| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1263/э |
| Дугаар | 1439 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 1439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Р.Батнасан,
хохирогч Г.Уртбаяр, Г.Мөнхбаяр, Б.Отгонсүрэн, Я.Ганхуяг, Н.Мөнхбат, Ж.Баярсайхан, Б.Батбаяр, С.Ганбаатар, Ё.Бямбасүрэн, Ц.Энхээ, Ю.Шагдарсүрэн, Д.Лхагвасүрэн, Б.Лхагвадорж, Г.Оролмаа,
Хохирогч О.Бямбадорж, П.Болдмаа нарын өмгөөлөгч Г.Наранбаатар, Б.Баттөмөр,
Хохирогч А.Мөнхханд түүний өмгөөлөгч Т.Даваажав,
Шүүгдэгч Г.Д түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, Г.Ичинхоролоо,
Шүүгдэгч Д.И түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
Шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,
Шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Г овогт Г.Д-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.М, Д овогт Д.И, Б овогт М.А нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2502 1707 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г овогт Г.Д, 1967 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Өндөр заяа” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Баянмонгол хороолол 416 дугаар байр 102 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД: .................,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Б.М, 1972 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Баянгол Эко заамар” ХХК-д уурхайн драгчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 60а байр 3 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:..................,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт М.А, 1978 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 49 дүгээр гудамж 562 тоотод оршин суудаг хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг 13 дугаар хороо 26 дугаар байр 57 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:......................,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Д овогт Д.И, 1970 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Өндөр заяа” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо Бэлхийн 33-7 гудамж 29б тоотод оршин суудаг, 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, РД: .....................,
Шүүгдэгч Г.Д нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгажих талбайн газар чөлөөлөлтийн ажил гүйцэтгүүлнэ гэж “Дөрвөн сүжит” ХХК-ны захирал Г.Уртбаяраас 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 40.000.000 төгрөг, нийт 80.000.000 төгрөг,
“Дулаан нөмөр” констракшн ХХК-ийн захирал Н.Алтанбумбаас 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Хөх хүрэлт констракшн" ХХК-ийн захирал П.Баяржаргалаас 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөг,
“Констракшн бэйгин бэйсис” ХХК-ийн захирал Ж.Баттулгаас 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Манхан уст” ХХК-ийн захирал М.Батмөнхөөс 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 30.000.000 төгрөг,
“Гэрэлтжин” ХХК-ийн захирал Д.Пүрэвдоржоос 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 47.000.000 төгрөг,
“Баткомплект” ХХК-ийн захирал Х.Цэрэнбатаас 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Ерөө эрдэс” констракшн ХХК-ийн захирал Э.Баяржавхаагаас 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг нийт 40.000.000 төгрөг,
“Эйфель констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Умдэлэгээс 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг,
“Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржоос 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 60.000.000 төгрөг,
иргэн Б.Отгонсүрэнгээс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 35.000.000 төгрөг,
“Дулаан богд хайрхан” ХХК- ийн захирал Н.Тогоомаагаас 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөг,
“Бартаг дархан” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Болдмаагаас 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 30.000 Ам.доллар буюу 59.586.600 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 43.000.000 төгрөг, нийт 102.586.600 төгрөг,
“Мэш” ХХК-ийн захирал Г.Мөнхбаяраас 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 100.000.000 төгрөг,
“Дөкө комплекс” ХХК-ийн захирал Х.Баатаржаваас 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөг,
“Хүрэн жинсний овоо” ХХК-ийн Б.Цэдэнжигмидээс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөг,
“Топ даймонд дриллинг” ХХК-ийн захирал Ж.Ганбатаас 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 35.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 25.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 60.000.000 төгрөг, нийт 120.000.000 төгрөг,
“ХГ” ХХК-ийн захирал С.Ганбаатараас 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 51.000.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 9.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг,
“Үгжин” констракшн ХХК-ийн захирал Ш.Хишигбаянгаас 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 10.000 Ам.доллар буюу 19.854.000 төгрөг, 10.000.000 төгрөг, нийт 49.854.000 төгрөг,
“Аз Өрнөх” ХХК-ийн захирал Д.Ганзоригоос 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөг,
“ЭМНМ” ХХК-ийн захирал Ж.Мөнхбатаас 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 30.000.000 төгрөг,
“Асга хөшөөт” ХХК-ийн захирал Л.Алтангэрэлээс 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7500 Ам.доллар буюу 14.946.750 төгрөг, мөн 3.000.000 төгрөг, нийт 32.946.750 төгрөг,
“Од дөл” ХХК-ийн менежер П.Энхзоригоос 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 19.000.000 төгрөг,
Иргэн Б.Тэгшбаяраас 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Бау стандарт” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Хашхүүгээс 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 40.000.000 төгрөг,
Иргэн Н.Энхбатаас 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 60.000.000 төгрөг,
“Шинэгарьд” ХХК-ийн захирал С.Чинзоригоос 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 60.000.000 төгрөг,
“Монрэйл” ХХК-ийн захирал Б.Цэнд- Аюушаас 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Исвара сольюшн” ХХК-ийн захирал С.Баттөмөрөөс 2015 оны 5 дугаар сарын 12-нь өдөр 20.000.000 төгрөг,
“Гоёот ухаа” ХХК-ийн захирал В.Лхагвадоржоос 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөг,
“Хард бокс” ХХК- ийн захирал Д.Болдбаяраас 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 40.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг,
“Өнхүүдэй” ХХК-ийн захирал Г.Оролмаа, З.Нарантуяа нараас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 48.500.000 төгрөг,
“Ханхос Очир” ХХК-ийн захирал Т.Очирбатаас 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 195.800.000 төгрөг,
“Гожибэйри” ХХК-ийн менежер Б.Барсболдоос 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөг,
“Есөннуур баялаг” ХХК-ийн захирал С.Нарангэрэлээс 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 60.000.000 төгрөг,
“Солонго цамхаг” ХХК-ийн захирал Ж.Багамонголоос 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 70.000.000 төгрөг,
“Энх бизнес Өгөөмж” ХХК-ийн захирал Н.Энхтөрөөс 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 60.000.000 төгрөг,
Иргэн А.Мөнххандаас 2015 оны 01 дүгээр сард 30.000.000 төгрөг,
Ти экс эл” ХХК-ийн захирал Г.Ганзоригоос 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “80.000.000 төгрөг,
“Амарбогд” ХХК-ийн захирал Б.Батбаяраас 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 60.000.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 10.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөг,
“Ноён Авзгайн Оргил” ХХК-ийн захирал А.Төрхүүгээс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 60.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 80.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөг,
“Ган-Армор” ХХК-ны захирал Д.Нарантуяагаас 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 55.000.000 төгрөг,
“Цэлмэг-Онгод” ХХК-ийн захирал Б.Гансэлэмтэй 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 50 тонн арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 51.532 тонн арматур авсан боловч худалдан авалтын үнэ 65.445.640 төгрөгийг өгөөгүй,
Иргэн Ж.Баярсайханаас Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “их хэмжээний зээл гаргаж өгнө” гэж 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 50.000.000 төгрөг,
Иргэн Ц.Оюунцэцэгээс 2017 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул товер” орон сууцны цогцолбор хорооллын 69 дүгээр байрнаас 3 өрөө орон сууц авч өгнө гэж урьдчилгаанд 40.050.000 төгрөг хуурч авч залилсан,
Иргэн Д.Лхагвасүрэнгээс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3 вагон 182 тонн 28.574.000 төгрөгийн үнэ бүхий цемент аваад мөнгийг өгөөгүй,
Иргэн Я.Тунгалагаас 2016 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдөр 240 тонн 37.200.000 төгрөгийн үнэ бүхий цемент аваад мөнгийг өгөөгүй,
Иргэн Т.Оюунчимэгээс Азийн хөгжпийн сангаас авах төслийн зээлд хамруулж өгнө гэж 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 300.000 төгрөг, нийт 3.300.000 төгрөг,
Иргэн Ю.Шагдарсүрэнгээс 2017 оны 08 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд 192 тонн цемент зээлээр худалдаж авна гэж авсан боловч, худалдан авалтын үнэ 33.600.000 төгрөгийг өгөөгүй,
Иргэн Б.Мөнгөнцэцэгээс 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд хөрөнгө оруулж хамтран ажиллана гэж 32.000.000 төгрөг,
Иргэн Д.Мөнхцэцэгээс орон сууц хямд авч өгнө гэж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 23.000.000 төгрөг,
Иргэн Р.Сайнжаргалаас 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 35.800.000 төгрөг,
Иргэн М.Ганцэцэгээс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 25.000.000 төгрөг,
Иргэн Д.Анхбаяраас 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг,
Иргэн Ц.Энхээгээс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг,
Иргэн А.Оюунжаргалаас 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөгийг тус тус хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан авч, нийт 2.854.656.990 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж, залилсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Б.Мнь Г.Д-гийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 04 дүгээр сарын 02, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд “2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржоос 60.000.000 төгрөг,
2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр болон 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд “1, 2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Ханхос Очир” ХХК-ийн захирал Очирбатаас 195.800.000 төгрөг хуурч авсан гэх хэрэгт “Бүгд найрамдах Хятад ард улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ” гэж өөрийн гарын үсэг зурсан хуурамч гэрээ үзүүлэн итгэл төрүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг,
Шүүгдэгч Д.Инь Г.Д-ийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 04 дүгээр сарын 02, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд “2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржоос 60.000.000 төгрөг,
2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр болон 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд “1, 2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Ханхос Очир” ХХК-ийн захирал Т.Очирбатаас 195.800.000 төгрөг хуурч авсан гэх хэрэгт Бүгд найрамдах Хятад ард улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж өөрийн гарын үсэг зурсан хуурамч гэрээ үзүүлэн итгэл төрүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг,
Шүүгдэгч М.А нь Г.Д-ийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 06 дугаар сарын 11, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд 4 дүгээр байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Ерөө Эрдэс констракшн” ХХК-ийн захирал Э.Баяржавхаагаас 40.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 30.000.000 төгрөгийг,
2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 9 дүгээр байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “ХГ” ХХК-ийн захирал С.Ганбаатараас 60.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт 9.000.000 төгрөгийг,
2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Асга хөшөөт” ХХК-ийн захирал Л.Алтангэрэлээс 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг,
2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7500 ам доллар буюу 14.946.750 төгрөг, мөн 3.000.000 төгрөг, нийт 32.946.750 төгрөг авсан гэмт хэрэгт 4.500.000 төгрөгийг, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.Тэгшбаяраас 60.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт зуучлалын хөлс гэж тусад нь 20.000.000 төгрөгийг,
2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 9 дүгээр байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Констракшнбэйгин бейсис” ХХК-ийн захирал Ж.Баттулгаас 60.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт 60.000.000 төгрөгийг,
2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 6 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Дулаан богд хайрхан” ХХК-ийн захирал Н.Тогоомаагаас 50.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт 50.000.000 төгрөгийг,
2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 3 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Мэш” ХХК-ийн захирал Г.Мөнхбаяраас 100.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт 100.000.000 төгрөгийг,
2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 10 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Дөкө комплекс” ХХК-ийн захирал Х.Баатаржаваас 50.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт 50.000.000 төгрөгийг,
2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Исвара сольюшн” ХХК-ийн захирал С.Баттөмөрөөс 20.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт 20.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн авч, хохирогч нарт итгэл төрүүлэн дээрх гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Би доорхи мөнгө төгрөгийг хувьдаа ашигласан зүйл байхгүй. Энэ яллах дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зарим хохирогч нарт хохирлоос заримыг төлж барагдуулсан байгааг шүүх хуралдаанд тайлбарлаж мэдүүлэг өгмөөр байна. Яллах дүгнэлтэд авагдсан нийт хохирол зөрүүтэй байгаа тул энэ зөрүүг зөвтгүүлэх хүсэлтэй байна. Би хохирлоос 452.800.000 төгрөгийг төлсөн байхад яллах дүгнэлтэд энэ талаар тусгагдаагүй байна. Би гэрээг аж ахуйн нэгжтэй байгуулсан бөгөөд ажил хийх байсан. Зарим ажлууд ч хийгдсэн. Гэзгийг худаг ХХК-ийн итгэмжлэлийн дагуу компаниудтай гэрээ байгуулсан. Булган Хятад улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ тийм учраас компаниудтай байгуулах гэрээгээ яаравчлуул гэдэг байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад аж ахуйн нэгжүүдээс авсан мөнгийг юунд зарцуулсан талаар аудитын дүгнэлт гаргуулах хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч 40 сая төгрөгийн үнээр дүгнэлт гаргана гэсэн тул би чадаагүй. Булган Хятад улсаас 147 сая ам долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг байсан ба нэр бүхий Хятад улсын иргэдэд 270 сая орчим төгрөгийг дансаар шилжүүлж болон бэлнээр өгсөн байдаг. Мөрдөн байцаалтын явцад Хятад улсын иргэн Бау Жи гэх хүнд хилийн хориг тавьж өгөх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүйгээс улсын хилээр гараад явсан. Гэзэгийн Худаг ХХК-нд 103 сая төгрөгийг өгсөн. Миний бие 2018.10.03-ны өдрөөс Архангай аймагт мах сүүний чиглэлээр үйлдвэр эрхэлж байгаа ба үүнээс олсон ашгаар хохирлыг нөхөн төлөх хүсэлтэй байна. Би нийт 9 сар 18 хоног цагдан хоригдсон ба компанийн нэрийн өмнөөс дээрх үйл ажиллагааг хийсэн тул компанид хариуцлага оногдуулж өгнө үү.
Ингээд миний бие нийт хохирсон компаниудаас мөнгө авсан, буцаан мөнгө өгсөн талаар мэдүүлэг өгье. Дөрвөн сүжит ХХК-ийн захирал Уртбаяраас нийт 80 сая төгрөг авсан. Энэ мөнгөнийхөө 62 сая төгрөгийг бэлнээр Хаан банкны дансаар Уртбаяр авсан байгаа. Энэ баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудсанд байгаа. Үлдэгдэл мөнгөндөө барилгын компаниас барилгын хашааг ачаад явсан тул хохирол төлөгдсөн гэж үзэж байгаа.
Дулаан нөмөр констракшн ХХК-иас 60 сая төгрөг аваад, үүнээс бэлэн 30 сая төгрөг Ариунболд гэдэг залууд барилгын тусгай зөвшөөрөл сунгуулах гэж өгсөн ба үүнийг Ариунзулын дүү Алтанбумба хоёр яаж шийдсэн талаар мэдэхгүй байна. Энэ талаар хавтас хэрэг дотор авагдсан байгаа. 50 сая төгрөгийн төлбөр төлсөн, одоо 10 сая төгрөг дутуу байгаа.
Хөх хүрэлт констракшинд бэлнээр 10 сая төгрөг төлсөн одоо 10 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Констракшн бэйгэн бэйсис ХХК-иас 60 сая төгрөг, Манхан уст ХХК-иас 30 сая төгрөг авсан төлөөгүй. Гэрэлтжин ХХК-иас 47 сая биш 40 сая төгрөг авсан энэ баримтаар нотлогдоно. Үүнийг яллах дүгнэлтэнд 47 сая гээд бичсэн байна. Баткомплект ХХК-иас 60 сая төгрөг, Ерөө Эрдэс констракшн ХХК-иас 40 сая төгрөг, Эйфель констракшн ХХК-иас 5 сая төгрөг авсан төлөөгүй байгаа. Аминхүү констракшн ХХК-иас 60 сая төгрөг авсан 10 сая төгрөгийг төлсөн. Иргэн Отгонсүрэнгээс бэлэн мөнгө бол аваагүй 10 сая төгрөг авсан байгаа. Дулаан богд хайрхан ХХК-ийн захирал Тогоомаа 50 сая төгрөг авсан боловч 2016 оны 08 дугаар сард 86 сая төгрөгийг төлөхөөр эвлэрлийн гэрээ хийгээд иргэний журмаар шийдвэрлэгдсэн байгаа төлнө.
Бартаг дархан ХХК-ийн захирал Болдмаагаас авсан мөнгө төлөгдөөгүй байгаа. МЭШ ХХК-иас 4.5 сая төгрөгийг төлсөн үлдсэнийг төлөөгүй. Дөкө комплекс ХХК-иас 50 сая төгрөг авсан 5 сая төгрөгийг өгсөн 45 сая төгрөг төлөөгүй. Хүрэн жинсний овоо ХХК-иас 20 сая төгрөг авсан төлөөгүй, Топ даймонд дриллин ХХК-иас 120 сая төгрөг авсан төлөөгүй, ХГ ХХК-иас 60 сая төгрөг авсан төлөөгүй, Үгжин констракшн ХХК-иас 49.854.000 төгрөгийг авсан 12 сая төгрөг төлсөн боловч хасагдаагүй байсан.
Аз өрнөх ХХК-иас 30 сая төгрөг авсан ба 32 сая төгрөг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. ЭМНМ ХХК-иас 30 сая төгрөг авсан төлөөгүй. Асга хөшөөт ХХК-иас 32.946.750 төгрөгийг авсан шүүхийн шийдвэртэй. Од Дөл ХХК-иас 19 сая төгрөгийг авсан гэж байгааг зөвшөөрөхгүй байна, 5 сая төгрөгийг буцааж өгсөн 13 сая төгрөгийг төлөхөөр шүүгчийн захирамж гарсан. Иргэн Б.Тэгшбаяраас 60 сая төгрөг авсан төлөөгүй. Бау стандарт ХХК-иас 40 сая төгрөг авсан 120 сая төгрөг төлөхөөр шүүгчийн захирамжтай.
Иргэн Н.Энхбатаас 60 сая төгрөг авсан талаар би мэдэхгүй байна, Шинэгарьд ХХК-иас 60 сая төгрөг авсан төлөөгүй. Монрэйл ХХК-иас 60 сая төгрөг авсан энэ талаар 70 сая төгрөг төлөхөөр шүүгчийн захирамж гарч НШГАлбанд шилжсэн байгаа.
Исвара сольюшн ХХК-иас 20 сая төгрөг авсан төлөөгүй, Гоёот Ухаа ХХК-иас 10 сая төгрөг авсан 9 сая төгрөгийг төлсөн, Хард Бокс ХХК-иас 60 сая төгрөгийг авсан 70 сая төгрөг төлөхөөр шүүгчийн захирамж гарсан байгаа. Өнхүүдэй ХХК-иас 48.5 сая төгрөгийг зээлийн гэрээгээр зээлж авсан төлөөгүй байгаа.
Ханхос Очир ХХК-иас 195.800.000 төгрөгийг авсан гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байгаа гэвч хавтаст хэрэгт 108.500.000 төгрөг авсан баримт байгаа үүнээс 34.800.000 төгрөгийг буцаан өгсөн байгаа энэ хохирлыг зөвтгүүлэх саналтай байна.
Гожибэрри ХХК-иас 30 сая төгрөг авсан 32 сая төгрөг төлөхөөр шүүгчийн захирамж гарсан байгаа. Есөннуур баялаг ХХК-иас 60 сая төгрөг авсан 41 сая төгрөгийг төлсөн, 19 сая төгрөг үлдсэн ба 22 сая төгрөг төлөхөөр шүүгчийн захирамж гарсан. Солонго цамхаг ХХК-иас 70 сая төгрөг аваагүй 60 сая төгрөгийг авсан, 55 сая төгрөг төлөхөөр шүүгчийн захирамж гарсан.
Энх бизнес Өгөөмж ХХК-иас 60 сая төгрөгийг Ариунзултай хамт зээлсэн төлөөгүй. Иргэн А.Мөнххандаас 30 сая төгрөг авсан төлөөгүй, шүүгчийн захирамж гарсан. Ти Экс Эл ХХК-иас 80 сая төгрөг авсан энэ нь Уртбаяр гэх хүний өгсөн мөнгөтэй давхацаж байгааг шийдвэрлэж өгнө үү. Амарбогд ХХК-иас 100 сая төгрөг авсан төлөөгүй. Ноён Авзгайн Оргил ХХК-иас 100 сая төгрөг авсан боловч хүү алданги нэмээд 180 сая төгрөгөөр бичигдсэн байна. Ган-Армор ХХК-иас 55 сая төгрөг авсан төлөөгүй.
Цэлмэг Онгод ХХК-иас 50 тонн арматур авсан 65.445.640 төгрөгийг төлөөгүй. Иргэн Г.Баярсайханд би их хэмжээний зээл гаргуулж өгнө гэж хэлээгүй. 50 сая төгрөг өгчихөөд 5 сая төгрөгөө өөрийнхөө дансруу буцаан авсан байсан. 45 сая төгрөгний 35 сая төгрөгийг буцаан авсан. Одоо 11 сая төгрөг дутуу байгаа.
Иргэн Ц.Оюунцэцэг 3 өрөө байр авсан боловч байрлал нь болохгүй байна гээд мөнгөө нэхээд байгаа тул надтай хамаагүй. 40.50.000 төгрөг тушаасан байгаа. Иргэн Д.Лхагвасүрэн 28.574.000 би энэ мөнгийг авч идээгүй. Энэ үед Бямбадорж бид 2 хамт очсон. Я.Тунгалагаас 37.2 сая төгрөгийн цементийг бол би аваагүй энэ хүнийг танихгүй үүнийг би ойлгохгүй байна.
Иргэн Т.Оюунчимэгийг би мэдэхгүй байна энэ талаар Пагмадулам гэдэг хүн өөртэй ярилцаад авсан байх тул надад хамааралгүй миний дансанд мөнгөө хийгээд авсан.
Иргэн Ю.Шагдарсүрэнгээс 190 тонн цемент аваад 33.6 сая төгрөг болсон 23.6 сая төгрөгийг төлнө. 2014 онд Б.Мөнгөнцэцэгийн гэрээ цуцлагдсан энэ хэрэг шийдвэрлэгдсэн байгаа. Энэ талаар хэргийн материалд баримтаараа явж байгаа. Иргэн Д.Мөнхцэцэг гуайд 3 сая төгрөг төлсөн одоо 20 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Иргэн Р.Сайнжаргал 35.800.000 төгрөг авсан ба 28 сая төгрөг бэлэн буцаан төлсөн одоо 7.500.000 төгрөг дээрээ зээлийн гэрээ хийсэн байгаа.
Иргэн М.Ганцэцэг 25 сая төгрөгнөөс 15 сая төгрөгийг төлсөн 10 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иргэн Д.Анхбаяр 20 сая төгрөг авсан 3 сая төгрөг буцаан авсан одоо 17 сая төгрөгийн үлдэгдэлтэй. Иргэн Ц.Энхээгээс 5 сая төгрөг огт аваагүй, энэ талаар хавтаст хэрэгт баримт байхгүй. Иргэн А.Оюунжаргалаас 15 сая төгрөгийг авсан 5.8 сая төгрөгийг төлсөн одоо 9.2 сая төгрөгийг төлөөгүй байгаа.
Би энэ гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байгаа. Гэхдээ би эдгээр мөнгөнүүдийг хувьдаа завшсан зүйл байхгүй, айлууд нүүлгэх болон хөрөнгө оруулагч нарын зардалд зарцуулсан. Мөн компанийн ажилчдын хоол унд, бензин тосонд зарцуулсан. Би саяхан мөрдөн байцаагчид өгсөн баримтуудаа олж авсан, шүүхэд өгөх гэсэн боловч авахгүй байна. Би хорихоос гараад төслөө хэрэгжүүлээд сонгон шалгаруулалтанд ороод ерөнхий төлөвлөгөөний газраас надад урилга ирсэн байгаа. Энэ төсөл сонгон шалгарвал энэ олон хүмүүсийн амьдрал шийдэгдэх байх. Дээрх мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зүйл байхгүй. Энэ хэлээд байгаа тоо нь илүү их өсөлттэй байна. Би 452 сая төгрөгийг хохиролд төлсөн нь баримтуудаар нотлогдож байгаа. Хувь хүмүүстэй гэрээ хийгээгүй тул хуулийн этгээдэд ял оногдуулах тал дээр анхаарч үзнэ үү. Энэ яллах дүгнэлтээр ял аваад явахад миний хувьд гомдолтой байна. Хохирлын тооцоо зөрүүтэй байна” гэв.
