Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 243

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

      Улсын яллагч                                          М.Энхбаатар  

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                          О.Оюунчимэг

                                                                        Г.Батбаяр

      Нарийн бичгийн даргаар                         Б.Намуунзул  нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ар тогруутан овогт Цогбадрахын Мөнхбадрахад холбогдох 1831000880193 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Хангайн буудай” ХХК-ний захирал ажилтай, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар баг, Булгийн 3-1 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ар тогруутан овогт Цогбадрахын Мөнхбадрах. РД:МП90061478;

 

Хуулийн этгээд: Монгол Улсын бүртгэлийн 1311003149 дугаартай гэрчилгээтэй, 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийн дагуу үүсгэн байгуулагдсан, Хангайн буудай нэртэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар баг /Хүдэр/ сумын төвд байрлалтай, газар тариалан, хөрөө, рам, гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хязгаарлагдсан хариуцлагатай кампани;

 

Шүүгдэгч Ц.Мөнхбадрах нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаанд 0110414 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан 100 метр куб хэмжээнээс хэтрүүлэн Хүдэр сумын нутагт орших “Зэрлэгийн нуруу” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгзэс хууль бусаар 176 метр куб нойтон нарс модыг бэлтгэсэн, тээвэрлэсэн худалдсан гэмт хэргийг үйлдсэний улмаас байгаль экологид 114.048.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.

 

2.Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар баг /Хүдэр/ сумын төвд байрлалтай, улсын бүртгэлийн 1311003149 дугаартай, 2826984 регистрийн дугаартай “Хангайн буудай” Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаанд 0110414 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан 100 м3 хэмжээнээс хэтрүүлэн Хүдэр сумын нутагт орших “Зэрлэгийн нуруу” гэх газраас зохих зөвшеөрөлгүйгээр хууль бусаар 176 м3 нойтон нарс модыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийг үйлдсэний улмаас байгаль экологид 114.048.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Ц.Мөнхбадрахын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын  22-нд  яллагдагчаар  өгсөн:  ...2018 оны 02 дугаар сард уулын ажил эхэлсэн байсан. Уулнаас буух гэж 1 хоног, гарах гэж 1 хоногийн хугацаа зарцуулдаг. Мөн уулнаас бүх техник хэрэгслээ буулгаж авах тодорхой хэмжээний санхүү ордог. Ингээд нэг мөсөн ууланд гарсан дээрээ гэж бодоод үйл ажиллагаагаа энгийнээр үргэлжлүүлэн модоо нэг мөр бэлтгэсэн. Энэ асуудал бол манай компаний хийх ёстой ажил байгаа юм. 40 метр куб модыг “Зэрлэгийн нуруу” гэх газраас бэлтгэж, Улаанбаатар хот руу тээвэрлэн оруулж зах зээлд борлуулсан. Дээрх 40 метр куб модыг 6,750,00 төгрөг болсон юм. Уг мөнгийг ажилчдын цалин хөлс гэж хувааж өгсөн. Нийтдээ 4-5 хүнд урьдчилгаа мөнгө гэж тодорхой хэмжээний мөнгө өгсөн, мөн өөрөө цагаан сарынхаа баярын мөнгийг гаргаж авсан байгаа. Модоо зах зээлд борлуулахын тулд хүмүүстэй холбогдож байгаад л өгдөг болохоор одоо надаас мод худалдаж авсан хүнийг таньж мэдэхгүй, зүгээр хүнээр дам дам яриулж байгаад холбогдсон хүмүүс байдаг юм. Гоожингынхоо эрхийн бичгийн мөнгийг тушаасан бол хууль бус зүйл байхгүй байсан. Үйл ажиллагаа явуулах эрхийн бичиг 100 метр куб бэлтгэх эрх авсан байсан юм. Үүнээсээ 176 метр куб гэж хэтрүүлэн бэлтгэсэн гээд байгаа. Миний хувьд нийтдээ 3,625,000 төгрөгийг тушаасан бол бүх зүйл хуулийн дагуу байх байсан боловч би эхлээд 1,440,000 төгрөгийг тушааж 100 мерт куб метр модны эрхийг гоожингийн эрх олгосон. Үлдсэн 2,185,000 төгрөгийг тушаагаад үлдсэн 150 метр куб модны эрх аваад нийтдээ 250 метр куб модыг “Зэрлэгийн нуруу” гэх газраа бэлтгэх эрхтэй болсон. Илүү мод бэлтгэх талаар дарамт шахалт, хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй байна. Ямар нэгэн шан харамж амласан зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 119-120–р ху/,

2.Шүүгдэгч Ц.Мөнхбадрахын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын  08-нд яллагдагчаар  өгсөн: ...Зарж борлуулсан модны метр кубыг хэлж мэдэхгүй байна мөн хэзээ зах зээл дээр зарж борлуулсан цаг хугацааг санахгүй байна. Манай аж ахуй нэгж дээрх модыг худалдан авагч нар ирж үзээд өөрсдөө үнэ хөлсөө тохиролцоод худалдан аваад өөрсдийн унаа тэргээр тээвэрлэн Улаанбаатар хот руу аваачиж явдаг байгаа. Модыг ямар нэгэн тогтсон ченжид зардаггүй. Бид нараас мод худалдан авсан хумүус Улаанбаатар хот руу эсхүл өөр сум орон нутаг аймгаас хүртэл хүмүүс ирж бид нараас худалдан авч явдаг байгаа. Харин цааш нь хэдэн төгрөгөөр дахин зах зээлд худалддаг, борлуулдаг талаар мэдэхгүй байна. Хүмүүс манай моднуудыг харж байгаад үнэ ханшаа тохиролцоод модоо зарчихдаг юм. Тэрнээс яг тогтсон ченж, худалдан авагч гэж байхгүй. Зарсан модны ашиг гэх юм бол 20,000.000 төгрөг болсон бөгөөд энэ мөнгийг ажилчдын цалин мөнгө өөрсдийн хэрэгцээнд ашиглаж дууссан байгаа.Хүдэр сумын байгаль орчны ойн инженер болон бусад ойн ангийн хүмүүсийн гарын үсэгтэй бол гарал үүсэл хүчин төгөлдөр болдог юм. Ойн инженер Т.Мөнхтуул гарал үүслийн гэрчилгээ олгодог байгаа. Тээвэр хийсэн автомашинуудын жолооч нарыг таньж мэдэхгүй байна. Хүдэр сумаас Улаанбаатар хот руу мод тээвэрлэх боломжтой машин ч байхгүй. Манай модыг худалдан авагч ченж нар ирж үзээд өөрсдөө үнэ хөлсөө тохиролцох юм бол ченж нар мод тээвэрлэх автомашинтайгаа ирээд ачаад явдаг юм. Тэрнээс бид нар өөрсдөө мод тээвэрлэх үйл ажиллагаа хийдэггүй. Тээвэрлэлт хийсэн жолооч нар тусдаа хөндлөнгийн хүмүүс байдаг болохоор таньж мэдэхгүй.Ойгоос бэлтгэхдээ ашигласан багаж зэвсэг гэх юм бол хужаа хөрөө байдаг. Ойгоос модыг хөрөөдөөд л бэлтгэдэг бөгөөд одоо хаана байгаа талаар ёстой хэлж мэдэхгүй байна. Манай хашаанд байгаа Ураль Машин байна, өөр тээврийн хэрэгсэл гээд байх зүйл байхгүй. Жолооч нь болохоор Өмнөговь аймаг руу ажилд явсан гэж сонссон. Өнгөрсөн 2018.04 сард л явсан гэсэн. Жолоочтой холбоо барих ямар ч боломжгүй. би ч өөрөө холбогдож чадахгүй байна.

...“Ланд-80 маркийн тээвийн хэрэгслийн 2018 оны 10 сарын дундуур санагдаж байна. Улаанбаатар хотод аваачиж зарсан байгаа. Хувь хүнд тээврийн хэрэгслийг 6,000,000 төгрөгөнд зарсан, машин худалдан авсан хүний талаарх мэдээлэл байхгүй байна. Мати маркийн тээврийн хэрэгслийг мөн 2018 оны 10 сарын дундуур Улаанбаатар хотод хувь хүнд 6,000,000 төгрөгөнд зарж борлуулсан. Мөнгөний хэрэгцээ шаардлага гараад л зарж, худалдсан байгаа. Би "Хангайн буудай” ХХКомпанийг ааваасаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж өмчилж авахад буюу 2013 онд компаний техник хэрэгслүүд бичит баримтгүй байсан бөгөөд одоог хүртэл ашиглаж байгаа. Ааваас энэ талаар асуухад “өртөй хүмүүс нь аавд мөнгөө төлж чадаагүй учраас оронд нь техникээ хэрэглүүлж байгаа” гэдэг зүйл хэлсэн байгаа.

...Дээрх зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд Хүдэр сумын ойн ангиатай мод бэлтгэх гэрээ байгуулсан байгаа. Гэрээн дээр надад 250 шоо метр куб модыг бэлтгүүлэх талаар гэрээ баигуулсан. Мөн дээрээс нь мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ баигуулсан. Энэ гэрээн дээрх 250 шоо метр куб модыг бэлтгэх гэрээ байна. Ойгоос мод бэлтгэх эхлэл төгсгөлийн акт байна.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 210-211–р ху/,

