| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0524/Э |
| Дугаар | 546 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р- Д- овогт Э-ийн М-д холбогдох эрүүгийн 1810004620583 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, барилгын ажил хувиараа эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8-р хороо Сонсголонгийн 10-295б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Р- Д- овогт Э-ийн М- /РД:УХ88062131/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Э.М- нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 8 дугаар гудамжинд иргэн А.Ц-тай “ах Э.М-ийг цохьлоо” гэж маргалдан түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтас хэргээс:
Шүүгдэгч Э.М-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн ах Мөнхцог над руу яриад “танай гэрийн ойролцоо байдаг машин засдаг ах байна уу, үзчих” гэхээр нь “би сайн танихгүй, та өөрөө орой ирээд уулз” гэж хэлсэн. Орой 22 цагийн үед ах Мөнхцог “хөөе Өлзий” гээд дуудахаар нь гараад хартал Дэнжийн 3 дугаар гудамж буюу манай гудамжинд танихгүй хоёр хүнтэй маргалдсан байдалтай зогсож байсан. Ах надад “намайг цохьчихлоо” гэхээр нь ахыг цохисон Цогтбаярт “яахаараа хүн цохидог юм бэ” гэхэд намайг заамдсан. Би нүүрэнд нь баруун гараа атгаж байгаад гараараа нэг удаа цохичихоод хөлөөрөө хавирч газарт унагаасан. Тэгтэл эрэгтэй хүүхэд хашаа руугаа ороод Цогтбаярын эхнэрийг дагуулаад гарч ирээд нөхрийгөө аваад гэртээ орсон. Гэртээ ороод байж байтал 5-10 минутын дараа хашааны хаалга нүдээд байхаар нь очтол Цогтбаяр над руу хөлөөрөө жийсэн. Би хөлийг нь барих гээд тонгойтол миний эрүү рүү гараараа цохиод газар унагаачихсан…гэх мэдүүлэг /хх-ийн 71-73-р хуудас/,
Хохирогч А.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 15-ны орой Уулынсартай хамт гэртээ 0.5л савлагаатай “Хараа” архи уусан. Орой 22 цагийн үед мориндоо тэжээл өгөх гээд Уулынсартай хамт гартал нохой хуцаад байхаар нь хашааны хаалга онгойлгоод хартал саарал өнгийн машинтай залуу байхаар нь “яах гээд нохой хуцуулаад байгаа юм бэ” гээд очтол юм яриад байсан. Гэхдээ юу гэснийг нь мэдэхгүй байна. Би тэр залуутай заамдалцаад автал тэрээр орилоод хүн дуудаад байхаар нь нүүрэнд нь гараараа хальт цохисон. Тэгтэл цаанаас махлаг залуу гарч ирээд цамцны захаар миний хоолойг боогоод баруун нүдэнд гараараа нэг удаа цохисон. Би ухаан алдаад нэг сэртэл нүүр цус болчихсон гэртээ сэрсэн. …ГССҮТөвд очиж нарийн шинжилгээ хийлгэхэд дээд уруул сэтэрсэн, үүдэн шүд унасан, баруун нүдний ухархай хугарсан гэсэн онош гараад 1 дүгээр эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоо болтол толгой дүүрээд зовиуртай байна. Би зодуулсандаа гомдолтой байна. Миний эмчилгээ бүрэн хийгдэж дуусаагүй байгаа. …М- эмчилгээний зардалд 1.829.000 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 115-р хуудас/,
Гэрч Э.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Яармагт ээж Э-ийн гэрт битүүлэхээр эхнэр 3 хүүхдийн хамт өөрийнхөө 23-34 УНР улсын дугаартай “Соната-6” маркийн машинтайгаа 23 цагийн үед ирсэн. Эхнэр хүүхдээ машинаас буулгаад “та нар орж бай” гэж хэлсэн. Би машинаа үзүүлэх санаатай Гунаагийн гэрийн гадаа очоод хаалгыг нь тогштол хашааны буланд 2 залуу зогсож байсан. Тэр хоёр залуу “яах гэж байгаа юм бэ” гэж асуухаар нь “Гунаа ах байна уу” гэхэд өндөр нуруутай залуу нь “байхгүй, хороолол руу явчихсан” гэхээр нь “за” гэж хэлсэн. Би буцаад явж байтал намхан нуруутай бор царайтай залуу дуудаад “чи одоо миний ахыг дууддаг хэн бэ, пизда минь, наашаа хүрээд ир” гэхээр нь “яасан юм бэ хөгшөөн” гэсэн чинь “чи одоо миний ахыг дууддаг хэн бэ, гөлөг минь” гэхээр нь “чамтай маргалдмааргүй байна” гэж хэлчихээд буцаад алхаад явж байтал араас ирээд урд зогсчихоод намайг явуулахгүй байсан. Хамт байсан залуу нь “чи боль” гээд хэлтэл тэрийгээ түлхчихээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би нүдээ гараараа дараад “Өлзий” гээд өөрийнхөө төрсөн дүүгээ дуудтал дүү М- гэрээсээ гарч ирсэн. Дүүд “энэ хоёр намайг цохьчихлоо” гэхэд дүү М- намайг цохисон бор царайтай намхавтар нуруутай залуутай заамдалцсан. Би нөгөө залуутай нь заамдалцаж аваад тэр залуугийн цээж хэсэг рүү гараараа 1-2 удаа цохиход тэрээр зөрүүлээд миний зүүн талын мөр рүү гараараа нэг удаа цохих шиг болсон. Өөрөөр намайг цохиогүй. Харин М- нөгөө залуутай барилцаж авсан. Нэгнийгээ цохисон эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн хоорондоо зууралдаад байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Л.Т-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Цогтбаяр ахын гэрт байж байхад хамаатан Уулынсар ах ирж Цогтбаяр ахтай хамт нэг шил архи хувааж уусан. Нилээн орой болж байхад Уулынсар ах Цогтбаяр ах хоёр морь хараад юм ярьж байсан. Би гэртээ ороод гарч ирэхэд Цогтбаяр, Уулынсар хоёр нэг залуутай муудалцаад хэрэлдэж байтал Мөнхцог нь цаашаа нэг хүн дуудтал цаанаас нь махлаг залуу /М-/ гарч ирээд Цогтбаяр ахын нүүрэнд нь гараараа нэг удаа цохиход Цогтбаяр өвдгөөрөө сөгдөөд газарт унасан. М- Цогтбаяр ахыг сөгдсөн байдалтай байхад нь хөлөөрөө нүүрэнд нь нэг удаа өшиглөхөөр нь гэртээ ороод Тунгалаг эгчид “ахыг гадаа хүмүүс зодоод байна” гэж хэлээд гарч ирсэн. Цогтбаяр ах гудамжны хойд талын харалдаа хашааны үүдэнд доошоо хараад хэвтэж байхаар нь Тунгалаг эгч ахыг аваад гэртээ орсон. Харин Уулынсар ах гэр рүүгээ явчихсан. Мөнхцог нь Уулынсар ахтай зууралдаж зодолдсон. Харин М- Цогтбаяр ахыг зодсон…гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,
Гэрч Ц.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Тухайн өдөр аав Цогтбаяр Уулынсартай хамт архи хувааж уусан. Аав Уулынсар ахад хашаанд байгаа малаа үзүүлнэ гээд 22 цагийн үед гарсан. …Гаднаас дүү Тэнгис орж ирээд “агааг гадаа хүн зодоод байна” гэхээр нь гарч хартал гудамжинд аав сөхөрсөн байдалтай тонгойгоод сууж байхад нь танихгүй намхан бүдүүн ах аавын толгой руу өшиглөөд унагаачихсан. Би очоод “та яагаад хүн зодож байгаа юм бэ, цагдаа дуудлаа шүү” гэхэд “цагдаагаа дуудаж л байхгүй юу” гэж хэлсэн. Араас ээж гарч ирээд бид хоёр аавыгаа аваад орсон. Аавыг өргөх үед нүүр, хамар, амнаас нь цус гараад баруун нүдийг нь тойроод улайсан, үүдэн шүд нь байхгүй болсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Д.У-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 02 дугаар сарын 15-ны едөр Цогтбаярын гэрт очиж түүнтэй хамт 0.5л савлагаатай “Хараа” архи хоёр шилийг хувааж уусан. Орой нь Цогтбаяр бид хоёр малд нь тэжээл өгөх гэж гараад шинээр авсан гүүг /морь/ хараад юм ярьж байсан. Би харихаар болж Цогтбаяр хашааныхаа үүдэнд намайг гаргаж өгч байтал Цогтбаяр нэг залуутай муудалцсан. Би тасарчихсан юм шиг байгаа юм. Ухаан ортол Цогтбаярын нүүр нь цусандаа холилдчихсон дээшээ хараад хэвтэж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Гэрч Ц.Т-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед гаднаас 16 настай Тэнгис орж ирээд “агааг гадаа зодоод байна” гэхээр нь хашаанаас гараад хартал баруун хойд талын хашааны үүдэнд нөхөр Цогтбаяр доошоо хараад хэвтэж байхаар нь босгоод гэртээ оруултал нүүр, ам нь цус болчихсон байсан. Цусыг нь угааж байтал нүд нь хавдаад овойчихоор нь 103 болон цагдаад дуудлага өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2639 дугаартай дүгнэлтэнд:
1. А.Ц-ын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн гадна хана, доод хана, баруун гайморын хөндийн урд, хажуу, ар хананы цөмөрсөн хугарал, баруун гайморын хөндийн дотор хананаас хоншоор яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн гайморын хөндийн арын хана, зүүн хацрын нум, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги 5% нөлөөлнө. /хх-ийн 49-р хуудас/,
