Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 216

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц 

Шүүгдэгч: И.Д нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овгийн Иийн Дд холбогдох 1812005280271 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч:  А овгийн Иийн Д/РД:/  

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч И.Днь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг, Цагаан сүм гэх газарт иргэн Ц.Эын нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед: 

 

    Хохирогч Ц.Эын өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө гэртээ байж байсан чинь манай найз Э над руу утсаар яриад Дд байна, намайг гэрт хүргээд өгөөч, унаагүй болчихлоо гэж ярихаар нь би Днд очсон. Намайг очих үед Д, Э, Ү, С нар байсан. Э, Ү хоёр согтоод унтчихсан байсан. Би Дийн гэрт ороод хэсэг суугаад архи, айраг уугаад нэлээн согтсон байсан. Сүүлдээ Дбид хоёр яриан дээрээс болж маргалдаад барьцалдаж авсанаа санаж байгаа, цаашаа юу болсныг санахгүй байгаа юм. Би их согтоод тасарсан байсан. Намайг С Дийн урд талын айлд оруулаад унтуулсан байсан. Нэг сэрсэн чинь Санжаа гэх айлд унтаж байсан, босоод явах гэтэл ар нуруугаар нойтон оргиод өвдөөд байсан. Тэгээд би Дийн гэрт эргэж ороод Дэгчид нуруугаа үзүүлсэн чинь зүсэгдээд хавдсан байна гэж хэлсэн. Би тухайн үед Дд шархаа үзүүлээд чи намайг хутгалсан байна гэж хэлсэн чинь харин тийм байна, юу болсныг би санахгүй байна гэж хэлсэн. Би Д эгчээр шархаа боолгочихоод гэр рүүгээ харьсан. Дминий нурууны баруун хэсэгт бөөрны дээд талд нэг удаа хутгалсан байсан, юугаар хутгалсан талаар би мэдэхгүй байна. Днамайг хутгалсныг мэдэхгүй байгаа юм, тухайн үед хажууд байсан хүмүүс л намайг Дд хутгалуулсан гэж хэлсэн. Би Д маргалдаж байснаа муухан санаад байгаа юм, өөр зүйл огт санахгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Дбид хоёр ах дүүсийн хүүхдүүд учраас нэг нэгэндээ гомдох зүйл байхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуу/ 

    Гэрч О.Ун өгсөн: ... Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг, Цагаан сүм гэх газар 2018 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед намайг үнээгээ сааж байх үед Э хүрч ирсэн. Тухайн үед манай гэрт манай нөхөр Д, манай нутгийн Э, Ү, С гэх хүмүүс байсан. Тэр хүмүүс манайхыг хуримаа хийсэн гээд найранд ирсэн байсан. Би үнээгээ сааж дуусаад 12 цагийн үед гэртээ орсон чинь манайд ирсэн хүмүүс бүгд согтсон байсан. Тэгтэл Э гэх хүн манай нөхрийг би чамайг алгадчихъя гээд нүүр рүү нь алгадаад байсан. Тэгэхээр нь би тэр хүнийг та болиоч, ямар сонин хүн бэ гэсэн чинь, би дүүгээ алгадаж байна гээд байсан. Манай нөхөр Д юм ярихгүй байсан. Би сааль сүүгээ борлуулах гээд гэртээ орсон байсан чинь манайд ирсэн хүмүүс явах гээд гэрээс гарч байх шиг байсан. Тэгсэн хоорондоо хэрэлдээд, зодолдоод байх шиг байхаар нь би гэрээс гарч ирээд харсан чинь манай нөхөр Д, Э гэх хүнтэй барьцалдаад авчихсан байхаар нь би гүйж очоод Д-ийг салгаад холдуулсан чинь надад хүчрэгдэхгүй Этой зодолдох гээд дайраад байсан. Тухайн үед манайд ирсэн С, манай эгч Д бид гурав, тэр хоёрыг салгах гэж оролдсон. С гэх хүн Э салгаж аваад барьж байсан. Э их согтуу, хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Манай нөхөр миний хажууд байж байснаа гэр рүүгээ ороод хутга барьж гарч ирээд Э руу дайраад барьцалдаад авсан. С, манай эгч Д бид гурав тэр хоёрыг арай хийж салгаад С гэх хүн Э ыг салгаж аваад манай урд байдаг айл руу явсан. Би Д гэртээ орж унтуулсан. Тэгээд Э 3 цагийн дараа эрүүл болсон манай гэрт орж ирээд Д чи намайг хутгалсан байна гээд байхаар нь манай эгч Д Э ын нурууг нь үзсэн чинь нурууны баруун хэсэгт нь зүсэгдээд хавдсан, цус гарсан байсан. Должинжав эгч цусыг нь цэвэрлэж өгөөд боосон... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуу/  

Гэрч Ч.Дын өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн үед Дийн эхнэр У манайд гүйж орж ирээд Д, Э маргалдаад байна гэхээр нь би Д яваад ортол Д, Э ой маргалдаад зодолдох гээд байсан. Э, Д хоёр гэрээс гараад барьцалдаж аваад байсан. Тэр хоёрыг С салгаад байсан. Тэгтэл Д хажуу айл руу гүйж ороод хутга барьж гарч ирээд Эыг хутгалах гээд дайраад зууралдаад авсан чинь С очоод хутгыг нь булааж аваад ноцолдсон. Би ч гэсэн хамт очоод хутгыг нь булааж авсан. Д Э руу дайраад байсан. С Эыг салгаж аваад айлд оруулж унтуулсан. Д би эхнэртэй нь хамжиж байж гэрт нь оруулсан. Ямар зүйлээс болсон талаар мэдээгүй, Дхутга барьж гэрээс гүйж гарч ирээд Эн ар нуруу хэсэг рүү нь хутгалчих шиг болсон. Тухайн үед цус гарч мэдэгдээгүй юм. С бид хоёр тэр хоёрыг салгахын түүс байсан учраас өөр зүйл мэдээгүй. Э айлд унтаж байгаад эргэж ирэхдээ миний ар нуруу хэсэгт час час гээд өвдөөд байна, үзээд өгөөч гэхээр нь би үзсэн чинь нурууны баруун хэсэгт бөөрны дээд талд зүсэгдсэн, хавдсан цус гарсан байсан. Би тэрийг нь цэвэрлэж өгөөд явуулсан. Эт Дг цохиогүй. Дл хутга бариад дайраад байсан. Зодоон болох үед Ү, Э хоёр согтоод унтаад өгсөн байсан. Дорждэрэмийн барьсан байсан хутга хүрэн иштэй хутга байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуу/  

Гэрч Д.Сын өгсөн:...Эт, Дхоёр ах дүүс энэ тэр гээд юм ярьж байснаа маргалдаад барьцалдаж авсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг гэрээс гараад салгах гэсэн чинь Дхутга бариад Эыг хутгалах гээд байсан. Би тэр хоёрыг салгах гээд хүчрээгүй. Сүүлдээ Дийн эхнэр нь айлынхаа Д гэх эгчийг дуудаад Д эгч бид хоёр салгасан. Би Эыг салгаад хаяаных нь айлд оруулаад унтуулчихаад явсан. Ямар ч байсан Дхутга аваад Эыг хутгалах гээд дайраад байхаар нь би хутгыг нь булааж авсан. Хутгалсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би Эыг айлд оруулж унтуулахад цус гарсан, хутгалуулсан зүйл мэдэгдээгүй. Намайг явснаас хойш юу болсныг мэдэхгүй. Э, Дхоёр нэг нэгнийгээ цохиогүй. Хоорондоо барьцалдаж аваад байсан, өөр хүнтэй зодоон хийгээгүй. Зодоон болох үед Ү, Э хоёр согтоод унтаад өгсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дүгээр хуу/  

Гэрч Ж.Үгийн өгсөн:...Би найрлаад их согтсон байсан. Тэгээд унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь Эыг Дхутгалсан гээд хүмүүс яриад байсан. Намайг сэрэх үед Эт байхгүй, гэр рүүгээ явсан гэж байсан. Өөр зүйл мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дүгээр хуу/  

Гэрч А.Эын өгсөн:...Эт, Дийн гадаа мотоциклтой очоод зогсох үедээ Дийн хүүхдийг нь мотоцикльтой явж байгаад шүргэсэн гэсэн. Тэрнээс болоод хоорондоо маргалдаад Д, Эыг хутгалсан гэсэн. Би тухайн үед унтаж байсан болохоор юу болсныг мэдэхгүй байна. Эыг биед өөр гэмтэл байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуу/  

И.Дийн яллагдагчаар өгсөн: ...Би Эын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өглөө манай найранд ирсэн Э, С, Ү нар архи ууж байгаад Э нь гэр рүүгээ хүргүүлэх гээд Эыг дуудсан юм. Э манайд 10 цаг өнгөрч байхад ирсэн. Э манайд архи уугаад нэлээн удсан, сүүлдээ бүгд согтоод Э намайг “дүү” гээд тоглоод байгаа нь мэдэгдэхгүй сонин юм яриад миний хацар руу алгадаад байсан. Би тухайн үед нь юм ярилгүй дуугүй байгаад байсан. Манай гэрт Ү, Э хоёр согтоод унтаад өгсөн байсан. С Эт хоёр явах гээд манай гэрээс гарсан. Э гэрээс гарахдаа намайг дүү гээд даапаалаад байгаа нь мэдэгдэхгүй сонин зан гаргаад байсан. Би тухайн үед согтсон байсан учраас зарим зүйлийг нь санаад зарим зүйлийг нь санахгүй байгаа юм. Тэгээд би Эой маргалдаад зодолдсон. Э миний нүүр рүү гараараа 4-5 удаа цохисон. Би уурандаа гэр рүү гүйж ороод хутга барьж гарч ирээд Эын ар нуруу хэсэг рүү нэг удаа хутгалсан, намайг манай эхнэр, эгч хоёр салгаад гэрт оруулсан. Эыг С авч яваад унтуулсан байсан. Тэрнээс хойш 3 цагийн дараа Э эрүүл болоод манай гэрт эргэж ирээд надтай уулзаад чи намайг хутгалчихсан байна гээд нуруугаа үзүүлсэн. Э нурууны баруун хэсэгт бөөрний дээд талд зүсэгдсэн шарх байсан, тэр шархыг нь манай эхнэр эгч хоёр цэвэрлэж боож өгсөн. Э намайг өдөөд нүүр рүү алгадаад надад ахархаад байсан. Тэгээд би уурандаа хутгалсан. Э бид хоёрын хооронд өс хонзон өр авлага гэх зүйл байхгүй. Бид хоёр согтуу байсан учраас нэг нэгэндээ уурлаад зодолдсон байсан. Миний биед гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 дугаар хуу/ 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 479 дугаартай дүгнэлт: 

1.  Ц.Эын биед нурууны баруун доод хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 

3. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна.    

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуу/

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 5 хуу/

  Эд зүйл, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуу/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6 дугаар хуу/ 

И.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дугаар хуу/

Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36 дүгээр хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 43 дугаар хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 44-45 дугаар хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож,  нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч И.Д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч И.Днь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг, Цагаан сүм гэх газарт согтуугаар хохирогч Ц.Э маргалдан нуруун тус газар нь хутгалж, түүний биед нурууны баруун доод хэсэгт 1 см хэмжээтэй зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн  байна.    

 

Шүүгдэгч И.Днь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Э, гэрч О.У Ч.Д Д.С, Ж.Ү, А.Э нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 479 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь  гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.    

  Шүүгдэгч И.Днь хохирогч Ц.Эг хутгалсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нурууны баруун доод хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл учирсан байх бөгөөд энэ нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 479 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд  шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул И.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

  

Аймгийн Прокурорын газраас И.Дн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн үндэслэлтэй байна. 

 

Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 49-52 дугаар хуу/  гарын үсэг зуржээ.  

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч И.Днь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч И.Днь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тэнийлгэсэн үедээ 16 см урттай, хүрэн өнгийн модон бариултай, эвхдэг хутгыг шүүгдэгч нь хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.  

 

Хохирогч Ц.Э нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн, яллагдагчтай эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан  /хх-ийн 44, 49 дүгээр хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч А овгийн И Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Дг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан И.Днь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч И.Днь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч И.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тэнийлгэсэн үедээ 16 см урттай, хүрэн өнгийн модон бариултай, эвхдэг хутгыг устасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