Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 61

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би,  “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох “Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Өмнөговь аймгийн Ханбогд суманд малын эрүүл мэндийн сум дундын нэгдсэн төвийн барилгыг барих ажил ӨМ2016/54 дугаартай тендерт “*******” ХХК-ийг шалгарсан тендерээс татгалзаж дахин үнэлүүлэх тухай Сангийн яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хариуцагч Сангийн яамны ӨМ2016/54 тоот шийдвэрийн дагуу тендерийн үнэлгээний хороо хуралдаж хамгийн сайн үнэлгээтэй тендэрээр манай компанийг шалгаруулж, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан

Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авна уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Өмнөговь аймгийн Ханбогд суманд малын эрүүл мэндийн сум дундын нэгдсэн төвийн барилгыг барих ажил ӨМ2016/54 дугаартай тендерт “*******” ХХК-ийг шалгарсан тендерээс татгалзаж дахин үнэлүүлэх тухай Сангийн яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр гаргажээ. 

Нэхэмжлэлийг “*******” ХХК-ийн захирал Ц.Амарсайхан өөрөө гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу Ц.Амарсайхан нь Сангийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Сангийн яаманд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК нь Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Өмнөговь аймгийн Ханбогд суманд малын эрүүл мэндийн сум дундын нэгдсэн төвийн барилгыг барих ажил ӨМ2016/54 дугаартай тендерт “*******” ХХК-ийг шалгарсан тендерээс татгалзаж дахин үнэлүүлэх тухай Сангийн яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА