Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 123

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Ж.Х*******ын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилох тухай Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Х******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...нэхэмжлэгчийн зүгээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилох тухай Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэж  өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Х******* нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилох тухай Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ. 

Нэхэмжлэлийг Ж.Х******* өөрөө гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу Ж.Х******* нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилох тухай Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох Ж.Х******* нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг нэхэмжлэгчид тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно. Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Х*******аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилох тухай Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                           Д.ХАЛИУНА