| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0590/Э |
| Дугаар | 600 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Энхчимэг хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,
шүүгдэгч Ц.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт Ц-ын О-д холбогдох эрүүгийн 1809032440819 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “B Sound” продакшнд менежер ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Хан-Уул дүүргийн 5-р хороо Яармагийн 21-564 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Ц-ын О- /РД:…………………./
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ц.О- нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 21-564 тоот гэртээ найз охин У.Н-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйхны цус хуралт, зүүн мөр, бугалга, ташаан цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтас хэргээс:
Шүүгдэгч Ц.О-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би шөнө 02 цагийн үед Яармагийн гэрээсээ гарч “Лакс” баар руу таксидаад явж байхад Намуун над руу зогсоо зайгүй залгаад байсан. Би “Лакс” баарны гадаа ирээд танидаг хүнтэйгээ “юу байна” гэж мэндлээд гар барьсан чинь Намуун хажуу талаас “чи муу юу гэж худлаа яриад байгаа юм бэ” гээд намайг өшиглөсөн. Би “зайлаачээ” гэхэд намайг алгадсан. Би “чамайг ална гээд цүнхээрээ хий савсан чинь цаашаа гүйхээр нь би араас нь гүйж байгаа болоод өөр тийшээ гүйсэн. Намайг Лакс баар руу ороход Намуун араас орж ирэхээр нь баарны хамгаалагчид хэлж Намууныг баарнаас гаргасан. Удалгүй цагдаа орж ирсэн ба Намуун ард нь зогсож байсан. …Би 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр найз охин Намууны хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагт гэртээ байхад Намуун нэг эмэгтэй хүний нэр хэлээд хардаад хэрүүл хийхээр нь түүнийг шөнөжин хэрүүл хийнэ гэж бодоод “чи яв, зайл” гээд хөөхөд явахгүй утасны UBS-ээр миний нүүрийг ороолгосон. Би Намууны гараас чирээд “зайл” гэж хөөгөөд гэрээсээ гаргахдаа үүдний амбаарт байсан цахилгааны утас далдлагч хуванцар зүйлээр түүний зүүн мөр рүү 3-4 удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 44-47-р хуудас/,
Хохирогч У.Н-ы мөрдөн байцаалтанд өгсөн: О-гийнд гэрт байхад түүний урьд нь харьцаж байсан эмэгтэйгээс болж 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр бид хоёрын дунд хэрүүл болсон. О- “чи дандаа үг гээхгүй тайлбар тавих юм” гээд миний толгой руу 3-4 удаа цохисон. …Би 2018 оны 07 дугаар сарын 19-20-нд шөнө найз залуу О-г дуудахаар нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лакс” бааранд очиход тэрээр баарны гадаа танихгүй хоёр эмэгтэйтэй зогсож байхаар нь миний уур хүрээд “чи хүүхэнтэй байгаагаа харуулах гэж намайг дуудсан юм уу” гэж асууснаас болж маргалдсан. Тэгснээ О- намайг ална гээд дайрахаар нь зугтаасан. О- араас гүйцэж ирж барьж аваад хөлөөрөө 2 удаа зүүн ташаа орчим руу өшиглөсөн. Миний толгой өвдөж байна. Мөн хөл, гар хөхөрсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 12-р хуудас/,
Гэрч О.Сугарын мөрдөн байцаалтанд өгсөн: Шөнө 03 цагийн үед О- ах залгаад “хүрээд ирээч” гэхээр нь “юу болсон бэ” гэхэд “найз охин Намуун ирээд орилж хашгираад ахыг нь онигоонд оруулаад байна, ирээд явуулаадах” гэхээр нь “за” гээд очсон. Намайг бааранд очиход О- ах үүдэнд нь байсан. Тэгснээ надад утсаар ярьсан зүйлээ хэлээд “чи гараад уулзчих” гэхээр нь гартал Намуун утсаар яриад зогсож байсан. Би Намуунд “чи олон хүний нүдэн дээр орилж хашгираад ичдэггүй юм уу, чи жаахан хүүхэд байж араас нь дагаж ирчихээд чарлаад байдаг, ичдэггүй юм уу” гэхэд цаашаа яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8945 дугаартай дүгнэлтэнд:
1. У.Н-ы биед баруун чамархайн хуйхны цус хуралт, зүүн мөр, бугалга, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 22-р хуудас/,
Шинжээч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Зүүн мөрний ар доод хэсгээс зүүн бугалганы гадна дунд хэсэг хүртэл үргэлжилсэн 20х8см хагас ташуу зүүн мөр талдаа зэрэгцээ байрласан тод, зарим хэсэг бүдэг хөх өнгийн цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ташааны цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 3-р хуудас/,
Шүүгдэгч Ц.О-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 27-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Ц.О- нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны орой Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 21-564 тоот гэртээ хохирогч У.Н-тай маргалдан улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйхны цус хуралт, зүүн мөр, бугалга, ташаан цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч У.Н-ы … О-гийнд гэрт байхад түүний урьд нь харьцаж байсан эмэгтэйгээс болж 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр бид хоёрын дунд хэрүүл болсон. О- “чи дандаа үг гээхгүй тайлбар тавих юм” гээд миний толгой руу 3-4 удаа цохисон. “Лакс” бааранд очиход О- баарны гадаа танихгүй хоёр эмэгтэйтэй зогсож байхаар нь миний уур хүрээд “чи хүүхэнтэй байгаагаа харуулах гэж намайг дуудсан юм уу” гэж асууснаас болж маргалдсан. Гэтэл О- намайг ална гэхээр нь зугтаасан. Гэтэл О- араас гүйцэж бариад хөлөөрөө 2 удаа зүүн ташаа орчим руу өшиглөсөн. Миний толгой өвдөж байна. Мөн хөл, гар хөхөрсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 12-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8945 дугаартай дүгнэлтэнд:
1. У.Н-ы биед баруун чамархайн хуйхны цус хуралт, зүүн мөр, бугалга, ташаан цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 22-р хуудас/,
Шинжээч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Зүүн мөрний ар доод хэсгээс зүүн бугалганы гадна дунд хэсэг хүртэл үргэлжилсэн 20х8см хагас ташуу зүүн мөр талдаа зэрэгцээ байрласан тод, зарим хэсэг бүдэг хөх өнгийн цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ташааны цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.О- нь хохирогч У.Н-ыг зодож биед нь “баруун чамархайн хуйхны цус хуралт, зүүн мөр, бугалга, ташаан цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Ц.О-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч У.Н- нь “Ц.О-д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 37-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Ц.О-г бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.О-д “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.О- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтож, Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хохирогч У.Н-д танилцуулсан, шүүгдэгч нь прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн тул Эрүүгийн хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтанд нийцсэн байна.
Шүүгдэгч Ц.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.