Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00432

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 27 210/МА2023/00432

 

 

Б. ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/03622 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.

Хариуцагч: Нт холбогдох

Гуравдагч этгээд: ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчир, хариуагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдаваа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01414 дүгээр шийдвэрээр ХХК-аас 8,688,183,053 төгрөг гаргуулж, ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө болох миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, , , 000 дүгээр байр, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, 312 м.кв талбайтай орон сууц болон зоорийн давхрын 10, 11 тоот авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хөрөнгийн үнэлгээний М ХХК орон сууцыг 1,462,000,000 төгрөгөөр үнэлсэн. М ХХК-ийн үнэлгээ гарснаас хойш 3 жил 6 сарын хугацаа өнгөрч, өнөөдрийн байдлаар зах зээл дээр үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн. Миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил хотхоны 312 м.кв орон сууц 1 м.кв нь 7,000,000 төгрөг буюу 2,184,000,000 төгрөгийн бодит үнэлгээтэй байна. Барьцааны орон сууцны үнэ 3.6 жилийн өмнөхөөс 66 орчин хувиар өссөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу орон сууц болон зоорийн давхрын 10, 11 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гаргасныг 2 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 4/34 дугаартай тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан.

Уг шийдвэрийг 2 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 03/1532 дугаар албан бичгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдол хянан шийдвэрлэсэн 2 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 4/34 дүгээр тогтоол хуульд нийцсэн, хөрөнгөд дахин үнэлгээ тогтоох үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн.

1.3 Миний өмчлөлийнүл хөдлөх эд хөрөнгө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэсэн нөхцөлийг хангасан буюу шинжээчийн тогтоосон үнээс 66.9 орчим хувиар өссөн байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээ хийлгүүлэх тухай дахин үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа үйлдэл өмчлөгчийн хөрөнгийг хэт үнэгүйдүүлж, шударга бус үйл ажиллагаа болж байгаад гомдолтой байна. Иймд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэлийн 18290600 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, гудамж, 000 дүгээр байр, 210 тоотод байрлах байрыг битүүмжлэх ажиллагаа явагдсан. Үүний дараа хөрөнгийн үнэлгээ тогтоогдсонтой холбоотойгоор төлбөр төлөгч талаас шүүхэд гомдол гаргасан. Шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 31 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 947 дугаартай шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулаахаар нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 0 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2.2 Албадан дуудлага худалдаатай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг 1 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн 2 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 389 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэлэлцэхээс татгалзсан тогтоол гарсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дуудлага худалдаа, 06 дугаар сарын 02-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаагаар оруулсан. Нэхэмжлэлийн шаардлага, хөрөнгийн үнэлгээтэйгээр холбоотой шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлтэй холбоотой гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Дахин үнэлгээ тогтоолгох боломжгүй ба дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж байхад нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана гэж заасны дагуу хүлээж авах ёсгүй нэхэмжлэл байсан. Мөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол хуульд заасан хугацаанд гаргах ёстой байсан ба хугацаа хэтрүүлж гаргасан учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар Нт холбогдох дахин үнэлгээ тогтоолгох тухай Б. ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хөрөнгийн үнэлгээний М ХХК Б. ийн өмчлөлийн орон сууцад үнэлгээ хийж 1,462,000,000 төгрөгөөр үнэлсэн болно. М ХХК -ийн үнэлгээ гарснаас хойш 3 жил 11 сарын хугацаа өнгөрч өнөөдрийн байдлаар зах зээл дээр үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн байгаа ба нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцтай ижил Сөүл хотхон, 312 м.кв талбайтай орон сууцны 1 м.кв нь 7,000,000 төгрөг буюу 2,184,000,000 төгрөгийн бодит үнэлгээтэй байна. Б. ийн орон сууцны үнэ 3.6 жилийн өмнөхөөс 66 орчим хувиар өссөн. Зах зээл дээр нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөтэй ижил зэрэглэлийн Ривер Гарден хотхоны 395 м.кв 7 өрөө байр өнөөдрийн байдлаар 2,700,000,000 төгрөг, Белла Виста хотхонд 252 м.кв 5 өрөө байр 2,030,000,000 төгрөг бүхий үнэлгээтэй борлуулагдаж байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д зааснаар шинжээч томилуулж үнэлгээ хийлгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өссөн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна.

5.2 Мөн нэхэмжлэгч Б. ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэснээр төлбөр төлөгч ХХК-аас төлбөр авагч ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүн шууд хамаарч байх тул ХХК-г тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргахад анхан шатны шүүх мөн хангаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан шинжээч томилуулах, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах эрхүүдэд ноцтой халдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

6.1 ХХК 8 тэрбум төгрөгийн төлбөртэй. Нэхэмжлэгч Б. ийн өмчлөлд тухайн компанийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгө байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Нэхэмжлэгч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан шинжээч томилуулж, дахин үнэлгээ хийгээгүй гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Гэтэл нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүсэлт гаргаагүй. Уг маргааныг 3 шатны шүүх шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Нт холбогдуулан дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргасан байна.

 

Гуравдагч этгээд ХХК үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол хуульд заасан хугацаанд гаргах ёстой байсан ба хугацаа хэтрүүлж гаргасан учир хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн тайлбар гарган маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01414 дугаар захирамжаар ны нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,688,182,053 төгрөгийн төлбөрийн тодорхой хэсэг буюу 6,000,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сард 150,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 500,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 2,000,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 3,350,000,000 төгрөгийг тус тус төлөх, хариуцагч 6,000,000,000 төгрөгийг дээрх графикийн дагуу бүрэн төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь үлдэгдэл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 2,688,182,053 төгрөгөөс бүрэн чөлөөлөх, нэхэмжлэгч 6,000,000,000 төгрөгийг дээрх графикийн дагуу бүрэн төлж дуусаагүй тохиолдолд 8,688,182,053 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

 

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00946 дугаар шийдвэрээр ХХК-ийн Нт холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 0 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2020/00617 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 60-69/

 

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/002423 дугаар шийдвэрээр ХХК-ийн Нт холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 229 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/00389 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 72-79/

 

6. Б. нь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгох гомдол гаргасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 4/34 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. /хх 20/

 

6.1 Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 03/1532 дугаар албан бичгээр Төлбөр төлөгч ХХК-ийн үнэлгээний гомдлыг шүүх хянаж, Улсын Дээд шүүхийн 0 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2020/00617 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож, эцэслэн шийдвэрлэжээ. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдол хянан шийдвэрлэсэн 2 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 4/34 дүгээр тогтоол хуульд нийцсэн, хөрөнгөнд дахин үнэлгээ тогтоох үндэслэлгүй байна гэж мэдэгдсэн байна.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэх бөгөөд дээрх этгээдүүд нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүсэлт гаргах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б. ийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шүүхийн шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч ХХК-ийн ямар эрх үүрэгт сөргөөр нөлөөлж байгаа тодорхойгүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан гаргасан хэрэгт шинжээч томилох шаардлагагүй гэж дүгнэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/03622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

М.БАЯСГАЛАН