Шүүгдэгч Б.Мшүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Намайг Бүгд Найрамдах Хятад ард улсаас хөрөнгө оруулж орж ирнэ гэж өөрийн гарын үсэг зурсан хуурамч гэрээ үзүүлэн итгэл төрүүлэн гэмт хэрэгт хамтрагчаар хамтран оролцсон гэсэн байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 онд Должинсүрэн над руу утсаар яриад хөрөнгө оруулагч ороод ирсэн гарын үсгээ зур гэсэн. Тэгэхээр нь би хөрөнгө оруулагчийг чинь харж байж гарын үсэг зурна гэхэд хөрөнгө оруулагч чамтай уулзах боломжгүй, зүгээр гарын үсгээ зур, бид нар мөнгөө аваад ажлаа эхэлмээр байна гэхээр нь би бодохдоо 2-3 жил хүлээж байсан хөрөнгө оруулагч нь одоо л орж ирж байгаан байна гэж бодоод уг гэрээнд гарын үсэг зурсан. Очирбат, Бямбадорж нарыг би танихгүй. Би анх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр харсан. Шүүх энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж намайг, цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Намайг 9 компаниас 335 сая 500.000 төгрөг хувьдаа авсан гэж яллах дүгнэлтэнд оруулсан байгаа. Би Өндөр заяа ХХК-нд хөдөлмөрийн гэрээгээр нягтлангийн ажил хийж байсан болохоор надад хувьдаа мөнгө завших эрх байхгүй. 06 дугаар сарын 11-ний 40 сая төгрөгийн 30 сая төгрөгийг Должинсүрэн захирал бид 2-ыг хамт байхад авчирч өгсөн гээд Баяржавхаагийн мэдүүлэгт байгаа. Миний хувьд санхүүгийн баримтуудаа өмгөөлөгчтэй бэлдсэн байсан боловч өнөөдөр гаргаж өгч чадсангүй. Тэгшбаяр нь Өндөр заяа компанитай 60 сая төгрөгийн гэрээ хийсэн байдаг. Ингээд тусдаа 20 сая төгрөгний гэрээ хийгээд иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдээд төлсөн баримт нь өмгөөлөгчид байгаа. Тогоомаа 04 дүгээр сарын 28-ны өдөр Должинсүрэн Ариунзул 2-т бэлэн авчирч өгсөн гэж мэдүүлсэн байгаа. Должинсүрэн захирал энэ талаар иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн. “Мэш” компаниас 60 сая төгрөгийг Ишдоржид өгөөрэй гэсэн. Тэгээд маргааш өглөө нь 100 айлын худалдаа хөгжлийн банкны салбараас аваад 60 сая төгрөгийг Ишдоржид өгсөн. 05 дугаар сарын 14-ний өдөр гэрээ хийгээд миний Хаан банкны дансаар хийлгээд аваад Янжиндулам энэ талаар мэдүүлгээр нотолсон байгаа. Миний хувьд компанийн мөнгө авч залилаж завшсан зүйл огт байхгүй” гэв.
Шүүгдэгч Д.Ишүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Намайг яллах дүгнэлтэнд Моломтой адилхан Аминхүү, “Ханхос Очир” компанийг гэрээ үзүүлж итгэл төрүүлсэн гэж яллаж байгаа. Уг гэрээг 2015 онд 10 дугаар сарын 30-ны өдөр захирал дээр очоод бүх гэрээг бэлдсэн байсан. Отгонтэнгэрийн тэнд Лянхуй гээд өвөр Монгол зочид буудлын 2 давхарт Баатар, түүний эгч тэгээд бас нэг хүн байсан. Тэгээд гэрээн дээр Баатар гарын үсэг зурсан. Тэгээд би тэндээс гараад явсан. Би энэ гэрээг үзүүлээд хуурч мэхлээд залилсан зүйл огт байхгүй. Энэ гэрээг хийхээс 7 сарын өмнө гэрээгээ хийгээд мөнгөө өгсөн байсан. Тэгэхээр би их гайхаж байна, би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байн” гэв.
Хохирогч Аминхүү констраншн ХХК-ийн захирал О.Бямбадорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2015 оны 03 дугаар сард дээд сургуульд нэг анги байсан Чинбат найз маань ажил байна гээд 20 сая төгрөг өгчих гэсэн. Манай найз тэгээд өөрийнхөө эрх мэдлийн дагуу 20 сая төгрөгөөр гэрээ хийж өгье гэсэн. Тэгэхээр нь би Дархан Уул аймагт байсан байраа 20 сая төгрөгийн барьцаанд тавиад байж байтал 7 хоногийн дараа 20 сая төгрөгөөр гэрээ хийх боломжгүй болчихлоо. Мөнгө нэмж өгөөд том гэрээ байгуулсан нь дээр гэхээр нь дахиад нэмээд 31.000 долларын зээл авахуулсан байдаг. Тэгээд 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээл аваад тэр үед бас хүний байрыг тавиулаад зээл авахуулаад оронд нь унаж явсан 28.500.000 төгрөгөөр автомашинаа шилжүүлж өгсөн. Би ингээд үндсэндээ 112 сая төгрөгийн хохиролтой. 60 сая төгрөгийн бэлэн мөнгөний баримттай. Хөрөнгө оруулалтын гэрээг үзүүлээд 42 сая юань орж ирсэн гэж итгэл төрүүлж мөн Должинсүрэн нь Содбаатар гишүүний авга эгч нь тул би итгэсэн. Ишдорж, Молом нарыг хөрөнгө оруулалтын гэрээг өглөө гээд 10 сар хүрсэн. Тэгээд бид нар 12 сард цагдаагийн байгууллагад хандсан. Би хохирлын хувьд 112 сая төгрөгөө алдсан. Үүнээс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 10 сая төгрөг авсан. Би 2015 оны 03 дугаар сард нийт 60 сая төгрөг өгсөн. Намайг мөнгө өгч байхад Должинсүрэн нь Чинбатад 14 сая төгрөг өгөөд байхаар би гайхаж байсан. Дараа нь урамшуулал байсан юм байна лээ. Чинбатыг цагдаагаар шалгуулах талаар хүсэлт гаргахад шалгаагүй өдийг хүрсэн. Миний хохирлыг баримтанд тулгуурлан тогтоож Должинсүрэнгээс гаргаж өгнө үү” гэв.
Хохирогч Дөрвөн сүжит ХХК-ийн захирал Г.Уртбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Өндөр заяа ХХК-тай гэрээ байгуулж 2015 оны 2 дугаар сарын 9, 18-ны өдрүүдэд гэрээ хийж нийт 80 сая төгрөг өгсөн. Надад сарын дараа ажил эхэлнэ гэсэн. Ингээд ажил эхлэхгүй болохоор нь бид нар хөөцөлдөөд явахад “Аминхүү” компанийн захирал Бямбадорж явж байхаар нь учрыг асуутал бид нарын хийсэн гэрээн дээр давхардаж гэрээ хийсэн байсныг мэдсэн. Тэгээд мөнгөө буцааж авах талаар шаардлагыг гаргаж Должинсүрэнгээс удаа дараа мөнгөө нэхэж эхэлсэн. Сая Должинсүрэн бид нарт 65 сая төгрөг төлсөн гэж байна. Гэхдээ энэ талаараа нотлох хэрэгтэй. Манай компанийн 80 сая төгрөгийг бүрдүүлэхэд “ТиЭКсЭл” компанийн оролцоо байсан. Би энд илүү мөнгө нэхэмжилсэн зүйл огт байхгүй. Би 34.500.000 төгрөгийн хохиролтой байгаа” гэв.
Хохирогч Мэш ХХК-иийн захирал Г.Мөнхбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Өндөр Заяа компанитай гэрээ хийгээд 07 дугаар сарын 20-нд 100 сая төгрөг данс руу нь шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг өгөхийн тулд Худалдаа хөгжлийн банкнаас зээл аваад өгсөн. 08 дугаар сарын 20-нд буцаагаад 4.500.000 төгрөг өгсөн. Тэр нь хүү алданги төлсөн хэрнээ кассын зарлагаар мөнгийг буцаан олгов гээд бичсэн байсан. Би унаж явсан машин, 2 техникээ банкны барьцаанд алдсан. Одоогоор гарсан хохирлыг эрүүгийн хэрэг дээр эцэслэн шийлвэрлэж өгнө үү” гэв.
Хохирогч Цэлмэг-Онгод ХХК-ийн захирал Б.Гансэлэм шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Должинсүрэнтэй арматур зээлээр авах гэрээ хийхэд Должинсүрэнгийн оффис дээр Должинсүрэн, Молом, Ариунзул нар нь байсан. Энэ хүмүүс удахгүй манай хөрөнгө оруулт орно, боломжтой бол зээлээр арматур өгнө үү удахгүй төлнө гэхээр нь би итгээд гэрээ хийсэн. Гэрээний дагуу 10 дугаар сарын 07-ны өдөр барилгын талбайд буулгаж өгсөн. Тэнд инженер Чинбаа нар байсан. 51.532 тонн арматур, тухайн үеийн ханшаар 65.4445.640 төгрөг болж байсан. Би одоо болтол нэг ч төгрөг аваагүй байгаа. Би Замын Үүд боомт дээр Моломтой намайг тосч уулзаад гаалийн бүрдүүлэлт хийж өгье гээд надаас 5 сая төгрөг аваад одоо болтол өгөөгүй байгаа. 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Моломын хийсэн гэрээ үзүүлээд удахгүй мөнгө орж ирнэ байж бай гээд байсан. Би Должинсүрэн, Молом нараас 65.445.640 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Солонго цамхаг ХХК-ийн захирал Ж.Багамонгол шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Должинсүрэн болон Ишдорж нарт 3,4,9 байрыг буулгуулах ажлын гэрээ байгуулаад барилга тус бүр нь 600 сая төгрөгийн өртөгтэй буулгуулна гээд 3 байшингийн 180 сая төгрөгийг нэхсэн боловч би тухайн үед 70 сая төгрөг бэлнээр өгөөд тэрнээс хойш 15 сая төгрөг авсан. Энэ хугацаанаас хойш өгнө дансаа өгчих гэж хуурч явсаар байгаад өнөөдөр хүртэл шүүх хуралдаан дуусахад мөнгийг чинь өгнө гэж хүртэл хэлж байна. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эвлэрүүлэн зуучлах гэрээ хийе энэ ондоо багтаагаад мөнгийг чинь өгнө гэсэн. Би одоо 55 сая төгрөгийн хохиролтой байгаа. Би энэ мөнгийг Ишдорж, Должинсүрэн нараас нэхэмжилж байна. Ишдорж тухайн үед хотын ерөнхий төлөвлөгөөгөөр батлуулах ажлыг би хариуцаж байгаа гэж хэлж байсан. Должинсүрэн надаас авсан мөнгөний 60 сая төгрөгийг Ишдоржид өгсөн гэсэн. Должинсүрэн, Ишдорж нараас хохирлыг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Бартаг Дархан ХХК-ийн захирал П.Болдмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2015 оны 3 дугаар сарын 11-нд 43 сая төгрөг, 3 дугаар сарын 13-нд 30 мянган доллар буюу 59.586.600 төгрөг нийт 102.586.600 төгрөг өгсөн кассын орлого зарлага хийсэн талаар баримт нь байгаа. Энэ үед байр эд зүйлээ банк бус санхүүгийн байгууллагад тавиад энэ мөнгийг авсан байдаг. Мөн Хөх бүрэлд гэдэг нэртэй дүүгийн компани байдаг. Энэ компани 20 сая төгрөг өгсөн. Үүний 10 сая төгрөгийг өгсөн бусад мөнгийг бол өгөөгүй. Би маш их зүйлийг алдсан. Би энэ хүнийг эмэгтэй хүн, надтай адилхан бизнес хийгээд явж байгаа учраас итгэсэн. Тэр үед ээжийн маань бие нь муу байсан. Би тэр үед ээждээ очоод хэлэхэд эмэгтэй хүн байна гайгүй байх, аливаа зүйлд ул суурьтай хандах байх гээд итгэсэн. Хэрвээ энэ мөнгө маань байсан бол би ээжийгээ эмчлүүлэх байсан. Ингээд би сэтгэлийн хувьд маш хүнд байсан одоо би өөрөө элэгний өвчтэй болсон. Би 102,586,600 төгрөг Хөх Хүрэлт ХХК-ийн 10 сая төгрөг зэргийг тус тус нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Ган Армор ХХК-ийн захирал Я.Ганхуяг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2015 оны 5 дугаар сард Должинсүрэнд 55 сая төгрөг өгсөн. Ирэх 7 хоногоос Хятадуудаас хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа гэхээр нь итгээд мөнгөө өгсөн, өнөөдрийг хүртэл мөнгө өгөөгүй байна. Маш их хохирч байна. 55 сая төгрөгийг нэхэмжилнэ. Гомдолтой байна” гэв.
Хохирогч ЭМНМ ХХК-ийн захирал Ж.Мөнхбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Должинсүрэн захиралтай 2 дугаар сарын сүүлээр барилга буулгах гэж байгаа гэхээр нь би сонирхож уулзаад, цэцэрлэгийн барилга дээр гэрээ хийсэн. Би дүүгээсээ 20 сая төгрөг, найзаасаа 18 сая төгрөг аваад, өөрөө мөнгө нэмээд Должинсүрэн захиралд 2015 оны 03 дугаар сарын 12-нд 50 сая төгрөг өгсөн. 30 сая төгрөг дээрээ гэрээ хийгээд мөнгөө өгсөн. 20 сая төгрөг дээр баримт байхгүй, нийтдээ 50 сая төгрөг алдсан байна. Баримтаар 30 сая төгрөг боловч 50 сая төгрөгөө нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Дулаан Богд хайрхан ХХК Н.Тогоомаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Найдан гэж миний аав манай ерөнхий захирал байгаа юм. Би тэр үед аавтайгаа цуг орж ирээд 50 сая төгрөгөө Ариунзул Должинсүрэн нарт өгсөн. Манай аав нь өнөөдөр ирж чадсангүй. Хаан банкинд байр машинаа барьцаанд тавиад өнөөдөр тэрийгээ алдсан. Должинсүрэн мэдэж байгаа. Үргэлж худлаа хэлээд өнөөдрийг хүртэл явлаа. Нэг ч төгрөг аваагүй. Одоохон мөнгийг чинь өгье сүүлдээ бүр цаг заадаг болсон. Мөнгөө авмаар байна гомдолтой байна” гэв.
Хохирогч ХГ ХХК-ийн захирал С.Ганбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 60 сая төгрөг алдсан. Танидаг хүн маань надаас 40 сая төгрөг авч хохироогоод, дараа нь намайг ашигтай гэрээ байгуулж өгнө гээд Должинсүрэнтэй танилцуулаад намайг дээрээс нь бүр нэмээд 60 сая төгрөг алдуулаад бүр 100 сая төгрөгийн алдагдалд оруулаад байна. Сүүлд сонсоход 5-6 компани нэг барилга дээр давхар гэрээ хийсэн байсныг мэдсэн. Би 60 сая төгрөгийн хохирлоо авмаар байна, гомдолтой” гэв.
Хохирогч Р.Сайнжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2016 оны 8 дугаар сарын 18-нд 35.800.000 төгрөг залилуулсан. Би Цайзын урд талын зам дээр уулзаад өөрөө мөнгөө машин дотроо тоолж авсан. Пагмадулам гэдэг хүнтэй хамтраад залилан хийсэн. Одоо надад 8.300.000 төгрөг дутуу үлдсэн байгаа. Энэ залилангаа гадуур үргэлжлүүлээд хийгээд байгаа” гэв.
Хохирогч Ю.Шагдарсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Должинсүрэн, Пагмадулам нартай 2016 оны 8 дугаар сарын 20-нд тааралдаад 2000 тонн цементний гэрээ хийе мөнгө нь бэлэн гэхээр нь би цементээ зөөгөөд би Пагмадулам, Должинсүрэн нарыг бүтэн жил шахуу дагаж явахад худлаа болсон байна гэдгийг мэдсэн. Тэгээд би Пагмадуламаас 33.800.000 төгрөгнөөсөө 10 сая төгрөгийг авсан. Одоо 23.800.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Д.Лхагвасүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 28.574.000 төгрөгийн үнтэй 182 тонн цемент аваад намайг залилсан одоо болтол нэг ч төгрөгийн хохирол төлсөн зүйл байхгүй байна. Хохирлоо авмаар байна, гомдолтой” гэв.
Хохирогч Өнхүүдэй ХХК-ийн захирал Г.Оролмаа: Би 2015 оны 12 сарын дундуур манай нэг найз намайг барилга буулгах ашигтай ажил байна байраа барьцаанд тавьчих гээд намайг ээрүүлдэж гүйгээд байхаар нь би өөрийнхөө байр болон үеэлийнхээ байрыг барьцаанд тавиад маргааш нь зээл бүтээд 48.500.000 төгрөгийг аваад өгсөн. Очирбат надаас ямар нэгэн шан харамж аваагүй. Хохирлоо нэхэмжилж байна, гомдолтой” гэв.
Хохирогч В.Лхагвадорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би барилга буулгуулахаар гэрээ хийгээд 10 сая төгрөг өгсөн. баримттай байгаа. Надад буцааж 4.500.000 төгрөг төлсөн гээд байна. Тийм зүйл огт болоогүй. Тухайн үед Бат-Эрдэнэ, Должинсүрэн нар хоолонд орно гээд явсан. Бат-Эрдэнэд 1 сая төгрөгийг өгсөн байж магадгүй. Одоогоор би авсан мөнгө байхгүй. Хохирлоо авмаар байна” гэв.
Хохирогч Ж.Баярсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өнгөрсөн оны 05 дугаар сард танилцаад Пагмадулам гэдэг хүн нийлж цуг залилсан. Пагмадулам намайг урьдчилгаанд 100 сая төгрөг олоод өгч чадах уу гэхэд би барахгүй гэж хэлсэн. Манай найзын дансаар их хэмжээний мөнгө орж ирлээ гээд надад хадгаламж зээлийн хоршоонд танил хүн байгаа чамд барьцаанд тавих зүйл байгаа юу гэхээр нь би 2 байраа 50 сая төгрөгөнд тавиад Должинсүрэн надад 100 айлд хураагдсан хүчингүй болсон нэг газар үзүүлээд надаас 5 дугаар сарын 29-ний 50 сая төгрөг авсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа мөнгийг маань өгөхгүй гэдгийг мэдээд цагдаад хандсан. Гэтэл Должинсүрэн надад компанийнхаа хувьцааны талыг миний нэр дээр шилжүүлсэн. Хадгаламж зээлийн хоршооноос одоо надад байрыг чинь хураана гээд мэдэгдэл ирчихсэн байгаа. Хадгаламж зээлийн хоршшоны хүү болон торгуулийн хүү нь сарын 2 сая гаруй төгрөг болж байгаа. Одоо би 16 сая төгрөгийг нэхэмжилж байна. Хүү алдангиа бас нэхмээр байна” гэв.
Хохирогч А.Мөнххандын өмгөөлөгч Т.Даваажав шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “30 сая төгрөг өгсөн түүнийгээ нэхэмжилж байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Баттөмөр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нийт 8 компаниас 6 компанийн төлөөлөл ирсэн байгаа. Бэгин Бэйс ХХК-нийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Жэй 1 хэсэг дээр цагдаагийн Шинэчлэл хорооллын төслийн хэрэгжих талбай дээр 9 дүгээр байрыг буулгана гээд гэрээ хийгээд 60 сая төгрөгийг өгсөн байгаа. Одоо энэ мөнгөө нэхэмжилж байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Монрейл ХХК, иргэн Цэнд-Аюуш нар ирээгүй байгаа. Нийтдээ 60 сая төгрөгийг өгсөн. Энэ талаар 4 дүгээр хавтасны 69 дүгээр хуудсанд байгаа. Шинэ Гарьд компани 60 сая төгрөгийг өгсөн байгаа. Энэ талаар гэрээг 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулаад иргэн Должинсүрэнд 60 сая төгрөгийг бэлэн мөнгөний орлогын баримтаар 58 сая төгрөгийг тушаасан 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн байгаа тул эдгээр мөнгөнүүдээ нэхэмжилж байна” гэв.
1.Хохирогч Г.Уртбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өндөр заяа ХХК-ны захирал Должинсүрэн нягтлан Алтансувд нартай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга байгууламжийг буулгах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээнд зуун айлд байрлах нийтийн 4,5,6 дугаар байрыг буулгах ажил хийлгүүлнэ гээд урьдчилгаа төлбөр гэж 40,000,000 төгрөг авсан Энэ мөнгийг компаний дотоод ажил буюу тухайн байрны айлуудыг нүүлгэх зардалд ашиглана гэж байсан. Мөн удахгүй санхүүжилт орж ирэх учраас санаа зовох хэрэггүй гээд Хятадуудтай байгуулсан хөрөнгө оруулалтынхаа гэрээ бусад бичиг баримтуудаа үзүүлж байсан. 2015.02.18 өдөр 1,2 дугаар байрыг буулгуулах гэрээг мөн байгуулж дахин 40,000,000 төгрөгийг авсан. Тэгээд хөрөнгө оруулалт нь орж ирэхгүй болохоор нь бид нар анх өгсөн мөнгөө авья гэдэг саналаа 2015 оны 08 дугаар сард гаргасан...” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх19-20/,
2.Хохирогч Н.Алтанбумба мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зуун айлд хэрэгжих Ж-1 Шинэчлэл хорооллын газар чөлөөлөх ажил гүйцэтгэхээр “Өндөр заяа” ХХК-тай гэрээ хийгээд төсөвт өртөгийнхөө 10 хувь буюу 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Манай ажил 2015.03.01 өдрөөс 2015.04.01 өдөр хийгдэх ёстой байтал төсөв байхгүй гэх шалтгаанаар ажил эхлээгүй, мөн буулгах нэг байран дээр 2-3 компанитай давхардуулсан гэрээ хийсэн байсан юмаа. “...Би мөнгөө бэлнээр нь Өндөр заяа” ХХК-ны оффис дээр нь аваачиж өгдөг байсан...” гэх мэдүүлэг. /1 хавтас,хх22-23 /,
3.Хохирогч П.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2015.03.24-ний өдөр “Өндөр заяа” ХХК-ны захирал Должинсүрэн гэх эмэгтэйтэй СБД-ийн 10 хороо 7 хороолол 10 байрыг буулгах гэрээг байгуулан 20.000.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг. /2 хавтас, хх37-39/,
4.Хохирогч Ж.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015.06.16-ны өдөр...би 9 дүгээр байрыг буулгах ажлыг авахаар болоод гэрээгээ байгуулах болоход энэ ажил нь 600,000,000 төгрөгний ажил ажлын гүйцэтгэлийн баталгаа гээд 60,000,000 төгрөгийг бэлнээр авчирч өг гэхээр нь би тэр өдрөө мөнгийг нь 18 цагт касс дээр нь Ариунзул гэдэг ерөнхий нягтлан бодогчид нь аваачиж өгсөн. “...Бид нар 2015.06.16 өдөр гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг. /2 хавтас,хх22-24/,
5.Хохирогч М.Батмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 06 дугаар сарын 25-ны ... “Өндөр заяа” ХХК-ны оффис дээр очиж Должинсүрэн гэх эмэгтэйтэй уулзсан. Тэгээд би гэрээгээ байгуулахад мөнгөө бэлнээр авна гэхээр нь бэлнээр нь өгсөн...” гэх мэдүүлэг. /3 хавтас,хх110-111/,
6.Хохирогч Д.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өндөр заяа компаний захирал Должинсүрэн гэгчтэй байшин буулгах ажлын 15 тоот гэрээ байгуулсан, гүйцэтгэлийн барьцаанд 40,000,000 төгрөгийг Өндөр заяа ХХК-ны кассанд тушаасан...” гэх мэдүүлэг. /2 хавтас,хх191-193/,
7.Хохирогч Х.Цэрэнбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2015 оны 08 сарын 20-ны өдөр Өндөр заяа гэж компанитай 100 айл худалдааны төвд байрлах цагаан өнгийн хуучны 2 давхар 4-р байрыг буулгах ажлыг гэрээ байгуулж тохиролцсон юм. ...та нар урьдчилгаа 60,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож өгөх ёстой юм тус мөнгө нь буулгах гэж байгаа байранд амьдарч байгаа хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зориулалтаар авч байгаа юм гэж хэлээд 14 хоногийн дараа урьдчилгаа мөнгө орж ирнэ тэгэхээр та нар мөнгөө аваад ажлаа эхэлнэ гэсэн. ...Миний өгсөн 60,000,000 төгрөгийг эргүүлэн олголгүй намайг залилан мэхэлж хохироосон” гэх мэдүүлэг. /1 хавтас,хх238-239/,
8.Хохирогч Э.Баяржавхаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2015 оны 05 сарын 29-ний үед барилгын материалын дэлгүүр дээр явж байсан чинь нийтийн байрнуудыг буулгах гэж байгаа дахин төлөвлөлт орж барилгын ажил эхлэх гэж байгаа гэж хүмүүсийн ярьж байхыг нь сонсоод ... 2015.06.11-ний өдөр 30,000,000 төгрөг авч очоод 4 дүгээр байрыг буулгах болж маргааш нь гэрээгээ хийхээр тохиролцсон. Тэгээд би 2015.06.12 өдөр гэрээгээ хийсэн. ... Дараа нь дахин гэрээгээ шинэчилж хийгээд нэмж 10,000,000 төгрөг авсан. Үнийн дүнгээ 40,000,000 төгрөг болгож гарын үсэг зурсан. ... “Өндөр заяа” ХХК-ны оффис дээр нь 2015.06.11 өдөр 30,000,000 төгрөгийг нягтлан бодогч Ариунзул гэдэг эмэгтэйд бэлнээр өгсөн. 2015.08.07 өдөр 3,000,000 төгрөгийг оффис дээр нь 7,000,000 төгрөгийг нь 5 дугаар сургуулийн хажуу талд Должинсүрэнд бэлнээр нь өгсөн. Нийт 40,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд байна” гэх мэдүүлэг. /2 хавтас,хх10-12/,
9.Хохирогч Д.Умдэлэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би ... 2015.07.03 өдөр ... “Өндөр заяа” ХХК-ны хуулийн зөвлөх Ариунболд гэх хүнтэй уулзаж гэрээ байгуулаад Өндөр заяа ХХК-ны захирал Должинсүрэнтэй очиж уулзсан. Тэгэхэд Должинсүрэн манай байгууллагын гэрээгээр шинэчилж хийнэ гэхээр нь би зөвшөөрөөд Должинсүрэнтэй 9 дүгээр байрыг буулгах гэрээ байгуулаад урьдчилгаа 5,000,000 төгрөгийг Должинсүрэн бэлнээр өгөөд зуучилж өгсөн Цог гэдэг хүнд мөн 5,000,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг./2 хавтас,хх31-33/,
10.Хохирогч О.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2015.03.14 өдөр “Өндөр заяа” ХХК-ны оффиссын байранд 20,000,000 төгрөгийг Чинбатын хамт очиж Должинсүрэн гэдэг захиралд өөрт нь өгсөн. ... би 40,000,000 төгрөгийг нь мөн оффиссынх нь байранд аваачиж Должинсүрэнд өгсөн ... Бэлнээр өгсөн 60,000,000 төгрөг түүний алданги зэргийг гаргуулж авмаар байна. Энэ барилгыг буулгана гэж би хүмүүсийн байрыг барьцаанд тавьсан түүний хүүнд 17 сая орчим төгрөг төлсөн мөн хадам ахдаа машинаа өгч байж байрыг нь барьцаанд тавиулсан энэ машиныхаа 28 сая төгрөгийг гаргуулж авмаар байна. Ямар учраас миний Должинсүрэн өгсөн мөнгөнөөс хувь авч байгаа юм бэ энэ хүнийг шалгаж өгнө үү. Мөн Должинсүрэн нь өөр бусад хүмүүст энэ худлаа юм яриад яваад байна энэ хүнийг цагдан хорьж шалгаж өгнө үү. ... хэргийн материалтай танилцаж шүүх хуралд оролцох болно”гэх мэдүүлэг. /2хавтас, хх71-73/,
11.Хохирогч Б.Отгонсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2015 оны 9 сард “Өндөр заяа “ ХХК нь шинэчилсэн гэрээ хийнэ гэж дуудаж байна гэхээр нь би Цогтбаяртай хамт очсон чинь миний мөнгийг дутуу байршуулсан гэдгийг нь би мэдсэн. Тэгэхээр нь би мөнгөө буцааж авмаар байна гэтэл Должинсүрэн гэдэг захирал нь чи энэ байршуулсан мөнгөндөө байр буулгах гэрээ байгуулчих гэхээр нь би шинэчилсэн гэрээ хийгээд өөрийн 45,000,000 төгрөгнөөс 10,000,000 төгрөгийг нь буцааж аваад зөвхөн цэцэрлэгийн барилгыг буулгах 35,000,000 төгрөгний гэрээг байгуулсан...” гэх мэдүүлэг./2 хавтас,хх91-93/,
12.Хохирогч Н.Тогоомаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....2015.04.28-ны өдөр 6 дугаар байрыг буулгах ажлыг 2015.05.10 наас эхлээд 2015.05.30 хооронд буулгаж дуусгана гэсэн гэрээг хийсэн. ... 2015.04.28-ны өдөр гэрээ хийхдээ 30,000,000 төгрөгийг “Өндөр заяа” ХХК-ны байранд Должинсүрэн болон нягтлан Ариунзул нарт бэлнээр өгсөн. 2015.05.27-ны өдөр 15,000,000 төгрөгийг бэлнээр нь мөн ажлын байранд нь Должинсүрэнд өгсөн. 2015.05.29-ний өдөр үлдэгдэл 5,000,000 төгрөгийг мөн ажлын байранд нь Должинсүрэнд өгсөн...” гэх мэдүүлэг. /2 хавтас, хх104-106/,
13.Хохирогч П.Болдмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015.03.11 өдөр “Өндөр заяа” ХХК-ны захирал Должинсүрэн гэдэг хүнтэй уулзсан. Тэгэхэдээ би найзаасаа 30,000 ам доллар зээлсэн. Тэгэхэд байр буулгах гэрээ байгуулахдаа урьдчилгаа 60,000,000 төгрөг авна гэж хэлсэн. Тэгээд 3 дугаар байрыг буулгана гэхээр нь гараад харсан тэгээд надад мөнгөн гүүрээр дамжуулаад 2 сая доллар хөрөнгө оруулалтын БНХАУ-ын иргэдтэй хийсэн гэрээг үзүүлэхээр нь би итгээд 2015 оны 03 дугаар сарын 15 өдөр эхлээд 2015.03.30 өдөр дуусгана гэсэн гэрээ байгуулсан. 2015.03.13 өдөр дахин Должинсүрэнтэй 4 дүгээр байрыг 2015 оны 03 дугаар сарын 20-нд эхлээд 2015 оны 04 дүгээр сарын 15 –ны өдөр дуусна гэсэн гэрээ байгуулаад 43,000,000 төгрөгийг мөн л урьдчилгаа болгож өгсөн...” гэх мэдүүлэг. /2 хавтас,хх120-122/,
14.Хохирогч Г.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2015.07.07 өдөр Должинсүрэнтэй очиж уулзсан. Тэгээд тэр өдрөө СБД-ийн 10 хороо 7 хороолол зуун айлын 3 дугаар байрыг 2015.07.20 өдөр эхлээд 2015.08.20 өдөр буулгах гэрээг хийж баталгааны мөнгө гэж 100,000,000 төгрөгийг нягтлан Ариунзулын хувийн данс руу шилжүүлэхээр болсон. Тэгээд мөнгөө 2015.07.20 өдөр Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. /2 хавтас,хх144-146/,
15.Хохирогч Х.Баатаржав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2015.05.14-ний өдөр Должинсүрэнтэй уулзаад гэрээ байгуулья гэхэд урьдчилгаа мөнгөө бэлнээр өг гэхээр нь би бэлнээр өгөхгүй заавал дансанд хийнэ гэхэд ерөнхий нягтлан бодогч Ариунзулын дансанд хийчих гэж хэлсэн. Тэгээд би Ариунзулын дансанд ХААН банкаар дамжуулан 50,000,000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, хх162-164/,
16.Хохирогч Б.Цэдэнжигмид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... “Өндөр заяа” ХХК-ны захирал Должинсүрэн гэдэг хүнтэй өөрийн биеэр 2015.05.01 өдөр очиж уулзсан. Тэгээд ажил хийх сонирхолтой байна гээд компанийхаа танилцуулгыг үзүүлээд гэрээ байгуулахаар тохирсон. Тэгэхэд урьдчилгаа мөнгө гэж авна тэр нь буулгах байшингийн дотор амьдарч байгаа хүмүүсийг хөлсний байранд шилжүүлэн оруулах гэж байгаа юм гэж тайлбарлахаар нь би 20,000,000 төгрөгийг Должинсүрэнгийн өрөөнд нь өөрт нь бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг. /2 хавтас,хх173-175/,
17.Хохирогч Ж.Ганбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Должинсүрэн гэх хүнтэй 2015.05.15 өдөр уулзахад барилга буулгах ажил авахад урьдчилгаа 60,000,000 төгрөг тушаасан байх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрт байсан 45,000,000 төгрөгийг Должинсүрэн гэх хүнд ажлын байранд нь бэлнээр өгчихөөд 100 айлын 10 дугаар байшинг буулгах ажлыг 2015.05.25-наас 2015.06.15 өдөр дуусах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Үлдсэн 15,000,000 төгрөгийг 3 хоногийн дараа буюу 2015.05.18 өдөр Должинсүрэнг 100 айлд миний машинд Должинсүрэн орж ирээд авсан. ... 2015.05.21 өдөр Алтангадас дахиж над руу утсаар яриад нэг байр байна гэж байна мөнгөтэй хүн олдохгүй байна гэнэ чи дахиж гэрээ хийж буулгахгүй юм уу гэхээр нь би зөвшөөрөөд Өндөр заяа ХХК-ны оффис дээр очоод 60,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг. /2 хавтас,хх 187-189/,
18. Хохирогч С.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2015.06 дугаар сард...Өндөр заяа компаний захирал Должинсүрэнтэй уулзсан...буулгалтын ганц 9-р байр үлдсэн гэж Должинсүрэн хэлээд бусад байрыг өөр компаниуд авсан гэж хэлсэн. Тийм учраас хурдан гэрээ хийх хэрэгтэй байна. ..урьдчилгаа 60 сая төгрөгийг яаралтай авна гэсэн. Тэгэхээр нь би итгээд эхний ээлжинд 51 сая төгрөгийг Должинсүрэнд гэрээ хийж өгсөн маргааш нь 9 сая төгрөгийг Ариунзулд өгсөн...” гэх мэдүүлэг./3 хавтас,хх122-123/,
19.Хохирогч Ш.Хишигбаян мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Буулгах гэж байгаа байрнууд 1-10 хүртэлх байрууд байгаа. Танайх буулгах гэж байгаа 5-6 дугаар байранд гэрээ хийвэл хий гэж хэлсэн. “...2015.02.03, 2015.04.02 өдрүүдэд нийт 50 сая төгрөгийг Г.Должинсүрэнд өгсөн...” гэх мэдүүлэг. /3 хавтас, хх89-91/,
20.Хохирогч Д.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Аз өрнөх барилга угсралтын ажил эрхэлдэг компани ажиллуулдаг. “Өндөр заяа” ХХК болон манай Аз өрнөх ХХК хоёрын хооронд хийсэн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээ байгаа. Би тухайн гэрээгээ Должинсүрэнгийн ажлын өрөөнд нь хийсэн бөгөөд тэндээ бэлнээр 30,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг. /3 хавтас, хх 143-144/,
21.Хохирогч Ж.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн дүү Оргилсайханы компани болох “Асар Консалтинг” компаний нэр дээр...Нийслэлийн 24-р цэцэрлэгийн буулгалтын ажлыг гүйцэтгэхээр Өндөр-Заяа ХХК-ийн захирал Г.Должинсүрэнтэй гэрээ хэлцэл хийсэн. Тухайн үед би өөрийн компани болох “ЭМНМ” ХХК-ийн нэр дээр гэрээ хийгээгүй юм. Яагаад хийгээгүй гэхээр манай компани тухайн үед зөвшөөрөл аваагүй байсан юм. Одоо бол Асар Консалтинг ХХК дээр хийсэн гэрээг “ЭМНМ” ХХК руу 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн байгаа. 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр...30 сая төгрөгийг авчирч Г.Должинсүрэнд өгсөн...” гэх мэдүүлэг. /3 хавтас,хх 151-153/,
22.Хохирогч Л.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 09-р сарын 09-ны өдөр Өндөр-Заяа ХХК-ны захирал болох Должинсүрэнд Сүхбаатар дүүргийн 10-р хороо 7-р хорооллын Жи-1-Р хэсгийн байшинг буулгах ажлын гэрээний баталгаа гэж 30.000.000 төгрөгний 15.000.000 төгрөгийг талбайн баруун талын тагнуулын 50 айлын орон сууцны тэнд сэрүүлэг гэдэг ресторанд гэрээгээ хийгээд бэлнээр өгсөн. Үлдсэн 15.000.000 төгрөгийг 2015 оны 11-р сарын 05-ны өдөр хүнээс 4 хувийн хүүтэй 7500 доллар зээл авч байгаад өгсөн...” гэх мэдүүлэг. /3 хавтас,хх165-166/,
23.Хохирогч П.Энхзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 06-р сарын 11-ний өдөр Өндөр-Заяа ХХК-тай компани байран дээр нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад нийт 19,000,000 төгрөг өгсөн. Уг мөнгөний 14 сая төгрөгийг Өндөр-Заяа компани захирал Должинсүрэнгийн хүсэлтээр иргэн Цогд өг гэсний дагуу иргэн Цогийн дансруу 14,000,000 төгрөг хийсэн. Өндөр-Заяа ХХК-н байранд бэлэн 5 сая төгрөг нягтлан Ариунзаяад өгч 25,000,000 төгрөгийн баримт бичүүлж авсан. Үлдсэн 6 сая төгрөгийг нь 7 хоногийн дараа өгөхөөр тохирсон. Тэгээд 7 хоногийн дараа найдваргүй компани гэж сонсоод Өндөр заяа компани дээр очиж өгсөн 19,000,000 төгрөгөө буцаан авч гэрээгээ цуцлах санал тавьсан чинь Должинсүрэн одоогоор мөнгө байхгүй. Мөнгө орж ирэхээр өгье гэснээр өнөөдрийг хүрсэн. Одоо хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Би өгсөн 19,000,000 төгрөг болон хохирогчдын холбоонд элсэж өмгөөлөгч хөлсөлсний 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 20,000,000 төгрөг...” гэх мэдүүлэг. /3 хавтас,хх180/,
