Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 853

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Н.Ням-Очир /томилолтоор/,

Хохирогч: Х.Н, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

Хохирогч: Х.Б, түүний өмгөөлөгч С.Баянмөнх,

Хохирогч: С.О, Ч.Ц,

Шинжээч: Д.Баярбат,

           Шүүгдэгч: Г.Г, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Г.Гд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526021200 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Г, 1976 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ....оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 сарын 20-ны өдрийн 194а тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Г нь 2013 оны 05 дугаар 21-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “махны бизнес хамтран хийе” хөрөнгө оруулалт хэрэгтэй, хүүтэй мөнгө зээлээч” гэж иргэн С.Оийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 147.000.000 төгрөг авч,

-2013 оны 10 сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.О, Б.Одхүү нараар дамжуулан махны бизнес хийнэ гэж Х.Сыг хуурч бодит байдлыг нуун дарагдуулж 19.500.000 төгрөг,

- 2014 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Оээр дамжуулан махны бизнес хийнэ гэж Ж.Быг хуурч, бодит байдлыг нууж 25.000.000 төгрөг,

- 2013 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Оыг “Хятадаас 10 ширхэг лед самбар оруулж ирнэ, сонгуулийн сурталчилгаанд ашиглаж мөнгө олъё” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 60.000.000 төгрөг,

- 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Гурванбилэг их дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах нотариатын газарт гэрээ байгуулан иргэн Л.Дг махны наймаа хийнэ гэж хуурч бодит байдлыг нууж 30.000.000 төгрөг,

- 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Денвер” ХХК-ний байранд махны бизнест хэрэглэнэ, мөнгийг чинь өсгөж өгнө гэж хуурч бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан О.Б, О.Бнарын үүсгэн байгуулсан “Эм Кей Ти Ар Эс” ХХК-иас буюу О.Баас 122.000.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Хаан банкны гадна махны бизнест хэрэглэнэ, мөнгийг чинь өсгөж өгнө гэж хуурч бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан О.Баас 90.000.000 төгрөг буюу нийт 212.000.000 төгрөг,

- 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Дэвжих нэхий” ББСБ-ын дэргэд махны бизнест хэрэглэнэ, мөнгийг чинь өсгөж өгнө гэж хуурч бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан О.Баас нийт 71.000.000 төгрөг,

- 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Дэвжих нэхий” ББСБ-ын дэргэдэх Хаан банкны салбараас махны бизнест хэрэглэнэ, мөнгийг чинь өсгөж өгнө гэж хуурч бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан Ч.Маас 50.000.000 төгрөг,

- 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн орчим ноолууртай ямаа авч зараад их хэмжээний ашиг олно гэж хуурч, өөрийн бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан Б.Эаас 50.000.000 төгрөг,

- 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах маркет” ХХК-ний захирал Л.Быг “нөөцийн мах авч худалдан борлуулна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өөрийн бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан нөөцийн мах авч 279.076.500 төгрөгийн хохирол,

- 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Бгийн Bently маркийн 06-66 УНВ улсын дугаартай автомашиныг 110 мянган ам.доллараар худалдаж авна гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан “Уранган” ломбарданд уг машиныг нь барьцаанд тавиулж алдсаны улмаас 101.300.000 төгрөгийн хохирол,

- 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б, Бнараар дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж их хэмжээний нөөцийн мах авч өгнө гэж хуурч Х.Нээс 40.000.000 төгрөг,

- 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх нотариатын газарт гэрээ байгуулан А.Бөд “Тундра маркийн автомашиныг нь худалдаж авна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өөрийн бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан машиныг нь ББСБ-ын барьцаанд тавьж 73.500.000 төгрөг,

- 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордоны гадна, “Барилга угсралтын бетон шахагч помп, дагалдах хэрэгслийг 2 сарын хугацаатай түрээслэнэ” гэж хууран авч Ч.Цт 55.000.000 төгрөгийн хохирол,

- иргэн М.Оээр дамжуулан 221 хонь, 203 ямааг нь 36.670.000 төгрөгөөр худалдаж авна гэж Д.Хг хуурч 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Баян-Агт сумын 4 дүгээр нутгаас авч явж иргэн Д.Хд 36.002.000 төгрөгийн хохирол,

Мөн өдөр тус газраас иргэн Г.Бын бор хүрэн зүсний морийг 670.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь дансаар шилжүүлнэ гэж хууран өөрийн бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан Бгаар дамжуулан авч, 670.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 1.250.048.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Яллах дүгнэлтэд дурдсан дарааллаар хүн тус бүр дээр яриад явах бодолтой байна. Хохирогч Оийн тухайд 2013 оны эхээр бид нар махны бизнес хийхээр болж хохирогч Оээс 154 сая төгрөгийн санхүүжилт авахаар хэлэлцэн тохирсон. Ингэхдээ 154 сая төгрөгийг бөөнөөр нь аваагүй. Мөнгө нь цувж орж ирсэн. Анх 10 сая төгрөгөөр эхэлж байсан. Тодорхой хугацааны дараа Оийн хадам ээж болон дүү, ах нараас нь орж ирсэн. Эдгээр мөнгийг яллах дүгнэлт дээр салгаж тавьсан боловч 154 сая гэдэг үнийн дүнд орж байгаа. Бүгд Оээр дамжин орж ирсэн бөгөөд эдгээр мөнгөнд 2015 оны 5 сар хүртэл хүү төлж байгаад түүнээс хойш хүүгээ төлж чадахгүйд хүрч үйл ажиллагаа зогссон байсан. 2015 оны 11 дүгээр сард эрүүгийн хэрэг үүссэн. Хохирогч Саас 19.500.000 төгрөгийг авсан, маргах зүйлгүй. Хохирогч Баас 25 сая төгрөгийг Оээр дамжуулан 10 хувийн хүүтэй авсан. Энэ мөнгөний хүүнд сарын 2.500.000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сар хүртэл төлж байсан. Гэхдээ дундаа завсар гарч байсан. Бтай сүүлд Оийн гэрт 2015 оны 8 дугаар сард анх удаа уулзсан. Сарын 2.500.000 төгрөгийг 3-4 сар төлсөн. Энэ мөнгийг бэлнээр төлж байсан учраас надад нотлох баримт байхгүй. Хохирогч О нь хохирогч Оийн нөхөр байгаа юм. Би Лед самбар оруулж ирнэ гэж хохирогч Оаас 60 сая төгрөг авсан. Энэ нь Отэй хийсэн 154 сая төгрөгийн гэрээнд орж байгаа. Лед самбарууд нь одоо байгаа. Метро Молл, Гранд Плаза, Хоме Плазагийн үүдэнд 6 ширхэг нь байгаа. 4 ширхэг нь шинээрээ байгаа. Хохирогч Нт 2 ширхэг Лед самбарыг барьцаанд өгсөн байсныг цагдаа буцаан авсан гэсэн. Тиймээс үүнийг хохирол гэх үгүйг мэдэхгүй байна. Гэрээнд заасны дагуу 10 ширхэг самбарыг оруулж ирсэн. Эдгээр самбарууд ашиглагдаагүй байгаа. Цаг хугацааны явцад элэгдэлд орсон байхыг үгүйсгэхгүй. Хохирогч Дарьсүрэн нь Оын дүү Эын хадам ээж нь байгаа юм. Би түүнээс 30 сая төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан. 2.400.000 төгрөгийг 6 сар төлсөн. Үлдэгдэл хохирлын тухайд маргах зүйлгүй. Хохирогч Б нь Эын найз. Эаар дамжуулж хохирогчоос анх 100 сая төгрөг авсан. Энэ мөнгийг тухайн үеийн долларын ханшаар бодож 10 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд хүүг нь 7 сарын хугацаанд төлсөн. Миний төлсөн 10 хувийн хүүнээс Э 2 хувийг нь аваад цааш нь 8 хувийг нь өгдөг байсан байх. Миний тооцоогоор 70 сая төгрөг төлсөн. Хохирогч Баяржаргал нь Бын ах нь байгаа юм. “Дэвжих нэхий” БСББ-аас 17 сая төгрөг, 20 сая төгрөг, 40 сая төгрөг авсан. Буцаан өгөхдөө 8 хувийн хүү төлж байсан. Мөн энэ мөнгө Эаар дамжсан. Хохирогч Мөнхжаргалаас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гэрээтэйгээр 50 сая төгрөгийн зээл авсан. Хүү өгөөгүй. Хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хохирогч Эаас 50 сая төгрөгийн зээл авсан. Маргах зүйлгүй. Мах маркет ХХК-аас нийт 300 тонн 670 сая төгрөгийн мах авсан. 279 сая төгрөг үлдсэн. Энэ мөнгийг хүүгүй зээлж авсан болохоор 9 сая төгрөгийн хүү тавигдсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай ангийн Болор захирлын хувийн данс руу 20 сая төгрөгийг зээлийн баталгаа болгож өгч байсан. Иймд мөнгийг нь төлж чадаагүй боловч залилан мэхэлсэн зүйлгүй. Хохирогч Бгийн тухайд 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Бентли” машиныг нь 80.000 долларын барьцаанд тавьж мөнгө зээлсэн. Хохирогч Б намайг энэ машиныг барьцаанд тавьсан гэсэн байсан. Ийм зүйл болоогүй. Би мөнгийг гэрээс нь очиж авч байсан. 20.000 долларыг өөрөө аваад 60.000 долларыг нь би авсан. Бд өөрт нь 5.300 доллар, хүүнд нь 10 сая төгрөгийг тус бүр өгсөн. Зээл төлж дууссаны дараа тухайн машиныг 120.000 доллараар худалдаж авахаар гэрээ хийсэн байсан. Энэ гэрээгээ биелүүлж чадаагүй. Тухайн машин цаашаагаа зарагдсан байсан. 60 мянган долларыг авсан нь үнэн. Хохирогч Нийг огт харж байгаагүй. Надтай хамт ажиллаж, мах зарж өгдөг байсан Б, Бгэх хүмүүсээр дамжуулан 40 сая төгрөгийг зээлж авсан. Энэ мөнгөнөөс эхлээд 15 сая төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгөнд нь лед самбарыг төлбөр төлөх хүртлээ түр барьцаанд өгсөн. Хохирогч О нь миний багийн найз байгаа юм. Тухайн үед нөхцөл байдлаа учирлаж, ойлголцсоны үндсэн дээр түүнтэй гэрээ хийсэн. Түүнийг хуурч залилах зорилго байгаагүй. Миний байдлыг О сайн мэдэж байсан. Машиныг нь аваад цааш нь барьцаанд юм уу, бэлэн мөнгө болгохоор авсан. 75 сая төгрөгөөр худалдан авсан. Харин ч үнэлгээ бага гарсан байна. Маргах зүйлгүй. Хохирогч Цтай 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэрээ хийж 60 сая төгрөгөөр бодож цемент зуурмаг шахагч помп авсан. Гэрээний нөхцөл нь помпыг барьцаалах эсвэл худалдан борлуулах нөхцөлөөр авсан. Хохирол төлбөрийн тухайд маргах зүйлгүй. Хохирогч Хишигсүрэн гэдэг хүнийг би харж, уулзаж байгаагүй. Огэдэг хүнээр дамжиж намайг 400 тонн мах зарж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу сарын хугацаатайгаар махыг нь авсан. Энэ махыг зах дээр хохирогч Нээр дамжуулан зарсан. Н мах борлуулсан 20 сая төгрөгнөөс 15 сая төгрөгийг урдных нь тооцоондоо суутгаж авсан байсан. Хохирлын тухайд маргах зүйлгүй. Хохирогч Быг би огт танихгүй. Тухайн асуудлыг огт мэдэхгүй байна. Иймээс би хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

Хохирогч Ч.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гыг би өмнө нь танина. 2014 оны сүүлээр Даар дамжуулан танилцсан. Дид машин зарсан. Тэгэхэд Д наад машинаа Г гэх хүнд шилжүүлээд өгчих гээд тэр үед Гтай танилцсан. Түүний дараа хэд хэдэн удаа утсаар ярьж зарах машин тэрэг байна уу гээд ярьдаг байсан бөгөөд надад нэг зарах машин байна гэтэл 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр манай ажил дээр ирээд 60 саяар гэрээ хийгээд авсан. Даас асуухад “гайгүй байлгүй дээ” гэхээр нь итгээд өгсөн. Тэр өдрөөс хойш нэг ч удаа холбогдоогүй, өнгөрсөн шүүх хуралд дээр уулзсан. Үнэлгээний байгууллага 55 саяар үнэлсэн байна. Тиймээс 55 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Даагаар дамжуулж танилцсан. 2014 оны зун 150.000 доллараас зарах гэж байсан машиныг 130.000 доллараар өгчих, энэ мөнгийг энэ ондоо 2 хуваагаад төлнө. Би махны бизнес хийж байгаа гээд авсан. Маргааш нь “Уран ган“ дээр хүрээд ирээч, би машинаа барьцаанд тавих гэж байна. Ирээд барьцаанд тавиад өгөөч гэхээр нь очиход миний нэр дээр гэрээг нь хийчихсэн байсан бөгөөд надаар гарын үсэг зуруулсан. Би итгэх үүднээс хар буруу юм саналгүй нэрийг нь шилжүүлж өгсөн. Машиныг 80.000 доллараар барьцаанд тавьж, 20.000 доллар, 60.000 долларыг төгрөгөөр бодож авсан. Энэ үед 20.000 долларыг надад машины чинь урьдчилгаа гээд өгсөн. Тухайн үед бол бид хоёрын дунд гэрээ хийгдээгүй. Үүнээс хойш 3-4 сар холбоотой байсан. Удахгүй мөнгөтэй болох гэж байна гэх зэргээр ярьдаг байсан. Гын надад өгсөн гээд байгаа 10 сая төгрөг, 5 мянган доллар нь “Уран ган” ломбардны хүүнд төлж байсан мөнгө. 2014 оны 7 дугаар сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл хүүг Г төлж байгаад машиныг зарах хүртэлх 1 жилийн хүүг би өөрөө төлсөн. Үүнийг нэхэмжлээгүй. Машиныг эргүүлж өг эсвэл үлдэгдэл хохирлоо төл гэсэн. Автомашиныг Уранган авто ломбард цааш нь зарсан. Гын ярьж байгаа шиг мөнгөө зээлээгүй. Надаас машин нь авсан. Тиймээс үлдэгдэл 110.000 ам.долларыг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч С.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ хүн миний нөхрийн найзаар дамжуулж манай нөхөртэй танилцсан байдаг. Миний хувьд төрийн албан хаагч. Тэр дундаа цагдаагийн байгууллагад ажилладаг. Надад нууж хаасан мөнгө төгрөг байхгүй. Надад байгаа хөрөнгө гэвэл өөрийн байр, авто машин хоёр байсан. Тухайн үед манай нөхөр өөрийнхөө найзаас мөнгө зээлээд Гд өгөх гэхээр Г эхнэр чинь зөвшөөрч байраа барьцаалвал би чамтай хамтарч ажиллъя. Та хоёр миний хөрөнгө оруулагч болооч гэсэн байдаг. Тиймээс би О гэдэг найздаа байраа барьцаалаад мөнгө зээлсэн. Энэ дунд 20.000 доллар, 20 сая төгрөг, 10 сая төгрөг, 30 сая төгрөг гэх мэт гэрээгүй мөнгөнүүд дунд нь авч байсан. Сар болгон 100 хувь хүү төлөгдөж байгаагүй. Яагаад гэхээр нэг сард 500.000 эсвэл 3.700.000 төгрөг өгөх үе байсан, 2-3 сар огт өгөхгүй  үе байсан боловч үүнийгээ буцааж өгч байгаагүй. Тиймээс үүнийг нарийн тулгах ёстой. Хохирогчид бүгд надтай холбоотой биш. О нь миний нөхөр, Э нь манай нөхрийн дүү, С нь манай хадам ээж юм. Э надтай холбоогүй. Мөн Эын найзуудыг би огт танихгүй. Эдгээр хүмүүсийг би холбоогүй, уулзуулаагүй. Тэдгээр хүмүүсийг надтай хамааруулах шаардлага байхгүй. Бас өөр хэдэн хүний нэр дурдагдаж байсан хүмүүсийг би огт мэдэхгүй, танихгүй. Надаар мөнгө дамжуулсан хүн бол Б гэдэг хүн байгаа. Яаралтай мөнгө хэрэгтэй байна гэхээр манай нөхрийн найз гэдэг үүднээс хандаж Б ахаас мөнгө авч өгсөн. Хүүг нь өгсөн. Гэхдээ Б ахад 4 сар хүү төлөөгүй. Мөн Саас авсан 19 сая төгрөгөөс 5 сая төгрөг нь миний мөнгөнд орсон байх. Юм болгоныг төрийн албан хаагч гэдэг үүднээс надаар дамжуулсан мэтээр ойлгуулахгүй байхыг хүсч байна. Хэрвээ шалгах зүйл байна гэж үзвэл би шалгуулахад бэлэн байна. Би одоо болтол цалингийн зээлтэй байгаа. Байр машинаа барьцаанд тавьсан бөгөөд бүх хүүгээ надаас нэхэж байсан. Яагаад гэвэл О гэдэг найзыгаа хохиролгүй болгохын тулд Од хүүтэй нь төлсөн. Би байраа 130 сая төгрөгөнд бодож нэр дээр нь шилжүүлсэн. Дунд нь авсан мөнгөө төлөхийн тулд машинаа зарж төлсөн. Би мөнгөгүй болсон учраас цалингийн зээл авсан. Г 0461 дүгээр хорих ангид хоригдож байхдаа нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтээ байна гэдгээ хэлүүлсэн байсан. Тиймээс очиж нүүрэлдэн мэдүүлэг өгсөн. Энэ үед миний тооцоогоор 180 гаран сая төгрөгийн авлагатай байсан боловч Г 147 сая төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ би энэ хохирлыг Гаас нэхэмжлэхгүй” гэв.

Хохирогч Х.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б, Б2 гэрээ хийж гарын үсэг зуран 40 сая төгрөгийг зээлсэн, ачилтын хөлс 2 сая төгрөгийг мөн надаас зээлсэн. Миний хувьд Г гэх энэ хүнийг танихгүй. Нийт хохирол болох 42 сая төгрөгөөс Б, Бнар 14.515.000 төгрөгийг мөнгөөр нь өгсөн. 27.150.000 төгрөгийн үлдэгдэлд 4 ширхэг лед дэлгэц барьцаанд өгсөн байснаас тухайн үед банкны зээл нэхэгдсэн учраас 1 дэлгэцийг нь 4.500.000 төгрөгөөр зарж банкныхаа зээлэнд өгсөн. Анх Б, Бхоёр надад өгөхдөө 1 ширхэг дэлгэцийг 6 сая гэж өгсөн. Дараа нь 3 ширхэг самбарыг Тэмүүжин гэх цагдаа энэ О гэх хүний эд зүйл гээд хураан авсан. Тиймээс үлдэгдэл хохирол болох 22.985.000 төгрөгийг Б, Бнараас нэхэмжилж байна. Би эдгээр хүмүүст л мөнгө зээлсэн. Гыг танихгүй...” гэв.

Хохирогч С.Оийн мөрдөн байцаалтад өгсөн “...Г нь 2013 оны эхээр манай нөхөр Отай уулзаад махны бизнес хиймээр байна, их ашигтай гээд хүүтэй мөнгө зээлээч, мөнгө дутаад байна, өсгөж өгье гэсэн. Ингэж тохиролцоод 1 сарын 10 хувийн хүүтэй бэлнээр 154.500.000 сая төгрөгийг Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн хажуу талын ХААН банкны гадаа авсан. Мөн Г нь ээж Туяа, эхнэр Булган гэдэг хүний данс руу нөхөр бид хоёроос дансаар дахин дахин олон сая төгрөг авч байсан. Ингээд эхлээд хүү гэж мөнгө өгч байснаа элдэв шалтаг хэлээд утсаа авахгүй хэдэн сараар алга болж байсан. Гд мөнгөө авъя гэхэд Хэнтий аймагт 4.000 ямаа авсан байгаа, мөн Булган аймагт хэдэн мянган мал авсан байгаа учир шууд бэлэн мөнгө гаргах боломжгүй байна, жаахан хүлээгээч, мал махаа зарж байж өгье гэж хэлэхээр нь шалгаж үзье гэхэд манай нөхөр Оын дүү нарыг дагуулаад Хэнтий аймагт байдаг Мука гэх айлд очиж 4.000 ямааг тоолсон. Тэгээд хотод ирээд дахин Г алга болохоор нь тэр малчин айл руу дүү нараа явуулахад уг айлд Гын мал байхгүй байсан. ...Би анх Гд мөнгө өгөхдөө Баянмонгол хорооллын 412-195 тоот 2 өрөө байраа барьцаалж мөнгө авч өгсөн, бас Лед самбар авна гэж 60 сая төгрөг авсан. Мөн Г нь 50 сая төгрөгийг дүү Эаас авсныг сүүлд бид мэдсэн. Маш их гомдолтой байна. Хохирлоо гаргуулж авмаар байна...Анх 2015 оны 5 дугаар сарын 21-нд өөрийн танил Ооос 3.5 хувийн хүүтэй 70 сая төгрөгийг бэлнээр авч Гд өгсөн, мөн дараа нь он, сарыг нь санахгүй байна 18 сая, 12 сая төгрөг Ооос аваад өгсөн. Мах маркеттай  хамтарч ажиллаж байгаа гээд маш үнэмшилтэй мах аваад зооринд буулгаад байсан. Мөнгө дутчихлаа нэмж өгөөч гээд өмнө авсан мөнгөнийхөө хүүг өгөөд байсан болохоор итгээд Ооос мөнгө авч өгч байсан. Ингээд тооцоолж үзэхэд 117 сая төгрөг өгсөн байдаг. Хүүнд нь 4.095.000 төгрөг сар бүр төлдөг байсан. Г мөнгө төлөхдөө дансаар эсвэл нөхөр рүү эсвэл над руу шилжүүлдэг байсан. Дансны хуулга харахаар бид л их мөнгөний хүү аваад байсан юм шиг харагддаг. Хадам ээж Саас аваад Гд өгсөн 15 сая төгрөг, 5 саяар 2 салангад өгсөн. Нийт 20 сая төгрөгийг ээж Туяагийнхаа дансаар авсан. Миний цалингийн зээлд авсан 20 сая төгрөг, Баас авсан 25 сая төгрөг тус тус энэ мөнгөнд ороогүй байгаа. Олон хүнээс хүүтэй мөнгө авсан тул нэхээд байсан болохоор өөрийн Баянмонгол хорооллын байраа 130 сая төгрөгөөр зарж төлсөн. Гаас болж Оын 117 сая төгрөгийг 142.285.000 төгрөг болгож төлсөн. Г мэдүүлэгтээ 2 жилийн турш мөнгөнийхөө хүүг 10 хувиар тооцож сар бүр 11 сая буюу 264 сая төгрөг төлсөн гэж мэдүүлж байсан. Тооцоод үзэхэд 70 гаран сая төгрөгийг хүү төлүүлж, үндсэн зээлээсээ 34.5 сая төгрөгийг төлүүлж авсан байна. Одоо Гаас авах мөнгө Од төлсөн мөнгөний дүнгийн зөрүү 25.285.000 төгрөг, үндсэн мөнгө 117 сая төгрөг, цалингийн зээлийн 25.515.025 төгрөг, Мөнхномингоос 10 сая төгрөг, нийт 177.800.025 төгрөг болж байна. Үүнээс 34.500.000 төгрөг төлөгдсөн тул 143.300.025 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 126, 5-н 25/,

Гэрч Б.Оын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай найз О найз Гд мөнгөний хэрэг байна гэхэд нь 70 сая төгрөгийг 3 сарын хугацаатай өгөөд гэрээ байгуулаагүй юм. Ингэж авснаас хойш мөнгөний хүүг Гаас аваад яваад байсан, хугацааг нь санахгүй байна. 12 сая төгрөг дахиж авсан. Дараа нь Г Отай хамт манай ажил дээр ирж байсан. Хүүгээ өгөөд явна гээд гуйгаад байхаар нь дахин 35 сая төгрөг өгсөн. Нийт 117 сая төгрөг авч, хүүнд 4.095.000 төгрөгийг сар бүр төлөх ёстой байсан ч алдаг оног болоод байдлыг ажихад О, О нар ах дүүгээсээ мөнгө авч өгөөд байх шиг ажиглагдахаар нь Отай уулзахад Г алга болсон гэж хэлж байсан. Ингээд О өөрийн эзэмшлийн Баянмонгол хорооллын 2 өрөө байраа 117 сая төгрөг хүүнд нь тааруулж надад өгсөн...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 48/,

Хохирогч Х.Сын мөрдөн байцаалтад өгсөн “...2013 оны 10 дугаар сарын орчимд манай хүүхдүүд мөнгө өгөөч гэснийх нь дагуу хүү От бэлнээр 15 сая төгрөг өгсөн. Дараа нь мөнгө хэрэг байна гэхэд мөн 10 хувийн хүүтэй 4.5 сая төгрөг ээж Туяагийн данс руу нь шилжүүлээд 500.000 төгрөгийг хүүндээ авч үлдсэн нийтдээ 19.500.000 төгрөгийг Гд өгөөд буцааж авч чадалгүй залилуулсан. Манай хүүхдүүд хүүний мөнгө гэж надад хэдэн төгрөг өгч байсан. Баримжаагаар хүүнд 8-9 сая төгрөгийн хүү төлүүлж авсан байхаа, надад бичиж тэмдэглэсэн зүйл байхгүй. Тухайн үед мөнгө өгөхдөө мөн 50 сая төгрөгөнд байраа барьцаалаад мөнгө өгч байсан юм. Гаас болж хүү, бэр 2 байр, машинаа алдаж байсан. Одоо Гаас 10 сая төгрөгөө нэхэмжилж байна. 9.5 сая төгрөгийг хүү гэж төлүүлээд авсан гэж тооцъё” гэсэн мэдүүлэг /хх 4-н 102/,

Хохирогч Ж.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Махны наймаанд мөнгө эргэлдүүлдэг тухай Оийн ярианаас Гыг мэддэг болсон. Түүнээс биш би өөрөө уулзаагүй юм. Мөнгө эргэж байвал зүгээр юм уу гээд 2014 онд сар өдрийг нь санахгүй байна, өөрт байсан 25 сая төгрөгөө От өгсөн. Сүүлд төлөхгүй удаад байхаар нь Оийн гэрт Гтай уулзахдаа найдвартай эргүүлж өгөөрэй гэдгийг хэлж өгсөнийг мэдсэн. Надаас авсан мөнгийг 5 хувийн хүүтэй тодорхой хугацаа заалгүйгээр эхний 2 сар 1.250.000 төгрөг авсан. Үнэндээ Г түүнийг төлөөгүй харин надаас мөнгө авч өгсөндөө О эвгүй байдалд орж хувиасаа өгсөн болохыг мэдсэн. Мөнгөний хүү удаад байхаар Оийг загнаж асуухад Г зугтаад алга болсон, өөрөө түүнд таних хүмүүсээсээ мөнгө аваад өгсөндөө хүнд байдалд байгаа тухайгаа хэлсэн. Мөнгөө залилуулсандаа гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 21/,

Хохирогч Б.Оын мөрдөн байцаалтад өгсөн “...Г нь Алтай холдинг ХХК-д лед дэлгэц хариуцсан ажил хийж байсан ба би урагшаа явлаа, 10 самбар аваад ирье, сонгуулийн сурталчилгаанд ашиглуулж мөнгө олъё гэж хэлэхээр нь итгээд лед дэлгэц худалдаж авах мөнгийг Гд өгсөн. Гэтэл одоо тэдгээр лед дэлгэцийг ашиглах боломжгүй, загвар нь хуучирсан, сонгуульд нь ч ашиглаагүй юм. Яах аргагүй 10 дэлгэц авчирсаныг агуулахад зөөлгөж хадгалуулсан, гааль татвараа Г өөрөө хариуцаж хийсэн. 2 дэлгэцийг Метро Моллд, 4 замын Гранд Плазагийн гадаа 2, Хан-Уул дүүрэг Хоум Плазагийн гадаа 2, нийт 6-г Г өөрөө байрлуулаад 4-г нь агуулахад хадгалж байсан. Гэтэл тэдгээрийг Г, Б гэдэг хүнээр хулгайлуулаад авсан байсан учраас би гомдол гаргасан. ...Тухайн үедээ 1 дэлгэцийг 5-6 сая төгрөг гээд 60 сая төгрөгийг Г бэлнээр надаас авсан. Бид найз нөхөд гэхэд бие биедээ итгэчихсэн, ингээд хуурч мэхэлнэ ч гэж санасангүй, ээж, эхнэрээ хүртэл оролцуулаад гэр бүлийн найзууд гэж явсан. 2-3 сая төгрөг доторх асуудлыг бид бүр авч хэлэлцдэггүй, их багаар мөнгө төгрөг өгөлцөж авалцахаараа гэрээ хэлцэл, баримт гарын үсэг гэдэггүй байсан...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 38/,

Хохирогч Л.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2014 оны эхээр Лхамсүрэнгийн нөхөр Э манай ахын танил Г гэх хүн махны наймаанд мөнгө оруулах гээд хүүтэй мөнгө хайгаад байна, би 8 хувьтай мөнгө зээлчихсэн. Та орон сууцаа барьцаанд тавиад Гд зээлчихгүй юу цалинд нэмэртэй гэхээр нь тухайн үед цайны газар ажиллуулах гээд байраа 10 саяд тавих гэж байснаа 20 сая төгрөгийг нэмээд нийт 30 сая төгрөгийг “Эм Эй Эф” ББСБ-аас зээлж авсан. 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Г гэдэг хүн надтай ирж уулзаад би махны наймаа хийдэг, та надад 7 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй 30 сая төгрөгөө зээлчих, нотариатаар гэрээ байгуулна. Та санаа зовох зүйлгүй, сар болгон зээлийнхээ хүүг өгч байгаад 2015 оны 4 дүгээр сард бүх мөнгийг чинь өгч дуусгана гэхээр нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Гурванбилэг их дэлгүүрийн 2 давхарт байрлах нотариатын газарт гэрээ байгуулаад 30.000.000 төгрөгөө Гд бэлнээр өгсөн. Түүнээс хойш нэхүүлж байж сар болгоны хүү 2.400.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарыг дуустал өгсөн. 5 дугаар сараас алга болсон. 2015 оны 8 дугаар сард Гтай холбогдож ярьхад 2 эсхүл 3 хоногийн дараа мах орж ирнэ,тэгэхээр нь мөнгийг чинь өгнө гэж хэлээд өгөхгүй алга болсон. Би одоо Гаас үндсэн мөнгө болох 30 сая төгрөгөө авмаар байна” гэсэн мэдүүлэг /xx 5-н 16/,

Хохирогч О.Бын  мөрдөн байцаалтад өгсөн “...MKTRS ХХК-д ...найз Эыг менежерээр ажилд авсан. Тэгээд 2014 оны 5 дугаар сард Э нь өөрийн төрсөн ах О, ахынхаа найз Г нарыг авч ирж танилцуулж байсан. Тухайн үед Г гэдэг хүнийг махны бизнес хийдэг мөн Монад ХХК-ийн захирал гэж танилцуулж байсан. Тэгээд Г, О нар нь махны бизнес хийдэг, махны бизнес нь зүүн аймгуудаас мах худалдаж аваад Хүчит шонхор зах дээр шууд нийлүүлдэг хүнтэй гэж хэлсэн. Тэгээд энэ махны бизнестээ хөрөнгө оруулаач гэсэн санал тавьсан. Тухайн үед Г хөрөнгө оруулах юм бол оруулсан хөрөнгийн 7-8 хувийн ашгийг сар бүр өгнө гэж хэлсэн. Тэгээд Баяржаргал бид хоёр ярилцаад эхний ээлжинд 100.000.000 төгрөгийн хөрөнгө оруулахаар болоод MKTRS ХХК-ний долларын данснаас 100 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг Худалдаа хөгжлийн банкны 463010355 дугаарын данснаас авч 100 сая төгрөг болгоод Гд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дендер оффисын байранд бэлнээр өгсөн. Мөнгийг Гд өгөх үед Э, О, Баяржаргал нар байсан. Үүнээс хойш 10 орчим хоногийн дараа дахин компанийн байрандаа ямар нэг баримтгүйгээр бэлнээр өгсөн. Үүнээс хойш мөнгө нэмж өгөлгүй сар бүрийн хүүнд 8 сая төгрөгийг авдаг байсан. Нийт 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 02 дугаар сар хүртэл хүү авсан. Ингээд 2015 оны 02 дугаар сард Г ирж уулзаад 220 сая төгрөг босгоод ямаа авах хэрэгтэй байна гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь Баяржаргал бид хоёр өмнө нь их хэмжээний хүү аваад явж байсан учраас Гд итгээд дахин хөрөнгө оруулалт хийхээр болсон. Ингээд миний зүгээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 412-180 тоот орон сууцыг “Эс Би Эл Ти” ББСБ-д 40 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Үлдсэн 50 сая төгрөгийг өөрөөсөө гаргаад нийт 90 сая төгрөгийг Гд 2015 оны 02 дугаар сард өгсөн. Энэ мөнгийг өгсөнөөс хойш Г утсаа авахгүй, бид араас нь хөөцөлдөж байгаад уулзахаар удахгүй мөнгийг чинь өгнө гээд яваад байсан. Ингээд 2015 оны 3 дугаар сарын үед Гын хамт бид нар Хэнтий аймаг Чингис хотоос 30 орчим километр зайтай байх айлд очоод 2.000 орчим ямаа үзүүлсэн. Нийт авсан малаа 3 суурь болгож хуваасан байгаа, үзүүлж байгаа ямаа нь 1 суурь гэсэн. Үлдсэн суурь мал нь Сүхбаатар аймагт байгаа гэж хэлсэн. Ингээд ерөнхийдөө санаа амраад хэсэг хугацаанд Гыг хүлээсэн. Энэ хооронд Г утсаа авахгүй алга болдгоороо болоод холбогдохгүй яваад байсан. ...Г нь сураггүй алга болохоор нь малаа үзэх гээд Мөнхжаргал, Баяржаргал, Э бид 4 Хэнтий аймаг ороод айлаа хайж олоод уулзахад тухайн үедээ хэдэн ямаа үзүүлчих гээд тэр хүмүүст хэлсэн байсан. Энэ үед бид нар залилуулсан гэдгээ мэдээд араас нь эрж хайсан боловч хаана байгаа сураг гарахгүй байсан. ...Миний хувьд гомдолтой байна. ...Би Гд нийт 221 сая төгрөг өгсөн. Мөнгө өгснөөс хойш сар болгон 3 саяас 8 саяын хооронд хүү авч байсан. Нийт хүүнд 64.558.550 төгрөг төлсөн байна. ...Гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 190, 193/,

Хохирогч О.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Би өөрийнхөө орон сууцыг “Дэвжих нэхий” ББСБ-д барьцаанд тавьж 40.000.000 төгрөг, өөрийн данснаас 20.000.000 төгрөг, аав Очбадрахаас 11.000.000 авч нийт 71.000.000 төгрөгийг Гд өгсөн... үүнийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /xx 7-н 6/,

Хохирогч Ч.Мын  мөрдөн байцаалтад өгсөн “...2015 онд манай найз Б, Баяржаргал нар над руу холбогдож уулзаад ашигтай наймаа хийдэг хүн байна, мөнгө хэрэгтэй байна. Чи мөнгө зээлдүүлэхгүй юм уу, хэрэв зээлдүүлбэл хавар нь мал аваад намар зарна. Авсан мөнгөө нугалаад өгнө гэж хэлэхээр нь би өөрийнхөө эзэмшлийн орон сууцыг “Дэвжих нэхий” ББСБ-д 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр барьцаанд тавьж 50 сая төгрөг аваад Гд өгсөн. ...мөнгө өгөх үед Э хамт байсан. ...гомдолтой байна. 50 сая төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 185-188/,

Хохирогч Б.Эын  мөрдөн байцаалтад өгсөн “...Г нь махны  наймаа хийгээд хүмүүсээс мөнгө зээлж 10 хувийн хүү төлдөг байсан. Миний мэдэх хэд хэдэн хүнээс мөнгө зээлж аваад хүү төлдөг байсан учраас итгэл төрсөн. 2015 оны 01 дүгээр сард надад мөнгө оруулаач хавар болж байна төл аваад намар нядлаад мөнгийг нь гаргаж авъя гэсэн санал тавихад нь Гыг өөрөө ийм төрлийн бизнес хийгээд байсан учраас оруулсан мөнгийг маань үнэхээр хүүтэй эргэлдүүлээд өгөх болов уу гэж бодоод “Нано капитал” ББСБ-д ээж Сын хамт хамтран өмчилдөг орон сууцаа барьцаалж 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй 50 сая төгрөгийг авч, Гд Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс орчимд машин дотроо уулзалдаж бэлнээр 50 сая төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Г мөнгө авахдаа эхний удаад ноолуур авч тушаагаад ашгаасаа 3 сар дотроо өгнө, дараа нь намар малаа бойлоод мөнгийг чинь өгнө гэсэн учраас байраа 3 сарын хугацаатай барьцаалж мөнгө авч өгсөн. Мөнгийг маань аваад Г үнэхээр хэлсэн шигээ ноолуурын наймаа хийгээгүй. Намайг дагуулж Хэнтий аймагт очиж ууланд бэлчиж байгаа ямаа сүрэг үзүүлээд миний худалдаж авсан ямаа гэж харуулсан. Гэтэл Гыг алга болсноос хойш худалдаж авсан ямаанаас нь олж авъя гээд Хэнтийд очтол худлаа өөр айлын малыг өөрийнхөө гээд үзүүлсэн байсан. Г ямар ч мөнгө төлөөгүй, Гд залилуулж 50 сая төгрөгөөр хохирсондоо гомдолтой байна, хохирлыг яаралтай барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх 5-н 40-42/,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мын мөрдөн байцаалтад өгсөн “...Мах маркет компани 2015 оны нөөцийн махны борлуулалтыг хийж байсан. Тэр үед манай ажлын захирал Л.Бтой Г.Г гэх хүн 2015 оны 4 дүгээр сарын эхээр ирж уулзаад нөөцийн мах зарах гэрээ хийе гэсэн санал тавьсан байсан учир 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр НГ/31 тоот гэрээг надтай байгуулан Г.Г нь манай байгууллагаас зээлээр хонь, ямааны мах авч борлуулсан. Тэгээд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хонь, ямааны мах авч борлуулж байгаад борлуулалтын орлогыг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өгөлгүйгээр гэрээний нөхцөлийн 8-р зүйлд заасан төлбөр хийлгүйгээр өнөөдрийг хүрсэн. 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн манай байгууллагын санхүүгийн тооцоог шахаж тооцоход Г.Г нь манай байгууллагаас борлуулах гэж авсан махны үлдэгдэл 279.076.500 төгрөгийг төлөөгүй байсан. Иймд Г.Г нь дээрх мөнгийг өөртөө авч залилж хувьдаа ашигласан байсан. Г манай байгууллагатай тооцоо нийлж нийт үлдэгдэл төлбөр 279.076.500 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр багтаан төлж дуусгах, мөн төлбөрийн баталгаа болгож Шар буурцагны үйлдвэрийн барилга байгууламж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 401-57 тоот байрны үл хөдлөх гэрчилгээг, 20 ширхэг рекламны самбарын зохих бичиг баримт зэргийг маргааш өглөө нь барьцаа болгож авчирч өгнө гэж хэлээд явсан боловч маргааш нь ирээгүй алга болсон....Г нь компаниас гэрээ байгуулсанаас хойш хонь ямааны 641.076.500 төгрөгийг мах авч борлуулсанаас 362.000.000 төгрөгийг төлж одоо үлдэгдэл 279.076.500 төгрөгийг төлөөгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 122/,

Иргэний нэхэмжлэгч П.Бы  мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.Г нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт борлуулсан борлуулалтын орлогоос бүх орлогыг өөртөө төлүүлсэн боловч компанийн дансанд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 279.076.500 төгрөгийг хуурч мэхлэн итгэл эвдэж залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдэж манай компанид их хэмжээний хохирол учруулсан. Манай компанид Г.Г нь ямар нэг хохирол барагдуулаагүй байна. Иймд 288.688.353 төгрөгийн их хэмжээний хохирлыг төлүүлж компанийг хохиролгүй болгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 120/,

Гэрч Ч.Эын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2014 оноос Мах маркетэд тооцооны нягтлан хийж байсан, Г гэдэг хүнийг танихгүй. 2014 оны 4 дүгээр сарын 09-нөөс нөөцийн мах худалдах, худалдан авах гэрээ байгуулан 67.500.000 төгрөгийн мах зээлээр авч явсан. Энэ махны 151.000.000 төгрөгийг төлж тооцоогүй болсон. 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 245.084.500 төгрөгийг төлж тооцоогүй болсон. 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 245.084.500 төгрөгийн мах авсан. Мөн оны 5 дугаар сарын 14-нд 56 сая төгрөг бэлнээр тушаасан. 5 дугаар сарын 14-ний өдөр 151.083.750 төгрөгийн мах, 5 дугаар сарын 15-ны өдөр 93.908.250 төгрөгийг зээлээр авсанаас 362.000.000 төгрөгийг компанид бэлэн болон бэлэн бусаар төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 279.076.500 төгрөг үлдсэн...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 8-9/,

Хохирогч Х.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2014 оны 6 дугаар сард байрны мөнгөнд бартераар Нэргүй гэж хүнээс 150.000 долларт тооцоод “Bentley”  маркийн 06-66 УНВ улсын дугаартай машиныг авсан. Ингээд уг машинаа зарж борлуулахаар хүмүүст санал болгоод явж байхад манай найз Даагаар дамжуулж Г гэх хүн 2014 оны 7 дугаар сарын эхээр манай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай хаус” хотхоны  гражид байхад ирж үзээд машиныг 130.000 доллараар худалдаж авъя зээлээр өгчих урьдчилгаа 20.000 доллар өгөөд үлдэгдэл болох 110.000 долларыг 2 сарын дотор төлж барагдуулна гээд тухайн өдрөө үзээд аваад явсан. Мөн Г нь өөрийгөө танилцуулахдаа мах бэлддэг, улсын нөөцөнд мах бэлдэж тушааж байгаа, улсаас 2-3  тэрбум төгрөг авна, чиний мөнгийг цаад тал нь 2 сарын дотор гүйцээгээд өгнө гэж хэлэхээр нь найзаар дамжуулж ирсэн болохоор нь итгээд өгөөд явуулсан. ...Тэгээд маргааш нь Г над руу яриад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” ломбард дээр хүрээд ир урьдчилгаа мөнгөө ирээд ав гэхээр яваад очсон. Тухайн үед намайг яваад очиход Даа, Гын хамт явж байсан. Энэ үед Г нь яаралтай хөдөө рүү мөнгө шилжүүлэх гээд байна чамаас авч байгаа машиныг “Уран ган” ломбарданд тавихаар боллоо, би яриад тохирчихлоо чи гэрээн дээр гарын үсэг зурчих, сарын дотор би өөрөө хүүг төлөөд суллаад авчихна гэхээр нь тухайн үед ороод гарын үсэг зураад урьдчилгаа 20.000 доллараа аваад салсан. Тухайн үед миний машиныг 80.000 долларын барьцаанд тавиад өөрөө 60.000 доллараа аваад явсан...” гэсэн мэдүүлэг /xx 3-н 129-131/,

Гэрч Б.Эийн мөрдөн байцаалтад өгсөн “...2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Б гэх хүн ирээд манай авто ломбарданд 06-66 УНВ улсын дугаартай “Bentley” маркийн машиныг 80.000 долларын барьцаанд Б гэж хүн өөрөө авч ирж тавиад мөнгөө аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 136-137/,

Гэрч Д.Бын  мөрдөн байцаалтад өгсөн “... би “Уран ган” ХХК-ний захирал Лхагваа гэж хүнд мөнгө зээлсэн юм. Надаас зээлсэн мөнгөндөө хэдэн машин бодоод өгчих гэсэн юм. Надад 3 ширхэг “Bentley” автомашин ирсэний нэг нь уг машин юм...Би Бат-Ариун гэдэг хүнд өрөндөө уг машиныг өгсөн байгаа. Одоо манай аль нэг гражид байгаа...” гэсэн мэдүүлэг /xx 3-н 132/,

Хохирогч Х.Нийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би нөхөр Балсайн хамт 2000 оноос Хүчит шонхор зах дээр махны худалдаа эрхэлсэн. 2015 оны 3 дугаар сарын сүүлээр Г, Б, Бнар нь өдөрт 20-30 тонн мах авчирч бөөндөж байсан. Тэр үед би Б, Бхоёроос 2 удаа 15 тонн мах аваад цааш нь зарсан. Тэгээд 2015 оны 5 дугаар сарын 16-ны шөнө Б.Б, Б.Бхоёр ирээд зоорьноос мах гаргаж өгнө урьдчилгаа мөнгө байршуулчих, тэгвэл гайгүй мах гаргаж өгнө гэхээр нь хэдийг байршуулах талаар асуухад 50.000.000 төгрөг байвал болно гэхээр нь өөрийн хадам ах Нийн 26.000.000 төгрөг миний дансанд байсан, мөн өөрт 14.000.000 төгрөг бэлэн байсан болохоор нь ХААН банкнаас 26.000.000 төгрөг аваад өөрт байсан мөнгөтэйгээ нийлүүлж Б, Бхоёрт өгөхдөө Бат-Отой очиж хорооллын Ачлал их дэлгүүрийн замын эсрэг талын нотариатын газарт гэрээ байгуулан мөнгөө тоолж өгсөн. Тэгээд маргааш өглөө нь мах гарч ирнэ гэсэн боловч мах ирээгүй, юу болсон талаар Бгаас асуухад удахгүй гаргаж өгнө, байж бай шалгалт ирээд болохгүй байна. Г ах мөнгөө аваад цааш нь өгсөн, Г ахтай яриад хариу хэлье гээд алга болдог байсан. Тэрнээс хойш Бтай ярихаар Г авсан, би зуучилж өгсөн гэж ярьдаг юм. Тэгээд Гтай нь уулзаад та нар хүний мөнгө аваад ямар ч барьцаа байхгүй алга боллоо гэхэд 4 ширхэг том сурталчилгааны дэлгэц өгсөн. Би түрээсээ дийлэхээ болиод 1 дэлгэцийг нь 4.500.000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр чигээрээ алга болохоор нь цагдаад өргөдөл өгөөд шалгуулахад 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өргөдлөө буцаагаад авчих гээд 4.300.000 төгрөг өгсөн. Мөн өдөр 10.215.000 төгрөгийн мах өгсөн. Үлдэгдэл 27.500.000 төгрөг үлдсэн байгаа. ...Надаас 40.000.000 төгрөгийг нотариатын газарт авсан, 2.000.000 төгрөгийг мах ачих мөнгө, грушикийн мөнгө, зурагт ачиж ирсэн зардал зэрэгт авсан. Нийт 42.000.000 төгрөг болсон...хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 5, 5-38/,

Хохирогч А.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сүлд” нэртэй авто машины салонд хувиараа машин зарж борлуулдаг юм. Энэ үед 2014 оны 9 дүгээр сарын орчим байх манай багийн найз Г надтай ирж уулзаад Тоёота тундра маркийн машиныг зээлээр өгчих гэхээр нь үнийн дүнгийн 50 хувь буюу 40 орчим сая төгрөг өгөөд аваад яв гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр чигтээ алга болоод байж байгаад 2015 оны 6 дугаар сарын орчим надтай ирж уулзаад “Мах маркет” компанитай байгуулсан гэрээ үзүүлээд хадгаламжийн дэвтрээ үзүүлсэн. Тэгэхэд хадгаламжинд нь 60-70 сая төгрөг орж гараад, мөн дансанд нь 150 орчим сая төгрөг байсан юм. Г тухайн үед нөөцийн махан дээр ажиллахад 1 сарын хугацаа үлдчихээд байна. Би өөрийнхөө мөнгөнөөс авах гэхээр эргэлтийн мөнгө нь бага болчих гээд байна. Надад машинаа өгчих нэг сарын дотор махаа зарж борлуулна. Энэ махнаас надад 120 сая төгрөгийн ашиг унана.Тэрнээс надад 75 сая төгрөг өгөөд өөрөө үлдэгдэл мөнгийг нь авна гэж ярьж байсан. Ингээд надад 10 орчим хоногийн дараа урьдчилгаа мөнгийг өгнө гэж хэлсэн. Тэгээд би машинаа зээлээр Гд өгөхөөр болоод Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар очоод худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Г надад гэрээг тайлбарлахдаа машиныг барьцаанд тавих гэж байгаа учраас заавал өөрийн нэр дээр байх ёстой гэж хэлээд аваад явсан боловч сарын хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Ингээд 2015 оны 6 дугаар сарын сүүлээр 71-86 УНК гэсэн улсын дугаар авсан байдалтай банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр барьцаанд ороод ирэхээр нь Гтай уулзсан чинь “Мах маркет” ХХК-ний барьцаанд машин авахгүй гэхээр нь өөрийн унаж байсан Ланд Круйзер 200 маркийн авто машин болон тоёота тундра маркийн машиныг нийлүүлээд банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байгаа, барьцаанд тавьсан мөнгөө “Мах маркет”-д барьцаанд тавьсан, санаа зовох асуудал байхгүй, хугацаа арай болоогүй байна гээд байсан. ...2015 оны наадам дөхөөд би Гаас машиныхаа мөнгийг нэхэхэд хөдөөнөөс мал мах ирж яваа, авчрах малыг бойлоод авах хүмүүс нь бэлэн байгаа, тэр дор нь мөнгийг нь гаргаад өгнө гээд байсан. ...Надаас мөнгө төлөх хугацаа гэж авсан 21 хоногийн хугацаан дотроо Цыг хуураад помпыг нь залилж авсан, мөн номер дугаар авахгүй гээд байсан машинд маань 71-86 УБК гэсэн дугаар аваад “Эко капитал” гэдэг газарт барьцаалчихсан байсан. Надаас авахдаа хэлсэн “Мах маркет”-д барьцаална гээд байсан нь худлаа байсан. “Эко капитал”-д хэдээр барьцаалсныг би мэдээгүй, барьцаалсан мөнгөнөөсөө надад өгөөгүй. ...Машинаа биет байдлаар нь авч чадаагүй алдсан, машины үнэ болох 75.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 29-30/,

Гэрч Ц.Бын  мөрдөн байцаалтад өгсөн “...2014 онд О нь АНУ-аас Тундра маркийн бор өнгийн автомашин оруулж ирсэн ба түүнийг нь Г зээлээр худалдаж авъя гээд байна гэж ярьж байсан. Өдөр бүр ирж уулзаад шалаад байсан ба 150 сая төгрөгийн хадгаламж үзүүлээд үүнийг өгөх гэхээр эргэлтийн мөнгөгүй болчих гээд байна “Мах маркет”-тай гэрээ байгуулсан. Түр машиныг чинь худалдан авч мөнгийг нь өгөхөөс өмнө түр барьцаалаад эргүүлээд өгье гэж Г өөрийнхөө нэрээр аваад явсан. Энэ өдрөөс хойш нэг ч төгрөг өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 50-/,

Хохирогч Ч.Цын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай “Эрчит оюу” ХХК нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, МҮЭСТО-ны 3 давхарт 302 тоотод барилгын материалын үйлдвэрлэл, барилга угсралтыг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2014 оны 5 дугаар сард БНХАУ-аас барилга угсралтын бетон шахах зориулалтаар НВ50-55 маркийн бетон шахагч помп болон дагалдах хэрэгслийн хамт 40.000.000 төгрөгөөр худалдаж авч оруулж ирсэнээс хойш ашиглаж чадаагүй байсан учраас шинээр нь Налайх дүүргийн 2 дугаар хороо, Жаргалант Дамдины гудамж 88-2 тоот байрны зоорийн давхарын өөрийн эзэмшлийн гараашид хадгалсан байсан. 2015 оны 7 дугаар сарын 30-ны үед хуучны танил болох Г.Г над руу утсаар яриад чамд нэг помп байгаа гэсэн тэрийгээ зарвал хэдээр зарах юм, түрээслэвэл хэдээр түрээслэх юм бэ, хоёулаа уулзъя гэсэн тэгэхээр нь би манай оффис дээр хүрээд ир гэсэн. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МҮЭСТО-ны 302 тоот дахь манай оффист менежертэйгээ хамт байж байхад Г.Г ирж уулзаад надад байгаа помпыг 2 сарын хугацаатай сарын 10.000.000 төгрөгөөр бодож түрээслэж авъя. Хэрэв 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өнгөрөх юм бол помпны чинь үнэ болох 60.000.000 төгрөгийг нь өгье худалдах, худалдан авах гэрээ хийе гээд 2 талаасаа гэрээ хийсэн. Тэгээд Г помпыг Налайхаас очиж авахаар болоод салцгаасан. 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Налайхад Э, Б гэх хоёр залуу манай үйлдвэрийн ажилтан Нямтөгсөөс помпыг аваад явсан байдаг. Тэрнээс хойш гэрээ хийсэн болохоор яриагүй ямар нэгэн мөнгө аваагүй бөгөөд 2015 оны 11 дүгээр сард утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүлээсэн боловч утас нь салгаастай, ерөөсөө холбоо барьж чадахгүй байсан. Сүүлдээ аргаа бараад таньдаг хүмүүсээс нь асуусан чинь Г цагдаагийн хэлтсүүдээр эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн сураг гарсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Г уг помпыг хаана хадгалсан талаар нь Б.Б гэх хүнээс асуухад Баянзүрх дүүргийн товчооны цаад талд А гэж хүний цэцэрлэгийн гараашид тавьсан гэж хэлсэн. Тэгээд уг газарт очиж үзэхэд А гэх хүн нь цэцэрлэгээ гарааштайгаа зарсан бөгөөд уг помпыг А гэх хүн аваад явсан гэж хэлсэн. ...Би Атай өнгөрсөн 3 дугаар сарын 10-ны үед холбогдож би помпны эзэн байна би помпоо авмаар байна чамд л байгаа гэж байна шүү дээ гэж хэлэхэд надад помпыг чинь Г 30 сая төгрөгийн барьцаанд тавьсан, хэрэв 30 сая төгрөгөө өгөх юм бол надаас авч болно шүү дээ надад байгаа гэж хэлж байсан.Тэгээд л түүнээс хойш ахиж холбогдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 148/,

Гэрч М.Мын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Агийн төрсөн ах нь юм. Цаг хугацааг нь санахгүй байна. 2-3 жилийн өмнө А над руу ярьж барьцаанд помп орж ирлээ, 30 сая төгрөгөнд барьцаалж байгаа гэхээр нь очиж үзэхэд тэр помп нь цутгалтанд ашиглаад шавар шавхай болсон байсан.  Буцааж зарахаар үнээ барихгүй байсан. Яавал мөнгөө барьж авах вэ гэхээр миний охин дүү тул туслахаар надад өгчих гээд 30 сая төгрөгөнд би авсан юм. Гэтэл барилга барьж байгаа Өвөр Монгол Сэргэлэн гэдэг залуу 20 сая төгрөгөөр авъя гэснээ жийрэг хоолой нь дутуу байна гээд 15 сая төгрөгөөр авахаар нь зарсан...” гэсэн мэдүүлэг /xx 4-н 56/,

Хохирогч Д.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Булган аймгийн Баян-Агт суманд мал маллаж амьдардаг. 2015 онд хонь, ямаа зарна авах хүн мэдэж байгаарай гэж төрсөн эгч Хд ярьж байсан. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Х манайд ирээд байж байхад Улаанбаатар хотоос хонь, ямаа авах хүн очихоор болсон, мал зарах хэвээрээ юу гэж асууж байна гэхээр нь би зарна гэсэн. Ингээд Улаанбаатар хотоос хонь, ямаа авахаар Г захирал явууллаа гээд Б гэх залуу ирж манайхаас 203 тооны ямаа, 221 хонь авсан. Би тухайн үед хонь, ямаагаа нийлүүлээд нийтэд нь 36.002.000 төгрөгөөр зарахаар тохирсон. Мөн надаас мал авч явсан хүн Г захирал хонь, ямааны мөнгийг 14 хоногийн дотор манай эгч Д.Хын данс руу шилжүүлж өгнө гэж тохирсон. ...Би өөрийнхөө хонь, ямааг 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зарсан боловч одоог хүртэл ямар ч мөнгө аваагүй байна. ...Би Г гэдэг хүнийг танихгүй, эгч Хын найзаар дамжиж надтай холбогдож хонь, ямаа авч явсан. Би тэр үед өөрийнхөө малыг хүнд залилуулж байна гэж огт мэдээгүй, нээрээ л 14 хоногийн дотор мөнгө ороод ирэх юм байна гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 108/,

Хохирогч Г.Бын  мөрдөн байцаалтад өгсөн “...Би Баасансүрэнгийн эхнэр нь, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манайхтай саахалт байдаг Хишигсүрэнгийнх 200 гаран хонь, ямаа зарсан. Тэгтэл хонь, ямаа худалдаж авсан хүн нь хонь, ямаагаа туух морь байхгүй гээд манайхаас бор хүрэн зүсний нас гүйцсэн бүдүүн морь аваад явсан. Бид тухайн үед Хишигсүрэнгийнхээс хонь, ямаа худалдан авч байгаа хүнд итгээд морио зарсан. Тухайн үед манайхаас морь худалдаж авах үед нь мөнгөө яах вэ гэхэд Улаанбаатар хотод очоод Г захирал дансанд чинь мөнгийг нь хийнэ гэж байсан боловч одоог хүртэл мөнгөө төлөөгүй байна. Би өөрийнхөө морийг 670.000 төгрөгөөр үнэлж байна, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх 6-н 103-104/,

Гэрч М.Оийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай найз Х нь нөхөр Цоожийн хамт манайд ирээд манай дүү мал зарна, мал авах хүн байна уу гэхээр нь би нэг хүнээс асууж өгье гэсэн. 10 орчим хоногийн дараа. ...мал авдаг таньдаг Г гэх хүнтэй таараад та мал авч байгаа юу, манай найз хөдөө байдаг, малаа борлуулах гээд байна, тус болох арга байна уу гэхэд болно, болно би угаасаа махны тендер, квот авсан байгаа, одоо борлуулахгүй бол удахгүй махны үнэ буурна гэж хэлсэн. ...Тэр хүнээс салсны дараа би найз Хтай холбогдож хэлэхэд 400-с 600 орчим бог мал өгнө гэхээр нь Гтай утсаар холбогдож хэлээд. ...Г болон Х нарыг зуучилж өгсөн...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 54/,

Гэрч Д.Хын мөрдөн байцаалтад өгсөн “...2015 оны 8 дугаар сард Улаанбаатар хот руу нөхөр Нямцоожийн хамт ирээд найз Отэй уулзаж мал бөөнөөр авах хүн байна уу, манай дүү хонь, ямаа зарна гэж асуусан. Хотоос буцсаны дараа найз Оби Гтай холбогдсон, зарах малыг авъя гэсэн, ямар утсаар холбогдох вэ гэж асуухаар нь би дүү Хишигсүрэнгийн утсыг өгсөн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Булган аймгийн Баян-Акт сумын 4 дүгээр багийн Хөтөл ус гэх газраас Гын явуулсан хүн байна гэж хэлээд Б гэх залуу манай дүү Хишигсүрэнгээс 203 ямаа, 221 хонь аваад явсан. Ингэж хонь, ямаа авч явахдаа манай дүүгийнхтэй ойролцоо байсан Баасансүрэн гэдэг айлаас 1 тооны морь авч явсан байсан. Манай дүү Хишигсүрэн 203 ямаа, 221 хонийг нийтэд нь 36.002.000 төгрөгөөр бодож зарсан ба хонь ямааны мөнгийг нь 14 хоногийн дараа дансанд хийнэ гэж хэлсэн боловч одоог хүртэл хохирол барагдуулаагүй байна...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 127/,

Гэрч Я.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Бичин жилийн зуд болох гээд хэдэн мал заръя гээд манай охин Х таньдаг хүнээсээ асууж байсан юм. 2015 оны 8 дугаар сарын 26-нд хөдөө гэртээ байтал Б гэдэг хүн голлон яриад 4 залуугийн хамт манайд ирсэн. Охин Хын найз Оийг таньдаг гэж байсан. Манай боссыг Г гэдэг гээд тэр хүнтэйгээ яриад тоог нь тохироод төлбөрийг нь 14 хоногийн дотор өгнө гээд 221 хонийг жинг 25 кг-аар 1 кг махыг 4000 төгрөгөөр, 150 ямааг 18 кг-аар тооцож махыг нь 3500 төгрөгөөр 53 ямааг 24 кг-аар тооцож 3500  төгрөгөөр тус тус бодоод нийт 36 сая төгрөгт тооцож авсан. Мөн мал туух унаа хэрэгтэй гэхэд Баасансүрэн 1 морио 700.000 мянгад бодоод өгөөд явуулсан. Одоо хүртэл авч чадалгүй гэр бүл дотор үр хүүхдүүдтэйгээ муудалцаад байна. Энэ бүхнийг зуучилж өгсөн О, Б нараас мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 142/,

Гэрч Ч.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Гын төрсөн ээж нь ХААН банкинд 5037251571 дугаарын данс эзэмшдэг бөгөөд интернэт банктай уг дансыг хүний хөгжлийн сангийн мөнгө авах шаардлага гараад ял эдэлж байгаа ч гэсэн хүн бүр авах ёстой гээд нээлгэсэн. Би болохоор үнэмлэхээрээ банкинд үйлчлүүлдэг, хүү Г болохоор миний картыг, интернет банкаар маань нууц кодоор ороод харьцаад ашиглаад явсан юм. Би тэтгэвэрт гарахаасаа өмнө голомтын данстай байсан банк нь өөр, надад цалингаас өөр орлого орж ирдэггүй болохоор өөрөө голомтын картаа ашиглаад ХААН банкны картаа хүүдээ хэрэглүүлж байсан юм. Миний дансанд мөнгө шилжүүлсэн гэж хүн хэлж байгаагүй, сүүлд л О гэдэг хүнийг мэдэх болсон. Над руу ярьж үх, үрэгд гэх мэтээр харааж заналхийлэх болсон. Над руу яриад мөнгө шилжүүллээ гэхээр нь за л гэдэг байсан. Би хүүгийн асуудалд огт оролцож байгаагүй. Миний хувьд хүүтэйгээ нийлээд хүмүүс залилаад байсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 5-н 55/,

Гэрч Н.Бы мөрдөн байцаалтад өгсөн “...Би Гтай 2002 оны 8 дугаар сараас 2006 оны 8 дугаар сар хүртэл амьдраад 1 охинтой болоод салсан юм. Дахиад хүүхдээ бодоод 2012 оноос эргээд нийлсэн боловч 2014 оны 01 дүгээр сараас хамт амьдраагүй. Учир нь алдаг оног гэрт ирдэг, элдэв янзын хэл яриа сонсогдох болсон юм. Би ХААН банкинд 5024157925 дугаарын данс эзэмшдэг. Хамт амьдарч байхдаа Г нь миний ээж, дүү, бидний эзэмшлийн орон сууцыг  махны бизнест хэрэглэхээр 60 сая төгрөгийн зээл авсан. Энэ үед л дансыг минь хэрэглэж эхэлсэн. Би тэр үед төрсөн, нялх биетэй байсан болохоор яваад байх боломжгүйгээс миний картыг аваад явдаг байсан юм. Эхлээд би юу хийж байгааг нь мэдэхгүй байсан. Сүүлд хүмүүс над руу дайраад байхаар нь найзад нь хэлсэн чинь намайг ирж хов зөөлөө гэж хэцүү байдалд оруулахаар нь хэлж чадахаа байсан. Миний хувьд Гтай холбогдож хамт залилан хийсэн санаа зорилго огт байгаагүй. Харин би сүүлдээ байрнаасаа хөөгдөх дээрээ тулаад аргагүйдээд байраа зарж ББСБ-д өөрөө мөнгөө төлж дуусгасан. Надтай 2015 оны 9 дүгээр сараас хойш ямарч холбоогүй болсон. Одоо ээжтэйгээ 2 хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдарч байна...” гэсэн мэдүүлэг /хх 5-н 44/,

Хохирогч нарын өргөдөл /хх 1-н 4, 15, 40-42, 106-107, 135, 3-н 15-16, 81, 123, 5-н 2-5, 7- /, хураан авах тогтоол /хх 1-н 28-29, 138/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1-н 30, 35/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 79, 5-н 80-82/, Эрүүгийн хэргийг нэгтэх тухай /хх 1-н 89, 3-н 85, 114/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 235, 237, 2-н 62-67, 85-96, 123/, шүүгдэгч Г.Гын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-н 81-84, 110-114, 136-157, 3-н 171-177, 5-н 126-129/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 4-н 28, 59—60/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 6-н 73-77/, авто машины үнэлгээний тайлан /хх 7-н 18/, Хохирлын тооцоо /хх 7-н 57/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2013 оны 05 дугаар 21-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “махны бизнес хамтран хийе” хөрөнгө оруулалт хэрэгтэй, хүүтэй мөнгө зээлээч” гэж иргэн С.Оийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 147.000.000 төгрөг авч,

-2013 оны 10 сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.О, Б.Одхүү нараар дамжуулан махны бизнес хийнэ гэж Х.Сыг хуурч бодит байдлыг нуун дарагдуулж 19.500.000 төгрөг,

- 2014 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Оээр дамжуулан махны бизнес хийнэ гэж Ж.Быг хуурч, бодит байдлыг нууж 25.000.000 төгрөг,

- 2013 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Оыг “Хятадаас 10 ширхэг лед самбар оруулж ирнэ, сонгуулийн сурталчилгаанд ашиглаж мөнгө олъё” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 60.000.000 төгрөг,

- 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Гурванбилэг их дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах нотариатын газарт гэрээ байгуулан иргэн Л.Дг махны наймаа хийнэ гэж хуурч бодит байдлыг нууж 30.000.000 төгрөг,

- 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Денвер” ХХК-ны байранд махны бизнест хэрэглэнэ, мөнгийг чинь өсгөж өгнө гэж хуурч бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан О.Б, О.Бнарын үүсгэн байгуулсан “Эм Кей Ти Ар Эс” ХХК-аас буюу О.Баас 122.000.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Хаан банкны гадна махны бизнест хэрэглэнэ, мөнгийг чинь өсгөж өгнө гэж хуурч бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан О.Баас 90.000.000 төгрөг буюу нийт 212.000.000 төгрөг,

- 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо “Дэвжих нэхий” ББСБ-ын дэргэд махны бизнест хэрэглэнэ, мөнгийг чинь өсгөж өгнө гэж хуурч бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан О.Баас нийт 71.000.000 төгрөг,

- 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо “Дэвжих нэхий” ББСБ-ын дэргэдэх Хаан банкны салбараас махны бизнест хэрэглэнэ, мөнгийг чинь өсгөж өгнө гэж хуурч бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан Ч.Маас 50.000.000 төгрөг,

- 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн орчим ноолууртай ямаа авч зараад их хэмжээний ашиг олно гэж хуурч, өөрийн бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан Б.Эаас 50.000.000 төгрөг,

- 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах маркет” ХХК-ний захирал Л.Быг “нөөцийн мах авч худалдан борлуулна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өөрийн бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан нөөцийн мах авч 279.076.500 төгрөгийн хохирол,

- 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Бгийн Bently маркийн 06-66 УНВ улсын дугаартай автомашиныг 110 мянган доллараар худалдаж авна гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан “Уранган” ломбарданд уг машиныг нь барьцаанд тавиулж алдсаны улмаас 101.300.000 төгрөгийн хохирол,

- 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б, Бнараар дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж их хэмжээний нөөцийн мах авч өгнө гэж хуурч Х.Нээс 40.000.000 төгрөг,

- 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх нотариатын газарт гэрээ байгуулан А.Бөд “Тундра маркийн автомашиныг нь худалдаж авна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өөрийн бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан машиныг нь ББСБ-ын барьцаанд тавьж 73.500.000 төгрөг,

- 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордоны гадна, “Барилга угсралтын бетон шахагч помп, дагалдах хэрэгслийг 2 сарын хугацаатай түрээслэнэ” гэж хууран авч Ч.Цт 55.000.000 төгрөгийн хохирол,

- иргэн М.Оээр дамжуулан 221 хонь, 203 ямааг нь 36.670.000 төгрөгөөр худалдаж авна гэж Д.Хг хуурч 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Баян-Агт сумын 4 дүгээр нутгаас авч явж иргэн Д.Хд 36.002.000 төгрөгийн хохирол,

