Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 125

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа би, “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө баталсан шийдвэр, Туулын хурдны зам, авто худалдааны цогцолбороос Морингийн зам хүртэлх авто замын трасс баталсан шийдвэрийн “*******” ХК-ийн эзэмшил газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах, мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/363 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 1.12 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн захирал М.Т******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, зарим захиргааны акт байхгүй болох талаарх нөхцөл байдал, баримтууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон тул нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж байна. Үүнд:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “2016 оны Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө баталсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн “*******” ХК-ийн эзэмшил газартай давхцсан хэсгийг хүчингүй болгох, Туулын хурдны замын трасс баталсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн “*******” ХК-ийн эзэмшил газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах”, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/363 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 1.12 дахь заалтыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ ... хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “Нэхэмжлэгч  нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХК-ийн захирал М.Т******* нь нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө баталсан шийдвэр, Туулын хурдны зам, авто худалдааны цогцолбороос Морингийн зам хүртэлх авто замын трасс баталсан шийдвэрийн “*******” ХК-ийн эзэмшил газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах, мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/363 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 1.12 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн захирал М.Т*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.  

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  66  дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан  Нийслэлийн  Засаг  дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө баталсан шийдвэр, Туулын хурдны зам, авто худалдааны цогцолбороос Морингийн зам хүртэлх авто замын трасс баталсан шийдвэрийн “*******” ХК-ийн эзэмшил газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах, мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/363 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 1.12 дахь заалтыг хүчингүй болгуулах”   шаардлагаа бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “*******” ХК-ийн захирал М.Т******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                       М.ЦЭЦЭГМАА