| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2018/0104/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/112 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/112
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А овогт Д-ны Г холбогдох эрүүгийн 1817002130104 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , 24 настай, ам бүл 5, нагац ах, бэр, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 2-р хороо ......... тоотод оршин суух хаягтай, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих 425-р ангид ял эдэлж байгаа,
Урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,
Мөн шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 775 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 7 сар хорих ялаар,
Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоног баривчлах,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 501 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, А овогт Д-ны Г /РД: ...................../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425-р нээлттэй хорих ангийн сургалтын бүсэд хоригдол У.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тухайн үед У.А-ын хажууд байсан Ч-тэй юм ярих гэж дуудаад сонсохгүй байхаар нь толгой руу нь тоншсон. Тэгэхэд У.А цаанаас нь уурлаж чи хүний толгой руу цохилоо гэхээр нь би, бид 2 хоорондоо тоглож байна. Өөрт чинь хамаагүй гэхэд өөдөөс уурлаж, хэрүүл хийгээд байсан. Бид 2-ын дундуур Д гэдэг залуу орж салгасан У.А миний араас нэг муухай үг хэлсэн. Тэгэхээр нь би уурандаа У.А-ыг цохисон” гэх мэдүүлэг.
Хохирогч У.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Би хорих 425-р ангид 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 12.5-1 дүгээр зүйлд зааснаар шийтгүүлээд ирсэн. Намайг хорих ангид ирсний маргааш нь Г мөн хорих ангид ирсэн. Тэгээд таньдаг болсон. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад ялтаны сургалтын бүсэд орсон. Намайг ороход Г, Ч нар байсан. Ч надтай гал хам байгаа юм. Би Ч-ийн хажууд очоод суусан. Г Чулуунхүүгийн нөгөө талд нь сууж байсан. Г зүгээр сууж байгаад Ч-гийн толгойруу цохиод байсан. Би Г хандаад наад хулгайчаа зүгээр байлга л даа гэж хэлсэн чинь Г чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г хандаад гал хамыгаа өмөөрч болдоггүй юм уу гэж хэлсэн чинь Г надруу салаавч гаргаад муу банди минь чам шиг юм шууд банди явдаг биздээ гээд надруу дайраад байсан. Чи ч гэсэн банди биздээ гэж хэлсэн чинь Г надруу хүрч ирээд хувцасны энгэрээс бариад заамдаад авсан. Тэгэхээр нь цааш нь түлхээд өөрөөсөө холдуулаад буцаад сандал дээрээ суутал Г зүүн гараараа миний баруун талын хөмсөгний хэсэгт нэг удаа цохисон. Д гэх залуу ирээд бид 2-г салгасан. Миний баруун талын хөмсөгний баруун хэсэгт язраад тэрнээс нь цус гараад байсан. Тэгтэл харгалзагч О хүрч ирээд юу болсон бэ гэхээр нь Г намайг цохичихлоо гэж хэлсэн. Г бид 2-г О ахлагч дагуулаад шалган дээр ирсэн. Хорихын эмч ирээд миний шархан дээр 2 оёдол тавьсан. Ерөнхий жижүүр Д юу болсон талаар асуухад нь болсон зүйлийн талаар хэлсэн. Өөр асуудал болоогүй…Г-тэй сайн дураар эвлэрч, хохирлын тал дээр маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 36-р тал/,
Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Тухайн өдөр 425-р нээлттэй хорих ангид ерөнхий жижүүрээр үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр 11 цагийн үед хамгаалалтын ажилтан дэд ахлагч О хоригдлын сургалтын байранд хяналт тавьж байхад хоригдол Г нь У.А-ын баруун нүдний дээд хсэгт хөмсөгний захад гараараа цохиж гэмтэл учруулсан гэж дагуулж ирсэн. Тухайн асуудлыг нягталж үзэхэд хоригдол Г нь хоригдол Ч-ийн толгойн хэсэгрүү тоглоомоор цохиход хоригдол У.А нь хажуунаас нь боль чи яагаад дээрэлхээд байгаа юм бэ гэхэд хоригдол Г чамд ямар хамаатай юм бэ банди минь гэж хэлж ирээд босч ирээд А-рыг цохисон асуудал гарсан байсан. Энэ талаар ангийн даргад танилцуулаад ангийн даргын тушаалаар Г-ийг 30 хоногоор сахилгын байранд оруулсан. А-ыг эмч дэслэгч А-д үзүүлж хөмсөгний шарханд 2 оёдол тавиулсан. Ангиас прокурорт мэдэгдсэн байх. Г ирээд удаагүй байсан. Ирсэн цагаасаа хойш зөрчил гаргаж байгаагүй. Зан байдлын хувьд үг дуу цөөтэй. Дэг журам сахидаг, алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлдэг, өөр сайн мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,
Гэрч Б.Од мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би тухайн өдөр 425-р хорих ангид хамгаалалтын ажилтнаар хоригдлын байранд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 11 цагийн үед хоригдлын сургалтын бүсэд байж байтал хоргидол Д-ы Г шууд босоод хоригдол А-ыг заамдаж аваад цохисон. Би наанаас нь очоод салгасан. А-ын баруун талын хөмсөгнөөс цус гарч байсан. Би тэр 2-г ерөнхий жижүүр Д-д хүлээлгэж өгсөн. А-ыг эмч дэслэгч А-д үзүүлж хөмсөгний шарханд 2 оёдол тавиулсан. Юунаас болоод муудалцсан талаар мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 50 минутын үед хорих ангийн холбооноос залгаад хоригдлын биеийн байдал үзүүлэх гэсэн юм гээд дуудсан. Хоригдлын байрны эмнэлгийн хэсэгт очиход хоригдол У.А баруун нүдний гадна хэсэгт зүсэгдсэн мэт ил шархтай байсан. А-аас яасан талаар асуухад хоригдол Г цохиулсан гэж байсан. Би шарханд 2 оёдол тавьсан. Мөн шархыг цэвэрлэж боолт хийсэн. Мөн эмчилгээ бичиж өгсөн. А-ын биед өөр шарх гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21-р тал/,
Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2018 оны 10 дугаар сарын 10-дын үед санаж байна өдрийг нь сайн санахгүй байна. Хоригдлын сургалтын бүсэд байж байтал Г Ч- тэй юм яриад тоглож байгаад Ч-ийн толгойруу гараараа тоншоод цохисон. Тэгтэл хажууд нь байсан А Г хандаад чи ядарсан хүний толгойруу цохилоо гэсэн. Га А-т хандаад бид 2 хоорондоо тоглож байна ш дээ пизда минь гэсэн. Г А нар бие биенийгээ пизда гэх зэргээр харааж байгаад босч ирээд барилцаад авахаар нь Г А нарыг салгасан. Г салаад явж байснаа эргэж ирээд А-ын баруун хөмсөг орчим гараараа нэг удаа цохисон. А-ын баруун хөмсөг дээр язарсан цус гараад байсан. Тухайн үед ээлжинд гарч байсан О ирээд А Г нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25-р тал/,
Гэрч Р.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2018 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна А бид 2 сургадтын өрөөнд юм яриад сууж байтал Хажуу талд сууж байсан Г миний толгойн дагз хэсэгрүү хурууныхаа өндөг хэсгээр цохиод авсан. Надад Г нэг зүйл хэлж байсан, би тэрийг нь сонсоогүй юм.Г өөрлүүгээ харуулах гээд цохисон юм шиг байна лээ. Тэгтэл хажууд сууж байсан А Г хандаад чи хүний толгойруу битгий цохиод бай гэж хэлсэн. Г чамд ямар хамаатай юм бэ чиний толгойруу цохиогүй бол болоо биздээ гэсэн. Тэгээд Г А нар хоорондоо маргалдаж байгаад Г А-ыг заамдаад бариад авсан. Д тэр 2-н голоор орж салгасан. Г салаад явж байснаа эргэж ирээд А-баярын баруун хөмсөг орчим гараараа нэг удаа цохисон. А-ын баруун хөмсөг орчим язраад цус гарсан. Харуул О ирээд тэр 2-г аваад явсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27-р тал/,
Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 298 дугаартай дүгнэлтэд:
- У.А-ын биед баруун хөмсөгний гадна өнцөгт урагдсан шарх гэмтэл учирчээ.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018 оны 10 дугаар сарын 18-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 29-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Энэ хэрэгт хэргийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 1817002130104 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал болон ар гэрийн байдал зэргийг үндэслэн түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Д-ны Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 40 /дөч/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Г өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 08 /найм/ сар 10 /арав/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 40 /дөч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил 09 /ес/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г оногдуулсан 4 /дөрөв/ жил 09 /ес/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Д.Г хорих ял эдлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