Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 221

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бямбасүрэн,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Хохирогч Э.Ц,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Алдар,

Шүүгдэгч Г.С, Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* хороо овогт Г.С, ******* овогт Б. Т нарт холбогдох 1826003650222 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* хороо овогт Г.С

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Б.Т

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С, Б.Т нар нь бүлэглэн  2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 00 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” баарны орчим хохирогч Э.Ц-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалв.

Шүүгдэгч Г.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* баарнаас гараад явж байсан. Гэтэл хохирогч мөн  танихгүй хоёр залуу хоёр охиныг хоргоогоод зогсож байсан. Тэгэхээр нь бид нар очоод яагаад байгаа юм? гэхэд өмнөөс хэрүүл гуйгаад байсан. Тэгсэн нөгөө 2 охины нэг нь бид хэдийг дагаж яваад таксинд суучихая гэсэн. Тэгээд явж байтал араас нөгөө залуучууд ирээд хэрүүл өдөж маргалдаад бид хоорондоо зодолдсон. Хохирогчтой харилцан зодоон хийсэн. Хохирогчийг 2 удаа цохисон. Тцохисон талаар би хараагүй. Цагдаад дуудлага өгсөн гэхээр нь бид нар зугтаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... ******* баарнаас гараад явж байтал Ц хоёр найзтайгаа хоёр танихгүй охидыг хүчээр машиндаа суулгаад авч явах гээд байсан. Тэгээд бид нар очиж боль гэж хэлсэн чинь өмнөөс хэрүүл гуйгаад маргалдсан. Бид нар нөгөө охидуудыг нь салгаад нөгөө охидууд нь бид нарыг дагаж явж байгаад таксинд суучихая гэсэн. Тэгээд бид нар явж байтал араас нэг шар залуу ирээд хэрүүл гуйгаад байсан. Тэгсэн манай ******* гээд залууг цохиод авахаар нь би нэг удаа цохисон. Тэгээд цагдаа дуудлаа гэхээр нь бид нар яваад өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Э.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...2018 оны 08 дугаар сарын 07-ны орой ******* баарнаас дөрвүүлээ гарч ирсэн. Би нойл орчихоод гаръя та хэд гарч бай гээд би нойл орсон. Тэгээд гарч ирэхэд С, Ш-тай маргалдаад зогсож байсан. Ш хамт явсан хоёр охиныгоо дахиж юм ууя гэсэн юм байна лээ. Би баарнаас гарч ирээд такси дуудах уу? гэсэн чинь Ш машинаа эргүүлээдэх дээ гэсэн. Тэгээд машинаа эргүүлээд өгсөн чинь Ш машин жолоодно  гээд нөгөө хоёр охиныг суучих гээд байсан. Тэгсэн нэг охин нь буугаад яваад өгсөн. Ш, З 2 араас нь явсан. Би явлаа гэж хэлэх гээд очсон чинь С намайг цохисон. Би зөрүүлж цааш нь түлхсэн. Эргээд хартал нэг танихгүй залуу намайг дэгээдээд нэг удаа цохисон.  Би мөр дээрээс нь барьж аваад түлхсэн. Тнамайг цохисон. Тэгээд би цагдаа дуудна гэсэн чинь тэд нар зугтаагаад явсан. Би аав, ээжийгээ дуудсан. Маргааш өглөө нь эмнэлэгт очиж үзүүлэх гэсэн номер дууссан байсан.  томографийн зураг авахуулахад шанааны яс цөмөрсөн, хугарсан байна гэсэн. Тэгээд 2018 оны  08 дугаар сарын 13-нд эмнэлэгт хэвтсэн. С, Т нар тохиръё гэсэн. Тэгэхээр нь би эмчилгээний зардлыг төл тэгээд тохиръё гэсэн. Эмнэлгээс гараад нотариатын үүдэнд очсон чинь худлаа дүгнэлт гаргуулж, их мөнгө нэхээд гээд юм яриад байхаар нь би шууд шүүх, цагдаагаараа явсан нь дээр юм байна гээд тохиролцоогүй. Эмч нарт хахууль өгч худлаа дүгнэлт гаргасан энэ тэр гээд элдвээр хэлээд байсан. Би их гомдолтой байгаа. Ам том ангайж болохгүй байгаа. Толгой, нуруу байнга өвддөг. Одоо томографийн зураг авахуулах гэтэл хадаастай учир зураг авч болохгүй гэсэн. Одоогоороо эмчилгээтэй байгаа. Нугас руу хатгах, толгой эргэх зэрэг хүндрэлтэй зүйлс их байгаа. Одоо 3 сард хадаасаа авахуулж, томографийн зургаа авахуул гэсэн. Эд нар надаас уучлалт гуйгаагүй, нэг удаа ч гэсэн яаж байна гэж ирж уулзаагүй. Маш их гомдолтой байгаа. Хохирол 1.800.000 төгрөг өгнө гэж надтай ирж уулзаагүй. Шүүхээр шийдүүлнэ л гэж хэлсэн. Их гомдолтой байна. Эмчилгээний зардалд 1.974.790 төгрөг нэхэмжилнэ. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.

