| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0308/Э |
| Дугаар | 330 |
| Огноо | 2018-11-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 330
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган
Улсын яллагч *******
Хохирогч *******
Хохирогч *******г
Хохирогч Б.*******
Техникийн шинжээч *******
Хохирогч *******г, Б.******* нарын өмгөөлөгч М.Энхтуяа
Иргэний нэхэмжлэгч ын өмгөөлөгч
Шүүгдэгчийн өмгөөлөгч , шүүгдэгч -х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт -өд холбогдох эрүүгийн 172 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Өндөрхангай суманд 19 оны 0 дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Увс аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байхдаа хорих ангиас бүлэглэн оргож Багануур дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял оногдуулж өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сар 8 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 1 жил 6 сар 8 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 8 хоногийн хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмд ял эдэлж 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, /ОК/ регистрийн дугаартай, Т овогт гэв.
Шүүгдэгч Т овогт нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны орой “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөний оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолооч ын жолоодож явсан дэвсэгч XCMG маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж “” ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрлийн шууд зардалд 20.980.000 төгрөгийн хохирол шууд бус зардалд 3.295.000 төгрөгийн хохирол учруулж, зорчигч ын биед хөнгөн гэмтэл, , *******, Б.*******, *******г нарын биед хүндэвтэр гэмтэл, ын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаартай машинтай Улаанбаатар хот руу эхнэр хамт явах ажилтай болчихоод 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17 цагт хот руу явах хүмүүсийг 61 дүгээр байрны гаднаас суулгасан. Би хот руу хямд зардлаар явна гэж зар тавихад 5 хүн ирсэн юм. Улмаар 18 цаг өнгөрч байхад эхнэр бид хоёртой нийлээд 7-лаа Улаанбаатар хот руу гарсан. Бид нар аймгаас гараад 70 гаруй км явж байхад 4-5 машин урдаас ирж байхаар нь машиныхаа гэрлийг ойр дээр нь тавьж өөдөөс ирж байсан машинуудыг өнгөрөхөөр нь машиныхаа гэрлийг хол дээр нь эргүүлж тавихад зам ангийн машин тулаад ирчихсэн байсан. Улмаар би машинаа зогсоох арга хэмжээ авч чадалгүй мөргөсөн. ... Би уг тээврийн хэрэгслийг мөргөснөөс хойш юу болсон талаар сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/
Хохирогч *******г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 26-ны орой 18 цагт Улаанбаатар хот руу маркийн машинд суугаад явж байсан. Осол гарах үед зүйрмэглээд явж байсан. Би ослын дараа сэрээд харахад машины гадна байсан. Бусад хүмүүс машин дотор байсан. Тухайн үед миний биед ил мэдэгдэх юм байхгүй байсан учир сандраад хамт байсан хүмүүсээ замын машинд суулгаж явуулаад өөрөө түргэний машинаар араас нь явсан. Ирсэн хойноо аймагт үзлэг шинжилгээнд орсон. Тэгэхэд намайг рентген зураг авахад эмч “цээжинд юм байна, Улаанбатар хот явж үзүүлэх шаардлагатай” гэсэн. Улаанбаатар хотод очоод хэд хэдэн удаа үзүүлэхэд ослоос үүдэлтэй цээжний хөндийн голд уйланхай үүссэн байсан. Одоогоор хавдар судлалын төвд хяналтад байгаа. Эмчийн тавьсан онош нь доргилтоос үүдэлтэй цээжний хөндийн хавдар гэсэн. Хагалгаанд орох гээд эмч нарын зөвлөгөөнд ороход шимэгдэх магадлалтай гээд эмчилгээ хийлгэж байгаа. Эмнэлэгт сүүлд 5 сард үзүүлсэн, 11 сард үзүүлэх шаардлагатай байгаа. Ослын улмаас дэлүүний няцрал, 3 хавирга цуурсан, энэ нь өмнө нь гэмтлийн хөнгөн зэрэг гэж байгаад сүүлд цээжний хөндийн гэмтэл гараад хүндэвтэр гэмтэл болсон. Одоо нийт 1919350 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс 1 сая төгрөгийг өгсөн тул үүнийг хасаад 919350 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 26-нд Улаанбаатар хот руу явж байх замдаа осолд орсон. Ослын улмаас гар гэмтэж, 3 удаа хагалгаанд орж, саяхан гарны хадаасаа авахуулсан. Энэ гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа. Тухайн үед манай машин хурдтай явж байсан. Тэгээд урд сууж байсан хүн хашгирах үед харахад машин мөргөж байгаа харагдсан. Би машин мөргөж байхыг харсан. Тухайн индүүдэгч машины кабины арын гэрэл асаалттай байсан. Тухайн үед эмнэлэг дээр байхад байцаалт авч байсан. Би эмчилгээний зардал, хагалгааны зардал, ажилгүй байсан хугацааны зөрүү цалин хөлс зэрэг нийт 4247357 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 26-ны орой 16 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу явах машинд өвөөтэйгөө суусан. Тухайн үед яг хэдэн цагийн үед аймгаас гарсан талаар санахгүй байна, бүрэнхий болж байхад аймгаас хөдөлсөн. Би машинд суугаад унтчихсан байсан. Нэг сэрэхэд фургон дотор эмч нарын өвөр дээр сэрсэн, миний ам руу нэг юм цутгахад буцаад ухаан алдсан. Тэгээд сэрэхэд Бүсийн оношлогоо эмчилгээний төвд ирсэн байсан. Би яг жолоочийн ард суугаад явж байсан. Тухайн үед цонхны шил хагарч, миний нүүр зүсэгдсэн юм шиг байсан. Одоо нүүрэн тус газраа маш их сорвитой байгаа. Ослын улмаас няцралттай, 2 гар хугарсан, гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон. Улаанбаатар хотод Гэмтэл согогын төвд 3 удаа хагалгаанд орсон байгаа. Баруун гартаа 2 төмөр, зүүн гартаа 1 төмөр хадуулсан, тэргэнцэр дээр 1 сар байсан, зөөлөн эдийн гэмтэл, баруун өвдөгний цууралт, зүүн нүдний цус хуралт, нүүрний баруун хэсгээр хавдсан, ярьж чадахгүй амны орчимд няцрал үүссэний улмаас оёдол тавиулсан, хамарын доод хэсэгт болон эрүүнд 3 оёдол тавиулсан, толгойн доргилт зэрэг гэмтэл авсан. Би Бүгд найрамдах хятад ард улсын засгийн газрын 100 хувийн, сар бүрийн 2500 юанийн стипенттэй, 23 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэлгээр Нанян хотод 5 жилийн хугацаагаар суралцах байсан. Энэ осолд орсны улмаас явж чадаагүй учир тэтгэлэг маань цуцлагдсан. Энэ жил шалгалт өгөөд явах гэтэл өмнөх жил нь тэтгэлэг нь цуцлагдсан гээд явж чадаагүй. Шүүгдэгч талаас надтай уулзаагүй. Намайг хагалгаанд орсны дараа ирж уулзсан, ярьсан зүйл нэг ч байхгүй. Тухайн осол гарсны маргааш нь шүүгдэгчийн ах нь гэдэг хүн ирээд манай аавд 500000 төгрөг өгсөн байсан. Хагалгаанд орж байх үед мөн 500000 төгрөг өгөөд, нийт 1000000 төгрөг өгсөн. Би нийт 10000000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнд баримтаар 2900000 төгрөг байгаа. Би 12 дугаар сард дахин хагалгаанд орно, үүний мөнгө нь мөн адил 2900000 төгрөг болно. Би сургалтын төлбөрөө нэхэмжилмээр байгаа ч Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэсэн. Иймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240,000 төгрөгийг 12 сараар тооцоод дахин нэхэмжлэх хүсэлтээ шүүхэд өгсөн байгаа. Нийт 12,800,000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс 1,000,000 төгрөгийг хасаад 11,800,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Техникийн шинжээч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн үнэн зөв гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хамгийн ард талын суудал дээр сууж явсан. Ингэхдээ хамгаалах бүс хийгээгүй ба тухайн тээврийн хэрэгслийн хамгаалах бүсний бүслүүрүүд нь байгаагүй юм. Жолооч болон жолоочийн хажуу талын зорчигчийн хамгаалах бүс бол харин байсан. Хойд талын хүмүүсийн хамгаалах бүс харин байгаагүй. Тэр машинд надаас тусдаа 6 хүн сууж явсан. Хамгийн ард талын суудал дээр унтаад явж байсан болохоор жолооч хэдэн цагийн хурдтай явж байсан болон ямар машин мөргөсөн гэдгийг харж чадаагүй. Тухайн үед юу ч мэдээгүй. Нэг ухаан ороход эмнэлэг дээр ирчихсэн хагалгаанд орох гээд байж байсан... одоо бол миний толгой оройн хэсгээр өвддөг. Зүүн талын нүд сайн хардаггүй юм бүрэлзэж хараад байгаа. Тэр үед зүүн талын нүд орчмын махнууд салбарч урагдсан тэрэнтэй холбоотой эмчилгээ хийгдсэн гэж эмч нь хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би 61 дүгээр байрны гаднаас Улаанбаатар хот руу явах Stimо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хамгийн ард талын баруун гар талын цонхны хажууд суусан. Тэгээд бид жолоочоос гадна 6 хүн суугаад Улаанбаатар явсан. Бид явж байгаад Булган сум ороогүй байхад засмал зам дээр явж байгаад зам тээврийн осолд орсон. Намайг ухаан ороход Бүсийн оношлогоо эмчилгээний төвд буюу эмнэлэгт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бид нар Баянтүмэн сумын шүлхийн пост дээр шалгуулаад цааш явж байхад гэнэт осол гарсан. Би машинаас буух гэтэл аваарын бүс саад болоод байхаар нь арай гэж тайлаад машинаас буугаад машинаа тойрч буугаад жолооч талын хаалгаар гүйж очиход хаалга нь онгойчихсон манай нөхөр Б газар хэвтэж байсан. ...би утсаараа тусламж гуйх гээд залгахад утас сүлжээгүй болчихсон байсан. Удалгүй Булган сумаас аймаг руу явах чиглэлд фургон машинтай хүмүүс ирээд зогссон. Би тэр хүмүүст биеийн байдал хүнд байгаа хүмүүсээ суулгаад аймаг руу эмнэлэгт хүргэж өгөөч гэж гуйгаад явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... улсын дугаартай XCMG маркийн асфалт дэвсэгч машиныг компаны дэвсэгчийн оператор өөрөө хариуцаж ажиллуулдаг байсан. ...тухайн осол болох үед бид нар ажлаа дуусгаад кемп руугаа явж байсан юм. Тухайн үед ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгээгүй байсан... дээрх тээврийн хэрэгсэл маань өөрөө дугуйт тээврийн хэрэгсэл учраас нийтийн хэрэгцээний замаар зорчих боломжтой... уг асфальт дэвсэгч машины хучилт хийх үндсэн анги /плита/ нь гулзайсан учраас дахин ашиглах боломжгүй болсон. Үүнийг бид нар судалж үнийн судалгааг гаргахад “үйлдвэрээс авах мөнгө” нь 58 сая төгрөг болж байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 59/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...манай компани Дорнод аймгаас Булган сум орох 27 км замын давхарлагаа хучилтын үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байгаа юм. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагт ажлаасаа буугаад техникээ цэвэрлэчихээд хөдөлгөөн үйлдсэн. ...өөрийн жолооддог дэвсэгч XCMG маркийн том оврийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. ...гадаа гэгээ тасарчихсан харанхуй байсан би тээврийн хэрэгслийн гэрлээ асаагаад явж байсан. Мөн арын оврын гэрлээ асаагаад явж байсан юм. Ингээд явж байгаад толиндоо харахад ард нэг машины гэрэл туссан, тэгэхээр нь замаа чөлөөлс хийгээд баруун гар тийш дараад явж байхад араас ирж явсан машин гэнэт мөргөсөн. Тэгээд би машинаа зогсоогоод харахад миний машиныг мөргөсөн машины хамар нь шатаад гал гарч байхад нь би түргэн бууж галыг унтраагаад машинд сууж явсан хүмүүсийг гаргах оролдлого хийсэн. Хойд талын хоёр хаалга нь онгойхгүй байсан. Тэгээд урд явж байсан хүмүүс рүүгээ ярьж дуудан машинд сууж байсан хүмүүсийг гаргасан... миний машины дэвсэгч нь ажиллахгүй болсон, мөн хүн зогсож явах зориулалттай гишгүүр нь гэмтсэн, асфальт авагч шник нь хагарсан, бүдүүн хоёр гуя нь муруйсан, гидер шингэн нацос нь ажиллагаагүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-67/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...хөдөлгөөнт эмнэлгийн ажлаар сумдад ажиллаад 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөлөнбуйр сумаас Дорнод аймаг руу явж байгаад Булган сум руу явдаг асфалтан зам дээр машины осол болсон юм шиг байхаар нь машинаа зосоож бууж харахад 2 хүний бие арай гайгүй бусад нь нэлээн хүнд байдалтай байсан учраас манай машинд олуулаа байсан тул 3 хүнийг нь аваад шууд эмнэлэг явсан. Нэг зорчигчийг Prius маркийн машинтай хүнд өгч явуулсан... тухайн үед гадаа харанхуй байсан тул үзэгдэх орчин харагдахгүй байсан. ...тэнд байсан хүмүүс машины араас орсон гэж ярьж байсан бөгөөд яг ямар машины араас орсон болохыг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг Булган суманд ажил дээрээ байж байхад 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчимд Цагдаагийн газрын жижүүрээс Булган сумын 3 дугаар багт байрлах “Хансуун зам” ХХК-ийн кэмпээс зүүн зүгт 5-6 км, сумын төвөөс 20 орчим км зайд зам тээврийн осол гарсан байна очиж үзээд хариу мэдэгд гэж хэлсэний дагуу хэргийн газарт очиход саарал өнгийн Toyota Stimо маркийн тээврийн хэрэгсэл асфалт дэвсэгч машины араас мөргөсөн байдалтай хүмүүсийг нь Хөлөнбуйр сумаас аймгийн төв рүү явж байсан эмч нарын бүрэлдэхүүн ирээд аваад явсан гэж үлдсэн 2 эмэгтэй ярьж байсан. ...ажил гүйцэтгэж байсан газраасаа нэлээн зайтай ойролцоогоор 4-5 км зайтай осол байсан бөгөөд жолоочийн ярьж байснаар ажлаа дуусгаад кэмп рүүгээ явж байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 646 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. *******ын биед баруун, зүүн шууны шаант болон тахилзуур ясны далд зөрсөн хугарал, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний гадна булангийн цус хуралт, зүүн нүдний дээд зовхины эсгэгдэлт, зүүн завьжны шарх, зүүн хацрын эсгэгдэлт, эрүүний шарх, хүзүүний зулгаралт, баруун зүүн шилбэний зулгаралт, баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Баруун зүүн шууны шаант болон тахилзуур ясны далд зөрсөн хугарал нь “ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна...” гэжээ /хх-ийн 109/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13743 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. Б.*******ын биед баруун гарын шуу ясны ил хугарал, зүүн тохой, мөрөнд зулгаралт, зүүн мөр, баруун шилбэнд цус хуралт, хоёр хөлийн шилбэ, зүүн хөлийн шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн “ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 114/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 651 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. *******гийн биед хуйханд баруун зулайн шарх, духны зулгаралт, цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун завьжны эсгэгдэлт, зүүн хөхний цус хуралт, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 119/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 651 тоот нэмэлт дүгнэлтийн хэсэгт: “1. *******гийн биед зүүн талын 3-р хавирганы хугарал, бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, дэлүүний няцрал болон хальсан доорхи цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн /авто осол/ 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь шинэ бөгөөд тухайн цаг хугацаанд үссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлийн бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, дэлүүний няцрал болон хальсан доорх цусан хураа нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн талын 3-р хавирганы хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чавдар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэжээ /хх-ийн 123/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 644 тоот дүгнэлтийн хэсэгт “1. гийн биед зүүн хацар яс болон зүүн нүдний ухархайн хажуу ханын хугарал, духны зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстын доорхи цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний гадна булангийн урагдсан шарх, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, эрүүний цус хуралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Зүүн хацар ясны хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэжээ /хх-ийн 130/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот нэмэлт дүгнэлтийн хэсэгт: “1. ын биед гавал ясны духны хөндийн баруун талын дотор гадна ялтасны хугарал, духны зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны өнгөц зүсэгдсэн шарх, баруун, зүүн шилбэ, зүүн тавхайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүртэй болон хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар тогтоогдсон гавал ясны духны хөндийн баруун талын дотор гадна ялтасны хугарал гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар тогтоогдсон духны зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны өнгөц зүсэгдсэн шарх, баруун, зүүн шилбэ, зүүн тавхайн зулгаралт гэмтэл нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэжээ /хх-ийн 139/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 648 тоот дүгнэлтийн “1. ын биед зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, цээжний урд тал, баруун хөхний цус хуралт, зүүн хөхний цус хуралт, хэвлийн цус хуралт, баруун, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 146/
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 45 тоот дүгнэлтэд: 1. “Жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн хэдий боловч Жолооч нь 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол, учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3-р хавсралтын 5.б барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллаагүй машин механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тойрч гарах чиг заасан тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангахгүй үед нэмэгдэл улаан гэрэл тавьж анхааруулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Жолооч нь хөдөлгөөнд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. 3. Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас жолооч Т Б /ОК/ дугаараар лавлагааг шүүж үзэхэд /ВС-/ жолоочийн эрхийн үнэмлэх хүчинтэй, жолооч дугаараар лавлагааг шүүж үзэхэд /В-1019171/ жолооны эрхийн үнэмлэх хүчинтэй, “” ХХК-ийн 2002 оны 03 дугаар сарын 24-ний өдөр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн сертифекаттай байна. 4. Авто осолд холбогдох Стимо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, XCMG, RP952 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Энхтүвшиний хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл, механизм зэрэг нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна...” гэжээ /хх-ийн 86-87/,
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай дүгнэлтэд: “1. Техникийн шинжээч Ц.Мягмарсүрэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №45 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Гэвч уг дүгнэлтийн 1 дүгээр асуулт жолооч ын жолоодон явсан улсын дугаартай механизмыг гэрч Б.******* нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгт зам ангийн индүүдэгч машины гэрэл асаалттай байсан гэж мэдүүлсэн байх тул замын хөдөлгөөний хууль дүрмийн 3 дугаар хавсралтын 5.б-г зөрчсөн байна гэсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ. 2. Жолооч нь хөдөлгөөнд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс осол шалгаан болсон гэж үзлээ. 3. Жолооч нь маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь асфальт зам дээр тоормосны мөр гаргаагүй байх тул хурдыг тогтоох боломжгүй. 4. маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчөөгүй хэвийн байна. 5. Авто осолд холбогдох Стимо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, XCMG, RP952 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын цагдаагийн тасгийн зохиуцуулагч, цагдаагийн ахмад Э.Энхтүвшингийн хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл, механизм нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна. 6. Жолооч нь саадыг харсан даруйд хурдаа хасаж, самбаачлах хугацааг хурдан авч, зогсоох арга хэмжээ авсан бол зогсоох боломжтой байсан гэж үзлээ...” гэжээ /хх-ийн 92-93/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21/
-ослын газрын схем зураглал /хх-ийн 22/
-2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 647 тоот дүгнэлт /хх-ийн 106/
-Өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 185-216/
-Шинь Шинь” ХХК-ийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 229/
-Хохирлын баримтууд /хх-ийн 221-228, 233, 235, 237, 239-243/
-Эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудас /хх-ийн 230-232/
-Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 234/
-Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /2-р хх-ийн 46/
-Шинээр гаргаж өгсөн задгай баримтууд зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны орой “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөний оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолооч ын жолоодож явсан дэвсэгч XCMG маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж “” ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрлийн шууд зардалд 20980000 төгрөгийн хохирол, шууд бус зардалд 3295000 төгрөгийн хохирол учруулсан, зорчигч ын биед хөнгөн гэмтэл, хохирогч , *******, Б.*******, *******г нарын биед хүндэвтэр гэмтэл, хохирогч ын биед хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн маркийн УБЭ улсын дугаартай машинтай Улаанбаатар хот руу эхнэр хамт явах ажилтай болчихоод 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17 цагт хот руу явах хүмүүсийг 61 дүгээр байрны гаднаас суулгасан. Би хот руу хямд зардлаар явна гэж зар тавихад 5 хүн ирсэн юм. Улмаар 18 цаг өнгөрч байхад эхнэр бид хоёртой нийлээд 7-лаа Улаанбаатар хот руу гарсан. Бид нар аймгаас гараад 70 гаруй км явж байхад 4-5 машин урдаас ирж байхаар нь машиныхаа гэрлийг ойр дээр нь тавьж өөдөөс ирж байсан машинуудыг өнгөрөхөөр нь машиныхаа гэрлийг хол дээр нь эргүүлж тавихад зам ангийн машин тулаад ирчихсэн байсан. Улмаар би машинаа зогсоох арга хэмжээ авч чадалгүй мөргөсөн. ... Би уг тээврийн хэрэгслийг мөргөснөөс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. ...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/, түүнийг давхар нотолж баталсан хохирогч *******г, хохирогч Б.*******, хохирогч *******, хохирогч /хх-ийн 43-44/, хохирогч /хх-ийн 51-52/, иргэний нэхэмжлэгч /хх-ийн 54-55/, иргэний нэхэмжлэгч /хх-ийн 59/, гэрч /хх-ийн 64-67/, гэрч /хх-ийн 81-82/, гэрч /хх-ийн 83-84/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 646, 651, 644, 645, 648, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 13743, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 45 тоот, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 тоот дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21/, ослын газрын схем зураглал /хх-ийн 22/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь замын хөдөлгөөнд оролцож байхдаа гэрч ын жолоодож явсан дэвсэгч XCMG маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас иргэний нэхэмжлэгч “” ХХК-нд 24275000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, иргэний нэхэмжлэгч ын биед хөнгөн, хохирогч , *******, Б.*******, *******г нарын биед хүндэвтэр, хохирогч ын биед хүнд хохирол учруулсан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2-д заасан заалтуудыг тус тус болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч -ийн үйлдсэн хэрэг нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байх ба Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдэх үед үйлчилж байсан 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасантай 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг харьцуулан үзэхэд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч , бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? саналыг гаргаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ... хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж заасан байх ба хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нэг хүнд хөнгөн, 4 хүнд хүндэвтэр, 1 хүнд хүнд хохирол учруулсан, дээрх нэр бүхий зарим хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй, мөн “” ХХК-д 24275000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан ба шүүгдэгч хувийн байдлын хувьд өмнө 2 удаа /онц их хэмжээний хулгай, хорих ангиас бүлэглэн оргож байсан/ санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг чанга, онцгой дэглэмд эдэлж байсан зэрэг нөхцөл байдлын харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
Иймд шүүгдэгч -өд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн байх ба тэдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүнд хөнгөн, 4 хүнд хүндэвтэр, 1 хүнд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч -өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч -ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд хохирогч нарын зүгээс гэм хорын зардалд гаргаж өгсөн нотлох баримтуудыг нэг бүрчлэн бодож хянаж үзэхэд хохирогч 1511336 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх ба үүнээс нотлох баримт нь давхардсан 120000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 1391336 төгрөгийг, хохирогч *******г 1389317 төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгсөн байх ба үүн дээр гэм хор учруулах үед цалин орлогогүй байсны нөхөн төлбөр 1 сарын 240000 төгрөгийг нэмж нийт 1629317 төгрөг болсноос шүүгдэгчийн өгсөн 1000000 төгрөгийг хасаж үлдсэн 629317 төгрөгийг, хохирогч ******* 2448744 төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгсөн байх ба үүн дээр гэм хор учруулах үед цалин орлогогүй байсны нөхөн төлбөр 12 сарын 2880000 /240000 төгрөгөөр бодож/ төгрөг, бүртгэлийн 24500 юань буюу 925000 төгрөг /хохирогчийн өөрийнх нь хэлснээр/ нийт 6253744 төгрөг болсноос бүртгэлийн 2450 юань тухайн үед монгол мөнгөөр хэдэн төгрөгийн ханштай байсан талаар Монгол Банкны лавлагаа хэрэгт байхгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр орхиж, үлдсэн 5328744 төгрөгнөөс шүүгдэгчийн өгсөн 1000000 төгрөгийг хасаад 4328744 төгрөгийг, хохирогч Б.******* нь 817256 төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгсөн байх ба үүн дээр эмнэлгийн хуудастай 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажлын 21 хоногийн цалингийн зөрүүний 270907 төгрөг, утасны үнэ 580000 төгрөг нийт 1668163 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулан дээрх нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Б.******* нь бусад цалингийн зөрүүний, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD бичлэг 2 /хоёр/ ширхэгийг хохирогч д олгож, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ОК регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино
Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, “Хансуун зам” ХХК-нд 10.000.000 /арван сая/ төгрөг, хохирогч , *******, *******г нарт тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөг өгсөн, иргэний нэхэмжлэгч “Хансуун зам” ХХКомпани болон хохирогч , иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүнд хөнгөн, 4 хүнд хүндэвтэр, 1 хүнд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч -ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч -өд оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан 1 /нэг/ жилийн ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.
4. Эрүүгийн 172 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч “Хансуун зам” ХХК-нд 10.000.000 /арван сая/ төгрөг, хохирогч , *******, *******г нарт тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөг өгсөн, “Хансуун зам” ХХКомпани болон хохирогч , иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөс нийт 8017560 /найман сая арван долоо мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулан хохирогч д 1391336 /нэг сая гурван зуун ерөн нэгэн мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийг, хохирогч *******гт 629317 /зургаан зуун хорин есөн мянга гурван зуун арван долоо/ төгрөгийг, хохирогч Б.*******од 1668163 /нэг сая зургаан зуун жаран найман мянга нэг зуун жаран гурав/ төгрөгийг, хохирогч *******д 4328744 /дөрвөн сая гурван зуун хорин найман мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөгийг тус тус олгож, хохирогч нэхэмжлэлийн шаардлагаас 71900 /далан нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг, хохирогч гийн нэхэмжлэлийн шаардлагаас 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.******* нь цалингийн зөрүүний, хохирогч ******* нь бүртгэлийн үнэ 2400 юань болон цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогч нарт мэдэгдсүгэй.
7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD бичлэг 2 /хоёр/ ширхэгийг хохирогч д олгож, бичгийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгч -ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн даруй хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР