цагийн үед баарнаас гараад хадам -ийн гэрт очсон. ... ах руу очиход ах босоод ирсэн. Тэгээд би ахыг түлхээд орон дээр унахдаа ахын барьж байсан хутган дээр нь хэвлий хэсгээрээ уначихсан. *******и анх гэрт орж ирэхэд ах орон дээр суугаад хутга барьсан, мах идээд сууж байсан. ... ах намайг зориуд хутгалсан зүйл байхгүй. *******и тухайн үед согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...той цуг ахын гэрт очсон. Очиоход ах гэрийн зүүн хойд талын орон дээр мах идээд сууж байсан. Улмаар , *******аясгалан руу чи намайг гомдоосон гээд уурлаад байсан. нэ үед ... ах битгий харанхуй шөнө манай гэрт хэрэлдээд бай, эсхүл өглөө ирээд хэрүүлээ хий гэж хэлэхэд нэг юм хэлээд уурлаад ах руу гүйгээд очсон. Улмаар ах босож ирээд буцаад орон дээр унасан. ...тэгээд ах би наадахыг чинь хутгаар хатгачих шиг боллоо. мч дууд гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 688 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. *******ын биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар тогтоогдсон хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна” /хх-ийн 38-39/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч *******ын биед учирсан “хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт” бүхий хүнд хохирол нь шүүгдэгч ******* хохирогч *******ыг болгоомжгүйгээр хэвлийн тус хэсэгт нь хутгаар 1 /нэг/ удаа хутгалж гэмтээсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ******* холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид нийтийн албанд ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасныг харгалзан рүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг нийтийн албанд ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар эрээн бариултай 26 см урттай 1 /нэг/ ширхэг хутгыг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ******* ЖН регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* рүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын рүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нийтийн албанд ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. рүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ******* мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүйг тус тус шийтгэх тогтоолд дурдсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.8-д заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар эрээн бариултай 26 см урттай 1 /нэг/ ширхэг хутгыг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖН регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн рүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******.НХ*******ААТАР