Хохирогч Э.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн:  “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “*******” баарнаас 00 цаг 20 минутын орчим би, З, Ш, Ш-н найз гэх залуу, З-н найз З нартай хамт гарсан. ...Г.С нь Ш руу дайрах гээд байхаар нь Ш-тай хамт явсан залуу

С-г хорьсон. Би тэгэхээр нь тэд нарын араас очтол С гараараа
хүрээд ир гээд дохиод байхаар нь С дээр очтол миний баруун талын
шанаа хэсэгт 3-4 удаа гараараа цохисон. Би Г.С-г зөрүүлээд цээж рүү
гараараа түлхсэн. С, бид хоёрыг салгах гээд С-тай хамт явсан
хүмүүс дундуур ороод салгасан. Би баруун тийш эргээд явах гэтэл намайг
С баруун талын шанаа хэсэгт нэг удаа цохисон. Хар куртиктэй залуу
нь намайг 2 удаа хөлөөрөө дэгээдэх гэсэн боловч би газар унаагүй. Би
Э гэх залууг цааш нь гараараа түлхсэн. Би тэд нараас салаад баруун
тийшээ явж байхад миний араас Тирээд миний баруун талын шанаа
хэсэгт гараараа 2 удаа хүчтэй цохьсон. Тэгсэн миний баруун талын шанаа гал
бутраад явсан. Нүдээ аниад газар суусан. Би тэд нарт цагдаа дуудлаа гэсэн чинь
тэд нар “*******”-аас зүүн тийш засмал замаар зугтаагаад гүйгээд явсан...” гэсэн
мэдүүлэг. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 00 цаг 30 минутын үед “*******” баарны үүдэнд намайг хүн зодчихлоо хүрээд ир гэхээр нь би нөхөр, охинтойгоо гурвуулаа очсон. Манай хүүгийн баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан. Хамт явсан найзаас хэн манай хүүг зодсон гэж асуухад 2 залуу танай хүүг зодчихоод яваад өгсөн гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 08 ны өдөр хүү Э.Ц-г аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт үзүүлэх гэхэд номер дууссан байсан. Тэр өдрөө зодсон хүмүүсийг хайгаад орой олсон. Г.С, Б.Т гэдэг хүмүүс байсан. 2018 оны 08 дугаар сарын 09-нд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд томографийн зураг авахуулахад баруун талын хацрын яс нь цөмөрсөн, хугаралттай байна гэж хариу гарсан. Эмчилгээний мөнгө нь 1250000 төгрөг болно гэж эмч Б хэлсэн. Зодсон хүмүүст нь хэлсэн боловч эмчилгээний мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Амралтын өдөр болоод өнөөдөр цагдаад өргөдөл гаргасан. Манай хүү Э.Ц өнөөдөр аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрүү, нүүрний тасагт хэвтсэн. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хагалгаанд орно гэсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Э.Ц-г үзэхэд нүүрний төрх алдагдсан баруун талын шанаан дотор яс хавтгайрсан, толгой өвдөх, хамар битүүрэх гэсэн зовиуртай орж ирсэн. Шаардлагатай шинжилгээг хийж томографийн зураг авахуулахад Ц-н баруун талд шанаа хоншоор завсарлан зөрүүтэй хугаралттай байсан. Шаардлагатай шинжилгээг бүрдүүлж эрүү нүүрний мэс заслын тасагт  Э.Ц-г 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хэвтүүлж, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ерөнхий мэдээ алдуулалтын дор шанаа болон хоншоор ясан жижиг хэмхэрхийг авах мэс ажил хийгдсэн. Мэс заслаар ухархайн гадна ирмэг, болон шанаа ясны бие хэсэгт тус бүр нэг, нэг ширхэг жижиг ялтас шрүпийн тусламжтайгаар хадаж эвлүүлэх мэс засал хийгдсэн. Хагалгааны дараа эмийн эмчилгээ боолт үргэлжилэн хийгдэж, эмчилгээний үр дүнд биеийн байдал сайжирч шарх анхдагчаар эдгэрч 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Э.Ц эмчилгээнээс гарсан. Э.Ц-д давтан томографийн зургийг авахуулхад хоншоор шанаа ясны зургийг авахад хугаралтын зөрүү арилсан байгаа. Амбулаторын хяналтанд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ж, С хоёр, өндөр шар залуутай уулзаад зогсож байхад машин унаж яваад байсан согтуу залуу /Ц гэх/ Стай юм яриад байсан. Тэгсэн машин унаад байсан залуу

