Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1291

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНѲѲС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,                           

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ц.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б овогт Ц.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0593 81380 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв . 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Ц.О, 1985 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод тѳрсѳн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 45 дугаар байрны 16 тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, 6 дугаар байрны 14 тоотод түр оршин суудаг, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ....................... тоот регистрийн дугаартай.

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны ѳдѳр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Болортуяатай маргалдан түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Ц.Болортуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 7 дугаар сарын 06-ны 13:30 цагийн орчим гэрээс гараад тѳрсѳн ах Цэвэгмид овогтой Одбаяртай хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1.000 оюутны байрны орчим түүний 75-11 УНЕ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 20 загварын машинд суугаад би ажилдаа очих гээд замдаа буух гээд явж байсан. Гэрээс гарах үед манай ээж ахын машинд бензин хийгээрэй гээд 20.000 төгрөг өгсөн юм. Тэгэхээр нь би нээх хол явахгүй юм чинь гээд 10.000 төгрөгөөр нь бензин хийсэн чинь намайг бүгдэнд нь бензин хийхгүй гэж уурлаад хэрэлдэж маргалдсан, тэгсэн Ц.Оминий баруун бугуйнаас чанга базаж байгаад миний гарнаас түлхээд толгой болон зүүн талын мөр, далаар машины хаалгатай хавсарч цохьсон. Тэгээд би машинаас нь буух гэтэл гэр хорооллын гудам дунд явж байгаад айлын хашааны үүдний дэргэд зогсоод бүх цонхоо хаагаад машинаа дотроос нь түгжиж байгаад миний баруун гарын бугалган тус газар гэрийн түлхүүрийн оосор хэсгээр нь ороож байгаад маш хүчтэй цохиж үсдэж байгаад толгойгоор машины урд талын хаалганы цонх мөргүүлж цохиж байгаад өмсөж явсан цамцнаас заамдаж байгаад эрүүн тус газар цохиж зодож байгаад тэндээс хөдлөөд би хороололд буусан...” гэх мэдүүлэг. /хх-3/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8535 дугаартай дүгнэлт:

  1. Ц.Болортуяа-н биед нь баруун бугалга, нуруу, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3.  Дээрх гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5.  Дээрх ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /xx-12/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны ѳдѳр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Болортуяатай маргалдан түүнийг зодож хүний эрүүл мэндэд хѳнгѳн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирч байна.

Иймд шүүгдэгч Ц.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Ц.О-т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ц.О-ыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин тѳгѳлдѳр болох хүртэл Ц.О-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР