Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1955

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч С.Солонго,

гэрч С.Оюунгэрэл, С.Отгонжаргал,

хохирогчийн төлөөлөгч Д.Уртнасан, түүний өмгөөлөгч Б. Ганпүрэв

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, Ж.Цээсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас А овогт Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 4037 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн А овогт Б.Д, 1991 оны 12 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-урт хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Социологич мэргэжилтэй, “Хишиг Арвин” ХХК-д дампны операторч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 2/60-21а тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,/РД: ......................../

Шүүгдэгч Б. Д нь 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14лүгээр хороо, Нарантуул Олон Улсын Худалдааны төвд байрлах “Дөрвөн Өлзий” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 73.187.036 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 59 тоот дүгнэлтийг буруу хэт нэг талыг барьсан гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Дөрвөн өлзий ХХК-д 2013 оны 10 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын 20-н хүртэл ажилласан. Тооцоон дээр 27 удаагийн тооцоо хийгдсэн байсан.  Мөн 2016 оны 6-7 сард би нийтдээ би 400 сая төгрөгийн тооцоо хийсэн байдаг. Уг борлуулалтын тооцоо хийгдээгүй. Энэ компаниас нэхэмжилж байгаа үнийн дүнгүүд болон зээлийн үлдэгдэл, хоорондоо зөрүүтэй байна. Шүүхэд шинээр нэмэлтээр гаргаж өгсөн санхүүгийн байсан баримтан дээр нийт 22 нэр бүхий хүний данс руу 3 тэрбум 300 сая төгрөг шилжүүлсэн. Гэтэл Голдэн пэйж аудит болон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр харицлах дансаар авсан мөнгөн дүнгүүд хоорондоо асар их зөрүүтэй байна. Үүнээс дурдвал Голдэн пэйж аудит намайг харилцах дансаар 3 тэр бум 63 сая төгрөг Дөрвөн Өлзий компанид 7-8 хүний дансанд хийсэн гэж үздэг. Минийх эндээс 239 сая төгрөгний зөрүүтэй. Бүрэлдэхүүнтэй шинжээч 387 сая төгрөгийг Дөрвөн Өлзий компанийн дансанд хийсэн гэж үздэг. Гэтэл би 3 тэрбум 300 сая төгрөгийг хийсэн гэж үздэг. Энэ нь миний харилцах дансны гүйлгээний хуулбараар нотлогдоно. Үүнээс 915 сая төгрөгийн зөрүүтэй байна. Голдэн Пэйж аудит болон бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтүүд хоорондоо 670 сая төгрөгийн зөрүүтэй байна. Иймээс би энэ дүгнэлтүүд болон мөнгөн дүнгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний харилцах дансанд байгаа гүйлгээтэй огт таарахгүй байна. 59 тоот дүгнэлтээр 541 сая төгрөгийн гүйлгээ хувь хүний данс руу хийсэн гэж үздэг. Гэтэл миний харилцах дансны Мөнхбаяр захирал руу хийсэн гүйлгээ нь 606 сая төгрөг, энэ мөнгөний зөрүү нь гэхэд 60 сая төгрөг байна. Энэ мэтчилэн дансны гүйлгээнүүд болон мөнгөн дүнгүүд хоорондоо ийм өндөр дүнгээр зөрж байна гэдэг нь дүгнэлтүүд буруу байна гэсэн үг. Тэгэхээр би энэ 59 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг үндэслэсэн яллах дүгнэлтийг бас хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уртнасан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Довчиндорж нь 2013 оноос 2016 оны хооронд манай компанид ажиллаж байсан. Энэ хугацаанд маш хохирол учруулсан. Энэ хохирлыг төлөх талаар бид хангалттай хугацаа түүнд өгсөн. Хамгийн гол нь Довчиндоржийн захын зээлийн үлдэгдэл огцом өссөн нь гол асуудал байгаа юм. Сар бүр зээлийн үлдэгдэл өсөж эхэлсэн. Ингээд 2016 оны 05 дугаар сараас 170 сая төгрөг болтлоо өссөн. Зээлийн үлдэгдэл 40-50  сая төгрөгийн дундажтайгаар явдаг. Тэрийг бол компани хүлээн зөвшөөрдөг. Зах дээр бараа бүтээгдэхүүнээ сарын эхэнд тараагаад сарын сүүлд тооцоо хийдэг. Энэ нь аль ч компанид байдаг асуудал. Хамгийн гол нь зээлийн үлдэгдэл нь сард 40-50 сая төгрөг байхыг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл 09 сараас эхлээд 90 саяд хүрээд 2016 оны 05 дугаар сар бүр 170 сая төгрөгөнд хүрэхэд компанийн удирдлага яаралтай нягтлангууд тооцоо нийл гээд шалгалт оруулахад их хэмжээний хохирол учруулсан нотлогдсон. Довчиндоржид удаа дараа падаан бич гэж шаардлага тавихад огт хүлээн авахгүй байсан. Тэгээд мөрдөн байцаалтын шатанд зах дээр ингэж хий хоосон бичүүлдэг асуудал байдаг талаар мэдүүлсэн байсан. Тэгэхээр гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Хохиролд нийт 73.187.036 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Гэрч С.Оюунгэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би энэ шүүх хуралдаанд гэрчээр оролцохгүй гэдгээ хэлсэн. Мөнхдалай байцаагчийн тогтоолоор аудитын шинжээчийн дүгнэлт гаргасан, Довчиндоржийн ажилласан хугацаанд санхүүгийн тайланг хийсэн. Дөрвөн Өлзий компаниас гаргаж өгсөн Довчиндоржтой холбоотой тооцоон дотор анхан шатны баримтууд байсан. Нийт 90 сая төгрөгийн тооцоо гарсан. Нягтлан бодох тухай хуулинд хүлээж авсан хүний гарын үсэг байх ёстой. Тэгэхээр нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд зааснаар гарын үсэггүй нийт 25 сая 484.000 төгрөгийг хасч тооцсон гэсэн байна. Би материал дотор гарын үсэг зурагдаагүй учраас шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Тэрнээс биш шинээр баримт хийгээгүй. 41 сая төгрөгийн дутагдал гарсан байна. Харин 25 сая төгрөгийг дахин шалгах шаардлагатай гэсэн. 2014 оны 05 дугаар сарын 30-ны 3 ширхэг падаан байна. Гэтэл үүнийг таны дүгнэлтээр хассаныг 06 дугаар сарын 1-ний тооллогын бүртгэлд нэмэгдсэн байна. Би гэхдээ энэ талаар буруу болон зөв гэж хэлж чадахгүй. Мөн би Дөрвөн Өлзий компанийн үйл ажиллагааг шалгаагүй учраас нягтлан падаан бичих эсэх тал дээр хяналт тавих талаар мэдэхгүй байна. Хаан банкны дансаар нь 3063, орлого гэж кассад өгсөн нь 361 энэ кассын ордертэй, нийтдээ 3 тэрбум, гаруй мөнгө гарсан байна. 91 сая төгрөгөөс 25 сая төгрөгийн баримт нь гарын үсэггүй, 41 сая төгрөгийн өглөгтэй гарч байна гээд байна. Тэгэхээр энэ нь бүх зүйлийг тооцож гаргаж байж гаргаж ирсэн. Мөн дутагдал гэдэг нь байх ёстой юм байхгүй болчихсон байна гэж ойлгож болно. Тэгэхээр энэ огт дутаагүй зөвхөн санхүүгийн баримтын будлианаас болоод энэ мөнгөний тоо автоматаар гарч ирэх боломжгүй.  Мөн санхүүгийн баримтны будлианаас болоод энэ мөнгө үүсэх боломжгүй юм. Би аудитын дүгнэлт гаргасан хүнийг мөрдөгч гэрчээр байцаасан нь буруу гэж үзэж байгаагаа удаа дараа хэлж байгаа” гэв.

Гэрч С.Отгонжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манайд Довчиндорж нийт 73 сая гаран төгрөг дутагдуулсан нь 59 тоот дүгнэлтээр тогтоогдсон. 45 сая гэдэг нь Довчиндорж манай хүлээлгэж өгөхдөө 10 хүнээр нөхөж гарын үсэг зуруулсан. Тэдгээр хүмүүс нь хүлээн зөвшөөрсөн байдаг. 2015 оны 3-5 сарын 45 сая төгрөгийн дутагдал гарч байсан нь үнэн. Энэ нь гэхдээ программын алдаа болоод дараа нь зассан гээд оруулсан. Довчиндорж дээр гарсан тооцоо 2015 оны сүүлээс эхэлсэн. Манайх тооллогоо сар бүрийн 31-нээр тасалбар болгоод хийдэг. Би 59 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Бямбажавын тооцоо тухай бүрт нь бүгд орсон байгаа. Голдэн Пэйжийн дүгнэлтэд хуурамч баримт бид нар оруулаагүй. Мөн тухайн үед нь мөнгө хэрэгтэй болоод хувь хүний дансаар мөнгө авдаг байсан. Бид нар шүүхийн шинжилгээний хүрээлэн дээр 7 хоног сууж энэ тооцоог гаргасан. Бямбажав нарын мөнгийг би тэрийг бол сайн мэдэж байна. Бүх тооцоонд ороод явсан байгаа. Довчиндоржийн Хаан банкны дансны хуулгууд хэрэгт байна. Нийтдээ 22 хүний данс руу мөнгө орсон байдаг. Нийтдээ 519 сая төгрөгийн мөнгө орсон би бүгдийг тушаасан. Надад энэ дансны гүйлгээний эрх нь байдаггүй. Энэ дансны эрх нь өөр хүнд буюу няравт байдаг 551 саяыг бэлнээр, 3 тэр бум 63 сая төгрөгийг дансаар тушаасан байсан. Бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтээр 3 тэрбум гаруй төгрөг тушаасан. Өөрийнх нь дансаар оруулсан кассанд авахдаа бэлнээр гэж хийж авсан. 2015 оны 05 дугаар сарын 29-30, 31-нд манайх жилд нэг сокны борлуулалт хийдэг. Тэр үед нярав өгөхдөө гарын үсэггүй өгсөн байсан. Гэхдээ би ийм 25 сая төгрөг гэсэн мэдүүлэг өгөөгүй” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Д.Уртнасан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Довчиндорж манай Нарантуул захын 161 дүгээр лангууны борлуулагчаар 2013 оны 10 дугаар сард ажилд орсон юм. Ингээд энэ хүн ажиллаад 2013,2014,2015, онуудад бараа бүтээгдэхүүний дутагдал байнга гаргадаг байсан  учир тухайн үед нь манай компани цалингаас нь тооцдог байсан. Ингэж явсаар байгаад 2015 оны 09 дүгээр сараас гадагшаа зээлээр гаргадаг байсан бараа бүтээгдэхүүний зээлийн үлдэгдэл огцом тогтмол өссөн юм. Ингээд 2016 оны 5 дугаар сард зээлийн үлдэгдэл 178.000.000. төгрөг болсон байсан. 2016 оны 07 дугаар сар гэхэд зээлийн үлдэгдэл буурахгүй байхаар нь компаниас зах руу бараа нийлүүлэхээ больсон. Манайд учруулсан хохирлоос Довчиндорж ямар нэгэн мөнгө өгсөн зүйл байхгүй..…” гэв. /1 хавтас, хх111-112/

Гэрч И.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:..” Би “Дөрвөн Өлзий”ХХк-нд 5.900.600. төгрөгийн өртэй байгаа. Надаас 34.553.750 төгрөг нэхэмжлээд байгаа бөгөөд энэ төгрөгөөс 5.900.600 төгрөгийг хасахаар 28.653.150 төгрөг болж байна. Энэ ямар учиртай вэ? гэхээр Довчиндорж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай агуулах дээр ирээд Болормаа эгчээ би таниас 5.900.600 төгрөг авах ёстой байгаа, та энэ мөнгөн дээрээ 28.653.150 төгрөг нэмээд надад бараа бүтээгдэхүүний үлдэгдэл 34.553.750 төгрөгийн өртэй байгаа гээд манай Дөрвөн Өлзий ХХк-ний албан ёсны падаан дээр гарын үсэг зураад гэж хэлэхээр нь чи ийм их мөнгө идсэн юмуу гэж асуухад дүү нь ерөөсөө мөнгө төгрөг идсэн асуудал ердөө байхгүй. Дөрвөн Өлзий ХХК нь шинэ нягтлан бодох бүртгэлийн программтай болоод би өрөнд ороод байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх36-37/,

Гэрч Б.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Болормаа энэ хэрэгт мэдүүлэг өгөхдөө 5.900.000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг бусад 28.353.750 төгрөгийг хүлээн зөвшөөрдөггүй. Довчиндорж 34.353.750 төгрөгийн баримтанд хуурамчаар гарын үсэг зуруулсан гэж хэлдэг. Манай компанид баримтаараа 47.856.925 төгрөгийн зээл харагдаж байна. Энэ мөнгийг 73.187.036 төгрөгнөөс хасахаар 25.330.811 төгрөг баримтгүйгээр борлуулагч Довчиндоржоос гарч ирээгүй манай компанид дутаад байгаа...” гэх мэдүүлэг. /2 хавтас, хх118-119/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №59 дугаартай дүгнэлт: “...Дөрвөн Өлзий” ХХК нь бараа борлуулагч Б.Довчиндоржид 2013 оны 11 дүгээр сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 31-ны хүртэлх хугацаанд нийт 3.996.846.350.000 төгрөгийн барааг зарлагын падаанаар хүлээлгэн өгсөн байна. “…Дөрвөн Өлзий ХХК нь бараа борлуулагч Б.Довчиндоржид 2013 оны 11 дүгээр сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд 27 удаа тооцоо нийлж байсан байна. “…Б.Довчиндоржид өр үүсгэсэн нь 34.513.251 төгрөг, компанид хүлээлгэн өгсөн харилцагчийн авлага 54.674.570 төгрөгөөр тусгасан байна. Харин дахин шинжилгээгээр Дөрвөн Өлзий ХХК-ний бараа борлуулагч Б.Довчиндорж нь нийт 73.187.036 төгрөгний өглөгтэй гарч байна…” гэсэн дүгнэлт /2 хавтас, хх87-95/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Д нь 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14лүгээр хороо, Нарантуул Олон Улсын Худалдааны төвд байрлах “Дөрвөн Өлзий” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 73.187.036 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №59 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөн байцаалтын явцад аудитын дүгнэлт гаргасан С.Оюунгэрэлийг гэрчээр байцаасан хууль зөрчсөн болохыг тэмдэглэв.

  1. Шүүгдэгч Б.Дийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч С.Солонго нь шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан ба шүүгдэгч Б.Д нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний явцад цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтаар шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

  1. Хохирлын талаар:

Шүүгдэгч Б.Доос гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №59 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон 73.187.036 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Б.Дийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул хуульд заасан ял шийтгэх нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай талаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Б.Дид хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А овогт Б.Д-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Дийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дид хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Отгонжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Доос 73.187.036 /далан гурван сая нэг зуун наян долоо мянга гучин зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Дөрвөн өлзий ХХК-д олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Дид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР