| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2016/0861/З |
| Дугаар | 54 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 54
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би иргэн Х.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эын нэхэмжлэлтэй, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Х.З, хариуцагч Үндэсний статистикийн хорооны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.З, хариуцагч Үндэсний статистикийн хорооны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарын хороонд байгуулсан эвлэрэлийн гэрээндээ: ”.....Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Х.Зын нэхэмжлэлтэй Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Х.З хариуцагч Үндэсний статистикийн хорооны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар харилцан тохиролцож доор дурдсан нөхцөлтэйгээр эвлэрлийн гэрээ байгуулав.
Нэхэмжлэгч Х.Зын гаргасан ажлаас халагдсаны тэтгэмж 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг /нэг сарын үндсэн цалин 663.720 нийт 3.982.320/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор гаргуулах саналыг хариуцагч Үндэсний статистикийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б би дэмжиж, хүлээн зөвшөөрч энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.
Нэхэмжлэгч Х.З нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй байх үүрэг хүлээж байгаа болно.
Иймд нэхэмжлэгч Х.Зын хариуцагч Үндэсний статистикийн хорооны
даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б бид нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Х.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эын нэхэмжлэлтэй, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Х.З, хариуцагч Үндэсний статистикийн хорооны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар нь харилцан тохиролцож, эвлэрснээ баталгаажуулан, Эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулж, шүүхэд ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “...Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаан дуусгавар болгож болно” 68 дугаар зүйлийн 68.2-д “...Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” 68 дугаар зүйлийн 68.4-д “...Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Х.З нь “...Үндэсний статистикийн хороонд ажилд эгүүлэн тогтоосон захиргааны акт гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч Үндэсний статистикийн хорооны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бтой эвлэрлийн гэрээ байгуулсантай холбогдуулан нэхэмжлэгч Х.З нь эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлсэн байх тул “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 ны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болон нэхэмжлэгч, хариуцагч Үндэсний статистикийн хороотой байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч Х.Зад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4-д тус тус заасныг баримтлан иргэн Х.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эын гаргасан “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 ны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, “Үндэсний статистикийн хороонд ажилд эгүүлэн тогтоосон захиргааны акт гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ байгуулсныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН