Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 115

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Э-ийн нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох

Гуравдагч этгээд: “К б” ХХК

“Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******, Зайсангийн гудамж, 20 дугаар байрны 01 тоот хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “К б” ХХК-ийг Y-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, тус үл хөдлөх эд хөрөнгийг Э.Э, Б.О, Б.Ц нарын өмчлөлд бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээд “К б" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, өмгөөлөгч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Э.Э миний бие “...К б” ХХК-ний нэхэмжлэлтэй Э.Э-т холбогдох 376.951.931 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102\ШШ2015\04323 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Э.Э, Б.О, Б.Ц нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******, Зайсангийн гудамж, 20 дугаар байрны 01 тоот, 376.9 м.кв талбайтай, ******* дугаар гэрчилгээтэй, Ү-******* дугаарт Улсын бүртгэлтэй, амралт аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “К б” ХХК-ийн өмчлөл шилжүүлэн бүртгэж, 000434460 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосныг 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “К б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Э-т холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* , Зайсангийн гудамж, 20 дугаар байрны 01 тоот үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гардан авах үедээ мэдлээ.

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102\ШШ2015\04323 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дүгээрт “Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК 376.951.934 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 20.594.275 төгрөгөөс татгалзаж, 356.357.658 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Э.Э******* 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5.000.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 30.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 30.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 30.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 256.357.658 төгрөгийг тус тус төлөх, хариуцагч энэхүү гэрээний дагуу төлөөгүй тохиолдолд 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №314 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр бүртгүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* , Зайсангийн гудамж, 20 дугаар байрны 01 тоот, 376.9 м.кв талбайтай, ******* дугаар гэрчилгээтэй, Ү-******* дугаарт Улсын бүртгэлтэй, амралт аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг үл маргах журмаар нэхэмжлэгч “К б” ХХК-д шилжүүлэн өгч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож зөвшөөрсөн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэжээ.

Гэтэл Улсын бүртгэлийн газраас 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Э.Э, Б.О, Б.Ц нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* , Зайсангийн гудамж, 20 дугаар байрны 01 тоот, 376.9 м2 талбайтай, ******* дугаар гэрчилгээтэй, Ү-******* дугаарт Улсын бүртгэлтэй, амралт аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн алба К б өмчлөлд шилжүүлэн бүртгэн, 000434460 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо Эвлэрлийн гэрээний төлбөр төлөх хугацаа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуусаагүй байхад 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5.000.000 төгрөгийн төлбөрт шилжүүлэн бүртгэсэн байна.

Өмчлөгч Э.Э-ийг энэхүү бүртгэлийг мэдэхгүй 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 30.000.000 төгрөг төлжээ. Мөн шүүгчийн захирамжид өмчлөл шилжүүлэх талаар дурдаагүй, зөвхөн гэрчилгээ гэсэн байхад өмчлөлийг нь шилжүүлсэн нь буруу болжээ. Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт “...зээлийн төлбөрийг энэхүү гэрээний дагуу төлөөгүй тохиолдолд 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №314 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр бүртгүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******, Зайсангийн гудамж, 20 дугаар байрны 01 тоот, 376.9 м.кв талбайтай, ******* дугаар гэрчилгээтэй, Ү-******* дугаарт Улсын бүртгэлтэй, амралт аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг үл маргах журмаар нэхэмжпэгч “К б” ХХК-д шилжүүлэн өгч...” гэж заасан байхад эвлэрлийн гэрээ болон түүнийг баталгаажуулсан шүүгчийн захирамжаар заасан төлбөр төлөх хугацаа дуусаагүй байхад бүртгэл хийсэн нь үндэслэлгүй байх тул Э.Э, Б.О, Б.Ц нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* , Зайсангийн гудамж, 20 дугаар байрны 01 тоот, 376.9 м.кв талбайтай, ******* дугаар гэрчилгээтэй, Ү-******* дугаарт улсын бүртгэлтэй, амралт аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “К б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэн, 000434460 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй юм. 

Мөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102\ШШ2015\04323 дугаар шүүгчийн захирамжид гүйцэтгэх хуудас бичигдээгүй байхад шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь үндэслэлгүй байна. Иймд улсын бүртгэлийн газрын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* , Зайсангийн гудамж, 20 дугаар байрны 01 тоот, 376.9 м.кв талбайтай, ******* дугаар гэрчилгээтэй, Ү-******* дугаарт улсын бүртгэлтэй, амралт аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “К б” ХХК-ийн өмчлөл шилжүүлэн бүртгэж, 000434460 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн гомдол гаргасны дагуу Улсын бүртгэл, Статистикийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 12\8194 дугаар албан бичгээр “...өргөдлөө мэдүүлэгт хавсарган Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, Статистикийн хэлтэст хандаж, өмчлөх эрхээ сэргээлгэнэ үү...” гэж хариу өгсний 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлэг бөглөн, өргөдөл, Улсын бүртгэл, Статистикийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12\8194 дугаар албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 90 дугаар тогтоол, үйлчилгээний хураамж зэрэг шаардлагатай баримт бичгийг хавсарган Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, Статистикийн хэлтэст эрхээ сэргээлгэхээр өгсөн боловч уг асуудлыг сунжруулан шийдвэрлэж өгөхгүй удаж байгаа 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* , Зайсангийн гудамж, 20 дугаар байрны 01 тоот, 376.9 м.кв талбайтай, ******* дугаар гэрчилгээтэй, Ү-******* дугаарт улсын бүртгэлтэй, амралт аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Э, Б.О, Б.Ц нарын өмчлөлд эрх сэргээн бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон байх тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* , Зайсангийн гудамж, 20 дугаар байрны 01 тоот, 376.9 м.кв талбайтай, амралт аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Э, Б.О, Б.Ц нарын өмчлөлд эрх сэргээн бүртгэж өгөх тухай гомдлыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хүргүүлсэн. 

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4\10530 дугаар бүхий өргөдлийн хариуг хүлээн авч, танилцахад тус үл хөдлөх хөрөнгийг К б ХХК-аас зөвшөөрөл авч бүртгүүл гэсэн утга бүхий хариу хүргүүлсэн. 

Мөн хариуцагч гүйцэтгэх хуудас бичигдсэн гэж тайлбарлаж байна. Гэвч 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдээгүй байсан. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 102\ШШ2015\04323 дугаар шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэж, ажиллагаа хийгдсэн. Гэвч 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Б нь 90 дугаартай тогтоолоор гүйцэтгэх баримт бичгийг буцаасан. Учир нь “К б” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн хууль зөрчсөн гэж үзсэн гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Э.Э-ийг өргөдөлд дурдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм Лэнд хотхон /17029/, Зайсангийн гудамж 20 дугаар байрны 1 тоот, 376.9м.кв талбайтай, амралт, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Э.Э, Б.О, Б.Ц нар бүртгэлтэй байсан бөгөөд 2013 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн “К б” ХХК-тай байгуулсан 314 тоот барьцаат зээлийн гэрээг бүртгүүлсэн байна. “К б” ХХК-ний 2015/09/04-ны өдрийн 1/4043 тоот албан бичиг, Баянгол, Хан-уул, Сонгинхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015/07/03-ны өдрийн 102/ШШ2015/04323 тоот шүүгчийн захирамж, холбогдох нотлох баримтын хамтаар 2015/09/04-ний өдөр “К б” ХХК нь ...иргэн Э.Э нь эвлэрлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул... Уг маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “К б” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг үндэслэн өмчлөх эрхийг бүртгэж, 000434460 дугаартай гэрчилгээг олгосон байна. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1331 дугаартай гүйцэтгэх хуудаст ... шүүхийн шийдвэр 2015/07/03-ны өдөр өдөр хүчин төгөлдөр болсон тул биелүүлэхийг иргэн Э.Э-т мэдэгдсэн болно гэж дурдсан байсан болно. 

Өнөөдрийн байдлаар “К б” ХХК-ний 2016/08/19-ны 5/4996, 2016/10/13-ны 5/5810 тоот албан бичгүүдээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.А нь 2016/06/24-ний өдрийн 183/Ш32016/00651 тоот захирамж гарган Н.Б шүүгчийн 2015/07/03-ны өдрийн 102/ШШ2015/04323 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд Хан-Уул дүүргийн шүүхийн 2016/10/11-ны өдрийн 183/Ш32016/04570 тоот гомдол гаргах хугацааг сэргээх тухай захирамж гарсан тул хэрэг маргааныг шийдэгдэх хүртэл өмчлөх эрхийг буцаан Э.Э-ийн нэр дээр шилжүүлэн гаргах ажиллагааг түр хойшлуулж өгөх хүсэлт гаргаад байгаа болно. 

Дээрх нотлох баримтаас харахад нэхэмжлэлд дурдсан Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдээгүй байхад гэрчилгээ олгогдсон гэдэг нь үндэслэлгүй бөгөөд төлбөр төлсөн тухайд “К б” ХХК-ийн гаргаж өгсөн нотлох баримт болон шүүхийн шийдвэр, эвлэрлийн гэрээг үндэслэн бүртгэсэн нь холбогдох хууль, дүрэм, журам зөрчөөгүй, бүртгэл үнэн зөв явагдсан байна. 

Нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэх хуудас бичигдээгүй байхад болон эвлэрлийн гэрээний дагуу төлбөр төлж дуусаагүй байхад бүртгэл хийсэн гэж тайлбарлаж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1331 дугаартай гүйцэтгэх хуудаст “...шүүхийн шийдвэр 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүчин төгөлдөр болсон тул биелүүлэхийг иргэн О.Э-т мэдэгдсэн болно” гэж дурдсан байна. Тэгэхээр гүйцэтгэх хуудас бичигдээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Харин уг гүйцэтгэх хуудас 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бичигдсэнийг одоо харлаа. 

