| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0181/Э |
| Дугаар | 197 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 197
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар,
Шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Банди Бошго овогт Ч.А-д холбогдох эрүүгийн 1826002840177 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/69 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 648000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Банди бошго овгийн Ч.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Шинэ усны энгэр” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Аын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед би архи уусан байсан. Гадаа унтаж байгаад гэрт ороод эхнэрийгээ өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Д.У-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын Цахиурт 2 дугаар багийн “Шинэ усны энгэр” гэх газарт гэртээ 17 цагийн үед байж байсан чинь манай нөхөр Ч.А нь гэрийн гадна унтаж байгаад орилоод орж ирсэн. Тэгээд намайг гэрийн хойно бурхны тоос арчиж байсан чинь татаж унагаад миний баруун хавирга руу 2-3 удаа өшиглөсөн. Мөн баруун нүд рүү гараараа цохисон. Би амьсгалж чадахгүй байсан. Тэгээд гараад Т гэх айлд буюу М эгчийнд очоод утсаар ярьсан. Намайг М эгчийнд байхад цагдаа, эмч нар ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-8 дугаар хуудас/,
Хохирогч Д.У-н мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “... Би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар баг “Шинэ усны энгэр” гэх газар гэртээ байхад “...манай нөхөр Ч.А 17 цагийн орчимд миний эгчийн өмнөөс юм хэлээд байх шаардлага байхгүй гэсэн. Гол учир нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр сумын төвд айлд байж байсан чинь “...М эгчийн хүргэн Б гэх хүн агсраад...” байхаар нь би “...Б-г алдагдсан...” юм. Тэгээд М эгч намайг хотын бузартай хүүхэн, угаасаа ийм гээд байхаар нь “... М эгчийн өмнөөс нь та өмнө нь намайг ямар, яаж явж байсныг харсан юм шиг битгий тэгж хүнийг доромжил...” тохь суусан хүн байж гэж хэлсэн юм. Тэрийг л А дуулаад эгчийн өмнөөс юм хэллээ гээд, намайг тайлбар тавилаа гэж хэлсэн. Би хариуд нь та нар хамаатан саднаараа ингэж доромжлоод байх нь юу байдаг юм гэж хэлсэн. Тэгсэн чинь Ч.А намайг үсдэж унагаад хавирга, элэг, толгой тархигүй 4-5 удаа өшиглөсөн. Мөн зодож байхдаа миний баруун нүд рүү цохисон байх би мэдэхгүй байгаа юм, нүд өвдөөд байгаа...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч Ч.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр саахалтын айлын эхнэр У хүүхдээ тэврээд гэрт ороод ирсэн.М эгч ээ манай нөхөр А миний баруун талын хавирга руу өшиглөчихлөө гээд хэлсэн. ... Тухайн үед баруун нүд нь хөхөрчихсөн байсан. Хавирга хөндүүр болчихсон байна гээд өөрөө дарж үзээд байсан. Манай гэрт эмч У-г үзээд баруун талын хавирга нь их хөндүүртэй, хавдсан байна, хавирга
нь хугарсан байж магадгүй гэж байсан. ... Манай гэрт орж ирээд манай нөхөр
Ч.А намайг хэвтэж байсан чинь үснээс татаж чирээд өшиглөсөн гэж ярьж
байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Л.И-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Хавирга нь өвдөөд байна гэхээр нь би хавиргыг нь үзсэн чинь баруун талын хавирга хэсэг нь хавдартай байсан. Тэгээд баруун нүд нь жоохон хавдсан байсан. Эмнэлэгт авч ирж өвчин намдаах тариа хийсэн. ... Д.У нь тухайн үед нөхөр Ч.А-д зодуулсан гэж ярьсан. Эхлээд хөл нүцгэн байхдаа А хавирга руу нь өшиглөсөн, тэгээд үснээс нь зулгаагаад чирсэн гээд уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч У.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ч.А ах гэрийнхээ сүүдэрт унтаж байсан. Д.У аниа гэрээ цэвэрлэж байсан. Тэгсэн чинь А ах гаднаас орж ирээд Д.У аниагийн үснээс нь зулгаагаад унагаад тэгээд хавирга руу нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч У.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багт байх хөдөө гэртээ хичээлээ тараад зуны амралтаараа очсон байсан. Хөдөө гэртээ байсан, өдрийг нь санахгүй байна. Манай аав Ч.А гэнэтхэн гаднаас орж ирээд ээж Д.У-н үснээс нь барьж аваад унагаад бөөр лүү нь өшиглөөд /баруун гараараа зүүн тохойны харалдаа хавирга руу /заав/ нүд рүү нь бас өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 406 дугаартай: “... Д.У-н биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн, баруун хөх, цээж баруун хэсэг, зүүн хөлийн гуя, баруун хөлийн өвдөг, шилбэ хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хохирогч Д.У-н Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан “... Шүүгдэгч Ч.А-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 94 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ч.А-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-40, 58-62 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.А-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Шинэ усны энгэр” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ч.А-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.У-н “... 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын Цахиурт 2 дугаар багийн “Шинэ усны энгэр” гэх газарт шүүгдэгч Ч.А-д зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-8/, хохирогч Д.У-н мөрдөн байцаалтанд гэрчээр “Шүүгдэгч Ч.А-д зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10/, гэрч Ч.М, Л.И нарын “... Шүүгдэгч Ч.А хохирогч Д.У-г зодсоныг Д.У-с сонссон талаар...” өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 19-20, 21-22/, Насанд хүрээгүй гэрч У.Э, У.Х нарын “... Шүүгдэгч Ч.А, хохирогч Д.У-г зодсоныг харсан талаар...” өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 27, 28/, шүүгдэгч Ч.А-н үйлдлийн улмаас хохирогч Д.У-д хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 406 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/ зэрэг болно.
Шүүгдэгч Банди Бошго овогт Ч.А-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Ч.А-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ч.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ч.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Ч.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: