Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 202/МА2023/00005

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

Н, Н нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2023/00003 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч:  Н,

 

Нэхэмжлэгч: Н нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27,727,344 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Э давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н, нэхэмжлэгч Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О/зайнаас цахимаар/, хариуцагч Ч. С, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н, Н нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “... Ч. С гэрээгээр тохиролцсон жоншоо удаан хугацаанд нийлүүлээгүй, урьдчилж авсан мөнгөө эргүүлж төлөөгүй буюу Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх заалтын дагуу үүргээ шударгаар биелүүлээгүй болон гэрээний үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтын дагуу Ч. Сг үлдэгдэл төлбөр болох 13,764,000 төгрөгийг гаргуулах, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасны дагуу Ч. С хүлээсэн үүргээ зөрчсөн тул Н, Н нар нь учирсан хохирлоо шаардах эрхтэй бөгөөд 227 дугаар зүйлийн 227.3 дах заалтын дагуу нэхэмжлэгчдээс гарсан зардал хохиролд тооцогдох тул ...банкны зээлийн хүү болох  4,789,872 төгрөгийг  ... үүнээс данснаас шилжүүлсэн ...нийт 2,300,000 төгрөгийг хасан тооцож, нийт 16,253,872 төгрөгийг хариуцагч Ч. Сгаас гаргуулж... Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, 9.4.4-т заасан учруулсан хохирлыг арилгуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

2. Нэхэмжлэгч Н, Н нарын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, үндэслэлийн агуулга: “ ...Нэхэмжлэгч Н нь 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хариуцагч Ч. Стай 1 тонн жоншийг тус бүрийг нь 320,000 төгрөгөөр уурхайгаас жонш гарах бүрд хамгийн түрүүнд худалдан авах нөхцөлтэйгөөр худалдах, худалдан авах гэрээ амаар хийсэн. Ийнхүү .. Ч. Сгийн ***** дугаарын данс руу... нийт 68,600,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч Ч. Сгаас ... нийт 51,186,000 төгрөгийн жоншийг хүлээн авсан. Гэвч Ч. С мөнгө авчихаад, жоншоо нийлүүлнэ гэж удаан хугацаанд хүлээлгэж, хүндрэл учруулсан. Иймээс үлдэгдэл 17,414,000 төгрөгөөс Ч. Сгийн Нн нэрийн өмнөөс дур мэдэн ажилчдад зээлүүлсэн мөнгө болох 1,386,000 төгрөг болон Нын данс руу Ч. С шилжүүлсэн 2,300,000 төгрөгийг хасаад 13,728,000 төгрөгөнд 1 тонн жоншийг 450,000 төгрөгөөр тооцож 30,6 тонн жоншийг гаргуулах. Мөнгөн дүнгээр төлөх бол 30,6 тонн жоншийг одоогийн зах зээлийн үнэ болох 1 тонн жоншийг 750,000 төгрөгөөр тооцож 22,950,000 төгрөгийг гаргуулах болон 13,728,000, банкны зээлийн хүүг тооцож үзвэл зээлийн хүү нь сарын 1,2 хувь буюу 164,736 төгрөг бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 21-2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны /нийт 29 сарын/ хүү болох 4,777,344 төгрөг байна. Иймд нэхэмжлэгч Н, Н нар нь нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийн хувьд үлдэгдэл 30,6 тонн жоншийг эсвэл 22,950,000 төгрөгийг болон зээлийн хүүний 4,777,344 төгрөгийг нийт 27,727,344 төгрөгийг хариуцагч Ч. Сгаас гаргуулах” гэжээ.

3. Хариуцагч Ч. Сгийн татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: “3.1. ...Ч. С миний бие Н ахтай, 1 тонн жоншийг 320-330,0 төгрөгөөр өгч авахаар урьдчилан тохирсон, 2018 оны 10 дугаар сарын 07-ноос 2019 оны 04 дүгээр сар хүртэл нийт 66,600,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ Нтой жонш, мөнгө төгрөг, зээлийн талаар нэг удаа ч ярилцаж байгаагүй. Н ах бид хоёрын тохирсноор 2018 оны 06 дугаар сарын 07-ноос 2019 оны 04 дүгээр сар хүртэл бидний хооронд ямар нэгэн маргах зүйл байхгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан учраас өөрсдөө мөнгөө өсгөнө гэж тооцоолж 12 сарын 28-нд нь банкнаас зээл авсан юм байна гэж ойлгож байна. /гэхдээ зээл авсныг нь би мэдээгүй/.

3.2. Н ах надад хэлэхдээ жоншийг 400,000 төгрөгөөр өгсөн гэж надад худал хэлж, намайг эзгүйг далимдуулан үнийн зөрүү, тонны зөрүү үүсгэж, хувьдаа тонн бүрээс 150,000 төгрөгийн ашиг олж байсныг би сүүлд мэдсэн. Гэтэл одоо надад үзүүлж харуулах баримт гэвэл миний 4, 5-хан удаагийн тэмдэглэл хийсэн дэвтэр байгаа бусад үед би огт тэмдэглэл хийж яваагүй. Тиймээс би татгалзлаа Нн бичсэн гар бүртгэл, өөрийн энэ бүртгэлийг, дансны хуулгуудтай харьцуулан харж хийсэн.

3.3. Би нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тооцооллоос 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 37, 04 дүгээр сарын 03-ны өдрийн 68, 04 дүгээр сарын 08-ны өдрийн 28.5, 07 дугаар сарын 21-ний өдрийн 22 тонноос бусад дүнг зөвшөөрч байна. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 37 тонн жонш бичигдээгүй байгаа тул үүнийг нэмж тооцно.             2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 04 дүгээр сарын 05-ны өдөр тус тус 37 тонн жонш ачсан гэж үзэж байна. 04 дүгээр сарын 05-ны өдрийн 37 тонн жоншийг надаас хасаж тооцоогүй болох нь бидний гаргаж, өгсөн нотлох баримтаас нийлүүлж бодохоор 74 тонн жонш болж байна. Нн дансны хуулганы 04 дүгээр сарын 05-ны өдөр 5003340277 дансаар 35,275,000 төгрөгийн Сергей гэх хүнд тушаасан байгаа. Тухайн өдөр Нын данснаас 2,500,000 төгрөгийн тээврийн хөлсийг Эын дансанд шилжүүлсэн байдаг. Тэгэхээр энэ хүн хоёр тэвшээр жонш ачилт хийсэн байна.

3.4. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 68 тонныг 400,000 төгрөгөөр 30 хувь 8,160,000 төгрөгийг хариуцагчаас хассан байгааг зөвшөөрөхгүй үндэслэл нь 68 тонныг 550,000 төгрөгөөр зарсан болох нь нэхэмжлэгч зөрүү 1,500,000 төгрөгийг хариуцагч руу шилжүүлснээр нотлогдоно.

3.5. 04 дүгээр сарын 08-ны 28,5 тонн жоншинд 3,420,000 төгрөгийг 30 хувь гэж хассан байгааг зөвшөөрөхгүй үндэслэл нь тухайн жоншийг 550,000 төгрөгөөр өгсөн 4,620,000 төгрөгийг надаас хасах ёстой байсан, яаж нотлогдож байгаа вэ гэхээр тухайн өдөр 620,000 төгрөгийг Нгээс бензиний мөнгө гэж хариуцагч руу шилжүүлсэн. Тэгээд өөрийн гарч бичмэлд нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийг хасуулсан гэж бичсэн байгаа. Хариуцагчийн гар бүртгэлд 4,620,000 төгрөгөөр 28,5 тонныг борлуулсан талаар байгаа. Нэхэмжлэгч гэтэл 400,000 төгрөгөөр тооцоод 3,420,000 төгрөгийг хассан. Үүний зөрүү 1,260,000 төгрөг болж байна.

3.6. 07 дугаар сарын 22-ны өдрийн 22 тонн жоншийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хавтаст хэргийн 130 дугаар талд 9,500,000 төгрөг, дахиад 9,500,000 төгрөгөөр Нд хоёр удаагийн буюу 19,000,000 төгрөгийн орлого орсон байгаа. Мөн тухайн өдөр тээврийн хөлсөнд 1,550,000 төгрөгийг Эад шилжүүлснээр нэг тэвш жонш ачсан гэдэг нь нотлогдож байна. Нэхэмжлэгчийн гар бүртгэл дээр 22 тонн гэж 3,960,000 төгрөгийг 30 хувь гэж тооцож хассан нь 27 дугаар хуудаст байгаа. 22 тонныг тооцоход 1 тонныг 833,000 төгрөгөөр өгсөн эсвэл 19,000,000 төгрөгийн орсон орлогын 40 хувь гэж тооцоход 7,600,000 төгрөг хасагдах ёстой байсан боловч 3,960,000 төгрөг хасаж зөрүү 3,640,000 төгрөг гарч байна, намайг үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байгаа нь ч үндэслэлгүй” гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Ч. Сгаас 11,728,000 төгрөг гаргуулж, Н, Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,999,344 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг тус тус баримталж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,219+198,525.55=437,744 төгрөгөөс илүү төлсөн 141,157 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, хариуцагчаас 202,598 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч М.Э давж заалдсан гомдлын агуулга:      