3.Шүүгдэгч Ц.Мөнхбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...176 метр3  модыг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Засаг даргатай хийсэн гэрээнд 250 метр3 гэж тусгагдсан. Мод бэлтгэх гэрээ, технологийн карт тус бүр 250 метр3 мод бэлтгэх эрх заасан. Манай компани сумын иргэдийн хурлаар тогтоосон хэмжээнд л мод бэлтгэсэн. Байгаль орчны улсын байцаагч ууланд очоод бэлтгэх моднуудыг будаж өгдөг. Бид будаагүй нэг ч мод унагаагүй. Будаагүй мод унагасан талаар хэн ч яриагүй, энэ талаар акт ч тогтоогоогүй. Илүү гарсан гээд байгаа банзнууд нь урьд оны хуваарийн дагуу оны өмнө бэлтгэсэн моднууд байсан. Хуучин шинэ бэлтгэсэн моднуудын ялгаа заагийг гаргаагүй. Шалгалтаар очсон хүмүүс ямар нэгэн зөрчил гарлаа гээгүй, илүү дутуу мод байна гээгүй, тэр үед энэ талаар ярьсан бол тайлбар хийх л байсан. Иймээс манай компани иргэдийн хурлаас баталсан хуваариас хэтрүүлэн мод бэлтгээгүй. Иймд намайг гэм буруугүйг тогтоож өгнө үү. ...гэх мэдүүлэг,

4.Хохирогч Ч.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ...”Хангайн буудай” ХХК нь ойд үйлдвэрлэлийн огтлол явуулах эрхтэй аж ахуйн нэгж юм. Тухайн компани нь Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолоор баталсан хуваарийн дагуу мод бэлтгэлийн талбайгаа тусгаарлуулаад тухайн авсан эрхийн бичгийнхээ хэмжээнд мод бэлтгэх ёстой байдаг.Тухайн компаний хууль бус үйлдлээс болж байгаль экологид учирсан гэх хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх хүсэлтэй байна....гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р ху/,   

5.Гэрч М.Мөнхцэцэгийн. мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 04 дүгээр сарын  02-нд  өгсөн:   ...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Аймгийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас ирсэн хяналт шалгалтын бүрэлдэхүүний хамт “Хангайн буудай” ХХК-ний үйл ажиллагаа явуулж байсан газарт очиход 4 метрийн урттай нойтон гуалин 262 ширхэг, 183 м3, зах банз З8 м3, дүнзэнцэр 6 м3, 4 талт дүнз 9 м3 нийт 236 м3 мод байсан. Тухайн аж ахуй нэгжид 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн сумын ИТХ-ын 77 тоот тогтоолоор үйлдвэрлэлийн огтлолоор ЗОО м3, цэвэрлэгээний огтлолоор ЗОО м3, цэвэрлэгээний ажлаар 100 м3 мод хувиарлагдсан боловч тухайн үед аж ахуй нэгж нь эрхийн бичигт бичигдсэн тоо хэмжээнээс хэтрүүлэн мод бэлтгэсэн байсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р ху/,

6.Гэрч Ц.Мөнхбадрахын. мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын  30-нд  өгсөн: ...Манай “Хангайн буудай” ХХК нь 1997 онд анх мод модон материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулагдсан. 2004 онд нэмэлтээр газар тариалан, гадаад дотоод худалдаа гэсэн нэмэлт үйл ажиллагааны чиглэлийг аттестачлалаар авсан. Манай компани нь 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх мэргэжпийн байгууллагын гэрчилгээ авч, мөн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үйлдвэрлэлийн ашиглалт явуулах эрх авч цаг хугацаанд нь сунгалтаа хийлгээд үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ойн мэргэжлийн байгууллага юм. Манай компани 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн сумын ИТХ-ын 77 дугаартай тогтоолоор хэрэглээний нийт 600 м3 үүнээс үйлдвэрлэлийн огтлолтоор 300 м3 нарс, цэвэрлэгээний огтлолтоор 300 м3 нарс мод. цэвэрлэгээний ажлаар 100 м3 нарс мод бэлтгэх эрх авсан. Үйлдвэрлэлийн огтлолтсор 250 м3 нарс мод бэлтгэх эрхийн бичгийн үнэ 3.625.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 04-05-ны орчим өдрүүдэд хувааж, мөнгө тушааж, эрхийн бичгээ тухайн өдөр ойн ангиас бичүүлж авсан. Тухайн шалгалтын хэсэг манай суманд ирж ажиллаж, манай компаний хөрөө рамын хашаанд байсан гуалин мод болон зүсмэл материалд хэмжилт хийж, тулгалт явуулахад би өөрөө хамт байлцаж хэмжсэн. Тухайн шалгалтын ажпын хэсэг ирэхээс өмно 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1 удаагийн тээвэрлэлтээр нийт 40 м3 нарс палк модыг тээвэрлэсэн. Манай компани нь нийт бэлтгэсэн модоо бол “Хэрцийн өндөр” нөхөрлөлийн ойн сан болох “Зэрлэгийн нуруу” гэх газраас гэрээний дагуу 2018 оны 02 дугаар сарын 12-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаанд нийт 276 м3 мод бэлтгэж, тээвэрлэлтээ хийж, компаний рамны хашаандаа авчирч буулгаж, эхнээс нь зүсвэр материал болгож эхэлсэн. ...Манай компани нь хяналт шалгалтаар эрхийн бичгээс илүү  хэмжээгээр бэлтгэсэн гэж дүгнэлт гаргасан 176 м3 нарс модыг хүлээн зөвшөөрч байна. ...Би эрхийн бичгийн төлбөрийг тушааж ойн ангниас эрхийн бичгээ бичүүлээгүй мод бэлтгэлийн ажил явуулсан нь миний буруу. Би буруугаа ойлгож байна. ...Эрхийн бичиггүй мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй гэж би мэднэ. Тухайн үед манай компаний хувьд хөрөнгө мөнгө санхүүгийн асуудлаас болж эрхийн бичгийн төлбөрөө төлж амжаагүй, эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэлийн ажил явуулсан нь үнэн. Тухайн үед ажилчдын цалин хөлс, баяр ёслол гээд иймэрхүү байдлаас шалтгаалсан. .гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19-р ху/,

7.Гэрч Ц.Мөнхбадрахын. мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын  19-нд  өгсөн: ...Манай компани нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн сумын ИТХ-ын 77 тоот тогтоолоор үйлдвэрлэлийн огтлолын хэрэглээний нарс ЗООм3, арчилгааны огтлолын шинс 50м3,  цэвэрлэгээний ажлын хэрэглээний нарс 100 м3,цэвэрлэгээний огтлолын хэрэглээний нарс ЗОО м3, түлээний нарс 100м3, мод бэлтгэх эрх авсан.  Үйлдвэрлэлийн огтлолтсор 250 м3 нарс мод бэлтгэх эрхийн бичгийн үнэ 3.625.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 04-05-ны орчим өдрүүдэд хувааж, мөнгө тушааж, эрхийн бичгээ тухайн өдөр ойн ангиас бичүүлж авсан. Тухайн шалгалтын хэсэг манай суманд ирж ажиллаж, манай компаний хөрөө рамын хашаанд байсан гуалин мод болон зүсмэл материалд хэмжилт хийж, тулгалт явуулахад би өөрөө хамт байлцаж хэмжсэн. Тухайн шалгалтын ажпын хэсэг ирэхээс өмнө 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1 удаагийн тээвэрлэлтээр нийт 40 м3 нарс палк модыг тээвэрлэсэн. Манай компани нь нийт бэлтгэсэн модоо бол “Хэрцийн өндөр” нөхөрлөлийн ойн сан болох “Зэрлэгийн нуруу” гэх газраас гэрээний дагуу 2018 оны 02 дугаар сарын 12-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаанд нийт 276 м3 мод бэлтгэж, тээвэрлэлтээ хийж, компаний рамны хашаандаа авчирч буулгаж, эхнээс нь зүсвэр материал болгож эхэлсэн. ...Манай компани нь хяналт шалгалтаар эрхийн бичгээс илүү  хэмжээгээр бэлтгэсэн гэж дүгнэлт гаргасан 176 м3 нарс модыг хүлээн зөвшөөрч байна. ...Би эрхийн бичгийн төлбөрийг тушааж ойн ангниас эрхийн бичгээ бичүүлээгүй мод бэлтгэлийн ажил явуулсан нь миний буруу. Би буруугаа ойлгож байна. ...Эрхийн бичиггүй мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй гэж би мэднэ. Тухайн үед манай компаний хувьд хөрөнгө мөнгө санхүүгийн асуудлаас болж эрхийн бичгийн төлбөрөө төлж амжаагүй, эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэлийн ажил явуулсан нь үнэн. ...Компаний хашаанд байсан модыг зүсмэл материал болгон Улдаанбаатар хот руу 3 удаа тээвэрлэж 20.000.000 төгрөгөөр борлуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р ху/,

8.Гэрч Ц.Мөнхбадрахын. мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 29-нд дахин өгсөн: ...Манай компани нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн, ОХУ-д үйлдвэрлэгдсэн урал болон Зил 131 маркийн автомашинуудаар модоо бэлтгэсэн. Урал маркийн 18-75 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслэлийг 2014 онд Улаанбаатар хотод байдаг Жаргалсайхан гэдэг хүнээс худалдан авч байсан. Тухайн үедээ худалдах худалдан авах гэрээ хийгээгүй, мөнгийг бэлнээр төлж худалдан авсан. Одоо Жаргалсайхан гэдэг хүн хаана байдгийг мэдэхгүй. Зил 131 маркийн 13-23СЭА  улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  тухайн үед манай компанитай аман гэрээгээр ажиллаж байсан  хувь хүний техник байгаа юм. iz1104 маркийн трактор нь 2013 онд хятад улсаас миний бие өөрөө оруулж ирээд компаний ажилд ашигладаг техник байгаа юм. Улсын дугаар аваагүй юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,

9.Гэрч Т.Мөнхтуулын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 04 дүгээр сарын  02-нд  өгсөн: ...“Хангайн буудай” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн сумын ИТХ-ын 77 тоот тогтоолоор үйлдвэрлэлийн огтлолын хэрэглээний нарс  ЗООм3, түлээний нарс 100м3, арчилгааны огтлолын шинс 50м3,  цэвэрлэгээний огтлолын хэрэглээний нарс ЗОО м3, цэвэрлэгээний ажлын хэрэглээний нарс 100 м3 мод бэлтгэх хуваарь батлагдсан. Тухайн компани нь Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолоор баталсан хуваарийн дагуу мод бэлтгэлийн талбайгаа тусгаарлуулаад байгаль хамгаалагчаар эхлэлийн акт үйлдүүлээд  сумын засаг дарга, ойн ангитай гурвалсан гэрээ байгуулж,төрийн санд ойн нөөцийн төлбөр төлж, мод бэлтгэх эрхийн бичгээ бичүүлж, авснаар мод бэлтгэх эрх үүссэний дагуу мод бэлтгэх үйл ажиллагаа явуулж болдог. ...”Хангай буудай” ХХК нь сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаас баталсан хэтрүүлээгүй боловч авсан эрхийн бичгээсээ илүү мод бэлтгэсэн байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23–р ху/,

10.Гэрч Г.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын  19-нд өгсөн: ...Би 2018 оны 02 дугаар сард “Хангайн буудай” ХХК-нд уулын цагаалганы тракторчинаар ажиллаж байсан. “Хангайн буудай” ХХК-ны захирал нь Мөнхбадрах гэж залуу байдаг. Ууланд мод цагаалахдаа “Хангайн буудай” ХХК-ны захирал Мөнхбадрах гэдэг хүний тушаал шийдвэрээр “хий” гэсэн ажлыг нь хийдэг байсан. “Хэрций нуруу” гэх газраас модоо бэлтгэдэг байсан. Урал, Зил-131 маркийн тээврийн хэрэгслэлүүдээр модоо кампани руугаа татдаг байсан . ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/,

11.Гэрч Ц.Нямбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 23-нд өгсөн: ...Би 2018 оны 02 дугаар сард “Хангайн Буудай” ХХК-нд Зил-131 машины жолоочоор ажиллаж байсан. “Хангайн буудай” ХХК-ны захирал нь Мөнхбадрах гэж залуу байдаг. Ууланд мод цагаалахдаа “Хангайн буудай” ХХК-ны захирал Мөнхбадрах гэдэг хүний тушаал шийдвэрээр “хий” гэсэн ажпыг нь хийдэг байсан. “Хэрцийн нуруу” гэх газраас модоо бэлтгэдэг байсан. Би уулнаас тээвэрлэсэн модоо “Хангайн буудай” ХХК-ний хашаанд буулгадаг байсан. Би 3ил-131 маркийн тээврийн хэрэгслэлээр “Хэрцийн нуруу” гэх газраас 3 удаа мод тээвэрлэсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,

12.Гэрч Б.Ононгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын  03-нд  өгсөн: ...Миний бие нь 2007 оноос өнөөдрийг хүртэл байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хуваарласан модны хуваариас илүү хэтрүүлэн мод бэлтгээгүй боловч  ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийн төлбөрийг  тушааж, эрхийн бичгийг  ойн ангиас бичүүлж авахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн тохиолдолд  ойн тухай хуулийн 35-р зүйлийн 35.4-д зааснаар  хууль бусаар бэлтгэгдсэн мод гэж үзнэ.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,

13.Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №18-04-015/15 дугаартай “Нөхөн төлбөр оногдуулах тухай “ актанд:  “Хангайн буудай” ХХК-ны хууль бусаар бэлтгэсэн гэх 176 м3 нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 176 м3 х 120.000 х 1.8=38.016.000 төгрөг болж байна. /1.8 бөөрөнхий модны итгэлцүүр/.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 4.1-дэх хэсэгт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөр оногдуулна” заасан байдаг тул нөхөн төлбөрийн хэмжээ нь 38.016.000х3=114.048.000 төгрөг болж байна.

Иймд Монгол улсын Байгаль  орчныг хамгаалах тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.7 дугаар заалтыг үндэслэн тогтоох нь:

“Хангайн буудай” ХХК-ийн хууль бусаар мод бэлтгэж ойн санд учруулсан хохирол 114.048.000 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 49-р ху/,

14. Байгаль орчны хяналтын байцаагчийн 2018 оны 04-р сарын 02-ны өдрийн 01 тоот дүгнэлт:

 “Хангайн буудай” ХХК-нд 2018 оны 01 дүгээр сарын  10-ны өдрийн 77 тоот тогтоолоор ИТХ-аас үйлдвэрлэлийн огтлолтын хэрэглээний нарс 300 м3, түлээний нарс 100м3, арчилгааны огтлолтын шинэс 50м3, цэвэрлэгээний огтлолтын хэрэглээний нарс 300 м3, цэвэрлэгээний ажлын хэрэглээний нарс 100м3 мод бэлтгэх хуваарь авсан.

“Хангайн буудай” ХХК-ны зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэх 176 м3 мод нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1 дэх заалт /гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн/-ийг зөрчсөн байна.

Ойн тухай хуулийн 35,4,1 дэхь заалтаар гэрээ.зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн нь хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.

“Хангайн буудай ХХК-ны хашаанд байсан 176 мЗ мод нь үйлдвэрлэл огглолтоор бэлтгэгдсэн нойтон мод байна.

“Хангайн буудай ХХК-ны доод агуулахад /хашаанд/ байсан 176 м3 мод үйлдвэрлэлийн огтлолтоор бэлтгэгдсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ Ойн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 04-ны А/79 тоот тушаалаар тооцож үзэхэд:

176*120,000=21.120,000 * 1,8 = 38.016,000 төгрөгийн үнэлгээ гарч байна.

Байгаль хамгаапах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дахь заалт /Ойн учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээгээр / -ыг үндэслэн тооцоход : 38.016,000 * 3 = 114.048,000 төгрөг үнэлгээ гарч байна. гэх дүгнэлт, /хх-ийн 43-р ху/,

15.“Ашид билгүүн” ХХК-ны 2018 оны 06 дугаар сар 04-ний өдрийн №СЭА 56 тоотод: 18-75 УНЗ улсын дугаартай 1989 онд Орос улсад үйлдвэрлэгдэж 2011 онд Монгол улсад орж ирсэн “Урал” 4320 маркын авто машины өнгө үзэмж болон техникийн байдал зэргээс хамаарч Монгол улсын зах зээл дээр дунджаар 5,000,000 /таван сая/ төргрөгийн үнэтэй болохыг тодорхойлов..Жич: Явах эд анги болон мотор эвдрэлтэй. ...гэх тодорхойлолт, /хх-ийн 56-р ху/,

16. Ашид билгүүн” ХХК-ны 2018 оны 06 дугаар сар 04-ний өдрийн №СЭА-56 тоотод: 13-23 СЭА улсын дугаартай 1988 онд Орос улсад үйлдвэрлэгдэж 2015 онд Монгол улсад орж ирсэн “Зил” 131 маркын авто машины өнгө үзэмж болон техникийн байдал зэргээс хамаарч Монгол улсын зах зээл дээр дунджаар 6,000,000 /зургаан сая/ төргрөгийн үнэтэй болохыг тодорхойлов. Жич: Явах эд анги болон мотор эвдрэлтэй. ...гэх тодорхойлолт, /хх-ийн 57-р ху/,

17.Ашид билгүүн” ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн № ТХҮ-518/023 тоот үнэлгээний дүгнэлтэнд:  -176 м3 палк, зах банзыг мод модон материал болгон борлуулсан зах зээлийн үнэлгээг 20.064.000 /хорин сая жаран дөрвөн/ мянган төгрөгөөр тогтов” гэх дүгнэлт, /хх-ийн 205-р ху/,

18. Хүдэр сумын нутаг дэвсгэрт ойн тухай хуулийн хэрэгжилтийг 2018 оны 03-р сарын 01-ний  өдөр шалгасан тухай илтгэх хуудсанд:                                                                                                                                                

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 48 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангуулах, МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагчийн баталсан 2018 оны 02\37 тоот "Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хяналт шалгалт хийх тухай байнгын удирдамж, газрын даргаас өгсөн үүргийн дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ойн сангаас мод бэлтгэх, боловсруулах чиглэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, зарим нөхөрлөлүүдийн мод бэлтгэх, боловсруулах үйл ажиллагаанд шалгалт хийж Ойн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын мөрдөлт, стандартын хэрэгжилтэнд шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үнэлгээ дүгнэлт хийх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор хяналт шалгалт хийлээ. Шалгалтыг Байгаль орчны хяналтын улсын. ахлах байцаагч Н.Эрдэнэцогт, Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Болдхуяг, Шаамар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Онон нарын бүрэлдэхүүнтэйгээр Хүдэр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Энхтүвшин, Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар түр томилогдсон М.Мөнхцэцэг, Хүдэр сумын Ой ангийн дарга Г.Тайванбаатар, ойн инженер Т.Мөнхтуул, Байгаль хамгаалагч Б.Батсүх, Ж.Баасанбат, Хүдэр сумын хэсгийн цагдааг оролцуулан 2018 оны 02 дугаар сарын 20-ноос 2018 оны 03 дугаар сарын 01-ний хугацаанд хийж гүйцэтгэв. Хүдэр сумын Ойн анги, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын газарчлан заасны дагуу газар дээр нь шалгах явцад “Хангайн буудай” ХХК нь мод бэлтгэх гэрээ, эрхийн бичгийн нөхцөл зөрчиж мод бэлтгэсэн, технологийн горим зөрчсөн, огтлолтын төрөл өөрчилж хэмжээ хэтрүүлэн мод бэлтгэж, боловсруулсан дараах зөрчил илэрлээ.

 “Хангайн буудай” ХХК нь ойд ҮАО явуулах, арчилгаа цэвэрлэгээ хийх ойн мэргэжлийн байгууллагын эрхийг 2014 оны12 сард авсан байна. Тус компани нь Хүдэр сумын ИТХурлын 2018 оны 01-р сарын 10-ны өдрийн 77 дугаар тогтоолоор ҮАО-оор 300 мЗ хэрэглээний нарс, 100 мЗ түлээний нарс, АО-оор 50 мЗ хэрэглээний шинэс, ЦО-оор 300 мЗ хэрэглээний нарс, ЦА-аар 100 мЗ хэрэглээний нарс бэлтгэх эрх тус тус авсан байна. Шалгалтаар тус компанийн хашаанд ҮАО-оор бэлтгэсэн 262 ш хэрэглээний нойтон нарсан гуалин буюу 183 мЗ мод, нарсан цэвэр банз болон зах банз, дүнзэнцэр зэрэг 53 мЗ зүсмэл материал бүгд 236 мЗ мод, модон материал байв. Тус компани нь МБЭБ-ийн төлбөрт 2018 оны 02-р сарын 12-ны өдөр 1.440.000 төгрөг /ҮАО-ын 100 мЗ-ийн үнэ/ төгрөг тушааж эрхийн бичиг авсан байна. Компанийн хашаанд 236 мЗ мод, модон материал байсан, 2018 онд гадагшаа 40 мЗ дүнз /палк/ тээвэрлэсэн ба п/йцэтгэлийн тулгалтаар 276 мЗ болсон ба 176 мЗ мод илүү бэлтгэсэн байна. Уг модны экологи-эдийн засгийн үнэлгээ буюу ойн санд учруулсан хохирлын хэмжээ 38.016.000 төгрөг болов. ...гэх илтгэх хуудас, /хх-ийн 80-р ху/,

19.Байгаль орчны улсын байцаагчийн 2018 оны 08-р сарын 10-ны өдрийн 18-04-015/33 тоот дахин шинжилгээ хийсэн шинжээчийн:  1. Өмнөх шинжээч Худэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Энхтүвшингийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай гаргасан дүгнэлт нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Ойн тухай хуулийн холбогдох заалт зэргийг үндэслэн гаргасан байх тул хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.гэх дүгнэлт, /хх-ийн 100-р ху/,

20.Шүүгдэгч Ц.Мөнхбадрахын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 87-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 8-11-р ху/,  гэрэл зургийн үзүүлэлт, /хх 10-11-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 43,62,100-р ху/,  Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн акт, /хх-ийн 49-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 46,59,64,10,2091-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 47,58,63,102,156,208-р ху/, тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 89-р ху/ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хх-ийн 52, 54-р ху/, Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, /хх-ийн 70-72–р ху/, ойн мэргэжлийн байгуулагын гэрчилгээний хуулбар,/хх-ийн 73,105–р ху/, мод бэлтгэх эрхийн бичиг, ойн нөөцийн төлбөр төлсөн баримтын хуулбар, /хх-ийн 74,108–р ху/, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний үлдэх хувийн хуулбар, /хх-ийн 75-77–р ху/, Хүдэр сумын нутаг дэвсгэрт ойн тухай хуулийн хэрэгжилтийг 2018 оны 03-р сарын 01-ний  өдөр шалгасан тухай илтгэх хуудас,гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 80-82–р ху/, “Ашид билгүүн” ХХК-ны тодорхойлолт, үнэлгээ /хх-ийн 56-57,156, 204-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 113-118-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 119-120-р ху/,татвар төлөгчийн талаархи баритмтууд, /хх-ийн 124-129–р ху/,  шүүгдэгч Ц.Мөнхбадрахын “2018 оны 10-р сарын 10-ны өдөр Хангайн буудай” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан мөн гэх бичгээр гаргаж өгсөн тодорхойлолт, /хх-ийн 160–р ху/,  шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 134-р ху/, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 136-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 145-146-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 147-154-р ху/, мод бэлтгэх гэрээ, мөн  мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээний хуулбар, /хх-ийн 162-175–р ху/,мод бэлтгэлийн технилогийн карт болон мод бэлтгэхтэй холбоотой баримтуудын хуулбар, /хх-ийн193-201-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Мөнхбадрахыг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаанд 0110414 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан 100 метр куб хэмжээнээс хэтрүүлэн Хүдэр сумын нутагт орших “Зэрлэгийн нуруу” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгзэс хууль бусаар 176  м3 нойтон нарс модыг бэлтгэсэн, тээвэрлэсэн худалдсан гэмт хэргийг үйлдсэний улмаас  20.064.000  төгрөгний ашиг олж, байгаль экологид 114.048.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.

Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар баг /Хүдэр/ сумын төвд байрлалтай, улсын бүртгэлийн 1311003149 дугаартай, 2826984 регистрийн дугаартай “Хангайн буудай” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаанд 0110414 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан 100 м3 хэмжээнээс хэтрүүлэн Хүдэр сумын нутагт орших “Зэрлэгийн нуруу” гэх газраас зохих зөвшеөрөлгүйгээр хууль бусаар 176 м3 нойтон нарс модыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийг үйлдсэний улмаас 20.064.000  төгрөгний ашиг олж, байгаль экологид 114.048.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх  гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Мөнхбадрах нь “Хангайн буудай” ХХК-нд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 77 тоот тогтоолоор сумынхаа ИТХ-аас үйлдвэрлэлийн огтлолтын хэрэглээний нарс 300 м3, түлээний нарс 100м3, арчилгааны огтлолтын шинэс 50м3, цэвэрлэгээний огтлолтын хэрэглээний нарс 300 м3, цэвэрлэгээний ажлын хэрэглээний нарс 100м3 мод бэлтгэх хуваарь авсан бөгөөд “Хангайн буудай” ХХК –ны захирал Ц.Мөнхбадрах нь Ойн тухай хуулийн 33,-р зүйлийн 33.1-д “Ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгуулага, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн сум дүүргийн албан тушаалтантай мод бэлтгэх гэрээ байгуулна” гэж заасны дагуу Хүдэр сумын засаг даргатай 2018 оны 02-р сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан байна.

Мөн хуулийн 34.1-д “...сумын эрх бүхий албан тушаалтан иргэн, аж ахуйн нэгжид ...мод бэлтгэх эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэсний дагуу гарал үүслийн гэрчилгээ олгогдсон бөгөөд олгогдсон гарал үүслийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгоогүй болохоор хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн “Хангайн буудай” ХХК нь мод бэлтгэх технологийн карт хөтлөн, мод бэлтгэх тайлбайн бүдүүвч зураг гарган,  мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ хийж, улмаар дээрхи гэрээнүүдийн дагуу Байгаль орчны улсын байцаагч нь бэлтгэх моднуудад тэмдэглэгээ хийсний дагуу модоо бэлтгэсэн байна.

Ойн тухай хуулийн 35.4-р зүйлийн 35.4.1-д “ ...гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан хэмжээг хэтрүүлж бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гэж  заасан бөгөөд “Хангайн буудай” ХХК-нь Хүдэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан хуваарь, сумын засаг даргатай байгуулсан мод бэлтгэх гэрээнээс хэмжээг хэтрүүлж мод бэлтгээгүй байгаа, мөн 2018 оны 02-р сарын 12-ны өдөр 0110414 дугаартай үйлдвэрлэлийн огтлолоор  нарс мод бэлтгэх 100м3 2018 оны 03-р сарын 07-нд  0110421 дугаартай  үйлдвэрлэлийн огтлолоор 150м3 мод бэлтгэх эрхийн бичиг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаж байна.

Шүүгдэгч Ц.Мөнхбадрахыг мод бэлтгэх эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлэн Хүдэр сумын нутагт орших “Зэрлэгийн нуруу” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгзэс хууль бусаар 176м3 нойтон нарс модыг бэлтгэн, тээвэрлэн худалдсан гэж буруутгаж байгаа боловч 2018 оны 02-р сарын 12-ны өдөр 0110414 дугаартай үйлдвэрлэлийн огтлолоор  нарс мод бэлтгэх 100м3   2018 оны 03-р сарын 07-нд  0110421 дугаартай  үйлдвэрлэлийн огтлолоор 150м3 нийт  250м3  мод  бэлтгэх эрхийн бичиг авсан нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байгаа ба үүнээс илүү бэлтгэсэн гэх 26м3  мод нь  2017 оны өвөл бэлтгэсэн мод агуулахад нь байсан эсэхийг, мөн шүүгдэгчийг Байгаль орчны улсын байцаагчаас тэмдэглэгээ хийж өгсөн моднуудаас илүү тэмдэглэгээгүй мод бэлтгэсэн эсэхийг нарийвчлан тогтоогоогүй байна.

Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхийл нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийг гэм буруутайд эргэлзээ төрж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 1.5, 36.3-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.9-р зүйлийн 1.2.4.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ар тогруутан овогт Цогбадрахын Мөнхбадрах, “Хангайн буудай” ХХК-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцож, шүүгдэгчийг цагаатгасугай.

2.Ц.Мөнхбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдсугай.  

3.Хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө орлого хураах арга хэмжээг хангах зорилгоор битүүмжилсэн “ZL-20” маркийн ачигч трактор, “Гранд марк 2” маркийн 83-87 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Тайга” нэртэй /383/21-29-777, /383/21-29-777 гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг хөрөө, “Loucong-923” гэсэн бичигтэй ачигч трактор, “Ruize Rz-1104” гэсэн бичиглэл бүхий дугуйт трактор зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.       

4.Ц.Мөнхбадрахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, хохирогч шүүгдэгч,түүний өмгөөлөгч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН