| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0547/Э |
| Дугаар | 564 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ядмаа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэг,
шүүгдэгч Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О- овогт Д-ийн М-д холбогдох эрүүгийн 1810025060723 дугаар хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, “Наадам центр” төвд сагсан бөмбөгийн дасгалжуулагч багшаар гэрээгээр ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны 423-82 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, О- овогт Д-ийн М- /РД:………………………/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Д.М- нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” клубын тамхины өрөөнд иргэн Ж.Э-тай “зам тавьсангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтаст хэргээс:
Шүүгдэгч Д.М-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 00 цаг өнгөрч байхад найз Батзориг, Зориг, Билгүүн нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” клуб руу орж, 750 граммын савлагаатай конъяк нэг шилийг хувааж уусан. Би шөнө 02 цагийн үед ганцаараа тамхи татахаар тамхины өрөө рүү орсон. Тухайн үед тамхины өрөөнд 6-8 хүн байсан. Тамхины өрөөнд тамхи татчихаад гарахдаа Эрдэмдалайгийн хойд талаар зөрөх гэтэл тэрээр нуруугаараа хойшоо түлхээд шахаад байхаар нь “зам тавиач” гээд нуруу руу нь гараараа нэг удаа түлхсэн. Эрдэмдалай эргэж хараад “чи яагаад байгаа юм бэ” гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Эрдэмдалай надтай маргалдаж байхдаа миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би түүний нүүр, хамар орчим руу 2 удаа баруун гараараа цохиход хамарнаас нь цус гарсан. Удалгүй гаднаас хамгаалагч нар орж ирээд бид хоёрыг салгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
Хохирогч Ж.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Би 2018 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” клубт найз Мандуул, Даваажав, Лхагвасүрэн, Цэнгэл нарын хамт ороод 750 граммын савлагаатай “Жэйк Даниэлс” виски 2 шилийг хувааж уусан. Би тамхи татахаар тамхины өрөө рүү ороод гол хэсэгт нь тамхи татаад зогсож байхад хойноос үл таних М- шахсан. Би эргэж хараад хоёр ч удаа “битгий шахаад бай” гэж хэлсэн боловч миний хэлж байгааг тоохгүй намайг шахаад байхаар нь түүний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. М- бид хоёр заамдалцаж, харилцан бие биенийхээ нүүр рүү 1-2 удаа цохисон. М- миний хамар руу цохиод цус гаргасан. Харин би М-гийн нүүр рүү нулимтал тэрээр миний цээж рүү гараараа цохихоор нь зөрүүлээд түүний гуя руу цохисон. Удалгүй клубын хамгаалагч нар тамхины өрөөнд орж ирээд М- бид хоёрыг салгасан. М- миний нүүр, хамар руу цохисны улмаас хамарнаас цус гарч, хоёр нүд, дух, хамрын нуруу хөхөрсөн. Өөр гэмтэл шарх учраагүй. М- эмчилгээний зардалд 3.200.000 төгрөг өгсөн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №12707 дугаартай дүгнэлтэнд:
1. Эрдэмдалайгийн биед духны зүүн төвгөр, 2 нүдний дээд доод зовхи, дотор булан, цээжний баруун дээд урд хэсэгт цус хуралт, хамрын зөөлөн эдийн гэмтэл, дээд үүдэн 2 шүд бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 14-р хуудас/,
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 3-р хуудас/,
Шүүгдэгч Д.М-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 18-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 22-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/, “Хурд центр” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.М- нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” клубын тамхины өрөөнд хохирогч Ж.Э-тай “зам тавьсангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ж.Э-гийн … Би тамхи татахаар тамхины өрөө рүү ороод гол хэсэгт нь тамхи татаад зогсож байхад хойноос үл таних М- шахсан. Би эргэж хараад “битгий шахаад бай” гэж хэлсэн боловч миний хэлж байгааг тоохгүй намайг шахаад байхаар нь түүний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. М- бид хоёр заамдалцаж, харилцан бие биенийхээ нүүр рүү 1-2 удаа цохисон. М- миний хамар руу цохиод цус гаргасан. Харин би М-гийн нүүр рүү нулимтал тэрээр миний цээж рүү гараараа цохихоор нь зөрүүлээд түүний гуя руу цохисон. М- миний нүүр, хамар руу цохисны улмаас хамарнаас цус гарч, хоёр нүд, дух, хамрын нуруу хөхөрсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №12707 дугаартай дүгнэлтэнд:
1. Эрдэмдалайгийн биед духны зүүн төвгөр, 2 нүдний дээд доод зовхи, дотор булан, цээжний баруун дээд урд хэсэгт цус хуралт, хамрын зөөлөн эдийн гэмтэл, дээд үүдэн 2 шүд бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 14-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.М- нь хохирогч Ж.Э-г зодож биед нь “духны зүүн төвгөр, 2 нүдний дээд доод зовхи, дотор булан, цээжний баруун дээд урд хэсэгт цус хуралт, хамрын зөөлөн эдийн гэмтэл, дээд үүдэн 2 шүд бага зэрэг хөдөлгөөн орсон” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Д.М-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Ж.Э- нь “Д.М-гээс эмчилгээний зардалд 3.200.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 7-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.М-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтож, Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хохирогч Ж.Э-д танилцуулсан, шүүгдэгч нь прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн тул Эрүүгийн хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтанд нийцсэн байна.
Шүүгдэгч Д.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.