Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 531

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш- овогт Б-ы М-т холбогдох эрүүгийн 1810022420399 дугаар хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1986 оны 02  дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэл шинжээч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хороололын 1018-44 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш- овогт Б-ы М- /РД:СЭ86020773

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.М- нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа 2 хороололын 1022 дугаар байрны хажууд байрлах 250 дугаар цэцэрлэгийн урд замд Тоёота Королла маркийн 05-03 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Нарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

            Шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цагийн үед 250 дугаар цэцэрлэгийн үүдэнд ухрах үйлдэл хийхдээ хохирогч Ч.Нарантуяаг мөргөж хүндэвтэр хохирол учруулсан гэв.

            Хавтаст хэргээс:

Шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: …Би 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цагийн үед “Тоёота Королла” маркийн 05-06 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа 4 хүний хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг Буянт-Ухаа 2 хороололын 1022 байрны урд талын зогсоолоос ухраад хөдөлтөл хойд гупер рүү өшиглөх чимээ гарахаар нь машинаа зогсоогоод бууж хартал машины ар талд эмэгтэй хүн /Нарантуяа/ 4-н хөллөөд уйлаад хэвтэж байсан. Би Нарантуяаг босгох гэтэл “хөлөө хөдөлгөж чадахгүй байна” гэхээр нь 102, 103-т дуудлага өгсөн. Түргэн тусламж ирээд Нарантуяаг Гэмтлийн эмнэлэг авч явах шаардлагатай гээд аваад явсан. Дараа нь цагдаа нар ирж ослын газарт хэмжилт, хэргийн газарт үзлэг хийсэн. Осол болох үед замын хөдөлгөөн сийрэг байсан. Миний машины урд хоёр машин зогсож байсан. Би машиндаа суугаад хоёр толиндоо харахад хүн харагдаагүй. Голын толинд харж амжаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 99-101-р хуудас/

 

            Хохирогч Ч.Нарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хороололын 1008-05 тоот гэрээсээ гараад 1010 дугаар байр орохоор хороолол доторх замаар явж байтал араас цагаан өнгийн суудлын машин мөргөсөн. Би газар өвдгөөрөө тулж унаад машиных нь доогуур орчихсон. Арай хийж зүүн хөлөө татаж аваад тухайн машины хойд гупер руу зүүн хөлөөрөө өшиглөж чимээ өгч байж зогсоосон. Миний зүүн өвдөгний үе гэмтсэн, баруун хөлний булчин хөхөрч зулгарсан, мөн хоёр гарын алга хөхөрсөн байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №11392 дугаартай дүгнэлтэнд:

1. Ч.Нарантуяагийн биед зүүн өвдөгний хажуугийн менискийн хэсэгчилсэн урагдал, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт, өвдөгний зулгаралт, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 80-р хуудас/,

 

Бүрэлдэхүүнтэй гаргасан техникийн шинжээчийн №198 дугаартай дүгнэлтэнд:

1. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тормосны хүчнүүдийн зөрүү, зогсоолын тормос, их гэрлийн тусгалуудын чадал хол дээрээ, дугуйн хээний гүний хэмжээнүүд бүгд стандартын шаардлага хангасан нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

2. Уг тээврийн хэрэгсэл ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд эвдрэл гэмтэлгүй, тоног төхөөрөмж дээр хэмжилт хийхэд стандартын шаардлага хангаж байгаа тул зам тээврийн осолд нөлөөлөх гэмтэлгүй.

3. Уг Тоёота маркийн Королла загварын автомашин шингэн дамжуулгат ABS бүхий тормосны системтэй, тоног төхөөрөмж дээр шалгахад тормосны систем бүрэн ажиллаж байна.

4. Шингэн дамжуулгын ABS бүхий системтэй автомашин нь тормос гишгэхэд зам дээр тормосны тасалдсан мөр үүснэ.

5. Уг автомашины спидометрийн заалт хэвийн ажиллаж байна. /хх-ийн 87-92-р хуудас/,

 

Мөрдөгчийн №221 дугаартай магадлагаанд:

1.  Тоёота Королла маркийн 05-03 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б- овогтой М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Чулуунбаатар овогтой Нарантуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 95-р хуудас/,

            Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12-р хуудас/,

            Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 13-14-р хуудас/,

            Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 15-16-р хуудас/,

            Баримт бичиг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/,

            Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 18-р хуудас/,

            Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 117-р хуудас/,

            Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 127-129-р хуудас/,

            Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 131-р хуудас/,

            102 дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 134-р хуудас/,

            Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 27-32-р хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 161-р хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Г.Бямбачулууны мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 105-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 106, 118-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 119-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 120-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ий 124-р хуудас/, Отгонтэнгэр их сургуулийн магистрын дипломын хуулбар /хх-ийн 149-150-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 151-152-р хуудас/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 153-р хуудас/, Монгол Улсын их сургуулийн бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 154-155-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Б.М- нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа 2 хороололын 1022 дугаар байрны хажууд байрлах 250 дугаар цэцэрлэгийн урд замд “Тоёота Королла” маркийн 05-03 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж хохирогч Ч.Нарантуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ч.Нарантуяагийн …Би 1010 дугаар байр орохоор хороолол доторх замаар явж байтал араас цагаан өнгийн суудлын машин мөргөсөн. Би газар өвдгөөрөө тулж унаад машиных нь доогуур орчихсон. Арай хийж зүүн хөлөө татаж аваад тухайн машины хойд гупер руу зүүн хөлөөрөө өшиглөж чимээ өгч байж зогсоосон. Миний зүүн өвдөгний үе гэмтсэн, баруун хөлний булчин хөхөрч зулгарсан, мөн хоёр гарын алга хөхөрсөн байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №11392 дугаартай дүгнэлтэнд:

1. Ч.Нарантуяагийн биед зүүн өвдөгний хажуугийн менискийн хэсэгчилсэн урагдал, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт, өвдөгний зулгаралтт, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 80-р хуудас/,

Мөрдөгчийн №221 дугаартай магадлагаанд:

1.  “Тоёота Королла” маркийн 05-03 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б- овогтой М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Чулуунбаатар овогтой Нарантуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 95-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.М-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч хохирогч Ч.Нарантуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтад дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул шүүгдэгч Б.М-ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ч.Нарантуяа нь прокурорын шатанд Б.М- нь эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг өгч, хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 161-р хуудас/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Шүүгдэгч Б.М-ыг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.М- нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  хүсэлтээ гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтож, шүүгдэгч Б.М-т 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын сонсгосон ялын саналыг шүүгдэгч нь зөвшөөрсөн тул Эрүүгийн хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтанд нийцсэн байна.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №691987 дугаартай B ангилалын үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.