“5.1. ... анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна, Н. Н нарын гаргасан Ч. Сд холбогдох 27,727,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Нгийн гар бүртгэл, дансны хуулгуудыг нэхэмжлэгч Н хариуцагч  С нарын гаргаж байгаа тайлбартай уялдуулан үнэлж дүгнэлгүй шийдвэрлэсэн. ...Нн гар бүртгэл дээр байгаа Нод өгсөн гэх 2,000,000 төгрөг, 2019.03.31-ний 37 тонн жоншны зөрүү 1,110,000 төгрөг, 2019.04.03-ны 68 тонн жоншны зөрүү 3,060,000 төгрөг, 2019.04.08-ны өдрийн 28.5 тонн жоншны зөрүү 1,260,000 төгрөг, 2019.07.21-ний 22 тонн жоншны зөрүү 3,640,000 төгрөг, нийт 11,070,000 төгрөгийг хасч тооцох ёстой талаар шүүх хуралдаанд тайлбарлаж, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан ч шүүх хасч тооцоогүй.

5.2. Үнийн зөрүү гэж буцааж шилжүүлсэн 1,500,000 төгрөг нь 2019.04.03-ны өдрийн 68 тонн жоншны зөрүү 3,000,000 төгрөг юм. Тухайн үед АТМ-ээс 1,500,000 төгрөгийг  Сруу шилжүүлчихээд, үлдэх 1,560,000 төгрөгийг тооцооноос хасалгүй 1,500,000 төгрөгийг одоо нэхэмжлэлдээ оруулж нэхэмжилсэн байна. Н өөрөө орж ажилласан жоншныхоо 30 хувийг  Сгийн өрөөс суутгаж үлдэх 70 хувиар өөртөө цэвэр ашиг олж байсан атлаа 30 хувийнх нь үнийн дүнгээс давхар ашиг харж ажиллаж байсан нь дансны хуулгаар нь нотлогддог.  Иймд зохигчдын гаргасан тайлбарыг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрлэж өгнө үү” гэв.  

6. Хариуцагч Ч. Сгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “6.1. ... 07 дугаар сарын 21-ний өдөр манай газраас 22 тонн жонш ачиж явсан гэж өөрөө хэлсэн. 22 тонн жоншийг 450,000 төгрөгөөр бодож, чиний 40 хувь болох 3,340,000 төгрөгийг хаслаа гэж хэлсэн. Гэтэл энэ өдрийн өөрийнх нь дансны хуулга дээр 9,000,000 төгрөгөөр, 9,500,000 төгрөгөөр хоёр удаа гүйлгээ орсон байгаа юм.Тэгээд өөрийнх нь дансанд 19,000,000 төгрөг орсон байгаа юм. Хэрвээ ачиж явсан 22 тонн жоншийг 19,000,000 төгрөгт хувааж үзэх юм бол 863,000 төгрөгөөр өгсөн. Хэрэв миний өөрт нь өгч байсан, өөрөө 04, 05 дугаар сард борлуулж байсан 550,000 төгрөгөөр бодох юм бол 34 тонн жонш байх хувилбартай болчхоод байгаа юм. Надад хэлэхдээ 22 тонн жоншийг 450,000 төгрөгөөр өгсөн гэсэн нэг ийм зөрүү байгаа юм.

6.2. Пүрэвдорж, Н гэдэг хоёр хүн хоёулаа миний газар дээр жонш ухаад, газар дээр нь хүн 550,000 төгрөгөөр Пгэдэг хүний 68 тонн жоншийг худалдаж авсан. Тэр Пгэдэг хүн миний газар дээр ухсан учир надад 30 хувиа 550,000 төгрөгөөр бодож өгөх ёстой юм. Тэгээд би Н ах руу 11,200,000 шилжүүлчих би ажлын өртэй юм гэж хэлсэн. Тэгээд энэ хүн дагаж Бор-Өндөр оронгуутаа хоёулаа хуйвалдаж 400,000 төгрөгөөр бодож, надад 8,160,000 төгрөг хасаад өгсөн. Тэгээд би Н ахтай Номин дэлгүүрийн гадаа уулзаад тэр хүн чинь 550,000 төгрөгөөр авсан, гэтэл надад өгөхдөө яагаад 450,000 төгрөгт өгдөг юм гэж маргаан гарсан. Зөрүү 3,200,000 төгрөг яах вэ гэхэд “чи намайг мөшгөж, мөрдлөө, за, за би чамд 1,500,000 төгрөг өгчихье” үлдэгдэл төлбөрийг өрнөөсөө суутгая гэж хэлэн надад 1,500,000 төгрөгийг Дорноговь аймгийн Номин худалдааны төвийн бэлэн мөнгөний машин дээр очиж 1,500,000 төгрөгийг өгсөн байдаг юм. Тэрийг одоо ингээд нэхэмжлэл дээрээ эргүүлж надаас авах мөнгө гэж гаргасан байгаа юм.

6.3. Ер нь бол энэ дээр бичсэн жоншны зөрүүнүүдийг бол тухайн үед ажиллаж байсан гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс 500,000-550,000 төгрөгөөр борлуулж байсан гэдэг. Гэтэл энэ хүмүүс дандаа 400,000 төгрөгөөр бодож 100,000-150,000 төгрөг хасаж тооцдог байсан. Энэ хүмүүс  Сгаас мөнгөө авахын тулд миний газар дээр ажилладаг гэж бичсэн байна лээ. Энэ хүн 30 хувиа авдаг. Дээрээс нь дахиад 40 хувийн ашиг олж байсан байхгүй юу. Яагаад гэхээр миний газраас 92 хувийн өндөр агууламжтай жонш гарч байсан. Энэ хүн надаас 30 хувиа авна дээрээс нь миний газар дээрээс 40 хувийн ашиг олж байна гэсэн үг. Өөрөө 100 хувийн ашиг ... олж байж яг тэр тухайн үеийн ханшаар борлуулахгүй,  400,000 төгрөгөөр бодож борлуулангуутаа миний хувьд тонн тутмаас 100,000-150,000 төгрөгийн алдагдалтай яваад байна гэсэн үг юм.  Тэгээд тэрийг нь хэлээр “за за хас, хасна,  чи бид хоёрын хооронд болно, тухайн ажил дууссаны дараа болно” гэдэг байсан.” гэв.

7. Нэхэмжлэгч Нн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...  С 1 тонн жоншийг 550,000 төгрөгөөр зарсан гэж байна. Анхнаасаа аман гэрээ хийхдээ 320,000 төгрөгөөр бодож тохирсон. Жоншийн агууламжийн талаар ярьдаггүй байсан. Тэр талаар өөрсдөө мэддэг ч үгүй байсан. Гарсан бүх жоншоо 320,000 төгрөгөөр бодож нийлүүлнэ гэж л байсан. Намайг удаа дараа авч яваад зарж байсан гэж байна. Энэ хүн өөрөө авч яваад зарах боломж байсан. Энэ хүн тухайн үед өөрөө авч явж зарах боломж байсан яагаад өөрөө зараагүй юм бэ. Өөрөө яагаад ажлаа хийгээд хүний мөнгийг өгөөгүй юм бэ. Энэ хүн өөрөө ажлаа хийхгүй байсан хүн юм. Ингээд 03 дугаар сарын 31-ний өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ийм, ийм жонш борлуулсан гээд байна. ... Би энэ хүнийг хүчээр шаардаагүй. ... Энэ хүнд 07 дугаар сарын 30-ны өдрийн хавьцаа дэвтрээ үзүүлээд байж байхад “за бараг тэр хавьцаа өртэй байгаа байх” гээд хүлээн зөвшөөрөөд байж байсан. “Нарийн сайн мэдэхгүй байна” гэж байсан шдээ. Өртэй гэдгээ хүлээн зөвшөөрөөд удаа дараа мөнгө шилжүүлсэн байгаа. Тэгээд корона вирус гараад, утсаа авахгүй, байсан. Бид нар энэ хүнд жоншны мөнгө өгөхийн тулд цалингийн зээл аваад хүү, мөнгийг нь өнөөдрийг хүртэл барагдуулж чадаагүй л явж байна. Тэрнийхээ хүүг нэхэмжилсэн ч шүүх тэрийг хүчингүй гэж үзэн үндсэн мөнгийг гаргуулахаар болсон.” гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюу-Эрдэнийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “8.1. ...Н нь  Сгийн “мөнгө зээлээч” гэсэн хүсэлтийн дагуу 1,500,000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас шилжүүлсэн байдаг. Ерөнхийдөө Нн хүсэл зориг бол анх тохиролцсоны дагуу л үнийн дүнг тооцож жоншоо авъя гэсэн хүсэлтийн дагуу 1,500,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг удаа дараа авч байсан. Тэр хүсэлтийн дагуу 1,500,000 төгрөгийг нэмж зээлсэн байдаг. Энэ зээлсэн үйл баримтыг Н нь дансны хуулгаар нотолдог. Үүнийг анхан шатны шүүхэд бид нар дансны хуулгаа шинжлүүлээд, тэр нь нотлогдсон байдаг.

8.2. Нэхэмжлэгчийн зүгээс мөн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 6,8 тонн жоншийг 8,160,000 төгрөгөөр бодож  Сгийн үлдэгдлээс хассан тухай тэмдэглэл нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нь тооцоо бүртгэлийн дэвтрээр нотлогддог. Тэгэхээр тус дэвтрийн бүртгэлээс болон дансны хуулгаас харахад тухайн үед  Сгийн ярьж байгаа тохиролцоо огт хийгдээгүй. Харин  Сгийн зүгээс тухайн тохиролцоо хийсэн гэсэн үйл баримтаа өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл ийм нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Хийсвэр үйл баримт яриад, тухайн тохиролцоо хийгдээгүй байхад шүүхэд үлдэгдэл төлбөрөөс хасуулах зорилгоор үндэслэлгүйгээр тайлбар гаргаж байна гэж харж байгаа юм.

8.3.  ... Нн бүртгэлийн дэвтэрт хөтөлсөн  Сгийн Нд нийлүүлсэн жоншны хэмжээ болон хугацаанаас, мөн шүүхээс хүсэлтээр асуулгасан  Сгийн удирдлага доор тухайн гаргаж байсан цаг хугацаанд буюу 2019 оны зун ажиллаж байсан Хосбаярын гэрчийн мэдүүлэгт тус тус дурдсаны дагуу  С Нд цаг хугацааны дагуу жоншоо нийлүүлээгүй нь нотлогдох  бөгөөд Н үлдэгдэл төлбөрөө  Сгаас авахын тулд өөрийн зардлаараа, өөрийн ажилчдын хамт түүний нөхөрлөлийн талбайд ажиллаад жонш олборлосон гэдэг нь бүртгэлийн дэвтрээс нотлогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу  С нь Нг үнийн зөрүү үүсгэж, давхар ашиг хийсэн гэх татгалзлаа мөн өөрөө нотлох үүрэгтэй. ... Тухайн үеийн газраас хэдэн хувийн агууламжтай жонш гарч байгааг тэнд ажиллаж байсан ажилчид болон болон  С Н нар нүдэн баримжаагаар хараад тодорхойлох боломжгүй. Энэ бол мэргэжлийн байгууллагаар тодорхойлогддог агууламж юм.

8.4. Мөн Н  Сгийн газраас авсан жоншоо илүү үнээр цаашаа борлуулсан гэх үйл баримтад маргаж байгаа бол хариуцагч Ч. С өөрөө нотлох үүрэгтэй.  ... Н  Сгийн үнийн зөрүү үүсгэсэн гэж маргаж байгаа жоншийг дангаар нь ачуулах боломжгүй. Яагаад гэвэл тухайн ачилтын автомашин тонны хэмжээг харгалзан ачдаг тул Н болон Н нар нь нэг дор олон нөхөрлөл болон хувь хүнээс жонш аваад, тэрийг нь нийлүүлээд, машиндаа тонн даацыг нь хүргээд тухайн автомашинд ачуулсан байдаг. ...  Сгийн хэлж байгаа, маргаж байгаа Нн дансны гүйлгээний хуулга нь болохоор данс эзэмшигчийн хэн нэг нь тодорхойгүй, тэрийгээ болохоор энэ бол жонш авч байсан тухайн жолооч гэдэг. Энэ нь жолооч мөн эсэх талаар тухайн данс эзэмшигчийн мэдээлэл байхгүй.

8.5. ...  С болон Н нар нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1 тонн жоншийг 320,000 төгрөгөөр  Сгийн газраас жонш гарангуут, олборлож борлуулах талаар тохиролцсон. ... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах” гэж байдаг. 208 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч бол мөнгөө өгсөн тохиолдолд тухайн жоншийг шаардах эрхтэй. Түүнийг  С нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Гэтэл энэ үүргээ  С биелүүлээгүй. Шаардсан тохиолдолд үнийн дүнд нийцсэн жоншоо өгч байгаагүй. Тухайн тохиролцсон 320,000 төгрөгөөрөө 1 тонн жоншийг тооцож  Сгаас үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй байсан.  Харин нэхэмжлэгч Н, Н нар тухайн танилын харилцаагаа бодоод 1 тонн жоншийг анхны тохиролцооноосоо 400,000-450,000 төгрөгөөр бодож шүүхэд нотлох баримтаар өгсөн баримтаар тооцож авсан байдаг. ... Түүнээс илүү мөнгөөр тооцож авна гэсэн тохиролцоо байгаагүй. Ийм болохоор болохоор өссөн дүнгээр тооцож жоншийг хуулиар хүлээсэн үүрэг ч Н болон Н нарт хүлээгдээгүй. Үүнээс үнийн зөрүү  Сгийн үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцох үндэслэл байхгүй гэж үзэж байгаа юм.

8.6. ... Сгийн өмгөөлөгч Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын тайлбарт бол анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж тайлбарладаг боловч  ямар журам зөрчсөн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.2.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийн ямар зүйл заалт үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа тухай тодорхой үндэслэл гаргаагүй байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэж давж заалдах шатны бүрэлдэхүүн шүүгчээс хүсэж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн өмгөөлөгч М.Э давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.  

1. Нэхэмжлэгч Н, Н нараас Ч. Сд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 13,764,00 төгрөг, үүргээ зөрчсөн тул хохиролд буюу гарсан зардал зээлийн хүүд 4,789,872 төгрөг, нийт 18,553,872 төгрөг үүнээс дансаар шилжүүлсэн 2,300,000 төгрөгийг хасч 16,253,872 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үлдэгдэл 30,6 тонн жоншийг эсвэл 22,950,000 төгрөгийг болон зээлийн хүүний 4,777,344 төгрөгийг нийт 27,727,344 төгрөгийг хариуцагч Ч. Сгаас гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Энэхүү шаардлагын үндэслэлээ “...2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хариуцагч Ч. Стай 1 тонн жоншийг тус бүрийг нь 320,000 төгрөгөөр уурхайгаас жонш гарах бүрд, худалдан авах нөхцөлтэйгөөр худалдах, худалдан авах гэрээ амаар хийсэн, жоншны үнийг урьдчилан төлөх зорилгоор Хаан банкнаас хүүтэй зээл авсан. Ч. Сд нийт 68,600,000 төгрөг шилжүүлсэн, Ч. Сгаас нийт 51,186,000 төгрөгийн жоншийг хүлээн авсан, үлдэх төлбөрт дүйцэх жоншийг өнөөг хүртэл нийлүүлээгүйн улмаас банкны зээлийн хүүг төлж, алдагдал хүлээсэн учир үлдэгдэл 17,414,000 төгрөгөөс ажилчдад зээлүүлсэн мөнгө 1,386,000 төгрөг болон Нын дансруу Ч. С шилжүүлсэн 2,300,000 төгрөгийг хасаад 13,728,000 төгрөг, 1 тонн жоншийг 450,000 төгрөгөөр тооцож 30,6 тонн жонш гаргуулах, мөнгөн дүнгээр төлөх бол 30,6 тонн жоншны одоогийн зах зээлийн үнэ болох 1 тонн жоншийг 750,000 төгрөгөөр тооцож 22,950,000 төгрөгийг гаргуулах мөн 13,728,000 төгрөгийн банкны зээлийн хүүг тооцоход зээлийн хүү сарын 1,2 хувь буюу 164,736 төгрөг бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 21-2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны /нийт 29 сарын/ хүү болох 4,777,344 төгрөг, нийт 27,727,344 төгрөгийг хариуцагч Ч. Сгаас гаргуулна гэж тодорхойлж, тайлбарлажээ.

Хариуцагч Ч. С нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... 66,600,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн мөнгөн дүн дээр маргахгүй, гэхдээ Нтой жонш, мөнгө төгрөг, зээл гэж нэг удаа ч ярилцаж байгаагүй. Н ах бид хоёрын тохирсноор 2018 оны 06 дугаар сарын 07-ноос 2019 оны 04 дүгээр сар хүртэл бидний хооронд ямар нэгэн маргах зүйл байхгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Н, Н нар мөнгөө өсгөнө гэж тооцоолж 2018-12-28-нд банкнаас зээл авсан гэж ойлгосон.

Нэхэмжлэгчид өгөх ёстой жоншийг бүгдийг өгсөн, гэхдээ надад үзүүлж харуулах баримт гэвэл 4, 5-хан удаагийн л тэмдэглэл хийсэн дэвтэр байгаа, бусад үед би огт тэмдэглэл хийж яваагүй учир өөрийн татгалзлаа Нн  бичсэн гар бүртгэл болон өөрийн бүртгэлийг, дансны хуулгуудтай харьцуулан, 11,070,000 төгрөгийг хасаж, тооцуулна, харин  нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооллоор нийлүүлсэн жоншны хэмжээ, үнийн дүнг зөвшөөрнө.  Харин эдгээрээс  2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 37, 04 дүгээр сарын 03-ны өдрийн 68, 04 дүгээр сарын 08-ны өдрийн 28.5, 07 дугаар сарын 21-ний өдрийн 22 тонн жоншны үнийг зөвшөөрөхгүй, үнийг 500,000-550,000 төгрөгөөр нэмж тооцно, Эт өгсөн  2,000,000 төгрөг, банкны зээл, хохирлыг зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

2. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж, гэрээний зүйл болох жоншны үнийг тэдгээрийн тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн бүртгэлийн дэвтэр зэрэг нотлох баримтад үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу хариуцагч Ч. Сгаас 11,728,000 төгрөг гаргуулж, Н, Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,999,344 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч “...эдгээрээс  2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 37, 04 дүгээр сарын 03-ны өдрийн 68, 04 дүгээр сарын 08-ны өдрийн 28.5, 07 дугаар сарын 21-ний өдрийн 22 тонн жоншны үнийг зөвшөөрөхгүй, үнийг тухайн үед зарсан үнээр нэмж, тооцон 11,070,000 төгрөг нэхэмжлэлээс хасагдах ёстой” гэж гомдол гаргажээ.

3. Талуудын хооронд жонш худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Тухайлбал нэхэмжлэгч Н, хариуцагч Ч. С нар 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хариуцагч Ч. Стай 1 тонн жоншийг 320,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ амаар хийсэн, нэхэмжлэгч нараас жоншны үнэд 68,600,000 төгрөгийг  шилжүүлснээс 51,186,000 төгрөгийн үнэ бүхий жоншийг хүлээн авсан, ажилчдад зээлүүлсэн 1,386,000 төгрөг, Нын дансруу нийт 2,300,000 төгрөгийг Ч. С шилжүүлсэн зэрэг үйл баримтын тухайд талууд маргаагүй, харин  ...Эын данс руу шилжүүлсэн  2,000,000 төгрөгийн хувьд хариуцагч өөрт хамааралгүй гэж, улмаар анхан шатны шүүх нэхэмжлэлээс хасаж,тооцсон.

4. Харин нэхэмжлэгч үлдэгдэл 13,728,000 төгрөг буюу 30,6 тонн жоншны үнийг одоогийн зах зээлийн үнэ болох 750,000 төгрөгөөр тооцож, 22,950,000 төгрөг, банкны хүү 4,777,344 төгрөг,  хариуцагчаас гаргуулах, хариуцагч 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 37, 04 дүгээр сарын 03-ны өдрийн 68, 04 дүгээр сарын 08-ны өдрийн 28.5, 07 дугаар сарын 21-ний өдрийн 22 тонн жоншны зөрүү үнийг зөвшөөрөхгүй, үнийг 11,070,000 төгрөгөөр нэмж тооцож, нэхэмжлэлээс хасуулна,  банкны зээл, хүүг зөвшөөрөхгүй” гэсэн байх буюу зохигчид гэрээний үнэ буюу худалдсан жоншны үнийн талаар маргажээ.

Талуудын маргасан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг.

Хэрэгт нэхэмжлэгчээс өөрийн бичиж, тэмдэглэсэн гар бүртгэлийн дэвтэр, банкны дансны хуулгыг  өгсөн байх ба хариуцагч өөрийн татгалзалтай холбоотой баримтыг өгөөгүй, татгалзлаа нэхэмжлэгч Нн  гар бүртгэл, дансны хуулга, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тооцоололд үндэслэж, түүнд нийлүүлсэн жоншны хэмжээг зөвшөөрсөн, харин доор дурдсан жоншны үнийн дүн-г зөвшөөрөхгүй гэжээ. 

Тодруулбал хариуцагч Ч. С “...2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 37, 04 дүгээр сарын 03-ны өдрийн 68, 04 дүгээр сарын 08-ны өдрийн 28.5, 07 дугаар сарын 21-ний өдрийн 22 тонн жоншны үнийг 400,000 төгрөгөөр тооцсоныг зөвшөөрөхгүй,  миний газар дээр өндөр агууламжтай жонш гарч байсан учир нэхэмжлэгч үнийн зөрүү үүсгэж, давхар ашиг олсон учир эдгээр дурдсан жоншны үнийг 550,000 төгрөгөөр тооцож, 9,070,000 төгрөг, Нод өгсөн 2,000,000 төгрөг, нийт 11,070,000 төгрөг нэхэмжлэлээс хасагдах ёстой, банкны зээл, хохирлыг зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй бөгөөд гэрч Ё.Эрдэнэжаргал /1 хх 139/, Б.Өнөрбаяр /1 хх 149/, Я.Хосбаяр /2хх 35/ нарын мэдүүлэг нь жоншны үнийн талаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлгийг өгөөгүй, мэдүүлгийнх нь эх сурвалж тодорхойгүй байх тул энэ үндэслэлээр түүний татгалзал болон өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй юм.

5. Мөн нэхэмжлэгч нараас  жоншны одоогийн ханш 750,000 төгрөг учир 30,6 тонн жоншны үнэ 22,950,000 төгрөг, хариуцагч тохирсон жоншийг өгөөгүйгээс жонш худалдан авахаар зээл авч, зээлийн хүү төлсөн үндэслэлээр 4,777,344 төгрөг, нийт 27,727,344 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгч, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй бөгөөд мөн хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс банкны зээлийн хүү төлж, хохирсон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

Зохигчид гэрээний үнийг буюу худалдах жоншны үнийг анх гэрээ байгуулахад 1 тонныг нь 320,000 төгрөгөөр тохирсон талаараа маргаагүй боловч гэрээ хэрэгжих явцад жоншны зах зээлийн үнэ ханш өөрчлөгдсөн нөхцөл байдал тогтоогдсон, нэхэмжлэгч энэхүү нөхцөл байдлыг харгалзан  үнийг тухай бүрийн ханшаар тооцож шаардлагаа үндэслэсэн байх бөгөөд хариуцагч энэхүү үнийг үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаагүй  байна.

Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх боловч хариуцагч Ч. Сгаас Нд шилжүүлсэн/1хх 124/ 2,200,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан хэргийн үйл баримтад дүгнэлт өгөөгүй байх ба нэхэмжлэгчээс энэ мөнгийг хүлээн авсныг үгүйсгээгүй ба харин нэхэмжлэлээс хасч тооцоогүй талаарх үндэслэлээ нотлоогүй тул энэ дүнг нэхэмжлэлээс хасаж тооцон,  хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 11,728,000 гэснийг 9,528,000 гэж, 15,999,344 гэснийг 18,199,344 гэж, 2 дахь заалтад 202,598 гэснийг 167,398 гэж өөрчлөлт оруулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2023/00003 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “... 11,728,000...” гэснийг “9,528,000” гэж, “...15,999,344...” гэснийг  “18,199,344” гэж,

2 дугаар заалтын “... 202,598...” гэснийг “167,398” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн өмгөөлөгч М.Э давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч Ч. Сгийн давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БОЛОРМАА