Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 347

 

    Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган улсын яллагч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******д холбогдох эрүүгийн 2017 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 19 оны  дугаар сарын 23-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн гэх газарт оршин суух, бие эрүүл, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл: Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 3 сар 18 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, ЛМ регистрийн дугаартай, ******* овогт *******.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг Мэнэнгийн тал гэх газарт галтай болгоомжгүй харьцаж, Монгол эсгийн гэрийн төмөр зуухны яндангаас цог хаясаны улмаас хээрийн түймэр гарч, Матад сумын 13.514 га бэлчээрийн талбайд 51.582.938 /тавин нэгэн сая таван зуун наян хоёр мянга есөн зуун гучин найм/ төгрөгийн шууд, *******алхгол сумын 933 га бэлчээрийн талбайд 3.561.261 /гурван сая таван зуун жаран нэгэн мянга хоёр зуун жаран нэг/ төгрөгийн шууд хохирол, нийт 14.447 га бэлчээрийн талбайг хамран шатааж, байгаль экологид 55.144.199 /тавин таван сая нэг зуун дөчин дөрвөн мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийн шууд хохирол, БН*******АУ-ын иргэн *******ь /Jin Shan/-д 240.000 ширхэг боодолтой өвс буюу 1.320.000.000 /нэг тэрбум гурван зуун хорин сая/ төгрөгийн шууд хохирол, БН*******АУ-ын иргэн Чен *******уй Юэнь /Chen Hui Yuan/-ний Монгол эсгий гэр 1 ширхэг, “Futian” маркийн ачааны автомашин шатаж, 27.800.000 /хорин долоон сая найман зуун мянга/ төгрөгийн шууд хохирол учруулж, бусдад нийт 1.402.944.199 /нэг тэрбум дөрвөн зуун хоёр сая есөн зуун дөчин дөрвөн мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОР*******ОЙЛО******* нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хадлангийн хятад дарга нар нутаг буцахаар болж намайг хадлангийн манаачаар тавьсан юм. Энэ үеэс эхлэн манаачаар ажиллах болсон тухайн үед хятад дарга нар сардаа нэг удаа ирж хадлангийн газраа үзээд явдаг байсан. ...үүнээс хойш 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд өөрийнхөө амьдардаг гэртээ хоол хийж идэх гээд зуухандаа аргал хийгээд галласан юм. Тухайн үед би мах эвдээд сууж байсан чинь гэрийн гадаа машины дуу гарч байгаа юм шиг сажигнах чимээ гарч байсан учраас гэрээс гараад харсан чинь гэрийн зүүн тал буюу хана дээвэр хэсэгт гал гарчихсан шатаж байсан юм. ...улмаар асаж байгаа галыг унтраах гэж ус цацсан боловч ямар ч нэмэр болоогүй. ...тухайн өдөр салхи ихтэй байсан учир түймрийг цохиж унтраах  гэсэн боловч унтрахгүй зүүн зүг рүү түймэр гарч эхэлсэн. ...ийм зүйл болсонд маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153-154/

*******охирогч Чен *******уй Юэн /Chen Hui Yuan/  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...*******адлан хадаж байсан М гэдэг залууг хадлангийн манаачаар Батцэнгэл гэж Монгол тал хариуцсан хүн ажилуулсан юм... ингээд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд Батцэнгэл над руу гар утсаар ярихдаа “гал гарсан” гэж хэлж байсан бөгөөд тухайн өдөр хилээр гарч ирэх гэсэн боловч *******ятад улсын хил хаалттай байсан болохоор орж ирж чадаагүй. Ингээд орж ирж чадахгүй байсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн үдээс хойш Монгол улсад орж ирээд хадлангийн талбай дээр 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ирсэн. Матад сумаас ирсэн хүмүүс яг хэдэн га газар шатсан талаар хэлээгүй бөгөөд *******ь ярихдаа ойролцоогоор 6000 га газар шатсан байна гэж ярьсан юм. *******ий шатсан 6000 га газарт хадаагүй хадлангийн талбайн га-г оруулж тооцсон байгаа... 4 ханатай Монгол эсгий гэрийг тус бүрийг нь 2000.000 төгрөгөөр үнэлж байна. Futian маркийн ачааны автомашиныг /Монгол улсын дугааргүй/ 23.800.000 төгрөгөөр үнэлж байна, эдгээр зүйлсийг нэхэмжилж байгаа бөгөөд өөр зүйл нэхэмжлэхгүй... уг түймрийн улмаас миний өөрийн боодолтой өвс шатсан бөгөөд нийт 14 нуруулдсан боодолтой өвс байсан юм... нэгэнт шатаад дууссан юм чинь нэхэмжлэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82/

