Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 203

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Б.Мээпам

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: С.А нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн С-гийн Ад холбогдох 1812003210194 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч:  Ц овгийн Сийн А /РД:/ 

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч С.А нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг “Янгиртай хясаа” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.О-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

    Хохирогч Ц.Оын өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 23-нд Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас манай нөхөр Б, төрсөн ах А, бэр М, түүний ах А эхнэр Б, Х танихгүй 2 хүнтэй хамт Цэнхэр сум орж бэр гуйх ажилтай яваад бэрээ гуйчихаад буцаж яваад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг 5 дугаар баг, Янгиртай хясааны наад талд А манай А ах руу үг хэлж чадаагүй гээд сураггүй банди гэж агсараад байсан. А ах тавгийг чинь өгчихлөө одоо яриад байх юу байгаа юм бэ гээд эргээд хартал А А ахын нүд рүү цохисон. Тэгэхээр нь би Атэй барьцалдаад автал машин дотор миний баруун хөлийн гуяа руу 2 удаа өшиглөсөн, машинаас зууралдаад буутал А миний хамар руу гараараа нэг удаа цохисон... А дахиад намайг барьж аваад гар хөлөөрөө бөөрны ар ууцан дээр цохисон. Тэгээд салаад намайг машин руу явж байхад А миний араас ирээд бөгс рүү өшиглөсөн. Бид нар бүгд л согтуу байсан, үйлдлээ хянах чадвартай байсан... Миний баруун өвдөгний хоёр талд хөхөрсөн. Баруун гуяаны гадна, хойд талд зүүн гуяны дотор талд зүүн бөөрны хойд талд хөхөрсөн. Ахар сүүл рүү 2 өшиглөсөн болохоор өвчтэй байна. Баруун нүд хөхөрч, хамар муруйсан, тархи хөдөлсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно, гомдолтой байна...  гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуу/ 

 

    Гэрч Ц.Бн өгсөн: ... Янгиртай хясаа гэх газар Мийн хүргэн ах нь манай хадам ах А руу та хэлэх үгээ хэлсэнгүй, сураггүй хүн байна гэж хэлсэн чинь А бас хэлэх үгээ хэлсэнгүй багсдаад хаячих юм байна гэж хэлсэн чинь манай эхнэр ахыгаа өмөөрөөд Атэй хэрэлдсэн. А, А ахын араас нь өшиглөсөн, тэгээд би машинаа зогсоогоод, бүгдээрээ машинаас бууцгаасан. Машинаас буулгахад А, О хоёр барьцалдаад авчихсан байсан. Б дундуур нь орж салгах гээд байсан. Би А ахыг салгаад аваад үлдчихсэн. О, Б, А гурав далан руу зууралдаад орсон. Тэр хойгуур нь Мөнхнаран А хоёр хэрэлдээд байхаар нь би салгасан.  М нь аймаг руу явна гээд зам дагаад алхчихсан. Намайг буцаад ирэхэд Оын хамраас цус гарчихсан Аийн нүүрийг урчихсан байсан. Б, А хоёр Оыг хэл амаар доромжилж байсан. Намайг А, М хоёртой зууралдаж байхад А Оын хамрыг цохьчихсон байсан...Миний машинд О, А, Аийн хүргэн гурав явсан. А хаана нь хэдэн удаа юугаар цохисон эсэхийг нь хараагүй. Бүх хүмүүс л согтуу байсан учраас мэдэх хүн байгаагүй, би л мэдэж байгаа. Хамар нь муруйсан, өвдөг гуя нь хөхөрч нуруу нь шалбарсан, ахар сүүлэндээ гэмтэл авсан байсан. Машинд сууж чадахгүй зовиурлаад байсан. Нүд нь бас хөхөрсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/  

 

Гэрч Н.Цын өгсөн...Янгиртай хясааны орчим явж байхад машин дотор явсан хүмүүс хоорондоо маргалдаж байгаад та хэлэх үгээ сайн хэлсэнгүй гэхэд О та нар миний ах руу дайрлаа гээд тэрнээс болж хэрүүл үүсч машин дотор байсан хүмүүс машинаас буугаад тал тал тийшээ хэрүүл маргаан хийгээд тарсан. Миний харснаар хэрүүл маргаан хийж байсан, өөр юм хараагүй, би архи нэлээн уугаад согтсон байсан. Миний харснаар дээлнээсээ татаад зулгаацалдаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/ 

 

Гэрч С.Хийн өгсөн...Машин дотор явсан хүмүүс хоорондоо маргалдаж байгаад та хэлэх үгээ сайн хэлсэнгүй гэхэд О та нар миний ах руу дайрлаа гээд тэрнээс болж хэрүүл үүсч А нүүр ам самардаж маажаад байхаар нь А, Оыг нэг удаа нүүр рүү нь нэг удаа гараараа цохиж хамраас нь цус гарсан машин дотор байсан хүмүүс машинаас буугаад тал тал тийшээ хэрүүл маргаан хийгээд таарсан. Миний харснаар хэрүүл маргаан хийж байгаад Оыг манай дүү А нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон цохиулснаас болж хамраас нь цус гарч байсан... /хх-ийн 14-15 хуу/

Гэрч Б.Эын өгсөн: ... Оыг манай ахын дүү А нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон цохиулснаас болж хамраас нь цус гарч байсан. Ямар шалтгаанаар хэрүүл маргаан хийсэн талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/ 

Гэрч С.Мийн өгсөн: ... О та нар миний ах руу дайрлаа гээд тэрнээс болж хэрүүл үүсч  А ахын нүүр амыг самардаж маажаад байхаар нь А ах Оыг нэг удаа нүүр рүү нь гараараа цохиж хамраас цус гарсан машин дотор байсан хүмүүс машинаас буугаад тал тал тийшээ хэрүүл маргаан хийгээд тарсан...Миний харснаар хэрүүл маргаан хийж байгаад Оыг манай ах А нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон. Цохисоноос болж хамраас нь цус гарч байсан.  Өөр хүн гар хүрээгүй байх, Оын нүд гуя хоёр нь хөхөрсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

Гэрч И.Зийн өгсөн: ...С.А ах бид хоёр 2008 оноос хойш найзалж нөхөрлөж ирсэн, даруухан томоотой олон таван үггүй, хүнтэй эвсэг харьцдаг, ямар ч хүн таарсан ахаа эгчээ гээд явж байдаг хүн байгаа юм. Хааяа архи уудаг гэхдээ тэр болгон биш, баяр ёслолын үеэр л ахи уудаг. Архи уусан үедээ янз бүрийн ааш зан байхгүй, бага зэрэг яриа орчихдог, тэрнээс бол хүн хүн рүү үсчээд агсан тавиад байдаг хүн биш... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/

С.Аийн яллагдагчаар өгсөн: ...Би 2018 оны 05 дугаар сарын 23-ны өглөө Өндөр-Улаан сумаас Цэнхэр сум орж бэр гуйхаар А, О, Х, Б, М, Б нарын хамт Цэнхэр сум орж бэр гуйчихаад буцаад харих гээд замдаа Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Янгиртай хясааны орчим явж байгаад бэр гуйх гээд олигтой үг хэлж чадсангүй гээд хоорондоо маргалдаж байгаад О миний нүүр рүү маажаад самардаад байсан тэхээр нь би баруун гараараа түүний нүүрний орчим хамар руу нь түлхсэн чинь түүний хамарнаас цус гарсан. Тэгээд машинаас О бууж ирээд ахид миний нүүр рүү самардсан, миний хувцсыг урсан...О та нар миний ах руу дайраад байх юу байдаг юм бэ гээд орилж босч ирээд миний нүүр ам самардаад болохоо байхаар нь би түүний нүүр хамар хэсэг рүү нь нэг удаа түлхсэн чинь хамраас нь цус гарсан. Нүүр хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа түлхэж цохисон, өөр цохиж зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 262 дугаартай дүгнэлт:

1. Ц.Оын биед ууцны 5 дугаар нугалам буюу ахар сүүлэнд сэлтэрхий, тархи доргилт, хамрын таславчний муруйлт, баруун хацарт, баруун хөлийн гуяны ар дунд хэсэгт, өвдөгний гадна талд, өвдөгний дотор талд, зүүн хөлийн гуяны дотор талд ууцны баруун талд цус хуралт, нурууны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.

3. Хөдөлмөрийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги байдлаар алдагдуулахгүй.  

4. Ахар сүүлэнд сэлтэрхий тархи доргилт, хамрын таславчний муруйлт, баруун хөлийн гуяны ар дунд хэсэгт, өвдөгний гадна талд, өвдөгний дотор талд цус хуралт, нурууны хэсэгт зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн гэмтэлд, баруун хацарт, зүүн хөлийн гуяны дотор талд цус  хуралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 28-29 хуу/ 

Гэрэл зургууд /хх-ийн 30-31 хуу/

      Эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 32-34 хуу/ 

      Хохирогч Ц.Оын хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 35 хуу/

С.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 хуу/

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57-58 хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 52-53 хуу/  

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 59-60 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудын гэрэл зургуудаас бусад нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.А нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг “Янгиртай хясаа” гэх газарт согтуугаар Ц.Отай маргалдан зодож, түүний биед 5 дугаар нугалам буюу ахар сүүлэнд сэлтэрхий тархи доргилт, хамрын таславчний муруйлт, баруун хацарт, баруун хөлийн гуяны ар дунд хэсэгт, өвдөгний гадна талд, өвдөгний дотор талд, зүүн хөлийн гуяны дотор талд ууцны баруун талд цус хуралт, нурууны хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.О, гэрч Ц.Б, Н.Ц, С.Х, Б.Э, Ц.А, С.Мн, Л.Б, И.З нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 262  дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх  бөгөөд  шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Хавтаст хэргийн 30-31 хуудсанд байх  долоон ширхэг гэрэл зургуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар хавтаст хэрэгт хавсаргаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй гэж үзлээ. 

 

  Шүүгдэгч С.А нь хохирогч Ц.Оыг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс ахар сүүлэнд сэлтэрхий тархи доргилт, хамрын таславчний муруйлт, баруун хөлийн гуяны ар дунд хэсэгт, өвдөгний гадна талд, өвдөгний дотор талд цус хуралт, нурууны хэсэгт зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 262 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

   

Аймгийн Прокурорын газраас С.Аийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.   

 

Иймд шүүгдэгч С.Аийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.О нь мөрдөн байцаалтын үед нийт 2.610.000 төгрөг нэхэмжилж энэ талаар жагсаалт гаргаж өгсөн  /хх-ийн 35 хуу/ боловч үүнээс 25.000 төгрөг нь нотлох баримттай байх бөгөөд бусад нь ямар нэгэн нотлох баримтгүй, шүүх хуралдааны үед хохирогчийн өмгөөлөгч нь “хохирогч Ц.Од  шүүгдэгч С.А нь 500.000 төгрөгийг хохиролд тооцож төлсөн” талаар дурдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүх хуралдааны үед уг нэхэмжлэлтэй холбоотой тодорхой тооцоо хийх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж байна.

Шүүгдэгч С.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд  торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

                                                       ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ц овгийн Сйн Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Аийг  550 / таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 / таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.А нь торгох ялыг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Шүүгдэгч С.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Ц.О нь эмчилгээний зардалд тооцож 2.610.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

6.Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.   

 

      7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдасугай.

 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