Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 79

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч С.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баасанцэцэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Б.Н нарыг оролцуулан М, С ХХК-иудын нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Н, улсын байцаагч Б.И, О.С нарт холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Б.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа М, С ХХК-иудын нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/20 дугаар дүгнэлт, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/71, 5/72 дугаар албан шаардлагууд, улсын ахлах байцаагч Д.Нийн 2015 оны 06  дугаар сарын 19-ний өдрийн 0000003, 00000004 дүгээр шийтгэвэрүүдийг илт хүчин төгөлдөр бус болохыг тус тус хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Б.Н нар нь М, С ХХК-иудын нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Н, улсын байцаагч Б.И, О.С нарт холбогдуулан гаргасан “....Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2015 оны 05 дугаар сарын 11 өдрийн 5/20 дугаар дүгнэлт, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/71, 5/72 дугаар албан шаардлагууд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Нийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0000003, 00000004 дугаар шийтгэврүүдийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг нь тус тус хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу М, С ХХК-иудын нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлан байцаагч Д.Н, улсын байцаагч Б.И, О.С нарт холбогдох “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2015 оны 05 дугаар сарын 11 өдрийн 5/20 дугаар дүгнэлт, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/71, 5/72 дугаар албан шаардлагууд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Нийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0000003, 00000004 дугаар шийтгэврүүдийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг нь тус тус хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/128 дугаар итгэмжлэлээр улсын ахлах байцаагч Ч.Ц, улсын байцаагч Д.Н нарт олгосон бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус баримтлан “....Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2015 оны 05 дугаар сарын 11 өдрийн 5/20 дугаар дүгнэлт, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/71, 5/72 дугаар албан шаардлагууд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Нийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0000003, 00000004 дугаар шийтгэврүүдийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг нь тус тус  хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

4. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.АДЪЯАСҮРЭН

                                           ШҮҮГЧ                         Н.ДУЛАМСҮРЭН

                                          ШҮҮГЧ                         С.ОЮУНГЭРЭЛ