| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0343/Э |
| Дугаар | 352 |
| Огноо | 2018-12-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 352
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган улсын яллагч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох эрүүгийн 182 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 19 оны 0 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хамт амьдрах, Дорнод аймгийн ******* сумын дугаар баг суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ГЙ регистрийн дугаартай, ******* овогт *******.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 05 дугаар багийн нутагт байрлах Хилийн цэргийн 0306 дугаар ангийн Хилчин хотхонд байрлах иргэн *******ийн гэрээс 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр цахиур буу, гаанс, модон сав, хонх, суран уут, дарьны сав, төмөр эдлэл зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
*******ОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн орчим хилийн харуулаас засварын материал авах санаатай Хилийн Цэргийн 306 дугаар анги дээр ирсэн юм. *******эр өдрөө материалаа авчихаад гэртээ очиж хоносон. Маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө 07 цагийн орчим ангийн төв рүү явж Хилчин хотхоны хажуугаар гарч байгаад нутгийн дүү ******* гэрт байгаа цахиур бууг гэнэт санаад надад яаралтай мөнгөний хэрэг гараад байсан. ...******* надад өгсөн түлхүүрээр гэрийг нь онгойлгож ороод жижиг өрөөнд нь байсан цахиур буу бусад эд зүйлийг хууль бусаар авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хилийн цэргийн 0306 дугаар ангид хөгжмийн дарга, удирдагчаар ажилладаг юм. Би 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа аваад эхнэр *******, ах *******, эгч нарын хамт Булган аймгийн *******эшиг сум руу аав, ээж, өвөө рүүгээ ахын машинтай явсан юм. *******эгээд би эхнэрийн хамтаар 2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой 21 цаг өнгөрч байхад Хилийн цэргийн 0306 дугаар анги буюу Хилчин хотхонд ирж, ангийн үүдэнд зогсож эгчээс гэрийн түлхүүр аваад гэрийн гадаа очоод эхнэр түрүүлж гэрт ороод, араас нь машинаас юмаа зөөгөөд гэртээ орсон юм. *******эгээд би ангийн худаг руу цуг ирсэн залуугийн хамтаар явж ус авчраад ирэхэд эхнэр гэрийн тоос шороог цэвэрлээд орой хэвтэх гээд байж байгаад хартал гэрийн том өрөөний хананд өлгөөтэй байсан цахиур буу, гаанс хоёр байхгүй байсан. *******эгэхээр нь би эгчээс буу авч ийш тийш нь далд хийсэн үү гэж асуухад үгүй гэхээр нь нутгийн ах *******-аас мөн адил танд гэрийн түлхүүр байгаа биздээ манай гэрт байсан өв дамжин ирсэн буу алга болсон байна гэж хэлсэн чинь мөн адил аваагүй, хараагүй гэж хэлсэн. ...улмаар би удирдлагуудад мэдэгдээд дараа нь цагдаагийн газарт дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хилийн цэргийн 0306 дугаар ангийн гал тогоонд ахлах тогоочоор ажилладаг юм. нь ээлжийн амралтаа аваад явахдаа гэрийн түлхүүрээ надад хүлээлгэн өгөөгүй. ... над руу утсаар яриад буудлын гал тогоонд гэрийн түлхүүр орхисон байгаа аваад гэрт очиж ус хийгээд тавьчихгүй юу бид хоёр одоо очих гэж байна гэж утсаар ярьсан. ...би ******* гэрийн түлхүүрийг буудлын гал тогоонд байна гэж мэдүүгүй, ирэхээсээ өмнө ийг утсаар хэлэхэд л мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13/
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18-19/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын дугаар багийн нутагт байрлах Хилийн цэргийн 0306 дугаар ангийн Хилчин хотхонд байрлах иргэн *******ийн гэрээс 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр цахиур буу, гаанс, модон сав, хонх, суран уут, дарьны сав, төмөр эдлэл зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн орчим хилийн харуулаас засварын материал авах санаатай Хилийн цэргийн 306 дугаар анги дээр ирсэн юм. *******эр өдрөө материалаа авчихаад гэртээ очиж хоносон. Маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө 07 цагийн орчим ангийн төв рүү явж Хичлин хотхоны хажуугаар гарч байгаад нутгийн дүү ******* гэрт байгаа цахиур бууг гэнэт санаад надад яаралтай мөнгөний хэрэг гарсан. ...Улмаар ******* надад өгсөн түлхүүрээр гэрийг нь онгойлгож ороод жижиг өрөөнд байсан цахиур буу бусад эд зүйлийг хууль бусаар авсан юм...” /хх-ийн 35/, түүнийг давхар нотолсон хохирогч ******* /хх-ийн 22/, гэрч ******* /хх-ийн 29-30/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн цахиур буу, гаанс, модон сав, хонх, суран уут, дарьны сав, төмөр эдлэл зэрэг “эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” бусдад 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ******* холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
*******огтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ГЙ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:
1. Шүүгдэгч *******т овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч *******д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ******* мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдсугай.
6. *******огтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ГЙ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБАА*******АР