| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0206/Э |
| Дугаар | 212 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 212
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч: У.Анхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Галбадрах,
Шүүгдэгч: Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Д.Д-т холбогдох эрүүгийн 1826003620224 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймгийн ардын хэсгийн шүүхийн 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.6-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн Д.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар иргэн Н.Г-н зүүн гар луу чулуу шидсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өвөлжөөнөөс болж Н.Г-тай муудалцаад ийм зүйл болсон. Гэм буруугаа хүлээж байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Хохирогч Н.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн орчим Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн “*******” гэх газар хонио хариулаад сууж байсан чинь Д.Д мотоцикльтой над дээр ирсэн. Мэнд мэндээд миний хажууд суугаад чи манай дүү /Ч гэж дууддаг бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/-г өвөлжөөнөөсөө хөөсөн байна гээд уурлаад миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиод авсан. Би босоод ирсэн чинь намайг ална гээд чулуу шидээд байсан. Миний морь үргээд морьтойгоо ноцолдож байх үед шидсэн нэг чулуу нь миний зүүн гарын тохой хэсэгт оноод цус гараад тогтохгүй байсан. Д.Д би хутга авч ирээд чамайг ална гээд л давхиад явсан. Би гэртээ хариад гэрийнхэндээ хэлээд эмнэлэг дуудаж үзүүлээд хоёр оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/.
Гэрч Г.М мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед аав Н.Г хониноосоо ирэхдээ зүүн гарын тохой хэсгээс нь цус гарчихсан ороод ирсэн. Юу болсон талаар асуухад Д.Д нөгөө худалдаж авсан малын байрны буудлаас болоод намайг зодоод толгой руу 2-3 удаа цохиод чулуу шидээд нэг шидсэн чулуу нь миний гарын тохой хэсэгт оночихсон гэж байсан. Тэгээд цус нь тогтохгүй болохоор нь эмнэлэг дуудсан чинь ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Л.Л мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай нөхөр Н.Г хониноосоо ирэхдээ зүүн гарын тохой хэсгээс нь цус гарчихсан ороод ирсэн. Тэгэхээр нь яасан талаар асуухад Д.Д намайг чулуугаар цохиод хаячихлаа гэж байсан. Тэгээд гарын тохой хэсгийг нь даавуугаар боосон боловч цус нь тогтохгүй байхаар нь эмнэлэг дуудаад, цагдаад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би ээлжинд гарч байхад 4 дүгээр багаас дуудлагаар Н.Г ирсэн юм. Тэр үед Л эмч үзлэг хийж тохойных нь урагдсан хэсэгт 2 оёдол тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 512 дугаартай: “... Үзүүлэгч Н.Г-н биед зүүн гарын тохой хэсэгт шарх, цус хуралт, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 54 настай Н овогтой Г-н биед Хайрхандудаан сумын хэсгийн төлөөлөгч Цагдаагийн дэслэгч *******ийн шинжээч томилсон тогтоолын дагуу үзлэг хийж гэмтлийн зэрэг тогтоосон. Үзлэгээр: Н.Г-н зүүн гарын тохойн ар дунд хэсэгт 1,8x1.7см хэмжээтэй улаан хүрэн өнгийн шархтай, тус шарханд мэс заслын 2 ширхэг оёдолтой, тус шархыг тойрсон 11x10 см хэмжээтэй цус хуралттай зүүн гарын шууны гадна дунд хэсэгт 3x2.5 с 2.2х2.2см цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэх боломжтой. Үзүүлэгч Н.Г-н биед үүссэн зүүн гарын тохой, шууны гадна, дунд хэсэгт үүссэн гэмтлүүдийн байрлал шархны байдлаас үзэхэд цохигдох үед үүссэн байхыг үгүйсгэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар хураан аван тухай мөрдөгчийн санал /хх-ийн 16 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Д-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 56-58, 62-65, 81-83 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Д-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Д-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар иргэн Н.Г-н зүүн гар луу чулуу шидсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Д-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Г-н “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн орчим Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн “*******” гэх газар шүүгдэгч Д.Дт зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Г.М, Л.Л нарын “...Д.Д нөгөө худалдаж авсан малын байрны буудлаас болоод намайг зодоод толгой руу 2-3 удаа цохиод чулуу шидээд нэг шидсэн чулуу нь миний гарын тохой хэсэгт оночихсон гэж байсныг сонссон, шүүгдэгч Д.Д-н үйлдлийн улмаас хохирогч Н.Г-н гарнаас цус гарсаныг харсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25, 31/, гэрч Ч.Хэнмэдхэвийн “... хохирогч Н.Г-н гарт 2 оёдол тавьсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 30/, шүүгдэгч Д.Д-н үйлдлийн улмаас хохирогч Н.Г-н биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 512 дугаартай дүгнэлт /хх-ийн 34/, Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “... хохирогч Н.Г-н биед хөнгөн гэмтэл учирсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 39/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/, Эд мөрийн баримтаар хураан аван тухай мөрдөгчийн санал /хх-ийн 16/, Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт Д.Д-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажилгаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Д.Дт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д-д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 225000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй,
битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10х0.9 см хэмжээтэй бор өнгийн гурвалжин хэлбэртэй барзгар чулуу нэг ширхэгийг устгахыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч ******* овогт Д.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Д.Д-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Д.Д-д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10х0.9 см хэмжээтэй бор өнгийн гурвалжин хэлбэртэй барзгар чулуу нэг ширхэгийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.