*******охирогч ******* /Jin Shan/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр БН*******АУ-д байхад миний таньдаг хүн гар утас руу залгаад 21-н хадлан дээр түймэр гарсан. Танай хадлан юу болсон бэ гэж хэлэхээр нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Монгол улсад орж ирээд өөрийнхөө хадлангийн талбайг харсан  чинь ихэнх хувь нь шатчихсан байсан юм. Намар бүх өвсөө хадаад боож орхисон байсан боловч ихэнх өвс шатчихсан учраас надад маш их хэмжээний хохирол учирчихаад байна. Түймэр анх гарахдаа манай хадлангийн баруун талд байдаг манаачийн гэрийн яндангаас түймэр гарсан гэсэн. Түймрийн улмаас боодолтой өвс байсан ба 6066 га газар шатсан бөгөөд нийт ойролцоогоор 240.000 боодолтой өвс шатсан гэж үзээд нэг боодолтой 7000 төгрөгөөр үнэлж байна. Нэг боодолтой өвс нь 35 кг жинтэй байсан. Ингэж үзэхээр 240.000 боодол өвс буюу 1.680.000.000 төгөг нэхэмжилж байна... би түймрийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилж байна... миний зүгээс Чен *******уй Юэнь гэдэг хятад иргэнээс хохирлоо нэхэмжилж байгаа бөгөөд түүний манаачаар ажиллаж байсан Монгол улсын иргэнээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Тэр Монгол залуугийн амьдарч байсан гэр орон сууцыг *******ятадууд өөрсдөө хариуцах ёстой байсан болохоор Чен *******уй Юэнээс нэхэмжилж байгаа юм. Чен *******уй Юэнь Монгол улсад орж ирэхгүй байгаа учраас бид нар *******ятад Улсынхаа шүүхээр явж Чен *******уй Юэнээс хохирлоо нэхэмжилж гаргуулах гэж байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89, 2-р хх-ийн 186/

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай сумын 5 дугаар багийн нутаг буюу Мэнэнгийн тал гэх газарт хээрийн түймэр гарч нийт 13.514 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 51.582.938 төгрөгийн хохирол учирсан юм. Манай сумын зүгээс бэлчээрийн талбайн хохирол болох 51.582.938 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд одоог болтол хохирлыг барагдуулаагүй байгаа. Уг түймэр хадлангийн манаачийн яндангаас гарсан гэж байсан. Түймэр шатсан талбайг тухайн үед ажиллаж байсан газрын даамал GPS-ээр машинтай явж тогтоосон гэж ярьж байсан... хохирол барагдуулсан тохиолдолд гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93/

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Матад сумаас хээрийн түймэр гарч улмаар уг түймэр нь *******алх гол сумын 2 дугаар багийн нутаг буюу газрын тосны 21-р талбайн баруун талд ирж унтарсан юм. Уг түймрийн улмаас манай сумын 933 га газар шатсан бөгөөд 3.561.261 төгрөгийн хохирол учирсан юм. Уг хохирлыг нэхэмжилж байгаа бөгөөд өөр шатсан зүйлс байхгүй. Нэг га газрыг 3817 төгрөгөөр үнэлдэг бөгөөд уг үнэлгээг Засгийн газраас тогтоосон байдаг, хохирол барагдуулах юм бол гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97/

