Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 22/МА2023/00001

 

2023           02            09                                    222/МА2023/00001                   

“Ханан салхит” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, шүүгч З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

СБ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дүгээр сарын -ний өдрийн    дугаар шийдвэртэй,

“......” ХХК-ийн “Асфальт худалдах-худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт ........төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “......” ТӨХК-д холбогдох иргэний хэргийг тус компанийн захирал Б.Т-ийн давж заалдах гомдлоор 20 оны  дүгээр сарын -ний өдөр хүлээн авч, шүүгч С.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “........” ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, 

хариуцагч “.......” ТӨХК-ийн өмгөөлөгч Д.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “......” ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага:  “Асфальт худалдах-худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт ......төгрөг гаргуулах”-ыг хүссэн.

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл: “.......” ХХК нь “.......” ТӨХК-тай 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр асфальт худалдан авах гэрээг байгуулан 549.49 тонн асфальтыг нэгж үнэ 212578 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.  НӨАТ 11.680.948,52 төгрөг ороод нийт гэрээний үнэ 128.490.433,74 төгрөг болсон. Мөн гэрээний зүйл болох асфальтыг өөрөө буулгагч машинаар 25 удаагийн рейс хийж, зөөвөрлөн ажлын талбайд хүргэсэн шатахууны зардалд 3.588.680 төгрөг, ачааны машины түрээс 11.100.000 төгрөг, цацлаганы үнэ 1.271.522 төгрөг тус тус нийт 15.930.202 төгрөгийг нэхэмжилнэ. Хариуцагч нь “2020 оны санхүүжилт хойшилсон, орж ирэнгүүт төлнө” гэх тайлбартайгаар 2021 оны 6 сар хүргэсэн бөгөөд тухайн үеийн удирдлага солигдсон, шинэ удирдлага төлөх боломжгүй гэж  өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна. Талууд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлж, “......” ТӨХК нь манайд 71.344.969,74 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Иймд “......” ТӨХК-иас Асфальт худалдах-худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 71.344.969 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч “.......” ТӨХК-ийн тайлбарын агуулга:

2.а.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.б. “......” ТӨХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “.......” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “.........” ТӨХК нь 2020 оны 10 дугаар сард ......... сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах 60 айл, Ногоон хотхон, Музей чиглэлийн газарт замын ажил гүйцэтгэсэн бөгөөд тухайн замын чанар, стандарттай холбоотой асуудлаар захиалагч талаас гомдол ирүүлдэг тул замын чанар, орц, нормд хяналт хийлгэхээр мэргэжлийн байгууллагад хандаад байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх” гэж заасан. “.......” ХХК-ийн нэхэмжлэлдээ дурдаад буй “........” ТӨХК-д нийлүүлсэн гэх асфальт нь Монгол Улсын холбогдох стандартад нийцсэн эсэх, нэхэмжлэлд дурдсан тоо хэмжээнд хүрч байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагаар шалгалт хийлгэхээр ажиллаж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “.........” ТӨХК-иас Асфальт худалдах-худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт ........төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “........” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ....... төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид ...... төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч “......” ТӨХК-ийн захирал Б.Т давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д “Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж зааснаар талуудын хооронд .....тонн асфальт худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна” гэж дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг болно. Гэтэл анхан шатны шүүхээс нийт хэдэн тонн асфальт худалдан авсан эсэхийг дүгнэхдээ эргэлзээтэй баримтууд болох зарлагын гэх баримтууд, С.Ш-ын мэдүүлгийг дурдсан байна. “.......” ТӨХК нь анхнаасаа тоо хэмжээ, чанар дээр маргасан бөгөөд анхан шатны шүүх тоо, хэмжээг тогтоох шаардлагагүй гэж үзсэн атлаа 1040 тонн асфальт худалдан авсан мэтээр дүгнэн шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

5.Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “.......” ХХК нь “........” ТӨК-д ...... тонн асфальт нийлүүлсэн мөнгөө авъя гэж шаардлагаа тодорхойлоод, үндэслэл дээрээ 2019 оны 6 сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 2020 оны 10 сарын 09-ны өдрөөс 11 сарын 08-ны өдрийн хооронд нийт 25 удаагийн үйлдлээр зөөсөн гэсэн нэгтгэл гаргаж өгсөн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Гэрээнд заасан үнийн дүнгийн дагуу нэхэмжлэлийг “......” ХХК өгч, “.........” ТӨХК нь гурван удаагийн үйлдлээр буюу 70.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг, 15.000.000 төгрөгийг төлсөн. Нийт 105.000.000 төгрөг төлсөн байгаа. Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээ хийсэн гэж дүгнэсэн. Худалдах-худалдан авах гэрээнд нийт 490 тонн асфальт нийлүүлнэ гэж заасан. Анхан шатын шүүхээс 490 тонн асфальтын мөнгийг төлсөн байна. Нэмж 549 тонн асфальтын мөнгийг төл гэсэн шийдвэр гаргаж байгаа нь “Талын зам” ТӨК-ийг 1040 тонн асфальт худалдан авсан юм шиг харагдуулж байна. Хариуцагчийн зүгээс Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал байхаар заасан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ” гэж заасан байгаа. Анхан шатны шүүхээс Ш-ын гарын үсэгтэй тооцоо нийлсэн актыг шууд хүчин төгөлдөр юм байна гэж дүгнээд байгаа. Ш нь “.......” ТӨХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байсан. Ш..... гэж хүний хувийн байдлыг тогтоох зорилгоор СБ аймгийн Аудитын дүгнэлтийг гаргаж өгсөн. Нягтлан хүн ямар ч бараа, материал  худалдан аваагүй байж авсан гэж мөнгө гаргаж авсан байдаг. Тэгэхээр Ш гэж хүний ийм үйлдлүүдийн нэг нь яваад байж магадгүй гэсэн хардлага, эргэлзээ төрж байгаа. Гэрчээр Ш мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол нотлох баримтын шаардлага хангагдахгүй, нотолгооны ач холбогдлыг алддаг. “......” ТӨХК нь 490 тонн асфальт нь тоо хэмжээндээ хүрэхгүй байгаа шүү гэдэг агуулгаар маргадаг. Анхан шүүх дээр миний бие шинжээч томилуулъя, энэ замыг захиалагч нь хүлээж авахгүй байна. Хүлээж авахгүй байгаа шалтгаан нь нимгэн асфальт тавьсан учир тоо хэмжээндээ хүрэхгүй байна гээд тавьсан замыг өрөмдөөд зургийг нь дарахад 2 см гаруй байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э: Асфальтыг  25 удаагийн үйлдлээр 6-7 жолооч ээлжлэн зөөсөн учир явсан жолоочийн гарын үсэг давтагдах тул зарлагын баримтыг хуурамчаар үйлдэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 40.3 дахь хэсэгт “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан. Нэхэмжлэгч 549 тонн асфальтын үлдэгдэл төлбөрийг авъя гэсэн байгаа. Анх асфальт хүлээн авахдаа зам тавьж байгаа байгууллага чанар, тоо хэмжээ дутуу байна гэдэг ойлголтыг өгөөгүй. Иргэний хуулийн 254.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй” гэж заасан байгаа. Тухайн үед авсан нь үнэн, төлнө гэж явж байгаад одоо маргаж байна. Зарлагын баримтаар бүгд гарсан байгаа. Гэрч Шинэбаярт хууль сануулаад мэдүүлэг авсан. Шинэбаяр нь хэрэг хариуцах чадвартай, эрх, үүргээ мэдэж байгаа эрх зүйн чадамжтай хүн гэж үзэж байна. Гэрээг хүлээн зөвшөөрч байгаа гэж байна. Гэрээнд асфальтыг хүлээн авахдаа тоо, хэмжээ, чанарыг сайтар шалгаж гарын үсэг зурж авах, худалдан авсан асфальтыг шалгах, ашиглах явцад илэрсэн доголдлыг өөрсдөө мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Урьдаас 2 байгууллага майл хаягаар тооцоо нийлдэг байсан талаар нотлогдсон байгаа. Одоогийн нягтлантай тооцоо нийлсэн байгаа. Мөн майл хаягт үзлэг хийлгэсэн байгаа.  Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “......” ТӨХК-ийн захирал Б.Т-ийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

            8.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын эрхийг хангаж, мэтгэлцүүлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

9.Нэхэмжлэгч “.......” ХХК “Асфальт худалдах-худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт ....... төгрөг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч “......” ТӨХК нь “нэхэмжлэгчийн нийлүүлсэн асфальт нь Монгол Улсын стандартад нийцсэн эсэх, нэхэмжлэлд дурдсан тоо хэмжээнд хүрч байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагаар шалгалт хийлгэхээр ажиллаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

10.Зохигчид 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Асфальт худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр “......” ХХК нь 490,53 тонн асфальт бэлтгэн нийлүүлэх, “.....” ТӨХК нь 1 тонн тус бүрийг 212578 төгрөгөөр үнэлж, НӨАТ нэмж тооцон гэрээний үнийг бүтээгдэхүүн нийлүүлж дууссаны дараа худалдагчийн данс руу шилжүүлэхээр тохиролцжээ. / хх 5-7/

11.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй юм.

12.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч буюу “Ханан салхит” ХХК нь биет байдлын доголдолгүй 490,53 тонн асфальт бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч “Талын зам” ТӨХК нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан асфальтаа хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ.

13.Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, гэрч С.Ш-ын мэдүүлэг, “......” ТӨХК болон “.......” ХХК-ийн хоорондын тооцоо, “........” ТӨХК-д борлуулсан асфальтын тооцоо, 25 ширхэг зарлагын баримт, нэхэмжлэх зэрэг нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “.......” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 25 удаагийн тээвэрлэлтээр нийт 549.49 тонн асфальтыг хариуцагч “.......” ТӨХК-д бэлтгэн нийлүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх 8-18, 28, 130-132/

            14.Хариуцагч “........” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У  “......” ХХК-ийн нийлүүлсэн асфальтын чанар стандартад нийцээгүй, нэхэмжлэлд дурдсан тоо хэмжээнд хүрээгүй” гэж татгалзлынхаа үндэслэлийг тодорхойлдог боловч эрх бүхий байгууллагын шалгалтын дүн, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. /хх 28, /

            15.Нөгөө талаас талуудын хооронд байгуулсан “асфальт худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний 3.2-т “бүтээгдэхүүн /Асфальт/-ийг хүлээж авахдаа чанар болон бусад зүйлийг сайтар шалган гарын үсэг зурж авах” гэж, 3.3-д  “худалдан авсан бүтээгдэхүүнийг шалгах болон ашиглах явцад илэрсэн доголдлыг худалдагчид мэдэгдэнэ.” гэж тус тус заасан. Гэрээнд ийнхүү заасны дагуу “......” ТӨХК нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн асфальт чанарын шаардлага хангахгүй байгаа талаар “.......” ХХК-д мэдэгдээгүй, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан 6 сарын дотор гомдлын шаардлага гаргаагүй, энэ талаарх хариуцагчийн татгалзлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэв. /хх 5-8/

            16. Мөн Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийн биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”, энэ зүйлийн 251.2 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус зааснаар “.......” ХХК-ийн нийлүүлсэн асфальтыг гэрээнд заасан чанарын шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

            17.Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г нь “Ногоон хотхон хорооллоос Музей чиглэлийн 380 метр авто замын ажилд хэдэн тонн асфальт хэрэглэсэн, уг асфальт нь чанарын шаардлага хангасан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах” хүсэлт гаргажээ. /хх 73/ СБ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 628 дугаар захирамжаар уг хүсэлтийг хангахгүй орхисон байх ба тэрээр уг захирамжид гомдол гаргаагүй, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх татгалзлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм. /хх 78-79/

            18. “.....” ХХК, “......” ТӨХК-ийн нягтлан бодогч нар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлж, “.....” ТӨХК нь 71.344.969,74 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсныг баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан “......” ТӨХК болон “.......” ХХК-ийн хоорондын тооцоо, “.......” ТӨХК-д борлуулсан асфальтын тооцоо, Зарлагын 25 ширхэг баримт, “.......” ТӨХК-ийн 71344969,74 төгрөгийн үлдэгдлийн баталгаа, “......” ХХК-ийн нэхэмжлэх, гэрч С.Ш-ын “тооцоо нийлсний дагуу “.....” ХХК-д 71344969 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан нь үнэн. Тооцоо нийлсэн актад би  гарын үсэг зурсан. Санхүүгийн тамга нь мөн байна. ТӨХК-иуд өр төлбөртэй бол тендерт оролцох боломжгүй байдаг тул дарга нартайгаа ярилцаж байгаад 2020 оны тайланд тусгаагүй, 2021 оны хагас жилийн тайланд тусгасан.” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /хх 9-18, 122-121, 130-132/

            Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5, 20.2.6-д  тус тус зааснаар ерөнхий нягтлан бодогч нь “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах”, “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” үүрэгтэй байх ба “.......” компанийн нягтлан бодогч С.Ш-ын гарын үсэг зурж, санхүүгийн тамга дарж баталгаажуулсан үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн баримт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцнэ.  

            Иймд ““.......” компани нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 08-ны хооронд худалдан авсан 549,49 тонн асфальтны үнэ 128.490.433,74 төгрөг, асфальт зөөсөн машины нийт 23 өдрийн түрээсийн төлбөр 11.100.000 төгрөг, шатахууны үнэ 3.558.680 төгрөг, 700 кг цацлагын битум 1271522,  нийт 144.420.636 төгрөгөөс нийт 73.075.666 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөр болох 71.344.969,74 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна” гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй  гэж үзлээ.

19. Хариуцагч “.......” ТӨХК нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 70000000  төгрөгийг “халуун асфальтын төлбөр төлөв” гэх утгаар, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20000000 төгрөгийг “ТЭМ-ийн өглөг төлөв” гэх утгаар, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 15000000 төгрөгийг “ТЭМ-ийн өглөг төлөв” гэх утгаар тус тус, нийт 105000000 төгрөгийг “.......” ХХК-ийн Хаан банкны 5129056688 тоот дансанд шилжүүлсэн нь хариуцагчийн гаргаж өгсөн 104275886,34 төгрөгийн нэхэмжлэх, мөнгөн шилжүүлгийн болон “ерөнхий журнал” зэрэг баримтуудаар тогтоогдож байх боловч эдгээр төлбөрүүдийг 2020 оны 10, 11 дүгээр сард “.......” ХХК-иас асфальт бэлтгэн нийлүүлэхээс өмнө шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 549.49 тонн асфальтын үнэ болон бусад төлбөрийг төлсөн гэж үзэх боломжгүй, үүнийг нотлох өөр баримт хэрэгт авагдаагүй байна. /хх 153-157/

20.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг бүрэн нотолсон байхад хариуцагч татгалзлалынхаа үндэслэлийг баримтаар нотолж чадаагүй байна.

21. Анхан шатны шүүхийн шийдвэрт “........ТӨХК-ийг ....... ХХК-аас 1040 тонн асфальт худалдан авсан” гэж дүгнээгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч тайлбартаа: “Нийт 490 тонн асфальт худалдаж авсан юм уу, 549 тонн асфальт авсан уу, эсхүл нийт 1040 тонн асфальт худалдан авсан уу гэдэг нь тодорхойгүй болсон” гэж хэлснийг дурдаж бичсэн байх ба нэхэмжлэгч нийт 549,49 тонн асфальт нийлүүлсний төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилсэн тул давж заалдах гомдолд дурдсан энэ үндэслэлийг хүлээн аваагүй болно. /хх 28/

22.Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “.......” ТӨХК-иас Асфальт худалдах-худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 71334969 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...... ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэв.

23.Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 514675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч “..........” ТӨХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, СБ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дүгээр сарын -ний өдрийн ....дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “......." ТӨХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                          О.БААТАРСҮХ

                                                                                З.ЭНХЦЭЦЭГ