| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 148/2015/00864/И |
| Дугаар | 04 |
| Огноо | 2016-06-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 04
******* нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Хэргийн индекс: *************
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Б.Батзориг
Шүүгчид Л.Амарсанаа
Г.Давааренчин
Оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******
Хариуцагчийн өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Л.Соёлмаа, Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 267 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах гомдлоор ******* нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох “гэм хорын хохирол 2.105.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“…2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* миний бие нь ******* тосгоноос ******* аймаг руу өөрийн эзэмшлийн **** СЭҮ дугаарын Портер машинтайгаа хүний барааг тээвэрлэн явж байтал ******* сумын нутаг дэвсгэрт буюу “Карнеков” гэдэг нэртэй газар урдаас “Исузу” маркийн *** УНТ маркийн машин гарч ирэхэд нь зам тавьж өгсөн боловч миний машины зүүн гар талаас маш хүчтэй мөргөж, машинд нилээд эвдрэл гэмтэл учирсан. Тухайн үед машиныг барьж явсан жолооч ******* болон тухайн машины эзэн гэх /*******/ нар ахын дүү уучил бид засвар үйлчилгээг нь хийлгээд машиныг чинь хуучин хэвэнд чинь оруулж өгнө, Цагдаагийн газраар явбал цаг хугацаа алдана, тохиролцъё гэж хэлсэн.
…Эд нараас болж машин байхгүй бүтэн 5 сар ямар ч орлого байхгүй, ээжээсээ мөнгө авч машинаа засварын газраар засуулж, мэргэжлийн хүнээр нь будуулж хуучин хэвэнд нь оруулсан. Тиймээс миний бие машинд хийсэн засвар үйлчилгээний мөнгө, нааш цааш явсан замын зардал зэргээ нэхэмжилсэн юм. Үүнийг минь гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“…2014 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт модон дотор хувилтай замд ******* бид 2 өөд өөдөөсөө гулгаж ирээд мөргөлдсөн. Тухайн үед ******* сумын Замын цагдаагийн газраас байцаагч очиж шалгаад ******* миний буруу болохыг тогтоосон. …Машины засварт би тухайн үед 1400.000 орчим төгрөг зарцуулсан. Бид хоёр *******, *******ын замд олон удаа таарч байсан юу ч ярихгүй байсан. Гэтэл гэнэт их хэмжээний мөнгө нэхэмжлээд шүүхэд хандсанд гайхаж байна. Уг машиныг засаж янзалж өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“…Нийт 1538000 төгрөгийг жолооч ******* өөрөөсөө гаргаж засуулж дуусгаад *******д машинаа ав гэж хэлэхэд “би шинэ машин авхуулна, наадахыг чинь авахгүй гэсээр сар гаруй гражид байсан. 2015 оны 01 дүгээр сарын 19-нд Соёмбо даатгалаас хохирлын төлбөр 795000 төгрөг өгсөн. ******* хувиасаа 743000 төгрөг гарган машиныг хурдан хугацаанд засаж янзлуулан бүрэн бүтэн болгосон. 2105000 төгрөгийг ор үндэсгүй нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 267 дугаартай шийдвэрээр:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэн гомдол гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтын дагуу хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн.
******* 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч нараас машинаа авах гэтэл хаана байгааг нь мэдэхгүй байсан учраас анх цагдаад гомдол гаргаж байсан. Машин хүлээлцсэн акт дээр өмгөөлөгч миний бие байлцаж гарын үсэг зурсан. Уг актыг би өөрийн гараар бичсэн анхан шатны шүүхэд өгсөн. Гэтэл хавтаст хэрэгт хуулбар хувь болсон байсан. Яагаад ийм асуудал үүссэн нь тодорхойгүй. ******* машиндаа засвар оруулсан санхүүгийн баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож тогтоогддог. Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нөлөөллийн мэдүүлэгт шүүгч нар гарын үсэг зураагүй нь энэ хэргийг шийдвэрлэхэд хэн нэгэн нөлөөлсөн байх боломжтойг үгүйсгэх аргагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“…Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн сая тайлбарласан хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчлөө гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл бол хэргийн оролцогчийн эрх үүрэг юм. Анхан шатны шүүх хуралдаан болох өдөр нэхэмжлэгчийг хэргийн материалтай танилцаачээ гэхэд би шүүх хуралдаанд оролцохгүй, танилцах шаардлагагүй гээд өөрөө бичиг өгсөн байдаг. Үүнээс үзэхэд уг хүн өөрөө үүргээ биелүүлж, эрхээ эдлээгүй. Мөн баримтыг хуулбарласан байна гэж ярьлаа, уг акт анхнаасаа конандсан хувь, зураг нь дүрс сарнисан байсан. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь тодорхойгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Үндэслэх нь:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтад үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2.105.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгч *******д учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэж маргажээ.
Осол гарсан нөхцөл байдал, хариуцагчийн гэм буруу болон нэхэмжлэгчийн автомашинд хохирол учирсан талаар хэргийн зохигчид маргаагүй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад: тус хэргийн хариуцагч ******* нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өмчлөлийн ISUZU маркийн ****** УНТ улсын дугаартай машиныг жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д заасан заалтыг зөрчин осол гаргаж, улмаар ******* эзэмшлийн “Портер” маркийн **** СЭҮ улсын дугаартай авто машинд хохирол учруулжээ.
Осол гаргах үед ******* нь хариуцагч өмчлөлийн автомашиныг жолоодож явсан болох нь хэргийн зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар “тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч ******* гэм хорыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа *******, ******* нарт холбогдуулан гаргасан бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар ”тээврийн хэрэгсэл ашиглагчийн өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг ******* шууд хариуцах этгээд болж чадахгүй байна гэж үзлээ.
Хэргийн хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн автомашинд шинээр сэлбэгүүд авч тавьж зохих засварыг хийж хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар ******* автомашинд учруулсан хохирлыг бүрэн арилгасан гэдгээ хангалттай нотлоогүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “...нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох...” үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар тогтоогдсон автомашинд засвар хийлгэсний төлбөр 1.500.000 төгрөгийг хариуцагч *******ас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас замын зардалд нэхэмжилсэн 605.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хариуцагч ******* нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасан бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг шууд хариуцах этгээд болж чадахгүй байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 05–ны өдрийн 267 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ас 1.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 605.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 48.630 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 38.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48.630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
Г.ДАВААРЕНЧИН