Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 852

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: С.Батгэрэл,

Шүүгдэгч: Т.Нөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Нд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805007521029 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Н, 1964 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ...тоот регистртэй,

     Шүүгдэгч Т.Ннь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Нгийн 01 дүгээр гудамж 11 тоот иргэн Р.Мын гэрт түүний цээж рүү нь цохиж, багана мөргүүлэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Р.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед нөхрийн дүү Ёндон мах авчирч өгөөд 1 шил архи хувааж уугаад унтсан бөгөөд хаалга цохихоор нь онгойлготол манай нөхрийн танил Н хөгшин орж ирээд “манайд хонъё” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь миний өөдөөс салаавч гаргаад гичий жингэрээр дуудаад байсан. Түүнийг айлын гэрт орж ирчихээд хүн доромжлоод байхаар нь гэрээс гаргах гээд  гарнаас нь татахад тэр миний цээж рүү гараараа цохиж, 2 бугалганаас барьж аваад багана мөргүүлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар аваад явсан. Удалгүй дахиад ирээд хаалга нүдэхээр нь би онгойлгоогүй. Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч их уугаагүй байсан. Н эхлээд миний цээжин тус газар цохьсон. Дараа нь 2 бугалганаас барьж байгаад багана мөргүүлсэн. Миний зүүн нүд хавдаад хөхөрсөн, цээжин тус газар хөхөрсөн, баруун, зүүн бугалга бас хөхөрсөн байсан. Нгаас нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн учир гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 16, 49-50/,

Шинжээчийн 2013 тоот дүгнэлтэд: “...Р.Мын биед зүүн зовхи, хөмсөг, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 20/,

Сэжигтэн, яллагдагчаар Т.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр таньдаг хүн болох Усаннахиа гэх хүнтэй хорооллын өргөө кино театрын ард хараа нэртэй 0.33 гр хэмжээтэй архи ууж дуусаад нилээн бүрэнхий болчихсон байсан, цагийг нь сайн санахгүй байна. Өргөөгийн хойноос алхаж яваад Мынд очсон. Намайг очиход Занбалгарав согтуу гэртэй байж байсан. Тэгээд гэрт нь ороод юм яриад сууж байсан чинь маргалдаж эхэлсэн. Юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Удалгүй М эгч миний нүүр гарыг маажчихсан байсан. Харин би юу болсон талаар санахгүй байна. Намайг зодсон гээд цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд намайг гомдол гарга гээд орхиод явсан. М цагдаад хэлэхдээ намайг зодсон, багана мөргүүлсэн гэж цагдаад хэлсэн боловч уг шарх нь хуучин байна гээд цагдаад хэлсэн чинь уг цагдаа надад зөвлөгөө өгөөд яваад өгсөн. Би Р.Мын биед халдаж гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдлийг хийсэндээ харамсаж байна. Миний буруугаас болсон болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 24, 44-46/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, хохирогчийн өргөдөл /хх-н 10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 28-32, 51/, хохирогчийн хүсэлт /хх-н 57/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Ннь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Нгийн 01 дүгээр гудамж 11 тоот иргэн Р.Мын гэрт хононо гэхэд түүнийг гэртээ хонуулахгүй гэсний улмаас түүний цээж рүү нь цохиж, багана мөргүүлэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Р.Мын: “...гэрээс гаргах гээд гарнаас нь татахад тэр миний цээж рүү гараараа цохиж, 2 бугалганаас барьж аваад багана мөргүүлсэн. ...миний зүүн нүд хавдаад хөхөрсөн, цээжин тус газар хөхөрсөн, баруун, зүүн бугалга бас хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16, 49-50/, шинжээчийн 2013 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ннь хохирогч Р.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн хүсэлт /хх-н 57/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

   Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Т.Нг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Нг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР