Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 78

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

           

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* оршин суух ******* овогт *******ын Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан  ******* ******* ******* ******* оршин  суух овогт , овогт нарт  холбогдох “газар чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Н., Б., түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Н., Б. нарын эзэмшлийн зоорийг албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлэхийг хүсжээ.

 

            Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан ******* байрлах Элит зоогийн газрыг газрынх нь хамт 2007 онд гэх хүнээс худалдаж авч байсан. Тэр үед газрын эрхээ шилжүүлж авахдаа ар талд нь байрлах зоорийг асуухад би 1993 онд хувьчлалаар энэ газрыг зоорьтой нь авсан гэж байсан. Би анхнаасаа энэ газрыг үйлчилгээний зориулалттай авсан бөгөөд үйлчилгээгээ өргөжүүлэх гэхэд энэ хүмүүсийн зоорь хамаг газрыг эзэлдэг.

 

Би 2 удаа 30000000 төгрөгийн зээлийг өндөр хүүтэйгээр банкнаас зээлж авсан. Нэг сард 1130000 төгрөгийг төлдөг байсан боловч үйл ажиллагаагаа өргөжүүлж чадаагүй. 588 м.кв газраас 128 м.кв нь миний зоогийн газар үлдсэн газар нь энэ хүмүүсийн зоорь эзэлж байгаа. Өндөр үнээр авсан газраа ашиглаж, үйлчилгээгээ өргөжүүлж санхүүгээ сайжруулъя гэхээр заалыг хойшоо сунгах боломжгүй. Иймээс хуульд зааснаар газар эзэмшигч байж ашиглаж чадахгүй бидний эрх зөрчигдөж байна. Намайг 2007 онд авсан болон 2013 онд миний дүү авснаас хойш улсад төлөх ёстой ямар л татвар байна бүгдийг нь төлдөг. Бид эзэмшлийнхээ газар дээр байгаа зоорийг нүүлгэж, банкныхаа зээлийг төлж, санхүүгээ дээшлүүлэхийн тулд хуулиар олгогдсон Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Н., Б. нарын зоорийг албадан нүүлгэж газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбарт: “би энэ зоорийг 2000 онд Өоос 700.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ зоорь1962 онд баригдсан байгаа ба би , нарын хашаанд зоорь бариагүй. Ө 1997оны 12 сарын 12-ны өдөр 801 тоот өмчлөгчийн эрх авч дуудлага худалдаагаар худалдаж авсан байсан ба би түүнээс худалдаж авсан. Гэтэл 1998 оны 10 сарын 13-ны өдөр тэр тэр орчмын газрыг харж хамгаалах гэрээтэй ажиллаж байсан юм байна. Бид адилхан нэг байгууллагын 2 объектыг нэг нэгээр нь худалдаж авсан хүмүүс. Тийм байхад яагаад түрүүлж авсан хүн газаргүй, сүүлд авсан хүн нь газартай болдог юм бэ?  Би зоорио нүүлгэхийг зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаар шийдвэрт: “1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын Оюунцэцэгийн эзэмшлийн 588 м.кв газраас хариуцагч овогт , овогт нарын хууль бус эзэмшлээс 203.3м.кв газрыг чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б., Н. нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож.”  гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н. түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын давж заалдах гомдолд: “1. Нэхэмжлэгч *******ийн газар эзэмшихийн гэрчилгээ 12 жилийн хугацаатай боловч газар эзэмшүүлэх гэрээг 2013 оны 9 сард 1 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д зааснаар “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээг талууд жил бүр дүгнэх гэсний дагуу гэрээгээ дүгнүүлээгүй, гэрээ нь сунгагдсан эсэх нь тодорхойгүй байдаг.

 

 ******* нь одоо маргаан бүхий газрыг эзэмшиж байгаа эсэхээ нотлох баримтаар хөдөлбөргүй үнэн гэж нотолж чадахгүй байхад ******* нь уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй, шаардах эрхтэй этгээд мөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Уг маргаан 2013 оноос шүүхэд хянан шийдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд маргаан бүхий газрын эзэмшигч нь удаа дараа солигдож байсан. Хариуцагч нар 55 тоот гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн боловч энэхүү баримтыг үнэлэхгүй гэдгээ удаа дараагийн шүүх хуралдаан дээр хэлсэн.

 

 Хариуцагч үнэлүүлэхээс татгалзаж байгаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8-д зааснаар нэхэмжлэгч 55 тоот гэрчилгээг иш татаагүй байхад нотлох баримтыг шүүх өөрөө санаачилгаараа үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх зарчмыг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхээр маргаж буй газар нь Монгол улсын иргэнд Үндсэн хууль болон Газрын тухай хуульд зааснаар хувийн өмчлөлд өгсөн газар биш төрийн өмчлөлийн хөрөнгө байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлээгүй.

 

Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 сарын 10-ны өдрийн 135 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  зарчимд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч Н., Б. нарт холбогдуулан  гаргасан Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан ******* байрлах төв гудамжны “Элит” зоогийн газрын 588м2 эзэмшил газраас Н., Б. нарын ногооны зоорийг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг  хариуцагч нар ногооны зоорийн газрыг  хууль бусаар эзэмшээгүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Н., түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Талуудын хо*******дох маргаан бүхий газрыг анх нь 1998 онд Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрээгээр 3200 м.кв газар эзэмшиж байгаад Ховд аймгийн Засаг даргын  2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр захирамжаар 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Цог энх золбоо ХХК-ний нэрээр 0028397 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ авчээ. Улмаар нь эзэмших эрхийн гэрчилгээтэй Давхар дэлгүүрийн доод талын 2600м.кв газраасаа 858 мкв газрыг 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр д шилжүүлжээ. Харин нь Ховд аймгийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх тухай  захирамжаар  ид 588 м.кв газрыг шилжүүлж 0277168 дугаар гэрчилгээ авсан байна./хх-ийн 8,13 дугаар тал/

 

нь 588 м.кв эзэмшлийн газраа 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр *******т худалдсан болох нь тэдний газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ, 000461655 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагч Б., Н. нар 2000 онд Өоос давхар дэлгүүрийн хашаанд байрлалтай байцаа хадгалах зориулалттай зоорийг худалдаж авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 45/757 дугаар шийдвэрээр Б., Н. нарыг ногооны зоорины өмчлөгчөөр  тогтоосон байна.

Талууд маргаж буй ногооны зоорины өмчлөлийн талаар маргахгүй байна. Харин ногооны зоорь байгаа газрын талаар маргаж байна.

  Хариуцагч  Б., Н. нарын ногооны зоорины хэмжээ нь 203,3 м.кв болох нь нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн 588 мкв газарт 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр  үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон байна. /2 дугаар хавтаст 187-189 дүгээр тал/  

            Хариуцагч  Б., Н. нар  ногооны зоорь бидний өмч бөгөөд газраас үл салгаж болох хөрөнгө тул захиргааны байгууллага, албан тушаалтны буруу үйл ажиллагааны улмаас өмчлөх эрх хөндөгдөх ёсгүй гэж тайлбарлаж байгаа боловч тайлбарынхаа үндэслэлийг шүүхэд нотлох баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч нарын өмчлөлийн ногооны зоорь байрлах 203,3 м.кв газар нь нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн газарт байрлаж байгаа нь 000461655 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн газарт 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр  үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна. Иймд өөрийн хууль ёсоор эзэмшиж байгаа газраас бусдын эд хөрөнгийг албадан нүүлгэхээр гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй ба тухайн эд хөрөнгийг өөрийн өмч хөрөнгө гэж нотолсон хариуцагчийн үгүйсгэл маргааны үйл баримтад хамааралгүй байна. Учир нь хариуцагч тухайн эд хөрөнгө нь байршиж байгаа газрыг өөрийн хууль ёсны өмчлөлийн, эсхүл эзэмшлийн газар гэдгийг шүүхэд нотлоогүй учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж, хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Иргэний хуульд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Хуульд зааснаар хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2016/00135 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагч Н., түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                           Н.ТУЯА