Мөн өдөр тус газраас иргэн Г.Бын бор хүрэн зүсний морийг 670 000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь дансаар шилжүүлнэ гэж хууран өөрийн бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан Бгаар дамжуулан авч, 670.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 1.250.048.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Оийн: “...Г нь 2013 оны эхээр манай нөхөр Отай уулзаад махны бизнес хиймээр байна, их ашигтай гээд хүүтэй мөнгө зээлээч, мөнгө дутаад байна, өсгөж өгье гэсэн. Ингэж тохиролцоод 1 сарын 10 хувийн хүүтэй бэлнээр 154.500.000 төгрөгийг Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн хажуу талын ХААН банкны гадаа авсан. Мөн Г нь ээж Туяа, эхнэр Булган гэдэг хүний данс руу нөхөр бид хоёроос дансаар дахин дахин олон сая төгрөг авч байсан. Ингээд эхлээд хүү гэж мөнгө өгч байснаа элдэв шалтаг хэлээд утсаа авахгүй хэдэн сараар алга болж байсан. Гд мөнгөө авъя гэхэд Хэнтий аймагт 4.000 ямаа авсан байгаа, мөн Булган аймагт хэдэн мянган мал авсан байгаа учир шууд бэлэн мөнгө гаргах боломжгүй байна, жаахан хүлээгээч, мал махаа зарж байж өгье гэж хэлэхээр нь шалгаж үзье гэхэд манай нөхөр Оын дүү нарыг дагуулаад Хэнтий аймагт байдаг Мука гэх айлд очиж 4.000 ямааг тоолсон. Тэгээд хотод ирээд дахин Г алга болохоор нь тэр малчин айл руу дүү нараа явуулахад уг айлд Гын мал байхгүй байсан. ...Би анх Гд мөнгө өгөхдөө Баянмонгол хорооллын 412-195 тоот 2 өрөө байраа барьцаалж мөнгө авч өгсөн, бас Лед самбар авна гэж 60 сая төгрөг авсан. Мөн Г нь 50 сая төгрөгийг дүү Эаас авсныг сүүлд бид мэдсэн. ...Анх 2015 оны 5 дугаар сарын 21-нд өөрийн танил Ооос 3.5 хувийн хүүтэй 70 сая төгрөгийг бэлнээр авч Гд өгсөн, мөн дараа нь он сарыг нь санахгүй байна 18 сая, 12 сая төгрөг Ооос аваад өгсөн. Мах маркеттай  хамтарч ажиллаж байгаа гээд маш үнэмшилтэй мах аваад зооринд буулгаад байсан. Мөнгө дутчихлаа нэмж өгөөч гээд өмнө авсан мөнгөнийхөө хүүг өгөөд байсан болохоор итгээд Ооос мөнгө авч өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 126, 5-н 25/, гэрч Б.Оын: “...Манай найз О найз Гд мөнгөний хэрэг байна гэхэд нь 70 сая төгрөгийг 3 сарын хугацаатай өгөөд гэрээ байгуулаагүй юм. Ингэж авснаас хойш мөнгөний хүүг Гаас аваад яваад байсан, хугацааг нь санахгүй байна. 12 сая төгрөг дахиж авсан. Дараа нь Г, Отай хамт манай ажил дээр ирж байсан. Хүүгээ өгөөд явна гээд гуйгаад байхаар нь дахин 35 сая төгрөг өгсөн. Нийт 117 сая төгрөг авч, хүүнд 4.095.000 төгрөгийг сар бүр төлөх ёстой байсан ч алдаг оног болоод байдлыг ажихад О, О нар ах дүүгээсээ мөнгө авч өгөөд байх шиг ажиглагдахаар нь Отай уулзахад Г алга болсон гэж хэлж байсан. Ингээд О өөрийн эзэмшлийн Баянмонгол хорооллын 2 өоөө байраа 117 сая төгрөг хүүнд нь тааруулж надад өгсөн...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 48/, хохирогч Х.Сын: “...2013 оны 10 дугаар сарын орчимд манай хүүхдүүд мөнгө өгөөч гэснийх нь дагуу хүү От бэлнээр 15 сая төгрөг өгсөн. Дараа нь мөнгө хэрэг байна гэхэд мөн 10 хувийн хүүтэй 4.5 сая төгрөг ээж Туяагийн данс руу нь шилжүүлээд 500.000 төгрөгийг хүүндээ авч үлдсэн нийтдээ 19.500.000 төгрөгийг Гд өгөөд буцааж авч чадалгүй залилуулсан. Манай хүүхдүүд хүүний мөнгө гэж надад хэдэн төгрөг өгч байсан. Баримжаагаар хүүнд 8-9 сая төгрөгийн хүү төлүүлж авсан байхаа, надад бичиж тэмдэглэсэн зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх 4-н 102/, хохирогч Ж.Бын: “...Махны наймаанд мөнгө эргэлдүүлдэг тухай Оийн ярианаас Гыг мэддэг болсон. Түүнээс биш би өөрөө уулзаагүй юм. Мөнгө эргэж байвал зүгээр юм уу гээд 2014 онд сар өдрийг нь санахгүй байна, өөрт байсан 25 сая төгрөгөө От өгсөн. ...мөнгөний хүү удаад байхаар Оийг загнаж асуухад Г зугтаад алга болсон, өөрөө түүнд таних хүмүүсээсээ мөнгө аваад өгсөндөө хүнд байдалд байгаа тухайгаа хэлсэн...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 21/, хохирогч Б.Оын: “...Г нь Алтай холдинг ХХК-д лед дэлгэц хариуцсан ажил байсан ба би урагшаа явлаа, 10 самбар аваад ирье, сонгуулийн сурталчилгаанд ашиглуулж мөнгө олъё гэж хэлэхээр нь итгээд лед дэлгэц худалдаж авах мөнгийг Гд өгсөн. Гэтэл одоо тэдгээр лед дэлгэцийг ашиглах боломжгүй, загвар нь хуучирсан, сонгуульд нь ч ашиглаагүй юм. Яах аргагүй 10 дэлгэц авчирсаныг агуулахад зөөлгөж хадгалуулсан, гааль татвараа Г өөрөө хариуцаж хийсэн. 2 дэлгэцийг Метро Моллд, 4 замын Гранд Плазагийн гадаа 2, Хан-Уул дүүрэг Хоум Плазагийн гадаа 2, нийт 6-г Г өөрөө байрлуулаад 4-г нь агуулахад хадгалж байсан. Гэтэл тэдгээрийг Г, Б гэдэг хүнээр хулгайлуулаад авсан байсан учраас би гомдол гаргасан. ...Тухайн үедээ 1 дэлгэцийг 5-6 сая төгрөг гээд 60 сая төгрөгийг Г бэлнээр надаас авсан...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 38/, хохирогч Л.Дгийн: “...2014 оны эхээр Лхамсүрэнгийн нөхөр Э манай ахын танил Г гэх хүн махны наймаанд мөнгө оруулах гээд хүүтэй мөнгө хайгаад байна, би 8 хувьтай мөнгө зээлчихсэн. Та орон сууцаа барьцаанд тавиад Гд зээлчихгүй юу цалинд нэмэртэй гэхээр нь тухайн үед цайны газар ажиллуулах гээд байраа 10 саяд тавих гэж байснаа 20 сая төгрөгийг нэмээд нийт 30 сая төгрөгийг “Эм Эй Эф” ББСБ-аас зээлж авсан. 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Г гэдэг хүн надтай ирж уулзаад би махны наймаа хийдэг, та надад 7 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй 30 сая төгрөгөө зээлчих, нотариатоор гэрээ байгуулна. Та санаа зовох зүйлгүй, сар болгон зээлийнхээ хүүг өгч байгаад 2015 оны 4 дүгээр сард бүх мөнгийг чинь өгч дуусгана гэхээр нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо “Гурванбилэг” их дэлгүүрийн 2 давхарт байрлах нотариатын газарт гэрээ байгуулаад 30.000.000 төгрөгөө Гд бэлнээр өгсөн. Түүнээс хойш нэхүүлж байж сар болгоны хүү 2.400.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарыг дуустал өгсөн. 5 дугаар сараас алга болсон. 2015 оны 8 дугаар сард Гтай холбогдож ярьхад 2 эсхүл 3 хоногийн дараа мах орж ирнэ,тэгэхээр нь мөнгийг чинь өгнө гэж хэлээд өгөхгүй алга болсон...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 16/, хохирогч О.Бын: “...MKTRS ХХК-д ...найз Эыг менежерээр ажилд авсан. Тэгээд 2014 оны 5 дугаар сард Э нь өөрийн төрсөн ах О, ахынхаа найз Г нарыг авч ирж танилцуулж байсан. Тухайн үед Г гэдэг хүнийг махны бизнес хийдэг мөн Монад ХХК-ын захирал гэж танилцуулж байсан. Тэгээд Г, О нар нь махны бизнес хийдэг, махны бизнес нь зүүн аймгуудаас мах худалдаж аваад Хүчит шонхор зах дээр шууд нийлүүлдэг хүнтэй гэж хэлсэн. Тэгээд энэ махны бизнестээ хөрөнгө оруулаач гэсэн  санал тавьсан. Тухайн үед Г хөрөнгө оруулах юм бол оруулсан хөрөнгийн 7-8 хувийн ашгийг сар бүр өгнө гэж хэлсэн. Тэгээд Баяржаргал бид хоёр ярилцаад эхний ээлжинд 100.000.000 төгрөгийн хөрөнгө оруулахаар болоод MKTRS ХХК-ний долларын данснаас 100 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг Худалдаа хөгжлийн банкны 463010355 дугаарын данснаас авч 100 сая төгрөг болгоод Гд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дендер оффисын байранд бэлнээр өгсөн. Мөнгийг Гд өгөх үед Э, О, Баяржаргал нар байсан. Үүнээс хойш 10 орчим хоногийн дараа дахин компанийн байрандаа ямар нэг баримтгүйгээр бэлнээр өгсөн. Үүнээс хойш мөнгө нэмж өгөлгүй сар бүрийн хүүнд 8 сая төгрөгийг авдаг байсан. Нийт 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 02 дугаар сар хүртэл хүү авсан. Ингээд 2015 оны 02 дугаар сард Г ирж уулзаад 220 сая төгрөг босгоод ямаа авах хэрэгтэй байна гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь Баяржаргал бид хоёр өмнө нь их хэмжээний хүү аваад явж байсан учраас Гд итгээд дахин хөрөнгө оруулалт хийхээр болсон. Ингээд миний зүгээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 412-180 тоот орон сууцыг “Эс Би Эл Ти” ББСБ-д 40 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Үлдсэн 50 сая төгрөгийг өөрөөсөө гаргаад нийт 90 сая төгрөгийг Гд 2015 оны 02 дугаар сард өгсөн. Энэ мөнгийг өгсөнөөс хойш Г утсаа авахгүй, бид араас нь хөөцөлдөж байгаад уулзахаар удахгүй мөнгийг чинь өгнө гээд яваад байсан. Ингээд 2015 оны 3 дугаар сарын үед Гын хамт бид нар Хэнтий аймаг Чингис хотоос 30 орчим километр зайтай байх айлд очоод 2.000 орчим ямаа үзүүлсэн. Нийт авсан малаа 3 суурь болгож хуваасан байгаа, үзүүлж байгаа ямаа нь 1 суурь гэсэн. Үлдсэн суурь мал нь Сүхбаатар аймагт байгаа гэж хэлсэн. Ингээд ерөнхийдөө санаа амраад хэсэг хугацаанд Гыг хүлээсэн. ...Г нь сураггүй алга болохоор нь малаа үзэх гээд Мөнхжаргал, Баяржаргал, Э бид 4 Хэнтий аймаг ороод айлаа хайж олоод уулзахад тухайн үедээ хэдэн ямаа үзүүлчих гээд тэр хүмүүст хэлсэн байсан. Энэ үед бид нар залилуулсан гэдгээ мэдээд араас нь эрж хайсан боловч хаана байгаа сураг гарахгүй байсан. ... Би Гд нийт 221 сая төгрөг өгсөн. Мөнгө өгснөөс хойш сар болгон 3 саяас 8 саяын хооронд хүү авч байсан. Нийт хүүнд 64.558.550 төгрөг төлсөн байна...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 190, 193/, хохирогч О.Бын: “...Би өөрийнхөө орон сууцыг “Дэвжих нэхий” ББСБ-д барьцаанд тавьж 40.000.000 төгрөг, өөрийн данснаас 20.000.000 төгрөг, аав Очбадрахаас 11.000.000 авч нийт 71.000.000 төгрөгийг Гд өгсөн... үүнийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /xx 7-н 6/, хохирогч Ч.Мын: “...2015 онд манай найз Б, Баяржаргал нар над руу холбогдож уулзаад ашигтай наймаа хийдэг хүн байна, мөнгө хэрэгтэй байна. Чи мөнгө зээлдүүлэхгүй юм уу, хэрэв зээлдүүлбэл хавар нь мал аваад намар зарна. Авсан мөнгөө нугалаад өгнө гэж хэлэхээр нь би өөрийнхөө эзэмшлийн орон сууцыг “Дэвжих нэхий” ББСБ-д 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр барьцаанд тавьж 50 сая төгрөг аваад Гд өгсөн. ...мөнгө өгөх үед Э хамт байсан...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 185-188/, хохирогч Б.Эын: “...Г нь махны  наймаа хийгээд хүмүүсээс мөнгө зээлж 10 хувийн хүү төлдөг байсан. ...2015 оны 01 дүгээр сард надад мөнгө оруулаач хавар болж байна төл аваад намар нядлаад мөнгийг нь гаргаж авъя гэсэн санал тавихад нь Гыг өөрөө ийм төрлийн бизнес хийгээд байсан учраас оруулсан мөнгийг маань үнэхээр хүүтэй эргэлдүүлээд өгөх болов уу гэж бодоод “Нано капитал” ББСБ-д ээж Сын хамт хамтран өмчилдөг орон сууцаа барьцаалж 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй 50 сая төгрөгийг авч, Гд Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс орчимд машин дотроо уулзалдаж бэлнээр 50 сая төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. ...Г ямар ч мөнгө төлөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх 5-н 40-42/, иргэний нэхэмжлэгч Н.Мын: “...Мах маркет компани 2015 оны нөөцийн махны борлуулалтыг хийж байсан. Тэр үед манай ажлын захирал Л.Бтой Г.Г гэх хүн 2015 оны 4 дүгээр сарын эхээр ирж уулзаад нөөцийн мах зарах гэрээ хийе гэсэн санал тавьсан байсан учир 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр НГ/31 тоот гэрээг надтай байгуулан Г.Г нь манай байгууллагаас зээлээр хонь ямааны мах авч борлуулсан. Тэгээд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хонь ямааны мах авч борлуулж байгаад борлуулалтын орлогыг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өгөлгүйгээр гэрээний нөхцөлийн 8-р зүйлд заасан төлбөр хийлгүйгээр өнөөдрийг хүрсэн. 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн манай байгууллагын санхүүгийн тооцоог шахаж тооцоход Г.Г нь манай байгууллагаас борлуулах гэж авсан махны үлдэгдэл 279.076.500 төгрөгийг төлөөгүй байсан. ...Г нь компаниас гэрээ байгуулсанаас хойш хонь ямааны 641.076.500 төгрөгийг мах авч борлуулсанаас 362.000.000 төгрөгийг төлж одоо үлдэгдэл 279.076.500 төгрөгийг төлөөгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 122/, Иргэний нэхэмжлэгч П.Бы: “...Г.Г нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт борлуулсан борлуулалтын орлогоос бүх орлогыг өөртөө төлүүлсэн боловч компанийн дансанд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 279.076.500 төгрөгийг хуурч мэхлэн итгэл эвдэж залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдэж манай компанид их хэмжээний хохирол учруулсан. Манай компанид Г.Г нь ямар нэг хохирол барагдуулаагүй байна. Иймд 288.688.353 төгрөгийн их хэмжээний хохирлыг төлүүлж компанийг хохиролгүй болгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 120/, гэрч Ч.Эын: “...Би 2014 оноос Мах Маркетэд тооцооны нягтлан хийж байсан, Г гэдэг хүнийг танихгүй. 2014 оны 4 дүгээр сарын 09-нөөс нөөцийн мах худалдах худалдан авах гэрээ байгуулан 67.500.000 төгрөгийн мах зээлээр авч явсан. Энэ махны 151.000.000 төгрөгийг төлж тооцоогүй болсон. 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 245.084.500 төгрөгийг төлж тооцоогүй болсон. 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 245.084.500 төгрөгийн мах авсан. Мөн оны 5 дугаар сарын 14-нд 56 сая төгрөг бэлнээр тушаасан. 5 дугаар сарын 14-ний өдөр 151.083.750 төгрөгийн мах, 5 дугаар сарын 15-ны өдөр 93.908.250 төгрөгийг зээлээр авсанаас 362.000.000 төгрөгийг компанид бэлэн болон бэлэн бусаар төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 279.076.500 төгрөг үлдсэн...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 8-9/, хохирогч Х.Бгийн: “...Би 2014 оны 6 дугаар сард байрны мөнгөнд бартераар Нэргүй гэж хүнээс 150.000 долларт тооцоод “Bentley”  маркийн 06-66 УНВ улсын дугаартай машиныг авсан. Ингээд уг машинаа зарж борлуулахаар хүмүүст санал болгоод явж байхад манай найз Даагаар дамжуулж Г гэх хүн 2014 оны 7 дугаар сарын эхээр манай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай хаус” хотхоны  грашид байхад ирж үзээд машиныг 130.000 доллараар худалдаж авъя зээлээр өгчих урьдчилгаа 20.000 доллар өгөөд үлдэгдэл болох 110.000 долларыг 2 сарын дотор төлж барагдуулна гээд тухайн өдрөө үзээд аваад явсан. ...Тэгээд маргааш нь Г над руу яриад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” ломбард дээр хүрээд ир урьдчилгаа мөнгөө ирээд ав гэхээр яваад очсон. Тухайн үед намайг яваад очиход Даа, Гын хамт явж байсан. Энэ үед Г нь яаралтай хөдөө рүү мөнгө шилжүүлэх гээд байна чамаас авч байгаа машиныг “Уран ган” ломбарданд тавихаар боллоо, би яриад тохирчихлоо чи гэрээн дээр гарын үсэг зурчих, сарын дотор би өөрөө хүүг төлөөд суллаад авчихна гэхээр нь тухайн үед ороод гарын үсэг зураад урьдчилгаа 20.000 доллараа аваад салсан. Тухайн үед миний машиныг 80.000 долларын барьцаанд тавиад өөрөө 60.000 доллараа аваад явсан...” гэсэн мэдүүлэг /xx 3-н 129-131/, хохирогч Х.Нийн: “...Би нөхөр Балсайн хамт 2000 оноос Хүчит шонхор зах дээр махны худалдаа эрхэлсэн. 2015 оны 3 дугаар сарын сүүлээр Г, Б, Бнар нь өдөрт 20-30 тонн мах авчирч бөөндөж байсан. Тэр үед би Б, Бхоёроос 2 удаа 15 тонн мах аваад цааш нь зарсан. Тэгээд 2015 оны 5 дугаар сарын 16-ны шөнө Б.Б, Б.Бхоёр ирээд зоорьноос мах гаргаж өгнө урьдчилгаа мөнгө байршуулчих, тэгвэл гайгүй мах гаргаж өгнө гэхээр нь хэдэн байршуулах талаар асуухад 50.000.000 төгрөг байвал болно гэхээр нь өөрийн хадам ах Нийн 26.000.000 төгрөг миний дансанд байсан, мөн өөрт 14.000.000 төгрөг бэлэн байсан болохоор нь ХААН банкнаас 26.000.000 төгрөг аваад өөрт байсан мөнгөтэйгээ нийлүүлж Б, Бхоёрт өгөхдөө Бат-Отой очиж хорооллын Ачлал их дэлгүүрийн замын эсрэг талын нотариатын газарт гэрээ байгуулан мөнгөө тоолж өгсөн. Тэгээд маргааш өглөө нь мах гарч ирнэ гэсэн боловч мах ирээгүй, юу болсон талаар Бгаас асуухад удахгүй гаргаж өгнө, байж бай шалгалт ирээд болохгүй байна ... гэж хэлдэг болсон. ...Гтай нь уулзаад та нар хүний мөнгө аваад ямар ч барьцаа байхгүй алга боллоо гэхэд 4 ширхэг том сурталчилгааны дэлгэц өгсөн. Би түрээсээ дийлэхээ болиод 1 дэлгэцийг нь 4.500.000 төгрөгөөр зарсан. ...нийт 42.000.000 төгрөг болсон...хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 5, 5-38/, хохирогч А.Бийн: “...2014 оны 9 дүгээр сарын орчим байх манай багийн найз Г надтай ирж уулзаад Тоёота тундра маркийн машиныг зээлээр өгчих гэхээр нь үнийн дүнгийн 50 хувь буюу 40 орчим сая төгрөг өгөөд аваад яв гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр чигтээ алга болоод байж байгаад 2015 оны 6 дугаар сарын орчим надтай ирж уулзаад “Мах маркет” компанитай байгуулсан гэрээ үзүүлээд хадгаламжийн дэвтрээ үзүүлсэн. Тэгэхэд хадгаламжинд нь 60-70 сая төгрөг орж гараад, мөн дансанд нь 150 орчим сая төгрөг байсан юм. ...Би өөрийнхөө мөнгөнөөс авах гэхээр эргэлтийн мөнгө нь бага болчих гээд байна. Надад машинаа өгчих нэг сарын дотор махаа зарж борлуулна. Энэ махнаас надад 120 сая төгрөгний ашиг унана.Тэрнээс надад 75 сая төгрөг өгөөд өөрөө үлдэгдэл мөнгийг нь авна гэж ярьж байсан. Ингээд надад 10 орчим хоногийн дараа урьдчилгаа мөнгийг өгнө гэж хэлсэн. Тэгээд би машинаа зээлээр Гд өгөхөөр болоод Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар очоод худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Г надад гэрээг тайлбарлахдаа машиныг барьцаанд тавих гэж байгаа учраас заавал өөрийн нэр дээр байх ёстой гэж хэлээд аваад явсан боловч сарын хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Ингээд 2015 оны 6 дугаар сарын сүүлээр 71-86 УНК гэсэн улсын дугаар авсан байдалтай банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр барьцаанд ороод ирэхээр нь Гтай уулзсан чинь “Мах маркет” ХХК-ний барьцаанд машин авахгүй гэхээр нь өөрийн унаж байсан Ланд Круйзер 200 маркийн авто машин болон тоёота тундра маркийн машиныг нийлүүлээд банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байгаа, барьцаанд тавьсан мөнгөө “Мах маркет”-д барьцаанд тавьсан, санаа зовох асуудал байхгүй, хугацаа арай болоогүй байна гээд байсан. ...2015 оны наадам дөхөөд би Гаас машиныхаа мөнгийг нэхэхэд хөдөөнөөс мал мах ирж яваа, авчрах малыг бойлоод авах хүмүүс нь бэлэн байгаа, тэр дор нь мөнгийг нь гаргаад өгнө гээд байсан. ...Надаас мөнгө төлөх хугацаа гэж авсан 21 хоногийн хугацаан дотроо Цыг хуураад помпыг нь залилж авсан, мөн номер дугаар авахгүй гээд байсан машинд маань 71-86 УБК гэсэн дугаар аваад “Эко капитал” гэдэг газарт барьцаалчихсан байсан. Надаас авахдаа хэлсэн “Мах маркет”-д барьцаална гээд байсан нь худлаа байсан. “Эко капитал”-д хэдээр барьцаалсныг би мэдээгүй, барьцаалсан мөнгөнөөсөө надад өгөөгүй. ...Машинаа биет байдлаар нь авч чадаагүй алдсан, машины үнэ болох 75.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 29-30/, гэрч Ц.Бын: “...2014 онд О нь АНУ-аас Тундра маркийн бор өнгийн автомашин оруулж ирсэн ба түүнийг нь Г зээлээр худалдаж авъя гээд байна гэж ярьж байсан. Өдөр бүр ирж уулзаад шалгаад байсан ба 150 сая төгрөгийн хадгаламж үзүүлээд үүнийг өгөх гэхээр эргэлтийн мөнгөгүй болчих гээд байна “Мах маркет”-тай гэрээ байгуулсан. Түр машиныг чинь худалдан авч мөнгийг нь өгөхөөс өмнө түр барьцаалаад эргүүлээд өгье гэж Г өөрийнхөө нэрээр аваад явсан. Энэ өдрөөс хойш нэг ч төгрөг өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /xx 5-н 50/, хохирогч Ч.Цын: “...2014 оны 5 дугаар сард БНХАУ-аас барилга угсралтын бетон шахах зориулалтаар НВ50-55 маркийн бетон шахагч помп болон дагалдах хэрэгслийн хамт 40.000.000 төгрөгөөр худалдаж авч оруулж ирсэнээс хойш ашиглаж чадаагүй байсан учраас шинээр нь Налайх дүүргийн 2 дугаар хороо Жаргалант Дамдины гудамж 88-2 тоот байрны зоорийн давхарын өөрийн эзэмшлийн грашид хадгалсан байсан. 2015 оны 7 дугаар сарын 30-ны үед хуучны танил болох Г.Г над руу утсаар яриад чамд нэг помп байгаа гэсэн тэрийгээ зарвал хэдээр зарах юм, түрээслэвэл хэдээр түрээслэх юм бэ хоёулаа уулзъя гэсэн тэгэхээр нь би манай оффис дээр хүрээд ир гэсэн. ...Г.Г ирж уулзаад надад байгаа помпыг 2 сарын хугацаатай сарын 10.000.000 төгрөгөөр бодож түрээслэж авъя. Хэрэв 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өнгөрөх юм бол помпны чинь үнэ болох 60.000.000 төгрөгийг нь өгье худалдах худалдан авах гэрээ хийе гээд 2 талаасаа гэрээ хийсэн. Тэгээд Г помпыг Налайхаас очиж авахаар болоод салцгаасан. 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Налайхад Э, Б гэх хоёр залуу манай үйлдвэрийн ажилтан Нямтөгсөөс помпыг аваад явсан байдаг. Тэрнээс хойш гэрээ хийсэн болохоор яриагүй ямар нэгэн мөнгө аваагүй. ...Г уг помпыг хаана хадгалсан талаар нь Б.Б гэх хүнээс асуухад Баянзүрх дүүргийн товчооны цаад талд А гэж хүний цэцэрлэгийн грашид тавьсан гэж хэлсэн. ...Би Атай өнгөрсөн 3 дугаар сарын 10-ны үед холбогдож би помпны эзэн байна би помпоо авмаар байна чамд л байгаа гэж байна шүү дээ гэж хэлэхэд надад помпыг чинь Г 30 сая төгрөгний барьцаанд тавьсан, хэрэв 30 сая төгрөгөө өгөх юм бол надаас авч болно шүү дээ надад байгаа гэж хэлж байсан.Тэгээд л түүнээс хойш ахиж холбогдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 148/, гэрч М.Мын: “...Би Агийн төрсөн ах нь юм. Цаг хугацааг нь санахгүй байна. 2-3 жилийн өмнө А над руу ярьж барьцаанд помп орж ирлээ, 30 сая төгрөгөнд барьцаалж байгаа гэхээр нь очиж үзэхэд тэр помп нь цутгалтанд ашиглаад шавар шавхай болсон байсан. Буцааж зарахаар үнээ барихгүй байсан. Яавал мөнгөө барьж авах вэ гэхээр миний охин дүү тул туслахаар надад өгчих гээд 30 сая төгрөгөнд би авсан юм. Гэтэл барилга барьж байгаа Өвөр Монгол Сэргэлэн гэдэг залуу 20 сая төгрөгөөр авъя гэснээ жийрэг хоолой нь дутуу байна гээд 15 сая төгрөгөөр авахаар нь зарсан...” гэсэн мэдүүлэг /xx 4-н 56/, хохирогч Д.Хгийн: “...Улаанбаатар хотоос хонь, ямаа авахаар Г захирал явууллаа гээд Б гэх залуу ирж манайхаас 203 тооны ямаа, 221 хонь авсан. Би тухайн үед хонь, ямаагаа нийлүүлээд нийтэд нь 36.002.000 төгрөгөөр зарахаар тохирсон. Мөн надаас мал авч явсан хүн Г захирал хонь, ямааны мөнгийг 14 хоногийн дотор манай эгч Д.Хын данс руу шилжүүлж өгнө гэж тохирсон. ...Би өөрийнхөө хонь, ямааг 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зарсан боловч одоог хүртэл ямар ч мөнгө аваагүй байна. ...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 108/, хохирогч Г.Бын: “...Би Баасансүрэнгийн эхнэр нь, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манайхтай саахалт байдаг Хишигсүрэнгийнх 200 гаран хонь, ямаа зарсан. Тэгтэл хонь, ямаа худалдаж авсан хүн нь хонь, ямаагаа туух морь байхгүй гээд манайхаас бор хүрэн зүсний нас гүйцсэн бүдүүн морь аваад явсан. Бид тухайн үед Хишигсүрэнгийнхээс хонь, ямаа худалдан авч байгаа хүнд итгээд морио зарсан. Тухайн үед манайхаас морь худалдаж авах үед нь мөнгөө яах вэ гэхэд Улаанбаатар хотод очоод Г захирал дансанд чинь мөнгийг нь хийнэ гэж байсан боловч одоог хүртэл мөнгөө төлөөгүй байна. Би өөрийнхөө морийг 670.000 төгрөгөөр үнэлж байна, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх 6-н 103-104/, гэрч М.Оийн: “...Манай найз Х нь нөхөр Цоожийн хамт манайд ирээд манай дүү мал зарна, мал авах хүн байна уу гэхээр нь би нэг хүнээс асууж өгье гэсэн. 10 орчим хоногийн дараа. ...мал авдаг таньдаг Г гэх хүнтэй таараад та мал авч байгаа юу, манай найз хөдөө байдаг, малаа борлуулах гээд байна, тус болох арга байна уу гэхэд болно, болно би угаасаа махны тендер, квот авсан байгаа, одоо борлуулахгүй бол удахгүй махны үнэ буурна гэж хэлсэн. ...Тэр хүнээс салсны дараа би найз Хтай холбогдож хэлэхэд 400-с 600 орчим бог мал өгнө гэхээр нь Гтай утсаар холбогдож хэлээд. ...Г болон Х нарыг зуучилж өгсөн...” гэсэн мэдүүлэг /xx 1-н 54/, гэрч Д.Хын: “...2015 оны 8 дугаар сард Улаанбаатар хот руу нөхөр Нямцоожийн хамт ирээд найз Отэй уулзаж мал бөөнөөр авах хүн байна уу, манай дүү хонь, ямаа зарна ...гэж асуусан. Хотоос буцсаны дараа найз Оби Гтай холбогдсон, зарах малыг авъя гэсэн, ямар утсаар холбогдох вэ гэж асуухаар нь би дүү Хишигсүрэнгийн утсыг өгсөн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Булган аймгийн Баян-Акт сумын 4 дүгээр багийн Хөтөл ус гэх газраас Гын явуулсан хүн байна гэж хэлээд Б гэх залуу манай дүү Хишигсүрэнгээс 203 ямаа, 221 хонь аваад явсан. Ингэж хонь ямаа авч явахдаа манай дүүгийнхтэй ойролцоо байсан Баасансүрэн гэдэг айлаас 1 тооны морь авч явсан байсан. Манай дүү Хишигсүрэн 203 ямаа, 221 хонийг нийтэд нь 36.002.000 төгрөгөөр бодож зарсан ба хонь ямааны мөнгийг нь 14 хоногийн дараа дансанд хийнэ гэж хэлсэн боловч одоог хүртэл хохирол барагдуулаагүй байна...” гэсэн мэдүүлэг /xx 6-н 127/, депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогч нартай иргэний журмаар гэрээ байгуулсан, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй, хохирогчийн өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэл буруу, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэмт хэргээр зүйлчлэх нь зүйтэй гэсэн хүсэлт тус тус гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн үйлдлүүд нь бүгдээрээ иргэний эрх зүйн гэрээтэй гэх боловч түүний үйлдлүүд нь иргэний эрх зүйн гэрээтэй мэт харагдаж байгаа боловч хууль бусаар дүр үзүүлэн хуурамч гэрээ хэлцэл хийсэн, хохирогч нарын хохирлыг буцааж өгөхгүй эсхүл заримыг нь буцааж төлнө гэсэн санаа зорилготой байсан болох нь тэдгээртэй байгуулсан гэрээ, гэрээний дагуу тохирсон хүү нь бодит байдалтай нийцэхгүй байгаа зэргээр тогтоогдож байх тул хохирогч нарыг хуурч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн байх ба түүнд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж буюу “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т  “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуульд шинээр гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан гэмт хэрэг юм.

Хэдийгээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан үед үйлдэгдсэн хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Г нь хохирогч нарыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч нарын эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Мөн түүний нөхөр хохирогч Б.От учирсан 60 сая төгрөгийн хохирлоос 9 ширхэг Лед дэлгэцийг хүлээн авсан тул хохирлын үлдэгдлийг 6.000.000  төгрөгийн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, хохирогч Х.Бгаас Bently маркийн автомашиныг 130.000 ам.доллараар худалдаж авахаар тохиролцон автомашиныг нь 80.000 ам.долларын барьцаанд тавиулж 60.000 ам.долларыг нь авсан гэмт хэргийн хохирлын хувьд хохирогч нь үлдэгдэл 110.000 ам.доллар нэхэмжилсэн. Түүний эзэмшлийн дээрх автомашин нь бусдад худалдан борлуулагдсан нь тогтоогдсон байна. Хэдийгээр уг автомашиныг 101.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний байгууллагын үнэлгээ гарсан байх боловч шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилж буй 110.000 ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцож төлөхийг зөвшөөрч байх тул 110.000х1.835,54=202.180.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Тухайн үед уг автомашиныг Уранган автоломбард 80.000 ам.долларын зээлийн барьцаанд хүлээн авсан байхад үнэлгээний байгууллага тухайн үеийн ханш нь 101.300.000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээний байгууллагын үнэлгээ үндэслэлгүй байна гэж үзсэн өмгөөлөгч, улсын яллагчийн саналыг үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд хохирогч нарт учирсан хохирлыг хохирлын тооцоо болон шүүх хуралдааны явцад тогтоогдсон хохирлын хэмжээгээр тооцож хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Гаас нийт 1.039.614.350 төгрөг гаргуулж, 10.000.000 төгрөгийг хохирогч Х.Сд, 22.500.000 төгрөгийг хохирогч Ж.Бт, 6.000.000 төгрөгийг хохирогч Б.От, 13.200.000 төгрөгийг хохирогч Л.Дд, 147.441.450 төгрөгийг хохирогч О.Бд, 71.000.000 төгрөгийг хохирогч О.Бд, 50.000.000 төгрөгийг хохирогч Ч.Мд, 50.000.000 төгрөгийг хохирогч Б.Эт, 279.076.500 төгрөгийг Мах маркет ХХК /П.Бд/, 202.180.000 төгрөгийг хохирогч Х.Бд, 22.985.000 төгрөгийг хохирогч Х.Нт, 73.500.000 төгрөгийг гаргуулж А.Бөд, 55.000.000 төгрөгийг гаргуулж Ч.Цт, 36.002.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Хд, 670.000 төгрөг гаргуулж Г.Бд тус тус гаргуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Гыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх үүднээс түүнд оногдуулах ял шийтгэлийг урт бус хугацаатай буюу шүүгдэгч Г.Гд 03 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргасан болно.

Шүүх шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.  

Энэ хэрэгт прокурорын тогтоолоор 06-66 УНВ улсын дугаартай “Bently” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 201526021609, 201626021257, 201626030145, 170500264 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.9 дүгээр зүйлийн 1, 2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Гыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 03 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гд оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Г.Гын урьд цагдан хоригдсон 228 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 201526021609, 201626021257, 201626030145, 170500264 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт 06-66 УНВ улсын дугаартай “Bently” маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гаас нийт 1.039.614.350 төгрөг гаргуулж, 10.000.000 төгрөгийг хохирогч Х.Сд, 22.500.000 төгрөгийг хохирогч Ж.Бт, 6.000.000 төгрөгийг хохирогч Б.От, 13.200.000 төгрөгийг хохирогч Л.Дд, 147.441.450 төгрөгийг хохирогч О.Бд, 71.000.000 төгрөгийг хохирогч О.Бд, 50.000.000 төгрөгийг хохирогч Ч.Мд, 50.000.000 төгрөгийг хохирогч Б.Эт, 279.076.500 төгрөгийг Мах маркет ХХК-нд /П.Бд/, 202.180.000 төгрөгийг хохирогч Х.Бд, 22.985.000 төгрөгийг хохирогч Х.Нт, 73.500.000 төгрөгийг гаргуулж А.Бөд, 55.000.000 төгрөгийг гаргуулж Ч.Цт, 36.002.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Хд, 670.000 төгрөг гаргуулж Г.Бд тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР