| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 182/2022/02635/И |
| Дугаар | 210/МА2023/00436 |
| Огноо | 2023-03-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2023/00436
| 2023 оны 03 сарын 01 өдөр | Дугаар 210/МА2023/00436 |
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч, Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/03564 дугаар шийдвэртэй,
**********-ийн нэхэмжлэлтэй, *******, ********, ********, ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 398,112,761 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг, Ц.Ган-Од, А.Эрдэнэцэцэг, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хүрэлтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ********** нь хариуцагч *******, ********, ********, ******* нарт холбогдуулан
1.а. Зээл 350,168,321,
1.б. Зээлийн хүү 45,038,710 төгрөг,
1.в. нэмэгдүүлсэн хүү 2,905,729 төгрөг, нийт 398,112,761 төгрөг гаргуулна.
********, ******* нарын өмчлөлийн Ү-22020236526 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 296 тоот хаягт байршилтай, 214 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
*******ийн өмчлөлийн Ү-2202007152 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 295 тоот хаягт байршилтай, 149.25 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
********ын өмчлөлийн Ү-2202008582 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 306 тоот хаягт байршилтай, 30.4 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
********ийн өмчлөлийн Ү-2204073155 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 13 дугаар гудамжны 681 тоот хаягт байршилтай, 230 м.кв талбайтай, хувийн сууц, гаражны зориулалттай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө,
********ийн өмчлөлийн Г-2204009563 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 13 дугаар гудамжны 681 тоот хаягт байршилтай, 18654311854254 нэгж талбарын дугаартай, 551 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
********ын өмчлөлийн Г-2202000715 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 306 тоот хаягт байршилтай, 18641316363394 нэгж талбарын дугаартай, 483.82 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
*******ийн өмчлөлийн Г-2202008209 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 295 тоот хаягт байршилтай, 18641316389426 нэгж талбарын дугаартай, 367 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
********, ******* нарын өмчлөлийн Ү-2202007401 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 269 тоот хаягт байршилтай, 144 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
********, ******* нарын өмчлөлийн Ү-2202026525 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 296 тоот хаягт байршилтай, 58 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
********, ******* нарын өмчлөлийн Ү-2202026527 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 296 тоот хаягт байршилтай, 118 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******, ******** нарын өмчлөлийн Г-2202002133 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 296 тоот хаягт байршилтай, 394.42 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
1.2. ******* болон иргэн ********, ********, ******* нар нь тус банктай 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 3003-2019/114 тоот Зээлийн гэрээ, 3003-2019/114-3, 3003-2019/114-4, 3003-2019/114-5, 3003-2019/114-6, 3003-2019/114-7 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 462,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлсэн . Зээлийг эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд дээрх хөрөнгүүдийг тавьж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч нараас нийт 334,908,852.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Зээлээ хугацаанд нь төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанууд байсан. Энэ агуулгаараа банканд хугацааны хувьд дарамт учруулахгүй байх боломж байсан. Тухайн үед хариуцагч нарын зүгээс хүсэлт гаргаж байсан талаар дурдсан. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл нэхэмжлэгчийн тодорхойлж буйгаар 2021 оны 01 дүгээр сард бүрдсэн гэж тайлбарлаж байна. Тэгэхлээр банк 2021 оны 01 дүгээр сард зээлийн гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа бол тэр хүртэлх хугацаанд зээлийн хүү нь 85,492,309 төгрөг болж байна.
Хариуцагч нарын зүгээс барьцаанд бүртгэлтэй байсан хоёр эд хөрөнгөө худалдан борлуулаад зээлийн хүү, зээлийн эргэн төлөлтөд хийсэн. Нэхэмжлэгч 344,908,852 төгрөгийг үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд хариуцагч нар төлсөн гэж тодорхойлсон. Тэгэхлээр 2021 оны 01 дүгээр сард зээлийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн байхад банк хүү тооцоод яваад байсан нь үндэслэлгүй. Зээл авсан тухайд бол огт маргахгүй. Зээлийн гэрээний дагуу үүрэг нь байсан хэдий ч үүргээ хэрэгжүүлэхэд өөрөөс үл хамаарах шалтгаан нөхцөл бий болсон. Тус зээлийг бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор авсан.
Нийт зээл авсан 462,000,000 төгрөгийн 300,000,000 гаруй төгрөгийг төлөөд барагдуулчихсан бөгөөд үлдсэн 150,000,000 төгрөгийг урдаас бараа материалын түүхий эд захиалсан боловч хөл хорио тогтоосонтой холбогдуулаад хил хаасан. Үүнээс шалтгаалаад дээрх хүндэтгэн үзэх шалтгаанууд бий болсон. Хариуцагч нарын зүгээс 2021 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацаанд зээлийнхээ үндсэн хүүг тодорхой хэмжээнд 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл төлж байсан. Түүний дараа банкнаас зээлээ төл, хэрэв төлөх боломжгүй бол барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах шаардлага тавьсан. Үүний дагуу өөрийн нэр дээр байдаг хоёр орон сууцыг худалдан борлуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүнг тооцооллын хувьд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж, үнэн зөв байдлаар тооцооллыг гаргаж, хэрэг маргааныг шийдвэрлэх нь зүйтэй. 125,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Тэгэхлээр энэхүү зээлээс дурдаад буй 85,000,000 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүү 2,000,000 орчим төгрөгийг хасаж тооцож, үндсэн зээлээс хасах боломжтой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр багасгаж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ********, ********, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 350,168,321 төгрөг, зээлийн хүү 45,038,710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,905,729 төгрөг, нийт 398,112,761 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **********-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч "Алтансэндэр" ХХК, ********, ********, ******* нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд ********, ********, ******* нарын өмчлөлийн барьцааны Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 296 тоот хаягт байршилтай, 214 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн Ү-2202007152 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 295 тоот хаягт байршилтай, 149.25 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ********ын өмчлөлийн Ү-2202008582 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 306 тоот хаягт байршилтай, 30.4 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ********ийн өмчлөлийн Ү-2204073155 тоот улсын бүртгэлийн дугаартай. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг. 13 дугаар гудамжны 681 тоот хаягт байршилтай, 230 м.кв талбайтай, хувийн сууц. гаражны зориулалттай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө, ********ийн өмчлөлийн Г- 2204009563 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 13 дугаар гудамжны 681 тоот хаягт байршилтай. 1865431 1854254 нэгж талбарын дугаартай, 551 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ********ын өмчлөлийн Г-2202000715 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 306 тоот хаягт байршилтай, 18641316363394 нэгж талбарын дугаартай, 483.82 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, *******ийн өмчлөлийн Г-2202008209 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 295 тоот хаягт байршилтай, 18641316389426 нэгж талбарын дугаартай, 367 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ********, ******* нарын өмчлөлийн Ү- 2202007401 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 269 тоот хаягт байршилтай, 144 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ********, ******* нарын өмчлөлийн Ү-2202026525 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 296 тоот хаягт байршилтай, 58 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ********, ******* нарын өмчлөлийн Ү-2202026527 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 296 тоот хаягт байршилтай, 118 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******, ******** нарын өмчлөлийн Г-2202002133 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 296 тоот хаягт байршилтай, 394,42 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч "Капитрон банк" ХХК- ийн 2,306,465 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Алтансэндэр" ХХК, ********, ********, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,306,465 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Капитрон банк" ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн шаардаж буй нэхэмжлэлийн үнийн дүн үнэн бодит үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөөгүй.
Нэхэмжлэгч Капитрон банкнаас "Алтансэндэр" ХХК-д нийт 462,000,000 төгрөгийн зээл олгож хамтран хариуцагч нар болох ********, ********, ******* нарын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч нь тухайн зээлийг авснаас хойш гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийг төлж ирсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаан буюу Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоож, хил гааль хаагдсантай холбоотойгоор бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, зээлийн эргэн төлөлтийг хуваарьт заасан хугацаанд төлөх боломжгүйд хүрсэн ч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 157,745,574.87 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 83,793,550.24 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 24-ний өдөр 19,932,628.23 төгрөгийн илүү дүнтэй эргэн төлөлтүүдийг хийж байсан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн зээлийн эргэн төлөлтийн талаарх хүснэгтэд дээр дурдсан бөөн дүнтэй зээлийн төлөлтийн огноог 2021 оны 11 дүгээр сарын 15, 2022 оны 02 дугаар сарын 15, мөн оны 02 дугаар сарын 24-ний өдөр хэмээн тусгасан атал хариуцагчийн зээлийн дансны хуулганд дээрх төлөлтүүдийн төлсөн хэмээх дүн болон огнооны хувьд зөрүүтэй байдлаар тусгагдсан байхад шүүх ач холбогдол өгөөгүй. Энэ асуудлаар хариуцагч нарын өмгөөлөгч Б.Хүрэлтулга 2022 оны 11 дүгээр сарын 30 өдрийн 01/40 гэсэн дугаартай албан хүсэлтээр илэрхийлж Монгол банкийг шинжээчээр томилуулахыг хүссэн ч шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаагүй.
Хариуцагчийн зүгээс 462,000,000 төгрөгийн зээл авч Ковид-19 цар тахлын үед үйл ажиллагаа явуулж ашиг орлого олоогүй ч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэнд хүүд нийт 334,908,852.15 төгрөгийг Зээлийн гэрээний хугацаанд барагдуулсаар байхад зээл хүүгийн тооцоололд анхаарал хандуулалгүй гэрээний үйлчлэлийг дуусгавар болгож нэхэмжлэлийн үнийн дүнг шалгаж үзэлгүй шууд хангаж шийдвэрлэсэн явдал нь хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч нь хариуцагч нараас нийт 398,112,761 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй эсэх нь тогтоогддоггүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.
Нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол хөдөлбөргүй үнэн мэтээр дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн.
Хариуцагчийн хувьд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрдсэн хэмээн нэхэмжлэгч үзэж буй бол энэ хугацааг зөв тооцоолох ёстой байсан гэж маргадаг. Нэхэмжлэгч нь гэрээ цуцлах болсон талаар хариуцагчид огт мэдэгдэж байгаагүй буюу ийнхүү мэдэгдэж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Тийм ч учир гэрээ цуцлахгүй, цаашид үргэлжилнэ гэсэн ойлголтоор банкны тавьсан орон сууц худалдан борлуулах тухай шаардлагыг биелүүлж, барьцаа хөрөнгө болох орон сууцны зориулалттай 2 ширхэг үл хөдлөх хөрөнгөө бусдад худалдан борлуулж, тухай бүр үнийг нь банкинд төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн.
Нэгтгэн дүгнэвэл, банк бусадтай байгуулсан гэрээнд зөрчил үүссэн буюу гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн даруйд зээлдэгч нарт мэдэгдэж, гэрээ цуцлах арга хэмжээг түргэн шуурхай авалгүй, харин ч удаан хугацаанд үргэлжлүүлж, хүү бодох, ашиг олох, бусдыг өрийн дарамтад оруулах үйл ажиллагааг явуулж байна гэж харж байна. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрдсэн даруйд гэрээ цуцлах болсон талаар хариуцагч нарт мэдэгдсэн даруйд нэмж хүү тооцох үндэслэл байхгүйн зэрэгцээ шүүх ч энэхүү асуудалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хэргийг шийдвэрлэх учиртай.
2021 оны 11 дүгээр сард гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн хэмээн хариуцагч нарт шаардлага тавьж, барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, төлбөртөө тооцож авсан цаг үеэс хойш дахин нэмж хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй буюу боломжгүй гэж үзнэ. Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй хэмжээ үнэн зөв эсэх, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ бодитой эсэхийг тогтоож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал шүүх хуралдааны бусад үед хүсэлт гаргадаггүй. Шүүх хуралдаан болгон дээр хүсэлт гаргаж хойшлуулж байсан. Шүүх хуралдааныг хойшлуулах болсон хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг нотолж чадаагүй. Хариуцагч тал бид нарын тооцооллоос нэхэмжлэгч талын тооцоолол зөрж байна гэж тайлбарладаг боловч хэдэн төгрөгөөр, хэрхэн зөрсөн эсэхийг нотолж чаддаггүй. Энэхүү үндэслэлээр анхан шатны шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нийт 163,000,000 төгрөгийн төлөлт хийгдсэн нь дансны хуулгатай зөрдөггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч ********** нь хариуцагч *******, ********, ********, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 350,168,321 төгрөг, зээлийн хүү 45,038,710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,905,729 төгрөг, нийт 398,112,761 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шаардсаныг хариуцагч талаас эс зөвшөөрч маргажээ.
2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.
2.а Хариуцагч *******, ********, *******, ******** нар нь нэхэмжлэгч **********-тай 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 3003-2019/114 тоот зээлийн гэрээ байгуулж, жилийн 19,20 хувийн хүүтэй, 60 хугацаатай, 462,000,000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар харилцан тохиолцож зээлжээ.
Зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй нь зохигчдын тайлбар, гэрээ зэргээр нотлогдож байна.
2.б. ********, *******, ******** нар нь тус банкинд
********, ******* нарын өмчлөлийн Ү22020236526 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 296 тоот хаягт байршилтай, 214 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
*******ийн өмчлөлийн Ү-2202007152 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 295 тоот хаягт байршилтай, 149.25 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
********ын өмчлөлийн Ү-2202008582 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 306 тоот хаягт байршилтай, 30.4 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
********ийн өмчлөлийн Ү-2204073155 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 13 дугаар гудамжны 681 тоот хаягт байршилтай, 230 м.кв талбайтай, хувийн сууц, гаражны зориулалттай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө,
********ийн өмчлөлийн Г-2204009563 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 13 дугаар гудамжны 681 тоот хаягт байршилтай, 18654311854254 нэгж талбарын дугаартай, 551 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
********ын өмчлөлийн Г-2202000715 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 306 тоот хаягт байршилтай, 18641316363394 нэгж талбарын дугаартай, 483.82 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
*******ийн өмчлөлийн Г-2202008209 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 295 тоот хаягт байршилтай, 18641316389426 нэгж талбарын дугаартай, 367 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
********, ******* нарын өмчлөлийн Ү-2202007401 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 296 тоот хаягт байршилтай, 144 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
********, ******* нарын өмчлөлийн Ү-2202026525 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 296 тоот хаягт байршилтай, 58 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
********, ******* нарын өмчлөлийн Ү-2202026527 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 296 тоот хаягт байршилтай, 118 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
*******, ******** нарын өмчлөлийн Г-2202002133 тоот улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 21 дүгээр гудамжны 296 тоот хаягт байршилтай, 394.42 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгийг барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болгон барьцаалжээ.
Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч тал 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 157,745,574.87 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 83,793,550.24 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 19,932,628.23 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.
Дээрх төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж төлсөн, гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй, төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүд суутгаж авсан талаарх баримт хэрэгт авагджээ. /хх7/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Гэрээний хугацаа хэтрүүлсэн, үүргээ гүйцэтгээгүй байгаад хариуцагч гэм буруугүй гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.
Иймд зээл 350,168,321 төгрөг, хүү 45,038,710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,905,729 төгрөг, нийт 398,112,761 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.
3. Давж заалдах гомдлын талаар
3.а. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан талаарх эрх зүйн харилцаа болон үйл баримтыг зөв тогтоожээ.
Хариуцагч талаас нэхэмжилж буй үнийн дүн нь тооцооллын хувьд алдаатай байж болзошгүй, тухайн тооцооллыг зөвтгөсний үндсэн дээр хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх ёстой гэж гомдолдоо дурдсан. Нэхэмжлэгч талын тооцооллыг шалгаж үзэхэд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох журамд болон хуулийн заалтад нийцсэн, хариуцагч уг тооцооллыг няцаасан баримт гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
4. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/03564 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,148,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ш.ОЮУНХАНД