Шинжээч Г.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …А.Ц-ын биед учирсан хоншоор ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарч байна. Харин 1 шүдний булгарал гэмтэл нь нөхөн төлжиж эдгэрэхгүй учир Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлж байгаа юм. Хүндэвтэр гэмтэл болгон хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлдөггүй, эдгэрэх хугацаа, дахин сэргэх байдал зэргээр тодорхойлогддог болохоор энэ дүгнэлт үндэслэлтэй үнэн зөв гарсан байна…гэх мэдүүлэг /хх-ийн 116-117-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2626 дугаартай дүгнэлтэнд:
1. Э.М-гийн биед доод уруулын салстад цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 54-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2637 дугаартай дүгнэлтэнд:
1. Мөнхцогийн биед хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 58-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-47-р хуудас/,
Хохирогч А.Ц-ын өвчтний түүх /хх-ийн 91-97-р хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 98-107-р хуудас/,
Шүүгдэгч Э.М-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Ж.Баттулгын мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/, гэрч Э.Зулцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 77, 81-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 78-р хуудас/, ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 82-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 83-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 84-86р хуудас/, мэргэжлийн үнэмлэх /хх-ийн 87-р хуудас/, бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хх-ийн 88-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Э.М- нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 8 дугаар гудамжинд хохирогч А.Ц-тай “ах Э.М-ийг цохьлоо” гэж маргалдан түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч А.Ц-ын …Би тэр залуутай заамдалцахад тэрээр хүн дуудаад байхаар нь нүүрэнд нь гараараа хальт цохисон. Тэгтэл цаанаас махлаг залуу гарч ирээд цамцны захаар миний хоолойг боогоод баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би ухаан алдаад нэг сэртэл нүүр цус болчихсон гэртээ сэрсэн. …Миний дээд уруул сэтэрсэн, үүдэн шүд унасан, баруун нүдний ухархай хугарсан гэсэн онош гараад 1 дүгээр эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоо болтол толгой дүүрээд зовиуртай байна…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 115-р хуудас/,
Гэрч Э.М-ийн …Би Гунаагийн гэрийн гадаа очоод хаалгыг нь тогштол хашааны буланд 2 залуу зогсож байсан. Тэр хоёр залуу “яах гэж байгаа юм бэ” гэж асуухаар нь “Гунаа ах байна уу” гэхэд өндөр нуруутай залуу нь “байхгүй, хороолол руу явчихсан” гэхээр нь “за” гэж хэлсэн. Би буцаад явж байтал намхан нуруутай бор царайтай залуу дуудаад “чи одоо миний ахыг дууддаг хэн бэ, пизда минь, наашаа хүрээд ир” гэхээр нь “яасан юм бэ хөгшөөн” гэхэд “чи одоо миний ахыг дууддаг хэн бэ, гөлөг минь” гэхээр нь “чамтай маргалдмааргүй байна” гэж хэлчихээд алхаад явж байтал араас ирээд намайг явуулахгүй байсан. Хамт байсан залуу нь “чи боль” гээд хэлтэл тэрийгээ түлхчихээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би нүдээ гараараа дараад “Өлзий” гээд дүүгээ дуудтал дүү М- гэрээсээ гарч ирсэн. Дүүд “энэ хоёр намайг цохьчихлоо” гэхэд дүү М- намайг цохисон бор царайтай намхавтар нуруутай залуутай заамдалцсан. Би нөгөө залуутай нь заамдалцаж аваад тэр залуугийн цээж рүү гараараа 1-2 удаа цохисон. Харин тэр залуу миний зүүн талын мөр рүү гараараа нэг удаа цохих шиг болсон. Өөрөөр намайг цохиогүй. Харин М- нөгөө залуутай барилцаж аваад нэгийгээ цохисон эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн хоорондоо зууралдаад байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Л.Т-ийн …Цогтбаяр, Уулынсар ах хоёр Мөнхцогтой муудалцаад хэрэлдэж байтал хүн дуудтал цаанаас махлаг залуу /М-/ гарч ирээд Цогтбаяр ахын нүүрэнд нь гараараа нэг удаа цохиход Цогтбаяр ах өвдгөөрөө сөгдөөд газарт унасан. М- Цогтбаяр ахыг сөгдсөн байдалтай байхад нь хөлөөрөө нүүрэнд нь нэг удаа өшиглөхөөр нь би гэртээ ороод Тунгалаг эгчид “ахыг гадаа хүмүүс зодоод байна” гэж хэлээд гарч ирсэн. Цогтбаяр ах гудамжны хойд талын харалдаа хашааны үүдэнд доошоо хараад хэвтэж байхаар нь Тунгалаг эгч ахыг аваад гэртээ орсон. …М- Цогтбаяр ахыг зодсон…гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,
Гэрч Ц.А-гийн …Гаднаас дүү Тэнгис орж ирээд “агааг гадаа хүн зодоод байна” гэхээр нь гарч хартал гудамжинд аав сөхөрсөн байдалтай тонгойгоод сууж байхад нь танихгүй намхан бүдүүн ах аавын толгой руу өшиглөөд унагаачихсан. …Аавын нүүр, хамар, амнаас нь цус гараад баруун нүдийг нь тойроод улайсан, үүдэн шүд нь байхгүй болсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Д.У-ын …Би харихаар болж Цогтбаяр хашааныхаа үүдэнд намайг гаргаж өгч байтал Цогтбаяр нэг залуутай муудалцсан. Би тасарчихсан юм шиг байгаа юм. Ухаан ортол Цогтбаярын нүүр нь цусандаа холилдчихсон дээшээ хараад хэвтэж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Гэрч Ц.Т-ийн …Орой 22 цагийн гаднаас 16 настай Тэнгис орж ирээд “агааг гадаа зодоод байна” гэхээр нь хашаанаас гараад хартал баруун хойд талын хашааны үүдэнд нөхөр Цогтбаяр доошоо хараад хэвтэж байхаар нь босгоод гэртээ оруултал нүүр, ам нь цус болчихсон байсан. Цусыг нь угааж байтал нүд нь хавдаад овойчихоор нь 103 болон цагдаад дуудлага өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2639 дугаартай дүгнэлтэнд:
1. А.Ц-ын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн гадна хана, доод хана, баруун гайморын хөндийн урд, хажуу, ар хананы цөмөрсөн хугарал, баруун гайморын хөндийн дотор хананаас хоншоор яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн гайморын хөндийн арын хана, зүүн хацрын нум, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тоггонги 5% нөлөөлнө. /хх-ийн 49-р хуудас/,
Шинжээч Г.Э-ын …А.Ц-ын биед учирсан хоншоор ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарч байна. Харин 1 шүдний булгарал гэмтэл нь нөхөн төлжиж эдгэрэхгүй учир Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлж байгаа юм. Хүндэвтэр гэмтэл болгон хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлдөггүй, эдгэрэх хугацаа, дахин сэргэх байдал зэргээр тодорхойлогддог болохоор энэ дүгнэлт үндэслэлтэй үнэн зөв гарсан байна…гэх мэдүүлэг /хх-ийн 116-117-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.М- нь хохирогч А.Ц-ыг зодож биед нь “тархи доргилт, баруун нүдний ухархайн гадна хана, доод хана, баруун гайморын хөндийн урд, хажуу, ар хананы цөмөрсөн хугарал, баруун гайморын хөндийн дотор хананаас хоншоор яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн гайморын хөндийн арын хана, зүүн хацрын нум, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Э.М-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч А.Ц- нь “Э.М-гөөс эмчилгээний зардалд 1.829.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 115-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.М-г хохирогч А.Ц-т 1.829.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин хохирогч А.Ц- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.М-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.М- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтож, Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хохирогч А.Ц-т танилцуулсан, шүүгдэгч нь прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн тул Эрүүгийн хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтанд нийцсэн байна.
Шүүгдэгч Э.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.