Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 845

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Н.Ням-Очир /томилолтоор/,

Шүүгдэгч: Ш.Эөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Ш.Эд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805029650914 дугаартай хэргийг 2018 оны 10 дүгээр сарын 26–ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш.Э, 1972  оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  ганцаараа, ....,  урьд 1992 оны 8 дугаар сарын 12-ны УБГШ-ийн 168 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйл, 279 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ялаар шийтгүүлж, 1993 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 478 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 3, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 05 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ш.Энь 2018 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн орчимд иргэн Б.Мгийн гээгдүүлсэн LG C cam маркийн 414.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, ХААН банкны виза картнаас 100.000 төгрөгийг посс машинд уншуулж бэлнээр авч гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 514.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Ш.Эы  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хөдөө Сүхбаатар аймагт адуу малладаг бөгөөд 2018 оны 5 дугаар сарын сүүлээр Сүхбаатар аймгаас хотод ирсэн. Тэгээд 2 найзын хамт бааранд орчихоод гарч явахдаа газраас бичиг баримт, утасны хамт олсон. Маргааш нь таньдаг дэлгүүрт картыг нь уншуулсан. Хийсэн зүйлдээ гэмшиж байна...” гэв.

Хохирогч Б.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын “Номин” худалдааны төвийн дэргэд явж байгаад гар утас, түрүүвчтэй бичиг баримтаа хулгайд алдсан. Би дансаа хаалгах гээд ХААН банкны лавлах утас руу залгахад миний данснаас 100.000 төгрөг гарсан байсан. ...Миний эд зүйлийг хажуугаар зөрсөн хүн хулгайлсан байх гэж бодож мэдүүлэг өгсөн юм. Харин сүүлд нь бодоод байхад би өөрөө хаячихсан л юм байна. Учир нь тухайн үед би жижигхэн халаастай савхин куртиктэй явж байсан болохоор халаасандаа гар утас, хэтэвч хоёроо хамт хийгээд уначихсан байх боломжтой юм байна. Би эд зүйлсээ алга болсоныг таксинд суухдаа л мэдсэн. Тухайн үед миний хажуугаар зөрсөн хүн надад ойрхон намайг шүргэж өнгөрөөгүй, надаас зайтай зөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8, 68-69/,

Гэрч Б.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э гэх хүн манай дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч байгаа юм. Э нь нэг цахим үнэмлэх, ХААН банкны карт хоёр гаргаж ирээд ах нь хүнээс сая төгрөг авах ёстой юм, сая очоод баримт бичиг, картыг нь авчихлаа. Энэ картанд мөнгө байх ёстой, ахдаа мөнгө гаргаад өгөөч, кодыг нь мэдэхгүй. Ахдаа хэдэн төгрөг гаргаад өг гэсэн. Тэгээд 50.000 төгрөг бэлнээр үлдсэн мөнгөнд нь бараа авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Гэрч С.Угийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ш.Эы бэр дүү нь юм. Ш.Эах надад хэзээ гэдгийг нь санахгүй байна. Нэг өдөр нэг утас гаргаж ирээд надаас хийх сим карт байна уу гэхээр нь би өөрийн юнителийн дугаарыг өгсөн юм. Би тухайн гар утасыг анзаараагүй, ягаан өнгөтэй л утас байсан. Би утсыг нь аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 65-66/,

         Яллагдагчаар Ш.Эы мөрдөн байцаалтад өгсөн: “...гэрлүүгээ явах гээд Стелла баарны зүүн урд талд явж байтал LG маркийн гар утас, хэтэвчтэй иргэний үнэмлэх, ХААН банкны карт байхаар нь аваад гэртээ харьсан. Тэгээд маргааш өглөө нь манай дүү юун гар утас юм бэ гэхээр нь гар утсыг өгчихсөн юм. Тэгээд байрны доод талын Эко маркет дэлгүүр ороод худалдагч охинд ах нь хүнээс авлагатай байгаа юм. Надад карт, иргэний үнэмлэх нь байна гэж худлаа яриад посс машинд нь уншуулж 50.000 төгрөгөнд нь бараа аваад 50.000 төгрөг бэлнээр аваад дэлгүүрээс гараад ХААН банкны карт болон иргэний үнэмлэхийг нь урд байрны тэр хавьд хаячихсан юм. Тэгээд орой нь нэг залуу ирээд ахаа та миний картыг уншуулсан байна гэхээр нь би тиймээ гэж хэлээд 100.000 төгрөг өгсөн. Тэгээд бичиг баримтаа асуухаар нь байхгүй хаячихсан гэж хэлсэн. Гар утсыг нь олсон талаар ерөөсөө хэлээгүй. Карт олдохоор нь баярлаад л уншуулчихсан юм. Миний буруу. Би бусдын гээгдэл эд хөрөнгийг ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20, 70/,

        Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 16-17/  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 30-32, 38, 55-58/, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 52-53/, гар утсыг хүлээн авсан  баримт /хх-н 78 /зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

        Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

        Шүүгдэгч Ш.Энь  2018 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн орчимд иргэн Б.Мгийн гээгдүүлсэн LG C cam маркийн 414.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, ХААН банкны виза карт зэргийг олж, уг картнаас 100.000 төгрөгийг посс машинд уншуулж бэлнээр авч гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 514.000 төгрөгийн хохирол учруулсан  гэм  буруутай болох нь:

 Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Мгийн: “...2018 оны 5 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын “Номин” худалдааны төвийн дэргэд явж байгаад гар утас, түрүүвчтэй бичиг баримтаа хулгайд алдсан юм. Би дансаа хаалгах гээд ХААН банкны лавлах утас руу залгахад миний данснаас 100.000 төгрөг гарсан байсан... Миний эд зүйлийг хажуугаар зөрсөн хүн хулгайлсан байх гэж бодож мэдүүлэг өгсөн юм. Харин сүүлд нь бодоод байхад би өөрөө хаячихсан л юм байна. Учир нь тухайн үед би жижигхэн халаастай савхин куртиктай явж байсан болохоор халаасандаа гар утас хэтэвч хоёроо хамт хийгээд уначихсан байх боломжтой юм байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8, 68-69/, гэрч Б.Хгийн: “...Э гэх хүн манай дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч байгаа юм. Э нь нэг цахим үнэмлэх, ХААН банкны карт хоёр гаргаж ирээд ах нь хүнээс сая төгрөг авах ёстой юм, сая очоод баримт бичиг, картыг нь авчихлаа. Энэ картанд мөнгө байх ёстой, ахдаа мөнгө гаргаад өгөөч, кодыг нь мэдэхгүй. Ахдаа хэдэн төгрөг гаргаад өг гэсэн. Тэгээд 50.000 төгрөг бэлнээр үлдсэн мөнгөнд нь бараа авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/, гэрч С.Угийн: “...Ш.Эах надад хэзээ гэдгийг нь санахгүй байна. Нэг өдөр нэг утас гаргаж ирээд надаас хийх сим карт байна уу гэхээр нь би өөрийн юнителийн дугаарыг өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 65-66/, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ш.Эы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Энь хохирогчийн гар утсыг авч, картыг уншуулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс 100.000 төгрөг, гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ш.Эы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Ш.Эы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Энь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  Ш.Эыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Эд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ч.ОТГОНБАЯР