Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 224

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овогт М.Э-д холбогдох эрүүгийн 1826003500244 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас асван гавьяа шагнал, ял шийтгэлгүй. ******* овогт М. Э.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э нь согтуурсан үедээ 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд хохирогч Г.М-н эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгөтэй “Хэнсим” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Г.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд улсын дугааргүй улбар шар өнгийн “Хэнсим” маркийн мотоцикльтой  болох Ч-д орохдоо унаж явсан мотоциклио хашааны гадна нь ертөнцийн зүгээр зүүн зүгт харуулан туслах данхраадан дээр тавиад түлхүүрээ авалгүй орсон. Ч-н гэрт ороод 5 орчим минут болж байтал хашааны гаднаас мотоцикль хөдлөөд явах шиг болсон. Гараад хартал миний унаж явсан улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоцикль байхгүй байсан. Тэгтэл Б гэгч надад хэлэхдээ чиний мотоциклийг хүн асааж унаад доошоо гудамж уруудаад явчихлаа гэж хэлсэн. Би Ч мотоциклиор араас нь яваад ололгүй цагдаад хандсан...” гэсэн

мэдүүлэг. /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Н.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хөдөөнөөс сумын төвд ******* 1 дүгээр хорооллын ******* тоотод байрлах гэртээ ирээд буцаагүй байж байтал 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд улсын дугааргүй, улбар шар өнгийн “Хэнсим” маркийн мотоцикльтой Мөнх-Эрдэнэ ганцаараа ирэЭ-д мотоциклион хашааны гадна туслах данхраадан дээр нь тавьчихаад гэрт орж ирсэн. ... Г.М орж ирэ Э-д 5 минут орчим болж байтал манай хашааны гаднаас мотоцикль асаад хөдлөөд явахаар нь би гарч хашааны гадна байсан мотоциклийг хартал Г.М-нунаж явсан улсын дугааргүй улбар шар өнгөтэй мотоцикль алга болсон байсан...” гэсэн мЭ-дүүлэг. /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Н.Ө-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай нөхөр М.Э 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед өөрийн гэрээсээ ******* сумын төв ороод ирье гэЭ-д явсан. ... Тэгээд шөнө 23 цагийн орчим сумын цагдаа М.Э-ийг ирсэн үү гээд сурч манай гэрт ирсэн. Тухайн үед ирээгүй байсан болохоор цагдаа буцаад явсан. Тэгтэл удалгүй М.Э хүний мотоцикль унаад гэртээ хүрэЭ-д ирсэн. Тэгэхээр нь би “...хаанаас юу унаад ирэв ээ...” гэсэн чинь “...би найзынхаа мотоциклийг унаад ирлээ...” гэж хэлсэн. ТэгэЭ-д удалгүй араас нь дахиад сумын цагдаа хүрч ирэЭ-д М.Эийг яагаад хүний мотоцикль унаад явчихав гэЭ-д аваад явсан. ... Шар өнгийн мотоцикль байх шиг байсан. Шөнө байсан болохоор сайн хараагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Э ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Г.М-н мотоциклийг буцааж өгсөн. Ямар нэг байдлаар эвдэж гэмтээгээгүй...” гэсэн мЭ-дүүлэг. /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Э-д зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №08/58 дугаартай үнэлгээний тайлан “...хохирогч Г.М-нэзэмшлийн хулгайд алдагдсан гэх мотоциклийг 1000000 төгрөгөөр үнэлсэн...” /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Э-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 41, 42 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Э-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Э нь согтуурсан үедээ 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг “*******” 1 дүгээр хорооллын ******* тоот хашааны гадна байрлуулсан хохирогч Г.М-н эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгөтэй “Хэнсим” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч М.Э-ийн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мЭ-дүүлсэн мЭ-дүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.М-н“... 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд улсын дугааргүй улбар шар өнгийн “Хэнсим” маркийн мотоциклио хулгайд алдсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 12-13/,  гэрч Н.Чулуунсүхийн “... Хохирогч Г.Ммотоциклио алдсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 16/, гэрч Н.Ө-н “... Удалгүй М.Э хүний мотоцикль унаад гэртээ хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “...хаанаас юу унаад ирэв ээ...” гэсэн чинь “...би найзынхаа мотоциклийг унаад ирлээ...” гэж хэлсэн. ТэгэЭ-д удалгүй араас нь дахиад сумын цагдаа хүрч ирээд М.Э-ийг яагаад хүний мотоцикль унаад явчихав гээд аваад явсан. ... Шар өнгийн мотоцикль байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7/, Э-д зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №08/58 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 35-37/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж овогт М. Э-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Ж овогт М. Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч М.Э-ийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтЭ-д тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Э нь нийт Э-д тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийт Э-д тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,

Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт Э-д мөрийн баримтаар хураагдсан Э-д зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн Э-д хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч М.Э-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт М. Э-ийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт М. Э-ийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийт Э-д тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь шүүхээс оногдуулсан нийт Э-д тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийт Э-д тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

4. Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт Э-д мөрийн баримтаар хураагдсан Э-д зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн Э-д хөрөнгөгүй болохыг тус тус Дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүу, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Э-д шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлёгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, д Э-д шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохйблдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.