Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 76

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би иргэн Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эгийн нэхэмжлэлтэй Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “.....иргэн Б.Тийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эгийн зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д заасан төлөөлөгчийн бүрэн эрхийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу хэрийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эгийн нэхэмжлэлтэй Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “...М ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220601****, Ү-220601**** дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00010****, 00010**** дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Blue sky хотхоны ** байрны ** тоотод байрлах 132 м.кв 4 өрөө орон сууц, ** байрны зоорийн давхрын 173 тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Б.Тийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууц болон авто зогсоолыг иргэн Б.Тийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эгийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн иргэн Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                         

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эгийн гаргасан “...М ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220601****, Ү-220601**** дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00010****, 00010**** дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Blue sky хотхоны ** байрны ** тоотод байрлах 132 м.кв 4 өрөө орон сууц, ** байрны зоорийн давхрын 173 тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Б.Тийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууц болон авто зогсоолыг иргэн Б.Тийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                         Б.АДЪЯАСҮРЭН