Мөн эвлэрлийн гэрээний дагуу төлбөрөө төлж байхад шилжүүлэн бүртгэсэн гэсэн тайлбар өгч байна. Үүнийг мэдүүлэг гаргагч “К б” ХХК-ийн зүгээс Э.Э нь төлбөрөө төлөхгүй байна. Иймд эвлэрлийн гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх нь зүйн хэрэг гэсэн мэдүүлгийг манайд гаргасан. Төлбөрийг хуваарийн дагуу төлсөн эсэх нь “К б” ХХК-ийн шийдвэрлэх асуудал юм. Бүртгэлийн байгууллага төлбөрийн графикийг хянах үүрэг байхгүй. Зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг эрхэлдэг. Манай зүгээс хүсэлт, шүүхийн шийдвэрийг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Захиргааны хэргийн шүүхээс гадна дүүргийн иргэний хэргийн шүүхэд өмчлөлийн маргаантай байна” гэжээ. 

Гуравдагч этгээд “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К б” ХХК-ийн зүгээс зээлдэгч Э.Э-т холбогдуулан зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрлийн гэрээг байгуулсан тул Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/04323 тоот захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан. 

Уг эвлэрлийн гэрээнд хариуцагч Э.Э нь Эвлэрлийн гэрээнд заасан графикийн дагуу зээлийн төлбөрийг барагдуулах, хэрэв гэрээнд заасан эргэн төлөх графикийг зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгө буюу Хан-уул дүүргийн 11-р хороо, ******* Зайсан гудамж 20 дугаар байрны 01 тоот хаягт байрших 376.9 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг “К б” ХХК-д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байдаг. Э.Э нь гэрээнд заасан графикийг зөрчсөн тул “К б” ХХК нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ болон Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/04323 тоот захирамжийг үндэслэн холбогдох бүртгэлийг хийлгүүлэхээр улсын бүртгэлд хүсэлт гаргасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг “К б” ХХК-д шилжүүлж улсын бүртгэлд бүртгэсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин уг үл хөдлөх эд хөрөнгөнд барьцаалбар хийлгэх хэрэгтэй байна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Э нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******, Зайсан гудамж, 20 дугаар байрны 1 тоот хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Капитал банк” ХХК-ийг Y-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, тус үл хөдлөх эд хөрөнгийг Э.Э, Б.О, Б.Ц нарын өмчлөлд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий газар 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дреам ланд хотхон, Зайсангийн гудамж 20 дугаар байрны 1 тоот амралт аялал жуулчлалын зориулалттай 376.9 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Э.Э, Б.О, Б.Ц нарыг Ү-******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна .  

Э.Э нь “К б” ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 314 тоот зээлийн  болон барьцааны гэрээ  байгуулж өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 160.000 доллар зээлжээ.   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “К б” ХХК-ийн нэхэмжлэлээр Э.Э-т холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн  байх бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тус шүүхийн 102/ШШ2015/04323 дугаар шүүгчийн захирамж  гарчээ. Уг эвлэрлийн гэрээнд зээл төлөх хугацаа болон төлбөрийг тусгасан байх бөгөөд зээл төлж дуусан сүүлийн хугацааг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоожээ.  

Гэтэл гуравдагч этгээд “К б” ХХК нь нэхэмжлэгч Э.Э-ийг эвлэрлийн гэрээний графикийн дагуу төлбөрөө төлөөгүй  гэж үзэн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийг   үндэслэн Нийслэлийн бүртгэлийн газар 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг “К б” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн байна .  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн бүртгэлийг хийсэн гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан 1331 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон байх бөгөөд хувийн хэрэгт уг гүйцэтгэх хуудас сүүлд авагджээ. Мөн Э.Э*******ийн мэдүүлгийг түүний нэрийн өмнөөс “К б” ХХК-ийн төлөөлөгч бөглөж өгсөн нь хэрэгт авагдсан хувийн хэргийн материалаас харагдаж байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд өгчээ. 

Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 00651 дүгээр захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 4323 дугаар шүүгчийн захирамжийг “...зохигчийн эвлэрлийг батлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн, үг, үсэг, тоо, тооцооллын алдаатай...” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ. Одоо уг маргаан иргэний хэргийн шүүхэд хянагдаж байна.  

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзэхэд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.2 “Бүртгэл үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 20 дугаар зүйлийн 20.5-т “Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж заасан заалтуудыг зөрчсөн байна. 

Иймд уг бүртгэл хуулийн дагуу хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******, Зайсангийн гудамж, 20 дугаар байрны 01 тоот хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “К б” ХХК-ийг Y-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, тус үл хөдлөх эд хөрөнгийг Э.Э, Б.О, Б.Ц нарын өмчлөлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.1, 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******, Зайсангийн гудамж, 20 дугаар байрны 01 тоот хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “К б” ХХК-ийг Y-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, тус үл хөдлөх эд хөрөнгийг Э.Э, Б.О, Б.Ц нарын өмчлөлд бүртгэхгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж, Б.С-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

    ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