| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0221/Э |
| Дугаар | 229 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 229
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ч.Энхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг,
Шүүгдэгч У.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт У.П-д холбогдох эрүүгийн 1826004300255 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт У.П
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.П нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн 19-09 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Б-г зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч У.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Г.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн орчим би гэртээ байж байхад хажуу талын айлын хүн О.О манайд орж ирсэн. Би тэгэхээр нь О.О-т хандаж хамт пиво ууя гэсэн. Тэгээд 2.5 литрийн пиво уугаад сууж байхад найз С.Нарангэрэл гаднаас орж ирсэн. Бид нарыг пиво уугаад сууж байхад манай нөхөр У.П гаднаас согтуу орж ирээд, шууд арын өрөөнд ороод унтаад өгсөн. ...Бид нар юм яриад инээгээд сууж байсан чинь манай нөхөр У.П арын өрөөнөөс гарч ирээд “зайл пизданууд минь” гээд хөөсөн. Би тэгэхээр нь У.П-д хандаж “чи намайг зайл гэж байгаа юмуу” гэхэд У.П миний нүүр рүү баруун хөлөөрөө нэг өшиглөхөд би хана мөргөөд унасан. ...намайг Отай хардаад цохисон байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч С.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед У.П-д очиход Г.Б, О.О хоёр сууж байсан. Тэгээд бид гурав 2.5 литрийн пиво уугаад сууж байтал У.П гэртээ согтуу орж ирээд хойд унтлагын өрөө рүү орчихсон, ...Тэгсэн У.П арын өрөөнөөсөө гарч ирээд бид гурвыг гэрээсээ хөөсөн. Г.Б “би зайлах юм уу” гээд хэлтэл Г.Б-н нүүр лүү нь У.П өшиглөчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч О.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: “... У.П гэртээ орж ирээд арын жижиг өрөө рүүгээ шууд орчихсон. Бид нарыг юм яриад пиво ууж байхад У.П арынхаа өрөөнөөс гарч ирээд “та нар зайл” гээд хөөхөд Б би “зайлах юмуу” гэсэн
чинь У.П сууж байхад нь баруун хөлөөрөө нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шүүгдэгч У.П-н мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “... Унтах гээд хэвтэж байхад манай бага хүүхдийг О.О сайхан хүүхэд шүү гээд ярьж байхыг сонсоод жижиг өрөөнөөс гарахад эхнэр намайг “согтуу хүүхэд дарж унагачих” гээд байна гэхээр нь миний хүүхэд яадгийн гэж хэлээд эхнэрийнхээ нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би тухайн үед согтуудаа О.О-г манай хүүг өхөөрдөөд байхаар нь буруугаар ойлгоод эхнэрээ О.О-тай хардаад эхнэрийг өшиглөсөн. ... Албан ёсоор гэр бүл болоогүй, гэрлэлтээ батлуулаагүй. 2009 оноос хойш хамтран амьдарч байгаа. 8 сараас 13 насны 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүүхэдтэй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 605 дугаартай: “... Үзүүлэгч Г.Б-н биед баруун нүдний дээд доод зовхи, баруун хөмсөг, духны зүүн дунд хэсэг, баруун гарын бугалга, зүүн хөлийн гуяанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир мохоо хүчин зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 20 дугаар хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Шүүгдэгч У.П-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49-52 дугаар хуудас/,
Шүүгдэгч У.П-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч У.П нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн 19-09 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Б-г зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч У.П-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Б-н “...Шүүгдэгч У.П-д зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч С.Н-н “...2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед шүүгдэгч У.П хохирогч Г.Б-ийг нүүрэн тус газар өшиглөж зодсоныг харсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч О.О-н “...Шүүгдэгч У.П хохирогч Г.Б-г нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөнийг харсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 28/, шүүгдэгч У.Пүрэвдавгын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “... хохирогч Г.Б-г өшиглөж зодсон талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 29/, Шүүгдэгч У.Пүрэвдавгын үйлдлийн улмаас хохирогч Г.Бт хөнгөн гэмтэл учирсаныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 605 дугаартай дүгнэлт. /хх-ийн 20/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 9-10/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт У.П-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч У.П-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч У.П нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж шүүгдэгч У.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.П-д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд тус бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Шүүгдэгч У.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч У.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт У.П-г хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт У.П-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч У.П-д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600:000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд тус бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч У.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.