Гэрч П.*******андмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд хадлангийн гэрт байж байгаад бие засахаар гарсан чинь гэрээс зүүн зүгт түймэр гарч байгаа бололтой утаа гарч байсан юм. Тэгээд гэрт ороод энэ талаар хэлээд уг утаа гарч байгаа газар руу машинтай явж очиход ачааны машин шатаж байсан бөгөөд Монгол эсгий гэрүүд нь бүрэн шатаж дуусчихсан, түймэр зүүн зүгт шатаад явчихсан. Нэг танихгүй ах ганцаараа түймэр чигт алхаад явж байсан бөгөөд тэр ах гэрийн яндангаас түймэр гарчихлаа гэж ярьж байсан... тэр өдөр салхи ихтэй байсан учраас түймрийг унтраах боломжгүй хурдан газар авч шатаад байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд гэр дотроо байж байгаад хамт байсан *******андмаа бие засахаар гараад ороод ирэхдээ Зүүн зүгт айхтар утаа гарч байна гэж хэлэхээр нь гэрээс гараад харсан чинь зүүн зүгт түймэр гарч байгаа бололтой их утаа гарч байсан болохоор очиж манахаар явсан юм. Манай байгаа газраас 7-8 см зайд явж очиход Мы амьдарч байсан гэр болон тэнд байсан бусад 2 гэр, машин, өвс ачигч шатчихсан байсан бөгөөд М ганцаараа түймэр унтрааж байсан. Маас ямар учраас түймэр гарсан талаар асуухад гэрийн яндангаас гарчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Улаанбаатар хотод байж байхад Матад сумаас Оюунтунгаа гэдэг байцаагч “Танай хадлан дээр гал гарсан гэж байна” гэх хэлэхээр нь Мтай холбогдох гэсэн боловч холбогдож чадахгүй байсан учраас 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймагт ирсэн. Дорнод аймагт ирээд Мтай уулзсан чинь “гэртээ хэвтэж байсан гадуур пижигнэх чимээ гарахаар нь харсан чинь гал гарсан” гэж ярьсан... Мыг анх манаачаар ажилд авахдаа *******ятад иргэн болох орчуулагч Баганаад хэлж  байгаад тавиулсан юм.  Өөрөөр хэлбэл бүх *******ятад хүмүүс нь Мыг манаачаар ажилд авсаныг мэдэж байгаа... *******ыг Чен *******уй Юэний компани цалинжуулдаг бөгөөд зуух солих эсэх асуудлыг би хэлж мэдэхгүй байна. *******ааяа Мтай гар утсаар холбогдох үедээ түймрээс болгоомжлоорой гэж хэлж анхааруулж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-105/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гарсан хээрийн түймрийн га талбайг тогтоохдоо шатсан талбайг машинтай тойрч GPS-ээр цэг тогтоож, түүнийгээ Arcgis программд оруулж нийт шатсан талбайн хэмжээг тооцож гаргасан юм. *******адлангийн га талбайг 2016 онд гэрээ байгуулж өгөхдөө нийт талбайг мөн адил GPS-ээр тогтоосон байсан тул түймэрт шатсан талбайн хэмжээг тогтоосны дараа уг түймрийн улмаас шатсан хадлангийн талбайн га хэмжээг тогтоосон юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...уг үнэлгээг тогтоохдоо орон нутгийн үнэлгээг үндэслэж гаргасан бөгөөд тухайн үед нэг боодол өвс нь 1000 төгрөгөөр зарагдаж байсан юм. 1000 төгрөгөөр зарагдаж байсан өвс нь сумын фондны өвс байсан, тухайн үед үнэ тогтоох комиссын гишүүд Дорнод аймгийн өвсний ханш 3500-5000 байна гэж ярьж байсан болохоор сумын ханшийг Дорнод аймгийн ханштай дунджилж байгаад үнэлгээг тогтоовол яасан юм бэ гэж хэлсэн боловч комиссын гишүүд 1000 саналыг дэмжсэн болохоор 1000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 121/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би Матад сумын Засаг даргын захирамжаар ой хээрийн түймрийн хохирол тогтоох ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. 01 тоот актаар нийт 13.514 га бэлчээр хадлангийн талбай шатсан. Үүнээс бэлчээрийн талбай 8017 га, хадлангийнх 5494 га талбай хамаарч байсан. Тогтоосон аргачлалын дагуу үнэлгээг гаргахад нийт 51.582.938 төгрөг болсон, үнэлгээнд түймрийн улмаас шатсан 240.000 боодол өвсийг хэрхэн үнэлэх талаар 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн сумын үнэ тогтоох комиссын хурлын шийдвэрийг үндэслэн 1 ширхэг 35 кг-аар хэмжээтэй боосон өвс гэж тооцоолж нэг ширхэгийг нь сум орон нутгийн тухайн үеийн зах зээлийн ханш болох 1000 төгрөгөөр үнэлж тогтоосон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127/

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын байцаагч, шинжээч Ш.Ганбатын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 091/02 тоот дүгнэлтэд: 1. Иргэн ******* нь өөрийнхөө амьдарч байсан гэртээ 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд хоол хийж идэх гээд зуухандаа аргал хийж, галлаад мах эдвээд сууж байтал гэрийн гадна нижигнэх чимээ, сажигнах чимээ гарахаар нь гараад харахад гэрийн зүүн тал буюу хана, дээврийн хэсэгт гал гарч шатаж байсан гэж хэргийн материалын 28 дугаар хуудсанд цагдаагийн ахмад Д.Пүрэвбаатарын асууж авсан тайлбар, цагдаагийн ахмад Э.Амартайваны авсан байцаалт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч хошууч Ш.Ганбат миний асууж авсан тайлбар, иргэн *******ы мэдүүлсэн байдлаас дүгнэхэд иргэн *******ы гэр нь гал түймрийн голомт байх магадлалтай байна. ... 3. Манаач ******* нь гэртээ галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй галын дөлийг сааруулах татлагагүй, амгүй зуух ашиглаж гэртээ гал түймэр гаргасан нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасныг зөрчсөн. Мөн гэрээ тойруулж хээрийн түймрийн хамгаалах зурвас татаагүй нь Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д заасныг зөрчсөн байна. Иргэн *******ыг ажиллуулж байсан байж болох аж ахуй нэгж тогтоогдохгүй байна. 4. *******адлангийн бригадууд өвс хадсан, хураасан талбайгаа тойруулж хээрийн түймрээс хамгаалах зурвас татаагүй нь Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д заасныг зөрчсөн байна...” гэжээ /хх-ийн 131-132/

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраагийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05/092/28 тоот дүгнэлтэд: “Дорнод аймгийн Онцгой байдлын газар”-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Ш.Ганбатын 2017 оны 091/02 тоот шинжээчийн дүгнэлтэд тусгасан иргэн ******* нь гэртээ галын аюулгүй байдал хангагдаагүй /галын дөлийг сааруулах татлагагүй амгүй/ зуух ашигласан нь “Галын аюулгүй байдлын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх заалтыг зөрчсөн гэх хариулттай санал нэг байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 129-130/

-Ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт /хх-ийн 35-37, 42-43/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 45/

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 46/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг Мэнэнгийн тал гэх газарт байх гэртээ гал түлж байхдаа галтай болгоомжгүй харьцсаны улмаас түүний гэрийн төмөр зуухны яндангаас цог хаясаны улмаас хээрийн түймэр гарч, Матад сумын 13.514 га бэлчээрийн талбайд 51.582.938 /тавин нэгэн сая таван зуун наян хоёр мянга есөн зуун гучин найм/ төгрөгийн шууд, *******алхгол сумын 933 га бэлчээрийн талбайд 3.561.261 /гурван сая таван зуун жаран нэгэн мянга хоёр зуун жаран нэг/ төгрөгийн шууд хохирол, нийт 14.447 га бэлчээрийн талбайг хамран шатааж, байгаль экологид 55.144.199 /тавин таван сая нэг зуун дөчин дөрвөн мянга нэг зуун ерин ес/ төгрөгийн шууд хохирол, БН*******АУ-ын иргэн *******ь /Jin Shan/-д 240.000 ширхэг боодолтой өвс буюу 1.320.000.000 /нэг тэрбум гурван зуун хорин сая/ төгрөгийн шууд хохирол, БН*******АУ-ын иргэн Чен *******уй Юэнь /Chen Hui Yuan/-ний Монгол эсгий гэр 1 ширхэг, Futian маркийн ачааны автомашин шатаж, 27.800.000 /хорин долоон сая найман зуун мянга/ төгрөгийн шууд хохирол учруулж, бусдад нийт 1.402.944.199 /нэг тэрбум дөрвөн зуун хоёр сая есөн зуун дөчин дөрвөн мянга нэг зуун ерин ес/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би хадлангийн манаачаар 2016 оны 09 дүгээр сараас эхлэн 2017 оны  04 дүгээр сар хүртэл хугацаанд ажилласан бөгөөд нэг сарын цалинг 1,000,000 төгрөгөөр тохиролцож надад бэлнээр өгдөг байсан. ...намайг анх Батцэнгэл, Чен *******уй Юэнь гэдэг хятад хүнтэй ярилцаж тохиролцоод намайг манаачаар авсан. ...болгоомжгүй үйлдлээсээ болоод түймэр тавьсандаа маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159/ түүнийг давхар нотолсон хохирогч Чен *******уй Юэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******адлан хадаж байсан М гэдэг залууг хадлангийн манаачаар Батцэнгэл гэж Монгол тал хариуцсан хүн ажилуулсан юм... ингээд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд Батцэнгэл над руу гар утсаар ярихдаа “гал гарсан” гэж хэлж байсан бөгөөд тухайн өдөр хилээр гарч ирэх гэсэн боловч *******ятад улсын хил хаалттай байсан болохоор орж ирж чадаагүй. ...Матад сумаас ирсэн хүмүүс яг хэдэн га газар шатсан талаар хэлээгүй бөгөөд *******ь ярихдаа ойролцоогоор 6000 га газар шатсан байна гэж ярьсан юм. *******ий шатсан 6000 га газарт хадаагүй хадлангийн талбайн га-г оруулж тооцсон байгаа... 4 ханатай Монгол эсгий гэрийг тус бүрийг нь 2000.000 төгрөгөөр үнэлж байна. Futian маркийн ачааны автомашиныг /Монгол улсын дугааргүй/ 23.800.000 төгрөгөөр үнэлж байна, эдгээр зүйлсийг нэхэмжилж байгаа бөгөөд өөр зүйл нэхэмжлэхгүй... уг түймэрийн улмаас миний өөрийн боодолтой өвс шатсан бөгөөд нийт 14 нуруулдсан боодолтой өвс байсан юм... нэгэнт шатаад дууссан юм чинь нэхэмжлэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/, хохирогч *******ь /Jin Shan/-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр БН*******АУ-д байхад миний таньдаг хүн гар утас руу залгаад 21-н хадлан дээр түймэр гарсан. ...шатчихсан байсан юм. Намар бүх өвсөө хадаад боож орхисон байсан боловч ихэнх өвс шатчихсан учраас надад маш их хэмжээний хохирол учирчихаад байна. Түймэр анх гарахдаа манай хадлангийн баруун талд байдаг манаачийн гэрийн яндангаас түймэр гарсан гэсэн. Түймрийн улмаас боодолтой өвс байсан ба 6066 га газар шатсан бөгөөд нийт ойролцоогоор 240.000 боодолтой өвс шатсан гэж үзээд нэг боодолтой 7000 төгрөгөөр үнэлж байна. ...миний зүгээс Чен *******уй Юэнь гэдэг хятад иргэнээс хохирлоо нэхэмжилж байгаа бөгөөд түүний манаачаар ажиллаж байсан Монгол улсын иргэнээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Тэр Монгол залуугийн амьдарч байсан гэр орон сууцыг *******ятадууд өөрсдөө хариуцах ёстой байсан болохоор Чен *******уй Юэнээс нэхэмжилж байгаа юм. Чен *******уй Юэнь Монгол улсад орж ирэхгүй байгаа учраас бид нарын *******ятад Улсынхаа шүүхээр явж Чен *******уй Юэнээс хохирлоо нэхэмжилж гаргуулах гэж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89, 186/, иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай сумын 5 дугаар багийн нутаг буюу Мэнэнгийн тал гэх газарт хээрийн түймэр гарч нийт 13.514 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 51.582.938 төгрөгийн хохирол учирсан юм. Манай сумын зүгээс бэлчээрийн талбайн хохирол болох 51.582.938 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд одоог болтол хохирлыг барагдуулаагүй байгаа. Уг түймэр хадлангийн манаачийн яндангаас гарсан гэж байсан. Түймэр шатсан талбайг тухайн үед ажиллаж байсан газрын даамал GPS-ээр машинтай явж тогтоосон гэж ярьж байсан... хохирол барагдуулсан тохиолдолд гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/, иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Матад сумаас хээрийн түймэр гарч улмаар уг түймэр нь *******алхгол сумын 2 дугаар багийн нутаг буюу газрын тосны 21-р талбайн баруун талд ирж унтарсан юм. Уг түймрийн улмаас манай сумын 933 га газар шатсан бөгөөд 3.561.261 төгрөгийн хохирол учирсан юм. Уг хохирлыг нэхэмжилж байгаа бөгөөд өөр шатсан зүйлс байхгүй. Нэг га газрыг 3817 төгрөгөөр үнэлдэг бөгөөд уг үнэлгээг Засгийн газраас тогтоосон байдаг, хохирол барагдуулах юм бол гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/ гэрч П.*******андмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд хадлангийн гэрт байж байгаад бие засахаар гарсан чинь гэрээс зүүн зүгт түймэр гарч байгаа бололтой утаа гарч байсан юм. ...ачааны машин шатаж байсан бөгөөд Монгол эсгий гэрүүд нь бүрэн шатаж дуусчихсан түймэр зүүн зүгт шатаад явчихсан. Нэг танихгүй ах ганцаараа түймэр чигт алхаад явж байсан бөгөөд тэр ах гэрийн яндангаас түймэр гарчихлаа гэж ярьж байсан... тэр өдөр салхи ихтэй байсан учраас түймрийг унтраах боломжгүй хурдан газар авч шатаад байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101/ гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд гэр дотроо байж байгаад хамт байсан. ...түймэр гарч байгаа бололтой их утаа гарч байсан болохоор очиж манахаар явсан юм. Манай байгаа газраас 7-8 см зайд явж очиход Мы амьдарч байсан гэр болон тэнд байсан бусад 2 гэр, машин, өвс ачигч шатчихсан байсан бөгөөд М ганцаараа түймэр унтрааж байсан. М-аас ямар учраас түймэр гарсан талаар асуухад гэрийн яндангаас гарчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102/, гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Улаанбаатар хотод байж байхад Матад сумаас Оюунтунгаа гэдэг байцаагч “Танай хадлан дээр гал гарсан эгж байна” гэх хэлэхээр нь М-тай холбогдох гэсэн боловч холбогдож чадахгүй байсан учраас 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймагт ирсэн. Дорнод аймагт ирээд Мтай уулзсан чинь “гэртээ хэвтэж байсан гадуур пижигнэх чимээ гарахаар нь харсан чинь гал гарсан” гэж ярьсан... М-ыг анх манаачаар ажилд авахдаа *******ятад иргэн болох орчуулагч Баганаад хэлж  байгаад тавиулсан юм. Өөрөөр хэлбэл бүх *******ятад хүмүүс нь Мыг манаачаар ажилд авсаныг мэдэж байгаа... *******-ыг Чен *******уй Юэний компани цалинжуулдаг бөгөөд зуух солих эсэх асуудлыг би хэлж мэдэхгүй байна. *******ааяа М-тай гар утсаар холбогдох үедээ түймрээс болгоомжлоорой гэж хэлж анхааруулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105/, гэрч Сүх-Ялалтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гарсан хээрийн түймэрийн га талбайг тогтоохдоо шатсан талбайг машинтай тойрч GPS-ээр цэг тогтоож, түүнийгээ Arcgis программд оруулж нийт шатсан талбайн хэмжээг тооцож гаргасан юм. *******адлангийн га талбайг 2016 онд гэрээ байгуулж өгөхдөө нийт талбайг мөн адил GPS-ээр тогтоосон байсан тул түймэрт шатсан талбайн хэмжээг тогтоосны дараа уг түймрийн улмаас шатсан хадлангийн талбайн га хэмжээг тогтоосон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 119/ гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уг үнэлгээг тогтоохдоо орон нутгийн үнэлгээг үндэслэж гаргасан бөгөөд тухайн үед нэг боодол өвс нь 1000 төгрөгөөр зарагдаж байсан юм. 1000 төгрөгөөр зарагдаж байсан өвс нь сумын фондны өвс байсан, тухайн үед үнэ тогтоох комиссын гишүүд Дорнод аймгийн өвсний ханш 3500-5000 байна гэж ярьж байсан болохоор сумын ханшийг Дорнод аймгийн ханштай дунджилж байгаад үнэлгээг тогтоовол яасан юм бэ гэж хэлсэн боловч комиссын гишүүд 1000 саналыг дэмжсэн болохоор 1000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 121/, гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Матад сумын Засаг даргын захирамжаар ой хээрийн түймрийн хохирол тогтоох ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. 01 тоот актаар нийт 13.514 га бэлчээр хадлангийн талбай шатсан. Үүнээс бэлчээрийн талбай 8017 га, хадлангийнх 5494 га талбай хамаарч байсан. Тогтоосон аргачлалын дагуу үнэлгээг гаргахад нийт 51.582.938 төгрөг болсон, үнэлгээнд түймрийн улмаас шатсан 240.000 боодол өвсийг хэрхэн үнэлэх талаар 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн сумын үнэ тогтоох комиссын хурлын шийдвэрийг үндэслэн 1 ширхэг 35 кг-аар хэмжээтэй боосон өвс гэж тооцоолж нэг ширхэгийг нь сум орон нутгийн тухайн үеийн зах зээлийн ханш болох 1000 төгрөгөөр үнэлж тогтоосон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127/, шинжээч Ш.Ганбатын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 091/02 тоот дүгнэлт /хх-ийн 131-132/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч  С.Баяраагийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05/092/28 тоот дүгнэлт /хх-ийн 129-130/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь гэртээ  галын аюулгүй байдал хангагдаагүй /галын дөлийг сааруулах татлагагүй амгүй/ зуух ашиглан гал түлж байхдаа гал алдсаны улмаас хээрийн түймэр гарч улмаар бусдад их хэмжээний хохирол учруулсан нь түүний галтай болгоомжгүй харьцсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн ба энэ хэрэг нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд энэ үед 2002 оны эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгтэй харьцуулахад оногдуулах ялын санкц нь торгох, эсхүл 2 жил хүртэл хорих ялтай байхад 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэг жилээс таван жил хүртэл хорих ялтай байгаагаас үзэхэд 2002 оны эрүүгийн хуулиар оногдуулах ял нь хөнгөрч байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсгийг буцаан хэрэглэж шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч *******-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүх хуралдаанд шинжлэн судалсан, шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн байх тул тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт заасан галтай болгоомжгүй харьцсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад, тухайлбал, хохирогч *******ь /Jin shan/-ийн өгсөн: “...Миний зүгээс Чен *******уй Юэнь  гэдэг хятад иргэнээс хохирлоо нэхэмжилж байгаа бөгөөд түүний манаачаар ажиллаж байсан Монгол улсын иргэнээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Тэр Монгол залуугийн амьдарч байсан гэр орон сууцыг *******ятадууд өөрсдөө хариуцах ёстой байсан болохоор Чен *******уй Юэнээс нэхэмжилж байгаа юм. Чен *******уй Юэнь Монгол улсад орж ирэхгүй байгаа учраас бид нар *******ятад Улсынхаа шүүхээр явж Чен *******уй Юэнээс хохирлоо нэхэмжилж гаргуулах гэж байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 185-186/, хохирогч Чен *******уй Юэн /Chen Hui Yuan/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд ирүүлсэн: “... М-ы монгол гэрт гал гарсны улмаас гал түймэр дэгдэж манай бэлчээр болон 7000 тонн өвс, Монгол гэр, машин, өвсний машин  техник зэрэг түймэрт өртсөн. *******эрэг гараад олон жил болж байгаа бөгөөд манай тал Мтай хэлэлцэж ярилцан эвлэрч, мөрдөн шалгалтыг  зогсоохоор шийдсэн” гэх тайлбар  /2-р хх-ийн 184/, *******алхгол сумын орлогч дарга Д.Пүрэвсүрэнгээс шүүхэд ирүүлсэн албан бичигт: “Тус суманд 2018 оны 4 дүгээр сарын 03-нд гарсан түймрийн улмаас 933 га бэлчээрийн талбай шатаж 3561261 төгрөгийн хохирол учирсан. ...Шатсан талбай нь нөхөн сэргэж ургасан тул... *******-аас хохирлын мөнгийг нэхэмжлэхгүй” гэж /задгай баримт/, Матад сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Ариунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд ирүүлсэн албан бичигт: “Тус сумын 5 дугаар баг Мэнэгийн талд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хээрийн түймэр гарч 13514 га бэлчээрийн талбай шатаж 51.582.938 /тавин нэгэн сая таван зуун наян хоёр мянга есөн зуун гучин найм/ төгрөгийн хохирол учирсан боловч уг га талбай нөхөн сэргээгдсэн тул манай сумаас нэхэмжлэх санал байхгүй...” гэх  /2-р хх-ийн 148/ баримтуудаас үзэхэд энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гаргуулах хохирол төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэн ирсэн БН*******АУ-ын иргэн Чен *******уй Юэн / Chen Hui Yuan /-ийн хадлангийн талбайд байрлах 30 км тойрог бүхий боодолтой өвсийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг битүүмжилсэн боодолтой өвсийг эзэмшигчид нь буцаан олгож, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-ы ЛМ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлбэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТОО******* нь: 

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос шүүгдэгч *******-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.   

2. Шүүгдэгч ******* овогт *******-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар галтай болгоомжгүй харьцсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******-д  хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 30 км тойрог бүхий боодолтой өвсийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг боодолтой өвсийг эзэмшигчид нь буцаан олгож, бичгийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгчийн ЛМ дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах/ нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭН*******БААТАР