С-тай барилцаад авсан. Г.С тэр залуугийн зүүн гараараа баруун шанаа хэсэгт эхлээд нэг удаа цохисон. Тэгсэн нөгөө залуу нь Г.Сыг баруун гараараа шанаа хэсэгт 2 удаа цохисон. Тэр хоёрыг салгах гээд би, найз охин *******, өндөр шар залуутай гурвуулаа очих хооронд Г.С машин унаж яваад байсан залууг зөрүүлээд баруун шанаа хэсэгт 2 удаа зүүн гараараа цохисон. Тэгсэн машин унаж явж байсан залуугийн малгай нь газар унасан.  Би машин унаж байсан залуу дээр очоод одоо боль гээд цээж рүү нь зөөлхөн түлхчихээд эргэж хараад явж айхад машин унаж явж байсан залуу /Ц/ миний толгойны ард дагз хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгсэн орилоод байсан хүүхний нөгөөдөх хүүхэн нь намайг тэвэрч аваад хашааны буланг байлгаад зодоон хийгээд хэрэггүй шүү гээд байсан. Тэгээд бид нар 5-уулаа гэр, гэрлүүгээ явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Гэрч С.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ж, С хоёр, өндөр шар залуутай уулзаад зогсож байхад машин унаж яваад байсан согтуу залуу /Ц гэх/ Стай юм яриад байсан. Тэгсэн машин унаад байсан залуу С-тай барилцаад авсан. С тэр залууг зүүн гараараа баруун шанаа хэсэгт эхлээд нэг удаа цохисон. Тэгсэн нөгөө залуу нь С-г баруун гараар зүүн шанаа хэсэгт 2 удаа цохисон. Тэр хоёрыг салгах гээд би, манай найз залуу Э, нөгөө талаас өндөр шар залуутай гурвуулаа очих хооронд С машин унаж яваад байсан залууг зөрүүлээд баруун шанаа хэсэгт 2 удаа зүүн гараараа цохисон. Тэгсэн машин унаж явж байсан залуугийн малгай нь газар унасан. Би машин унаж байсан залуу дээр очоод одоо боль гээд цээж рүү нь зөөлхөн түлхчихээд эргэж хараад явж байхад машин унаж явж байсан залуу /Ц/ Э-н толгойны ард дагз хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгсэн орилоод байсан хүүхний нөгөө хүүхэн нь Э-г тэвэрч аваад хашааны буланд байлгаад байсан. Би тэд нарыг салгаад бид нар 5-уулаа гэр, гэрлүүгээ явцгаасан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч Н.З-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би ажлынхаа байрладаг газар амарч байхад зүс таних З гэдэг эмэгтэй миний утас руу залгаад такси явуулчий найзтайгаа байна гэхээр таксинд суугаад ******* бааранд очсон бааранд танихгүй залуу, З нар караокед сууж байсан. Намайг очиход тэд нар нэлээд халамцуу болчихсон байсан. ... Баар хаах болоод баарнаас гарсан. Баарны үүднээс З-тай хамт явсан 3 залуугийн 2 залуу нь үргэлжлүүлээд манай найзынд очоод архи ууя бид нар маргааш ажил дээр чинь хүргээд өгчихнө гэсэн. Би үгүй маргааш эрт ажилтай, явахгүй гэсэн. Тэр залуучуудыг согтуу байсан тул чи согтуу байж машин бариад яахав гэхэд надтай ярьж зогсож байсан залуу намайг хүргээд өгнө гээд машинд хүчээр суулгасан. Би тэр машинд суулгасан залуутай маргалдаж байгаад машинаас буусан. Тэгсэн 1 эмэгтэй, 3 залуу хүрч ирээд “хүн машинд суухгүй гээд байхад машинд суугах гэлээ” гэсэн чинь З-тэй явсан залуучууд тэр ирсэн залуучуудтай маргалдаад эхэлсэн. Хэн нь хэнийгээ яаж цохиж зодсон мэдэхгүй байна. Нэг мэдсэн намайг өмөөрч байсан залуучууд ******* баарны зүүн тал руу гүйгээд явсан. З-тэй явж байсан нэг залуу нь хүнд зодуулчихсан гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Гэрч Б.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Бид нар “*******”-гийн зүг явж байтал машин руу 3 залуугийн 2 залуу нь эмэгтэйг нь хүчээр чирч байгаад машиндаа суулгаад нөгөө охиныг суулгах гэж байхад би, Т, С нар түрүүлж очоод “охидууд чинь явахгүй гээд байна ш дээ хүнийг машинд хүчээр суулгаж болж байгаа юм уу” гэхэд машин барьж байсан залуу Сд хандаж” чамд хамаагүй” гээд хараалын үг хэлээд байсан. ...С тэр хоёр залуутай явж байсан охидуудаас болж маргалдаад хоорондоо барилцаад авсан. Стай маргалдаж байсан 2 залуугийн  нэгийг нь би аваад явсан. С нөгөө залуутай маргалдаад байсан. Би тэр залуутай  яриад зогсож байхад Тхүрч ирээд нэг залуу нь С-г цохьчихоор нь Ттэр залууг эргүүлээд цохисон. Би тэр зодуулсан залууг харахад “*******”-ийн урд талын модны урд замын боржуур дээр сууж байсан. С, Т нар явцгаая гэсэн чинь зодуулсан залуу цагдаад дуудлага өгсөн гэхээр нь бид нар цагдаа ирэхээс өмнө гэр лүүгээ явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 68 дугаартай: “... Үзүүлэгч Э.Ц-н биед тархи доргилт, баруун хоншоор ясны хөндийн өмнөд хана, гадна хана, дээд хана /баруун нүдний ухархайн доод/ зөрсөн хугаралай, 16, 17-р шүднүүдийн түвшинд хоншоор ясны түүшин хэсгийн хугарал. Хацар яс-суурь яс их далавчтай нийлэх заадал хэсгийн зөрсөн хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун шанаа баруун доод эрүү, хүзүү хоолойн баруун хажуу хэсэгт цус хуралт, баруун дээд зовхины гадна хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Биед зүүн хөмсөг, баруун гарын 4-р хуруу хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журсын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 25 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Хохирогч Э.Цийн 5055 дугаартай өвчний түүх /хх-ийн 103-123 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Т, Г.С нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 107-108, 141-147, 149-153 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Т-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.С-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Т-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.С-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.С, Б.Тнар нь бүлэглэж 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 00 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” баарны орчим хохирогч Э.Ц-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Г.С, Б.Т нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С, Б.Т нарт зодуулж биедээ хүндэвтэр гэмтэл авсан талаар өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Ц-н “... шүүгдэгч Г.С, Б.Т нарт зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31/, Гэрч *******гийн “... 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 00 цаг 30 минутын үед “*******” баарны үүдэнд хохирогч Э.Ц-ийг шүүгдэгч Г.С, Б.Т нар зодсон талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 36-37/, гэрч  Д.Б-н “... Шаардлагатай шинжилгээг хийж томографийн зураг авахуулахад Ц-н баруун талд шанаа хоншоор завсарлан зөрүүтэй хугаралттай байсан. Шаардлагатай шинжилгээг бүрдүүлж эрүү нүүрний мэс заслын тасаг Э.Ц-г 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хэвтүүлж, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ерөнхий мэдээ алдуулалтын дор шанаа болон хоншоор ясан жижиг хэмхэрхийг авах мэс ажил хийгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/, Гэрч Б.Э, С.Д нарын “...хохирогч Э.Ц, шүүгдэгч Г.С хоёрыг  зодолдсон талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48, 49-50/, Гэрч Н.З-н “...Би үгүй маргааш эрт ажилтай, явахгүй гэсэн. Тэр залуучуудыг согтуу байсан тул чи согтуу байж машин бариад яахав гэхэд надтай ярьж зогсож байсан залуу намайг хүргээд өгнө гээд машинд хүчээр суулгасан. Би тэр машинд суулгасан залуутай маргалдаж байгаад машинаас буусан. Тэгсэн 1 эмэгтэй, 3 залуу хүрч ирээд хүн машинд суухгүй гээд байхад машинд суугах гэлээ гэсэн чинь Зтэй явсан залуучууд тэр ирсэн залуучуудтай маргалдаад эхэлсэн. Хэн нь хэнийгээ яаж цохиж зодсон мэдэхгүй байна. Нэг мэдсэн намайг өмөөрч байсан залуучууд ******* баарны зүүн тал руу гүйгээд явсан. Зтэй явж байсан нэг залуу нь хүнд зодуулчихсан гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/, гэрч *******ын “...Г.С тэр хоёр залуутай явж байсан охидуудаас болж маргалдаад хоорондоо барилцаад авсан. ...Би тэр залуутай яриад зогсож байхад Тхүрч ирээд нэг залуу нь С-г цохьчихоор нь Т тэр залууг эргүүлээд цохисон. Тэгсэн тэр залуу газар унаад ойчлоо гээд гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/, шүүгдэгч Г.С, Б.Т нарын үйлдлийн улмаас хохирогч Э.Ц-д хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 68 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-77/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 25/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 27-28/, Хохирогч Э.Ц-н 5055 дугаартай өвчний түүх /хх-ийн 103-123/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.С, Б.Т нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* хороо  овогт Г. С, ******* овогт Б.Т нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Г.С, Б.Т нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт 1.974.790 төгрөг нэхэмжилнэ гэж байгаа ч  2.906.633 төгрөгний баримт хавтаст хэрэгт гаргаж өгсөн байна. Үүнээс шүүгдэгч нар хохирогчид 1.034.500 төгрөг төлсөн.

Хавтаст хэрэгт хохирогчийн гаргаж өгсөн баримтаас шүүх эм тариа авсан болон  эмнэлэгийн төлбөр 1.236.423 төгрөг, шатахууны үнэ 230.000 төгрөг нийт 1.466.423  төгрөгний баримтыг нотлох баримтын шаардлага хангасан баримт байна гэж нотлох баримтаар  үнэлсэн болно.

Ингээд шүүгдэгч нарын хохирогчид төлсөн 1.034.500 төгрөгийг нийт баримтаар үнэлэгдсэн 1.466.423 төгрөгнөөс хасч үлдэх 431.923 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж хохирогч Э.Ц-д олгохоор шийдвэрлэлээ.

Дараах нотлох баримтуудыг үнэлээгүй хэлэлцэхгүй орхилоо. Үүнд:

2018.08.24-ны өдрийн “Эм гоо” ХХК-ий 103.000 төгрөгний Зарлагын баримт / хх-20/, 

2018.08.23-ны өдрийн “Эм гоо” ХХК-ий 209.250 төгрөгний Зарлагын баримт /хх-21/,

2018.09.15-ны өдрийн “Оргих Оргил” ХХК-ий эмийн сангаас 55.000 төгрөгний эм тариа авсан баримт /хх-24/ эдгээр баримт нь яагаад нэмэгдсэн өртгийн албан татварын баримт авахгүй “Зарлагын баримт” бичүүлж авсан нь тодорхойгүй, мөн Худалдан авагчийн нэр зөрүүтэй, засвартай байх тул  эргэлзээтэй гэж үзсэн. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн дугаарлагдаагүй баримтуудаас  2018.08.29-ны өдрийн “*******” эмийн сангийн 115.000 төгрөгний Зарлагын баримт    баримт,

2018.08.29-ны өдрийн   “*******” ХХК-ий 117.100 төгрөгний Зарлагын баримт,   

2018.10.13-ны өдрийн “” ХХК-ий 108.200 төгрөгний Нэхэмжлэх гэсэн эдгээр  зарлагын баримтуудад хүлээн авагчийн нэр Цэгмид гэж бичигдсэн,

2018.09.03-ны өдрийн “” ХХК-ий 448.000 төгрөгний Нэхэмжлэх нь компаний нэр тамган дээрх  нэр зөрүүтэй, төлөгч иргэний нэр  Цэгмид гэж бичигдсэн байх тул дээрх 1.155.550 төгрөгний баримтуудыг шүүх хэлэлцэхгүй орхилоо. 

224.660 төгрөгийн биологийн нэмэлт бүтээгдэхүүн авсан гэх Цаямаа гэсэн бичигтэй 5 ширхэг НӨАТ-ын баримтыг ямар эмчийн заавраар хаанаас авсан нь тодорхойгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хэрэглэх шаардлагатай эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ баримтыг нотлох баримтаар   үнэлээгүй, мөн шатахуун авсан “ЭНБ ” Шатахуун түгээх станцаас  20.000 төгрөгний АИ-92 шатахуун авсан баримт /хх-15/,  2018.08.28-ны өдрийн дизелийн түлш авсан гэх 40.000 төгрөгний баримт /хх-16/ -уудыг мөн нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн тул нийт 284.660 төгрөгийг нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч Э.Ц нь хэлэлцэхгүй орхисон хохирол 1.155.550 төгрөг боллон цаашид эмчилгээ хийлгэх гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Г.С, Б.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.С, Б.Т нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Шүүгдэгч Г.С, Б.Т нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилжээ. Иймд шүүгдэгч Г.С, Б.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Г.С, Б.Т нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.С, Б.Т нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Шүүгдэгч Г.С, Б.Т нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч Г.С, Б.Т нарыг  бүртгэж, тэдний  засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Г.С, Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,

Шүүгдэгч Г.С, Б.Т нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* хороо  овогт Г.С, ******* овогт Б.Т нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч ******* хороо овогт Г. С, ******* овогт Б.Т нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, Б.Т нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.С, Б.Т нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.С, Б.Т нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, Б.Т нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Г.С, Б.Т нарыг  бүртгэж, тэдний  засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 8. Хохирогч Н.Ц нь 1.974.790 төгрөг нэхэмжилснээс /2.906.633 төгрөгний баримт хэрэгт авагдсан/ шүүгдэгч нар нь хохирогчид 1.466.423 төгрөг төлсөн, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хохирогчийн нэхэмжлэлээс 1.155.550  төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, 284.660  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

9. Шүүгдэгч Г.С, Б.Т нар нь цагдан хоригдсон хоногггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

11. Хохирогч Э.Ц нь хэлэлцэхгүй орхисон 1.155.550 төгрөг болон гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С, Б.Т нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

14. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.С, Б.Т нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.