Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 201

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгч: Э.Д, Д.М, Б.Хнарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э-ийн Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Д М, С овгийн Бы Х нарт холбогдох 1812004720258 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч:  Б овгийн ийн Д /РД:/ 

 З овгийн Дийн М /РД:/  

 

   С овгийн Бы Х /РД:/  

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Э.Д  нь 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис баарны орчим иргэн Б.Хтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, яллагдагч Б.Х нь 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис баарны орчим иргэн Э.Д ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, яллагдагч Д.М нь 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис баарны орчим иргэн Ц.Дтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Э.Д  мэдүүлэг өгөхдөө...Арвис нэртэй бааранд Д болон ангийнх нь охидуудтай бүжиглэж байсан чинь М ах бид нартай хамт бүжиглэж байсан охины нуруун дээр нь цохисон. Тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ гэж хэлээд, бүжиглэж байсан чинь Х над дээр хүрч ирээд миний нүүр рүү цохисон. Цохиулаад би газар унасан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Б.Х мэдүүлэг өгөхдөө...Арвис нэртэй бааранд бүжиглэж байхад Мөнхбат ах нэг охинтой муудалцаад байсан. Тэгээд би Дыг нэг удаа цохисон. Би баарнаас гараад явж байсан чинь Д намайг нэг удаа өшиглөсөн тэгээд би газар унасан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.  

Мөрдөн байцаалтын үед: 

 

    Хохирогч Б.Хын өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө би өөрийн ах Хонгорбат ажлын ах М нарын хамтаар Арвис нэртэй бааранд 22 цагийн орчим орсон. Арвис бааранд ороод би нэг шил пиво уугаад сууж байгаад бүжгийн талбай дээр  Хонгорбат, М ах бид 3 бүжиглэж байсан чинь М ах талбай дээр танихгүй нэг охинтой маргалдсан. Тэгсэн цаанаас 2 залуу ирээд манай 2 ахтай маргалдаад байж байх үед би очоод тэр Д гэх залууг нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон чинь тэр Д гэх залуу газар уначихсан. Тэр үед нь би хоёр ахыгаа дагуулаад баарнаас гарсан. Тэгээд баарнаас гараад Д, Д бас баахан эмэгтэй нартай маргалдаж хэрэлдсэн. Хэсэг маргалдаж байгаад харих гээд явж байтал урдаас хоёр залуу гарч ирээд нэг нь намайг цохих гэхээр нь би тэвэрсэн чинь нөгөө залуу нь маний хажуунаас миний гэдэс рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн... Миний биед учруулсан гэмтлийг Д учруулсан. Д анх эхлээд миний хэвлий орчимд өшиглөхөд миний амьсгал боогдож би амьсгаа авч чадахаа болиод газар эвхэрэлдээд унасан. Тэр үед л би уг гэмтлийн авсан. Мөн дээрээс хөлөөрөө нэг удаа дэвссэн... Дыг бааран дотор байхдаа нүүр рүү нь нэг удаа цохисон учраас царайг нь сайн харсан...Би гомдолтой байна. Уг гэмтлээс болж би дэлүүгээ авахуулсан.  Эмчилгээ болон цаашид гарах бүх зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дугаар хуу/

Хохирогч Ц.Дын өгсөн: ...Арвис бааранд манай найз Оы төрсөн өдөр болоод Д, Л, О, С, Ө, Л, бид нар төрсөн өдрөө тэмдэглэсэн юм. Бид нар Арвис баарны тайзан дээр гарч бүжиглэж байсан чинь манай найз Дыг Х цохиод унагачихсан. Би тэгээд өөрийн найз Дыг Арвис баарнаас аваад гарч явахад Х, М, Х нар та нар бид нарыг амжих юм уу, та нарыг ална шүү гэж бид хоёрын араас занасан байдалтай хэлсэн. Д бид хоёр гадаа байж байтал Д, Х, М, Х нар дээр яваад очсон. Би тэгээд Дын араас очтол намайг Хонгорбат, М хоёрын нэг нь ирээд намайг цохисон. Намайг М цохисон. Миний зүүн нүд хөхөрсөн, рентгенд харуулахад эгэм хавьцаа гэмтсэн байна гэсэн. Би 3-4 хоног цусаар хүндэрсэн. Би хэнтэй ч хэрүүл маргаан хийгээгүй. Би өөрийн найз Дыг авах гээд араас нь очтол М миний дагз руу цохиод, цээж хэсэг рүү өшиглөсөн. Би өшиглүүлээд газар унасан, газар унаад байж байтал найз Лхам ирээд намайг босгосон. Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуу/

Хохирогч Э.Д ын өгсөн: ...Арвис нэртэй бааранд Д түүний ангийн 4-5 охинтой хамт бүжиглэж байтал нэг охиныг нь М гэх ах цохиод авах шиг болохоор нь тухайн ахад хандаж яаж байгаа юм бэ гэж хэлчихээд бүжиглээд зогсож байтал Х гэх өндөр залуу надтай ойртож ирээд миний нүүр рүү гараараа нэг хүчтэй цохисон. Цохиулсан учраас би газар унаж, миний шүд хөдөлсөн, шүднээс цус гарч байсан. Ингээд тухайн залуус баарнаас гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ блокон хашаа дагаад явсан. Харин Д бид хоёр уг блокон хашааны ертөнцийн зүгээр урд талаар нь тойрч очоод Х гэх залуу намайг эхлээд цохисон. Тэгээд би цээжин хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд Дын ангийн охидууд салгасан, бас баарны хамгаалагч ирээд салгасан. Тэгээд бид нар хоорондоо эвлэрсэн, Х гэдэс өвдөөд байна гээд газар суусан. Ингээд эмнэлэг орохоор явцгаасан. Х өөр хүнтэй маргаан хийсэн эсэх талаар би хараагүй, надаас өөр хүн зодолдоогүй. Д нь Хад гар хүрээгүй. Миний үүдэн шүдний 3 шүд хөдөлж, 1 шүд унасан, уруул сэтэрсэн, толгой хөдөлсөн. Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуу/

Гэрч Б.Оы өгсөн: ... талбай дээр гараад бүжиглэж байсан чинь манай найз Лын ард М ирээд бүжиглээд байхаар нь манай найз Лхам ахаа та жаахан цаашаа бүжиглээч гэсэн чинь Мыг хамт явж байсан найзууд нь цаашаа аваад явсан. Тэгээд М манай найз Л-тай хэрүүл хийгээд манай найзын араас М цохиод авсан. Л-ыг өмөөрөөд манай найз Д яагаад эмэгтэй хүүхэд цохиод байгаа юм бэ гэтэл Дыг гараараа нүүр рүү нь цохиод авсан. Гэтэл манай найз Д газар унасан. Дыг бид нар босгоод автал Хонгорбат, Х, М нар гарч ирээд хэрүүл өдөөд Архангайд бид нарыг барах хүн байхгүй та нар бид нарыг амжихгүй шүү гэж хэрүүл өдөөд байсан. Бид нарыг явах гэтэл Д нөгөө хэдийн араас гүйж очсон. Тэгээд Дын араас Д гүйгээд явсан. Лхам, О бид хоёр очтол Дыг Х унагаачихсан цохиж байсан. Х нэлээн цаашаа явж байгаад сөхрөөд унасан байхаар нь бид нар яасан бэ гээд яваад очтол амьсгалж чадахгүй байна гээд хэвтэж байсан. Тэгээд бид нар эвлэрээд эмнэлэг рүү хамт явсан... Намайг очиход М, Дыг доороо хийсэн зодож байсан. Тэгээд бид очиж салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуу/ 

Гэрч Б.С өгсөн: ... М манай найз Лхамыг талбай дээр гараад бүжиглэж байсан чинь манай найзын ард бүжиглээд байхаар нь манай найз “ахаа та цаашаа бүжиглээч” гэж хэлсэн чинь манай найзыг араас нь цохиод авсан. Тэгээд манай найз Д Лыг өмөөрөөд та яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ гэсэн чинь манай найзыг М цохиод унасан. Тэрнээс болж зодоон болсон. Намайг очиход М, Дыг доороо хийсэн зодож байсан. Тэгээд бид очиж салгасан...гэх мэдүүлэг  /хх-ийн 23-25 дугаар хуу/  

Гэрч Б.Хын өгсөн: ...Д гэх залууг нь Х нь цохисон. Д унах шиг болсон. Тэгээд муудалцаад баарнаас гарсан. Баарны гадаа гараад М, Х бид гурав гэр рүүгээ харих гээд алхтал Д гэх залуу бид нарыг амдаж урдаас гүйж ирээд Хыг хөлөөрөө жийгээд унагасан. Түүний дээр нь гараад гараараа цохисон. Тэр үед нь салгасан. Харин Д гэх залуу Д, Хын хажууд байсан ба би түүнийг хориод ойртуулаагүй. Харин Дыг Хаас М салгасан. Мөн тэр үед Д, Д нартай хамт явж байсан охидууд болон баарны хамгаалагч залуу ирсэн. Ингээд Х газраас босч чадахгүй байсан. Тэгээд эмнэлэг рүү явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/ 

 

Б.Хын яллагдагчаар өгсөн: ... Д бид хоёр Арвис нэртэй бааранд маргалдаж түүний улмаас би Дын нүүр рүү нэг удаа гараараа цохиж гэмтэл учруулсан. Би Дын биед гэмтэл учруулсандаа харамсаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 112-114 дугаар хуу/ 

Э.Д ын яллагдагчаар өгсөн: ...би Дын ангийн охиныг өмөөрөөд М гэх ахад хандаж та яаж байгаа юм бэ гэхэд Х Мын араас гарч ирээд миний нүүр рүү гараараа цохисон. Би нэг шил пивоны тал уусан, өөр зүйл хэрэглээгүй. Х намайг зүгээр зогсож байхад миний нүүр рүү гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон болохоор би хашааны буланд зогсож байгаад хөлөөрөө нэг удаа гэдэс рүү нь өшиглөсөн. Үүний улмаас Хын биед гэмтэл учирсан. Би энэ гэмтлийг учруулсандаа харамсаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 117-119 хуу/  

Д.Мын яллагдагчаар өгсөн: ...Д, Д нарын хамт явсан охидуудаас болж хоорондоо зодолдсон. Би хоёр шил пиво уусан байсан, өөр зүйл хэрэглээгүй. Би Хыг өмөөрч очоод харанхуй байсан учир хэнийг ч мэдэлгүй нэг удаа өшиглөсөн. Тэгсэн Дыг өшиглөсөн байсан. Би тэр гэмтлийг Дт учруулсандаа харамсаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 121-123 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 425 дугаартай дүгнэлт:

1. Э.Д ын биед гэмтэл учирчээ.

2. Э.Д ын биед тархи доргилт, хамрын тасвлавчийн муруйлт, дээд үүдэн 22-р 

шүд хөдөлсөн, дээд уруулын няцралт, доод уруулд хэгзэрсэн шарх, зүүн ташаан толгойн ард зулгаралт гэмтлүүд учирчээ. 

3. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зарим шарх, цус хуралт, зулгаралтууд эдгэрчээ.  

     4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 

5. Тархи доргилт,  хамрын таславчийн муруйлт, дээд уруулын няцралт гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд, дээд үүдэн 22-р шүд хөдөлсөн, доод уруулд хэгзэрсэн шарх, зүүн ташаан толгойн арын зулгаралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  

   6. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги байдлаар алдагдуулахгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 421 дугаартай дүгнэлт:

1. Б.Хын биед гэмтэл учирчээ.

2. Б.Хын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл болох дэлүү задарсан гэмтэл учирчээ. Уг гэмтлийн улмаас дотуур их хэмжээний цус алдаж хэвлийн хөндийд цус хуримтлагдсан байна. 

3. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсчээ.   

      4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

        5. Дэлүүний задралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна.  

6. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%-иас дээш тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 426 дугаартай дүгнэлт:

1. Ц.Дын биед гэмтэл учирчээ. 

2. Ц.Дын биед тархи доргилт, баруун эгэм, өвчүүний холбоосын салалт, 

зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, цээжний баруун дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ. 

3. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн нүдний эргэн тойрны цус хуралт нь эдгэрчээ. 

      4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

5. Тархи доргилт, баруун эгэм, өвчүүний холбоосын салалт, цээжний баруун дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  

   6. Баруун эгэм, өвчүүний холбоосын салалт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуу/

Хохирогч Э.Д ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 51-54 дүгээр хуу/ 

Хохирогч Б.Хын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 61-83 дугаар хуу/

Хохирогч Ц.Дын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 89-94 дүгээр хуу/ 

Э.Д ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 124 дүгээр хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 125-126 дүгээр хуу/ 

Б.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 127 дүгээр хуу/

Б.Хын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 128 дүгээр хуу/ 

Д.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 129 дүгээр хуу/

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо засаг даргын тодорхойлолт /хх-ийн 130 дугаар хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 131-133 дугаар хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 143-146 дугаар хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Д, Д.М, Б.Хнарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Д  нь 2018 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис баарны орчим хохирогч Б.Хтай маргалдан хэвлийд нь өшиглөж, дэлүүний задрал бүхий гэмтэл учруулсан, 

яллагдагч Б.Х нь 2018 оны 08 дугаар сарын 30-31-ний шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис баарны дотор хохирогч Э.Д тай маргалдан зодож, тархи доргилт, хамрын тасвлавчийн муруйлт, дээд үүдэн 22-р шүд хөдөлсөн, дээд уруулын няцралт, доод уруулд хэгзэрсэн шарх, зүүн ташаан толгойн ард зулгаралт бүхий гэмтэл учруулсан, 

яллагдагч Д.М нь 2018 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис баарны орчим хохирогч Ц.Дтой маргалдан зодож, тархи доргилт, баруун эгэм, өвчүүний холбоосын салалт, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, цээжний баруун дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Шүүгдэгч Э.Д, Д.М, Б.Хнар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээрийн үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Э.Д , Б.Х, Ц.Д, гэрч Б.О, Б.С, Э.Л, Б.Х нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 425 дугаар, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 426 дугаар, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 421 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь  гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй тул тэдгээрийн мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.  

 

  Шүүгдэгч Э.Д  нь хохирогч Б.Хын хэвлий орчимд нэг удаа өшиглөсний улмаас хохирогчийн дэлүү задарсан гэмтэл нь хүнд гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 421 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.    

 

Шүүгдэгч Б.Х нь хохирогч Э.Д ын нүүр рүү нэг удаа цохисоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс тархи доргилт, хамрын тасвлавчийн муруйлт, дээд уруулын няцралт гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 425 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд  шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

 

Шүүгдэгч Д.М нь хохирогч Ц.Дыг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс тархи доргилт, баруун эгэм, өвчүүний холбоосын салалт, цээжний баруун дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 426 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд  шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.    

Аймгийн Прокурорын газраас Э.Д ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Д.М, Б.Х нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Яллагдагч болон хохирогч нараас хэргээ хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Э.Д д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Д.М, Б.Х нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагч нарт танилцуулсныг яллагдагч нар хүлээн зөвшөөрч /хх-ийн 148-155, 161-163 дугаар хуу/  гарын үсэг зуржээ. 

 

Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Иймд шүүгдэгч Э.Д ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.М, Б.Х нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Д, Д.М, Б.Хнар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Э.Д, Д.М, Б.Хнар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.  

 

Хохирогч Э.Д , Б.Х, Ц.Д нар нь хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, хавтаст хэргийн материал танилцуулах үед “сайн дураараа ярилцаж, эвлэрсэн, хохирол төлбөрийн асуудал, гомдол санал байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овгийн Эийн Дыг хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С овгийн Бы Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан, шүүгдэгч З овгийн Дийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,  шүүгдэгч Д.Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Д  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн, шүүгдэгч Д.М, Б.Х нар нь торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

4. Шүүгдэгч Э.Д, Д.М, Б.Хнар нь шүүхээс тогтоосон хугацаанд 

торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Д, Д.М, Б.Хнар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д, Д.М, Б.Хнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