24.Хохирогч Б.Тэгшбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай их сургуулийн ангийн найзууд болох Итгэлт өргөө ХХК-ний захирал Идэр, Цагаан бургалдай ХХК-ний ерөнхий инженер Дэмбэрэлсүрэн нар надтай гар утсаар яриад уулзая ажил байна гэхээр нь гадуур явж байгаад уулзсан. Тэр хоёртой уулзсан чинь Идэрийн найзынх нь таньдаг эгч М.А гэж эмэгтэй 600 сая төгрөгийн барилга буулгалтын ажил байна гэж хэлүүлсэн байсан...Бид нарт мөнгө бэлэн байгаагүй учир Дэмбэрэлсүрэнгийн аавынх нь нэр дээр байдаг байрыг хадгаламж зээлийн хоршоонд сарын 2.5% хүүтэй 55 сая төгрөгөөр тавиад би 25 сая төгрөгийг хүргэн ах Мөнхболдоос сарын 2.5% хүүтэй зээлсэн. Бид нар ингээд 80 сая төгрөгтэй болоод 1 дүгээр сарын 13-ны өдөр орой 16 цаг өнгөрч байхад урт цагааны урд талд байх Гэзэгийн худаг, Өндөр заяа ХХК-ний оффис дээр нь очиход Ариунзул гээд ерөнхий нягтлан бодогч хүүхэн байсан бөгөөд бид нарыг ороход Должинсүрэн захирлын хөрөнгө оруулагч нар нь ирчихсэн байгаа хүмүүстэй гадуур уулзаад явж байгаа энэ бичиг баримттай танилц ер нь бол асуудалгүй бүх юм зүгээр гэж хэлж байсан. Бид нарт өгсөн Нийслэлийн Засаг даргын тамгийн газартай Гэзгийн худаг ХХК-ний дахин төлөвлөлтийн гэрээ, Хятад улсын иргэдтэй хийсэн гэрээ зэргийг нь хараад сууж байхад бүх юм яг журмын дагуу л юм шиг харагдаж байсан бөгөөд барилгын зураг зэрэг бүх зүйлийг гаргасан байсан...Ариунзул гээд нягтлан бодогч нь бид нарын хажууд зогсож байгаад эд нарт 80 сая төгрөг байгаа юм байна би зуучласныхаа 20 сая төгрөгийг авчихая та 60 сая төгрөгийг нь авчих гэж хэлсэн...Бид нар тэгээд тэндээ ярьж байгаад шууд гэрээ хийсэн бөгөөд бэлнээр 45.000.000 төгрөгийг газар дээр нь Должинсүрэн захиралд өгөөд маргааш өдөр нь Ариунзулын Хаан банкны дансанд 35.000.000 төгрөгийг би өөрийнхөө данснаас шижүүлсэн...” гэх мэдүүлэг./3 хавтас,хх194-195/,
25.Хохирогч Хашхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр...зуун айлын барилгын 3 дугаар байрыг буулгах гэрээг Должинсүрэнтэй байгуулж дэнчин болгож 40,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг. /3 хавтас,хх232-233/,
26.Хохирогч Н.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Должинсүрэнтэй 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед тэр компанийх нь оффис болох 100-н айлын тэнд байдаг Цалам төв очиж өрөөнд нь өгсөн байсан. “...Би өөрөө хувь хүн, надад тухайн үед ямар ч барилгын компани байгаагүй, дүрэм журмынх нь дагуу гэрээ байгуулъя гэж бодоод найз Баатарсүрэнгийн Дэд бүтэц инженеринг ХХК-ны нэр дээр Должинсүрэнтэй гэрээ байгуулсан. Гэхдээ компаний эзэн Насанбат байгуулсан, гэхдээ өгч байгаа 60,000,000 төгрөг нь миний мөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг. /4 хавтас, хх5-7/,
27.Хохирогч С.Чинзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2015 оны 04 сарын 19-ний өдөр би 58 сая төгрөг бэлнээр Должинсүрэн, Чинбат хоёрт хүлээлгэж өгсөн. Үлдэгдэл 2 сая төгрөгийг 2,3 хоногийн дараагаас Хаан банкны данс руу нь хийсэн юм...” гэх мэдүүлэг. /4 хавтас,хх28-30/,
28.Хохирогч Б.Гансэлэм мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2014.07.20-ны өдөр Өндөр Заяа ХХК-ний захирал Должинсүрэнтэй танилцсан бөгөөд 100 айлд дахин төлөвлөлтийн жи хэсгийн төслийг гүйцэтгэж байгаа, төслийн хэрэгжүүлэгч нь Гэзэгийн худаг компани захирлаар нь нөхөр Молом ажиллаж байгаа гээд барилгад ашиглах арматур хэрэгтэй, санхүүжилт орж ирэхээр мөнгийг өгнө гээд нийт 65.445.640 төгрөгийн үнэ бүхий 51.532 тонн арматурыг өгсөн. Үүнээс хойш мөнгө төгрөгөө өгөхгүй удаа дараа хууран мэхлэж ярьсаар намайг хохироож байгаа юм...” гэх мэдүүлэг. /4 хавтас,хх49-52/,
29.Хохирогч Б.Цэнд-Аюуш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өндөр заяа ХХК-тай барилга байгууламж буулгах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юмаа. Энэ үед би “Монрейль” ХХК-ны захирал байсан. “...гүйцэтгэлийн барьцаанд 10 хувь буюу 60,000,000 төгрөгийг бэлнээр захирал Должинсүрэнгийн өрөөнд түүнд өгсөн...” гэх мэдүүлэг./4 хавтас,хх93-95/,
30.Хохирогч С.Баттөмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай найз надад 100 айлд буулгалтын ажил гарч байна гэхээр нь би Цалам худалдааны төвд байрлах Өндөр Заяа ХХК-ны оффис дээр очоод 100 айлын 10 дугаар байрыг буулгах гэрээг байгуулаад урьдчилгаа мөнгө гэж 20,000,000 төгрөг бэлнээр Должинсүрэнгийн нягтлан Ариунзулд өгсөн...” гэх мэдүүлэг. /4 хавтас,хх101-103/,
31.Хохирогч В.Лхагвадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Барилга буулгах ажил гүйцэтгэх гэрээг Өндөр заяа ХХК-ны захирал Должинсүрэнтэй байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа 60,000,000 төгрөгний 10,000,000 төгрөгийг бэлнээр Должинсүрэнд өөрт нь өгөөд үлдсэн 50,000,000 төгрөгний оронд нэг өрөө 2 байрыг барьцаанд өгөхөөр болсон...” гэх мэдүүлэг. /4 хавтас,хх111-113/,
32.Хохирогч Д.Болдбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015.05.01-ний өдрөөс эхэлж ажилдаа орно гэсний дагуу Должинсүрэн гэх эмэгтэйтэй уулзсан. Тэгээд би тэр өдрөө 100 айлын 3 дугаар барилгыг буулгах гэрээ байгуулаад урьдчилгаа 39,000,000 сая төгрөг авчраад 20,000,000 төгрөгийг нь Должинсүрэнд...өгсөн. “...Маргааш нь 41,000,000 төгрөгийг найз Гантулгаас зээлж аваад авчирч 40,000,000 төгрөгийг нь Должинсүрэнд...өгсөн. Нийт Должинсүрэнд 60,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг. /4 хавтас,хх135-137/,
33.Хохирогч Г.Оролмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 12 сарын 17-ны өдөр өөрийн Өнхүүдэй ХХК-ний нэрээр Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж-1 хэсгийн 3 давхар 6-р байрыг буулгахаар болсон. “...48.500.000 төгрөгийг Өлзийсайханы Хаан банкны дансанд хийхэд Должинсүрэнд Ард кино театрын ойролцоох нотариатын газар орж баталгаажуулж өгсөн. “...Должинсүрэнд өөрт нь 25,000 ам долларыг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн...” гэх мэдүүлэг. /4 хавтас,хх147-149/,
34.Хохирогч З.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Миний үеэл Гочоо овогтой Оролмаа нь 2015 оны сүүлээр Өлзийсайхан гэж танил нь бизнесийн санал тавиад байна, 100 айлд барилга нураалтын ажил хийх гэсэн юм, уг барилгад одоо оршин сууж байгаа 18 айлыг нүүлгэх гэсэн чинь мөнгө хэрэгтэй болчоод байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би Г.Оролмаад “Би чамд итгэж байнаа, би наад ажлаа сайн судалсан юм байгаа биздээ” гэсэн. Г.Оролмаа Өлзийсайханы хамт 100 айлд очиж уг нураах гэж буй байрыг нь үзсэн гэж байсан. Тэгээд би өөрийн нэр дээр байдаг Баянгол дүүргийн 17 хороо 36-25 тоот орон сууцыг барьцаалахыг зөвшөөрөөд Оролмаа бид хоёр 2015 оны 12 сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Засаг Даргын тамгын газрын хойд талд байрлах нотариат дээр очиж өөрийн болон Г.Оролмаагийн орон сууцны гэрчилгээг Баярсайхан гэж хүний нэр шилжүүлэн тус бүр 12,500 долларын зээлийн гэрээ байгуулсан зээлсэн. Би Баярсайханаас зээлсэн 12,500 долларыг Г.Оролмаад өгсөн, Оролмаа цааш нь Должинсүрэнд өгсөн гэж байсан...Одоо Должинсүрэнгээс яаралтай мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг. /7 хавтас,хх78-80/,
35.Хохирогч Т.Очирбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2014.10.25-ны өдөр Монгол талаас Гэзэгийн худаг ХХК-нийг төлөөлж Г.Должинсүрэн, хөрөнгө оруулагч тал болох БНХАУ-ын Чи Фен Гуй Бо уул уурхайн компанийг төлөөлж Ван Мей чин гэдэг хүний гарын үсэгтэй гэрээ мөн 137 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэсэн БНХАУ-ын Дун фү хө ХХК-ийг төлөөлж Гао гуй чен, Өндөр заяа ХХК-ийг төлөөлөн Г.Должинсүрэн, Б.Молом, Д.Инарын хооронд байгуулсан гэрээ үзүүлж итгэл төрүүлэн буулгалтын болон хог хаягдал цэвэрлэх 3 төрлийн гэрээг 2014.02.08, 2015.08.25-ны өдөр №15/8, 25 дугаартай гэрээг СБД 10-р хороо 100 айлд хийсэн. Би өөрийн Хан хос-очир ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурж “хөрөнгө оруулалт орж ирэхээр мөнгийг чинь өгнө, урьдчилгаа байдлаар мөнгөө өгч бай” гэж хэлээд 4 удаагийн үйлдлээр 135.000.000 төгрөгийг мөн буулгах газрын төлбөр хураамжинд 30.800.000 төгрөг, уурын зуух буулгах газар цэвэрлэх ажилд зориулан 30.000.000 төгрөг нийт 195.800.000 төгрөг бэлнээр авсан” гэх мэдүүлэг. / 4 хавтас, хх184-186/,
36.Хохирогч Б.Барсболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...2015 оны 03 сарын 24-ний өдөр С.Энхмандахын хамтаар Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Цалам худалдааны төвийн 3 давхарт очиж Барилга байгууламж буулгах ажил гүйцэтгэх гэрээг хийж баталгаа болгон нэхсэн 30.000.000 төгрөгийг бэлнээр Г.Должинсүрэнд өгөхөд өөрийн Өндөр Заяа ХХК-ний баримт дээр хүлээн авсан гарын үсгээ зурж өгсөн...” гэх мэдүүлэг. /4 хавтас, хх196-198/,
37.Хохирогч С.Нарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 03 дугаар сарын 20-ны үед...би шууд бэлэн 60 сая төгрөгийг Г.Должинсүрэнд мөнгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг. /4 хавтас, хх212-214/,
38.Хохирогч Ж.Багамонгол мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өндөр Заяа ХХК-ийн захирал Г.Днь “...гэрээний баталгаа гэж 70 сая төгрөгийн урьдчилгаа гэж манай компаниас авсан...” гэх мэдүүлэг. /4 хавтас,хх219-221/,
39.Хохирогч Н.Энхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 100 айлд барилга буулгаж байгаа гэж хүнээс сонсоод хороололд Должинсүрэнтэй уулзаад 4 дүгээр байрыг буулгах гэрээг байгуулаад буулгалтын ажлын баталгаа болгож 60,000,000 төгрөгийг Должинсүрэнд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг. /5 хавтас,хх1-3/,
40.Хохирогч А.Мөнхханд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 01 дүгээр сарын үед байх яг өдрийг нь санахгүй байна. Манай найз Майдар намайг Ариунзул гэдэг эмэгтэйтэй танилцуулсан юм...Тэгтэл Ариунзул, Должинсүрэн нь хоёр зуун айлын барилгын 1,2 дугаар байрыг нураах ажлын хөлс нь 1 байрыг нураахад 600,000,000 сая төгрөг болж байгаа. Тэгээд хоёуланг нь буулгахад 1 тэрбум 200 сая төгрөг болох юм байна. Тэгэхээр нь танайх 60 сая төгрөгийг өгөх ёстой юм байна. Харин одоо 30 сая төгрөгийг бэлнээр өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн... Ингээд би Өндөр-Заяа ХХК-ний нэр дээр 30 сая төгрөгийн гэрээ хийж мөнгийг өгөөд явсан...” гэх мэдүүлэг. /5 хавтас,хх4-6/,
41.Хохирогч Г.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Ти экс эл ХХК нэртэй ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай бөгөөд 2015 оны 02 сарын 07 нд байх Дөрвөн сүжит ХХК-ны захирал Уртбаяртай байхад Өндөр Заяа ХХК-ны нягтлан бодогч Ариунзулын танил залуу Эрдэнэбаяр гэгч ирээд буулгалтын ажил санал болгосны дагуу Должинсүрэнтэй уулзаж СБД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 5 байшин буулгах гэрээг Уртбаяр хийж би барьцаа хөрөнгө болох 80.000.000 төгрөгийг миний өөрийн компани болох Ти экс эл ХХК-ний нэр дээр бүртгэлтэй ачааны Норд бенз машин чирэгч, чиргүүлийн хамтаар 5 ширхэгийг, Жидонг маркийн машин 2 ширхэг болон Эл си Ти маркийн машин нийт 8 ширхэг машиныг 5 шард байх Тайгын булаг ХХК-ны Сайн ломбарданд сарын 5 хувийн хүүтэйгээр тавьсан юм. “...Ер нь Должинсүрэнд итгэх болсон шалтгаан нь гэвэл гаднаас орж ирсэн хөрөнгө оруулалтын гэрээ, банкинд мөнгө нь байршсан талаархи баримт Нийслэлийн дахин төлөвлөлтийн гэрээ хийсэн баримт зэргийг хараад итгэсэн. Нэмж ярихад хохирлоо төлүүлж авмаар байна, би Должинсүрэнд өгсөн 80.000.000 төгрөгнөөс гадна хүү алдангиа тооцож нэхэмжилнэ. Должинсүрэнгээс би 47.000.000 төгрөг буцааж авсан байгаа...” гэх мэдүүлэг. /5 хавтас,хх8-9/,
42.Хохирогч Б.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай дүү Бат-Өлзий 100 айлд байшингийн нураалтын ажил эхлэх гэж байна гэхээр нь би 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Цалам төвд байрлах оффист нь очиж Должинсүрэнтэй уулзсан. Тэгэхэд нураалтын ажил эхлэх гэж байна урьдчилгаа 60,000,000 төгрөг бэлнээр өөрт нь өгсөн. Тэгээд 2015 оны 07 дугаар сарын 08 өдөр дахиж өөр байр нураана гээд 30,000,000 төгрөг өгсөн. 2015 оны 10 сарын орчим байх надаас 10,000,000 төгрөгийг мөнгөний хэрэг гараад байна ажил бүтэх гээд байна гэж хэлээд авсан ингээд би нийт 100,000,000 төгрөгийг Должинсүрэнд өгсөн...” гэх мэдүүлэг. /5 хавтас, хх10-12/,
43.Хохирогч А.Төрхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 09 сарын эхээр Отгонсүрэн гэх танил ахтайгаа таараад барилгын ажил хийж байгаа гэж хэлсэн чинь 100 айл дээр барилга буулгах ажил хийлгэх компани хэрэгтэй байгаа би ч гэсэн гүйцэтгэгчээр нь оролцож байгаа гээд намайг “Өндөр Заяа” компани захирал Должинсүрэн гэх эмэгтэйтэй танилцуулсан. “...Тэгээд би 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн ТБД андуудын урд талын Панасониктой байрны нотариат дээр бэлнээр 60,0 сая төгрөг өгч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2015 оны 09 сарын 15-ны өдөр ТБД андуудын урд талын нотариатын газарт Должинсүрэн тэдний нягтлан бодогч Ариунзул нарт...бэлнээр 60,0 сая төгрөг өгсөн, 2015 оны 10 сарын 09-ний өдөр...Должинсүрэнгийн оффис дээр нь очоод бэлнээр 40,0 сая төгрөг өгсөн, 2015 оны 10 сарын 10-ны өдөр Хүүхдийн 100гийн Нарангийн хойд талд байх Аэрофлотын автомашин зогсоол дээр машин дотор Должинсүрэнд 80,0 сая төгрөг бэлнээр өгсөн. “...Эхний 100 сая төгрөг дээр мөнгө өгсөн авсан баримт байгаа сүүлийн 80,0 сая төгрөг дээр баримт үйлдээгүй...” гэх мэдүүлэг. /5 хавтас,хх33-36 /,
44.Хохирогч Д.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 нэртэй барилгын материалын зах дээр цементийн наймаа эрхэлдэг юм. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр...нэг хижээл насны эмэгтэй машинаас бууж ирээд надтай ганцаараа 3 вагон цемент авья гэхээр нь мөнгө бэлэн юм уу гэхэд мөнгө бэлэн чи эхлээд 2 воган цементээ зөөчих тэгээд 3 дахь воганыг ачиж байхад эгч нь ирээд тооцоо хийе гэсэн тэгээд би түүний хэлсэн итгээд 44 зах дээр зогсож цемент зөөдөг 12 84 УНР, 80 67 УНЗ, 3051 УНЭ улсын дугаартай Хино маркын машинтай Гансүх, Ганхуяг, Гантогтох нарын машинд өглөө 09 цагаас эхлэн цемент ачин явуулсан. Ингээд 2 вагон цементийг ачуулан явуулсан 3 дахь вагоныг ачихаас өмнө би нөгөө эмэгтэй рүү залгаад 2 вагоныг ачаад дууслаа та ирж тооцоогоо хийхүү гэж асуухад эгч нь замын түгжээнд явж байна удахгүй очино чи 3 дахь воганыг зөөж бай гэхээр нь 3 вагон цементийг дээрх машинуудад ачин явуулсан энэ үед 17 цаг болж байсан тул би дахин нөгөө эмэгтэйрүү залгаад та яачихваа очиж явна гээд байсан ингээд 3 воганыг ачиж дуусаад явуулсаны дараа тэр эмэгтэй ирэхээр нь мөнгөө өгөх үү гэхэд эгч нь банкаар шилжүүлнэ, банкин дээр манай хүмүүс байгаа, гэхээр нь одоо банк хаалаашдээ хурдлаач гэхэд манай мөнгө Хятадаас ирэх ёстой, Тариалангийн банкаар дамжсан чинь өөр дансанд орсон байна гээд илт худлаа хэлээд байсан. Ингээд орой болоод одоо яах вэ гэхэд та нар надад итгэхгүй бол нотариатаар оръё гэхээр нь ямарч арга байхгүй болсон тул бид нотариат орж гэрээ хийхээр болсон ингээд Андуудын 3 давхарт байх нотариатын газар очин Бараа бөөнөөр авах гэрээ байгуулаад, нөгөө эгч мөнгөө 1 өдөр гэхэд төлнө гээд салаад явсан боловч үүнээс хойш утсаа авахгүй, авахаараа худлаа хэлж явсаар одоо хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. “...3 вагон нь 182 тонн цемент юм. Тухайн үед Должинсүрэнд 1 тонн цементийг 157.000 төгрөгийг тооцоод нийт 28.574.000 төгрөгийн цемент өгсөн. Энэ цементийг өгөхдөө би Харцат Хангай ХХК-ны нэртэй зарлагын баримт үйлдэн өгсөн ба зарлагын баримтын хүлээн авагч гэсэн хэсэг дээр Должинсүрэн гарын үсэг зурж авсан энэ баримт надад байсныг би хуулбарлан өгсөн...” гэх мэдүүлэг. /5 хавтас, хх96-98/,
45.Хохирогч Б.Мөнгөнцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Должинсүрэнтэй 2014 оны 06 сараас эхлэн таних бөгөөд 2014.06.17-нд уулзаад “надад 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн байгаа, чамд би 7 тэрбум төгрөгийн зээл олгоно, 2014.07.14 гэхэд эхний 40 хувь болох 2 тэрбум 900 төгрөг чамд олгогдсон байна, чи урьдчилгааны 50 сая төгрөгийг манай дансанд байршуул” гэж хэлсний дагуу 2014.06.19-нөөс 2014.06.25-ны хооронд 2 тасалж нийт 32.000.000 төгрөгийг Өндөр заяа ХХК-ний дансанд хийх гэхэд “татвар төлдөг учир бэлнээр авна” гэхээр нь СБД-ийн 1-р хороо 31-р сургуулийн залгаа байранд байх оффист нь бэлнээр өгсөн. Тэр үед Должинсүрэнгийн хамтран амьдрагч Молом гэгч этгээд байсан юм. Ингээд хэлсэн хугацаандаа уг зээл олгогдоогүй бөгөөд 2015 он болж Должинсүрэн ч утсаа авахгүй өөрөө олдохоо больсон. Тэгээд сурагласаар байгаад 100 айлд Цалам төвд сууж байхад нь олж очоод мөнгөө нэхэж бага багаар цувуулж авсаар 32 сая төгрөгөөс 14.000.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 18.000.000 төгрөг байгаа юм. “...Би Должинсүрэнгээс хөрөнгө оруулалт орж ирнэ гэж итгэсний үндсэн дээр Вульф петролиум лимитед ХХК-тай газрын тосны өрөмдлөг хийх гэрээ хийсэн. Энэ ажил хөрөнгө оруулалт орж ирээгүйгээс зогсож өнөөдрийг хүртэл явагдаагүй. Ингээд гэрээний үүргээ биелүүлээгүй учир уг компаний зүгээс надаас 3.300.000 доллар нэхэж байгаа юм...” гэх мэдүүлэг. /5 хавтас,хх164-165/,
46.Хохирогч Д.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 сарын 05-ны өдөр 10 цагийн орчим Интернетээс “байр зарна” гэсэн зарыг хараад 99069596 дугаарын утсаар Ганчимэг гэдэг хүнтэй холбогдсон. Тэр хүн “Цайз-16”-д метр квадрат нь 1.000.000 төгрөгний үнэтэй 3 өрөө байр байна, та үдээс хойш эргээд холбогдоодох гэсэн. Өдөр 14:00-15:00 цагийн үед би өөрөө Ганчимэг рүү залгаж асуухад “нөгөө байр чинь дуусчихлаа, танд Офицерүүдийн ордны ойролцоо байр олж өгнө, 10 сарын 15-нд над руу ярь, байрны урьдчилгаа мөнгө болох 20.000.000-25.000.000 төгрөгөө та бэлдээрэй үлдсэн мөнгийг манай компаний хүүгүй лизингээр 5 жилийн хугацаанд төлөөд авч болно” гэсэн. 10 сарын 8-ны өдөр Ганчимэг над руу залгаад “танд мөнгө чинь бэлэн үү, би танд түлхүүрийг нь өгөөд байранд оруулъя, та нөгөө мөнгөө бэлэн бариад ирээчээ” гэсэн. Тэгэхлээр нь би гэрээсээ бэлэн 12.710.000 төгрөгөө аваад хүү Баярсайханы хамт 100 айлын Цалам худалдааны төвийн 307 тоот өрөөнд очиход тэд байр худалдах худалдан авах гэрээгээ бэлдчихсэн байсан мөнгийг ерөнхий захирал гэх Должинсүрэн гэдэг эмэгтэй тоолж авсан...” гэх мэдүүлэг. /5 хавтас, хх214-216/,
47.Хохирогч М.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ханбогд хотхонд байр байна гэж хэлээд 21-р хорооллын байраа авахаар болоод намайг дуудаад бид нар тус хотхонд очиж байр үзсэн. Тэр байрыг авна гэж тохироод...манай охиныг дагуулж 100 айлын Цалам худалдааны төвийн 307 тоотод очоод Должинсүрэн гэдэг хүнтэй гэрээ хийж гарын үсэг зуралцаад метр квадратыг нь 1.300.000 төгрөгөөр бодож тохиролцоод урьдчилгаа мөнгө болох бэлэн 25.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг. /5 хавтас,хх215-217/,
48.Хохирогч Р.Сайнжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 08 сарын 19-ний өглөө 09 цагт Баянзүрх дүүргийн “Цайз” захын замын урд талд байрлалтай 2 өндөр байшингийн баруун талын ягаан өнгөтэй байшингийн 8 дугаар давхарын 36 тоот 60 метр квадрат байрыг Должинсүрэн, Пагма, Пүрэвсүрэн гэдэг хүмүүс бид нарт үзүүлээд “энэ байрыг 51,000,000 төгрөгөөр зарна” гэсэн. “...19-ний өдөр байрыг үзсэнээс хойш 1 цагийн дараа 100 айлын “Хаан” банкны хашаан дотор өөрсдийнхөө 01-07 улсын дугаартай саарал өнгийн Лексус-570 маркийн машинд сууж байгаад Должинсүрэн мөнгийг тоолж авсан. ... 08 сарын 31-ний орой манай ээжээс 10,000,000 төгрөг авсан. Тэрнээс хойш бид нар залгаж асуухад “үдээс хойш түлхүүр авна, 13-н буудал дээр ойрхон байж бай” гэх зэргээр худлаа хэлдэг байсан. Ээжийг 7 хоног 13-н автобусны буудал дээр хүлээлгэсэн. 7 хоногийн 5 дахь өдөр болохоор “1 дэх өдөр авахаар болсон” гэх мэтээр хууран мэхэлсээр байсан. “...10 дугаар сарын 25-ны өдөр Должинсүрэн над руу мессеж бичээд “миний даралт ихсээд хэл ам орооцолдоод юм ярьж чадахгүй болчихсон, эмчилгээ хийлгэх гэсэн юм, 1 сая төгрөг өгөөч гэсэн. Тэгэхлээр нь би ээжээс 800,000 төгрөг авч өгсөн...” гэх мэдүүлэг. /6 хавтас,хх85-88/,
49.Хохирогч Д.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Байр авахаар зар хараад байж байсан. Нэг өдөр манай найз Эрдэнэдалай /99754992/ над руу яриад фэйсбүүк дээр “хувь лизингээр байр зарна” гэсэн зар байна, чи яриач гэсэн. Тэр өөрөө бас байр хайж байсан юм. Тэгээд би 99069596 дугаарын утас руу залган Ганцэцэг гэдэг эмэгтэйтэй холбогдож ярьсан. Тэр эмэгтэй 1 метр квадратыг нь 1.000.000 төгрөгөөр бодоод 20.000.000 төгрөгийн Ганцэцэг билүү Ганчимэг ч билүү Ганаа гэж дууддаг өндөрдүү махлагдуу биетэй, 40 орчим насны эмэгтэй байсан. “...10 сарын эхээр байх Ганчимэг надад хэлэхдээ “чиний өгсөн мөнгөөр Должинсүрэн нь арматур, цемент аваад Бямбадоржид нийлүүлсэн, би тэр үед хамт явсан” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг. /6 хавтас, хх136-139/,
50.Хохирогч Ц.Энхээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2013 онд би Гэзэгийн худаг ХХК-ны захирал Насанжаргалтай 30 мкв хэмжээтэй нэг өрөө байрыг авахаар гэрээ байгуулж 5 сая төгрөг төлсөн. Тэгээд байж байтал 2014 онд Насанжаргал нас барчихсан юмаа. Түүнээс хойш Гэзэгийн худаг ХХК-ны үйл ажиллагааг Должинсүрэн гэдэг эмэгтэй удирдаж явах болсон. Тэгэхэд нь би 5 сая төгрөгийн гэрээ байгуулсан гэдгээ хэлээд мөнгөө авъя гэхэд хавар өгье намар өгье гээд хойшлуулаад байсан. Тэгснээ намайг та нэмээд 10 сая төгрөг өгөөд байраа ав гэхээр нь би тэгье гэтэл намайг урьдчилгаа 6 сая төгрөг өг гэхээр нь би хамаатан садан үр хүүхдээсээ асууя гэж хэлээд явсан. Тэгээд би хүмүүсээс цуглуулаад 2016.10.07 өдөр 5 сая төгрөг дансандаа хийчихээд Цалам худалдааны төвийн 3 давхарт Гэзэгийн худаг ХХК-ны оффис дээр очоод Должинсүрэнтэй уулзаад ах нь 5 сая төгрөг л олж ирлээ гэсэн чинь за за болно гээд миний хажууд Залуус хорооллын барилгыг барьсан Наранбаатар гэдэг хүнтэй утсаар яриад чи надад нэг өрөө байраа өгчих би чиний барилгын цементийг нийлүүлье гэж хэлсэн” гэх мэдүүлэг./6 хавтас,хх147-148/,
51.Хохирогч Я.Тунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн оройн 17 цагийн үед...миний машинд Ганбат орж ирж суугаад надад 240-250 тонн цемент хэрэгтэй байна төлбөр тооцоог нь 3-14 хоногийн дотор өгнөө гэхээр нь би гэрээ хийе гэхэд одоо нотариатын газар байхгүй маргааш өглөө гэрээгээ хийе гэсэн ба одоо яаралтай 80 тонн цемент хэрэгтэй байна /задгайгаар/ гэхээр нь би зөвшөөрөөд уг 80 тонн цементыг өгөөд явуулсан. “...Харин маргааш үлдэгдэл болох 160 тонн цементыг бас энэ л жолооч нараар хүргүүлсэн байгаа ба өөр өөр газарт буулгаад байсан...” гэх мэдүүлэг. /6 хавтас, хх208-211/,
52.Хохирогч Т.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “2016 оны 09-р сард...Мөнхцэцэг над руу яриад чи ХУД-ийн Номин юнейтадын хашаанд хүрээд ир гэж хэлэхээр нь 21 цагийн орчим ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах Номин юнейтад хашаанд ирэхэд Мөнхцэцэг 2 эмэгтэйгийн хамт нэг машинд сууж байсан. Тухайн үед ямар маркийн өнгийн машинд байсанг би анзаарч хараагүй. Би машинд суухад Мөнхцэцэг надад жолоочийн хажууд сууж байгаа эмэгтэй Пагмадулам гэдэг юм жолоочийн сандал дээр сууж байгаа эмэгтэй нь банкнаас зээл гаргах хүн Должинсүрэн гэдэг гэсэн гэж надад хэлсэн. Должинсүрэн ярихдаа манай дүү банкинд ажилладаг юм. 2 дахь өдөр хурлаар оруулаад Азийн хөгжлийн сангаас зээл гаргаж байгаа та нийлээд 25.000.000 төгрөгний зээл авах гэж байгаа юм байна урьдчилгаа 3.000.000 төгрөгийг яаралтай өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Должинсүрэн гэх эмэгтэйгээс Хаан банкны дансны дугаарыг аваад тэр өдрөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 19 хорооллын автобусны урд талд байрлах Хаан банкны АТМ дээр ирэн өөрийн данснаас 5037571967 данс руу 1.500.000 төгрөгийг Должинсүрэнгийн Хаан банкны 5037561967 данс руу шилжүүлсэн. Маргааш нь Должинсүрэн миний гар утас руу залгаад зээл гаргахад урьдчилгаа бүх мөнгөө өгөх хэрэгтэй гэж хэлэхээр нь би ажил дээр байхдаа Алтай центр худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ дээр ирэн цувуулан 1.500.000 төгрөгийг Должинсүрэнгийн хэлсэн 5037571967 данс руу шилжүүлсэн. Тэгээд 2016 оны 09-р сарын 09-ний өдөр би Алтай центр төвд байрлах АТМ дээр ирэн 5037571967 данс руу цувуулж 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би Должинсүрэн рүү яриад зээл юу болсон талаар асуусан чинь энэ 2 дахь өдөр амжсангүй дараагийн 2 дахь өдөр хурлаар орж амжих байх гэж хэлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Мөнхцэцэг бид хоёр Должинсүрэн рүү ярьсан чинь та хоёрын зээл батлагдсан байгаа санхүүжилт нь орж ирэхээр дуудаад өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг.
53.Хохирогч Ю.Шагдарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эхнэр Д.Цэрэндэжидийн хамт “Тэлмэн цэцэг” ХХК-ныг хувиараа ажиллуулдаг юм. Манай компани цемент, барилгын материал борлуулдаг юм. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах чингэлэг дээр байж байтал Должинсүрэн, Пагмадулам нар нь хамт над дээр ирээд 1000 тонн цемент худалдаж авах гэрээ хийе гэж хэлэхээр нь мөнгө нь бэлэн болохгүй бол унаж яваа 01-07 УНЕ улсын дугаартай Lexus-570 маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг барьцаанд тавьж байгаад мөнгийг нь гаргаж өгнө гэхээр нь маргааш өглөө уулзахаар болоод салсан. 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 44-н зогсоол дээрээс 2 вагон буюу 128 тонн цемент /хорин хоёр сая дөрвөн зуун мянга/-ийг зөөж Должинсүрэн ,Пагмадулам нарын буулга гэсэн Зайсангийн “Энхжин хотхонд” буулгасан. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Должинсүрэн, Пагмадулам нарт 64 тонн /арван нэгэн сая хоёр зуун мянган төгрөг/ цемент өгч явуулсан энэ мөнгө нийлээд 33600000 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс Должинсүрэн тухайн үедээ тээврийн зардлын 600000 төгрөг надад өгсөн тэгэхээр 33600000 төгрөгнөөс 600000 төгрөгийг хасахаар одоо цэвэр 33.000.000 төгрөгийн цементний мөнгө авах ёстой. Пагмадулам нь мөнгөө нэхэхэд 10000000 төгрөгийг дансаар манай эхнэрт 3-с 4 удаа тасалж өгсөн байдаг. Энэ өгсөн мөнгийг нь хүү алданг тооцож байгаа юм, өөрөө ч зөвшөөрсөн. Должинсүрэн нь 800000 төгрөг өгсөн тэгэхээр Должинсүрэн, Пагмадулам нарын өгсөн 10800000 төгрөгийг хүү алданг тооцоод үдсэн мөнгөнөөсөө хасаагүй байна...” гэх мэдүүлэг. /10 хавтас, хх165-166/,
54.Хохирогч Ж.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг Г.Должинсүрэнгийн гэрт нь дагуулж очсон. Би тэр эмэгтэйтэй уулзсан чинь тэр эмэгтэй надад хандаж чи надаас 1 тэрбум төгрөг зээлж болно, тэгэхдээ урьдчилгаа 70 сая төгрөг өгчихөө гээд надад Ариг банкны хуурамч дансны баримт гаргаж ирж харуулсан. “...2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн Хаан банкнаас Г.Должинсүрэнгийн данс руу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн.түүнээс хойш “...надад миний хүссэн зээлийг гаргаж өгөөгүй залилаад байгаа болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг. /14 хавтас,хх8-9/,
55.Хохирогч Ц.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд амьдарч байсан 2 өрөө байраа томруулж 3 өрөө болгох гээд байраа зараад байр хайж эхэлсэн. “...Г.Должинсүрэнтэй уулзахад бартераар авсан 3 өрөө байр байгаа гээд компаний борлуулагчтай уулзаад очоод үзчих гэхээр нь нөхөр бид хоёрт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Консул таур хотхоны 69 дүгээр байрны 8 давхарт 3 өрөө байрыг үзүүлсэн. Үзсэн байр нь таалагдсан учраас авъя гэж тохироод 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сувдан сондор хотхоны 1 давхарт байдаг Должинсүрэнгийн оффис дээр нь очиж манай нөхөр Г.Батсайхан Г.Должинсүрэнтэй орон сууц захиалгаар худалдан авах гэрээ хийсэн. Энэ өдрөө жуковын жоби 72 төвийн Хаан банкнаас 37,050,000 төгрөгийг Г.Должинсүрэнгийн Хаан банкны 5037561967 тоот данс руу нь шилжүүлсэн. Маргааш нь танай авах байрны үлдэгдэл мөнгийг 8 хувийн зээлд хамруулахад мөнгө хэрэгтэй гээд 3,000,000 төгрөг мөн Хаан банкны дансаар шилжүүлж авсан. 2017 оны 10 сарын 12-ны өдөр байрны түлхүүрийг өгнө гэсэн боловч өгөөгүй...” гэх мэдүүлэг. /12 хавтас,хх15/,
56.Хохирогч Д.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 100 айлын оффис дээр Г.Дзахиралтай...2 байрыг буулгах ажил гүйцэтгүүлэх гэрээ хийж Г.Должинсүрэнд бэлнээр 55 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг. /15 хавтас,хх60-64/,
57.Хохирогч А.Оюунжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 03 дугаар сарын эхээр Должинсүрэнг байр зарна гэж хүнээс сонсоод...очиж уулзтал Должинсүрэн нь надад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 103 байр 96 тоот хаягтай 92 метр квадрат 3 өрөө байрыг нийт 85,000,000 төгрөгөөр зарна. Эхлээд урьдчилгаа 15,000,000 төгрөг тушаах шаардлагатай үлдсэн 70,000,000 төгрөгийг нь манай компанитай хувь лизинг тохироод 10 жилийн хугацаатай хүүгүй төлөх нөхцөлтэй гэхээр нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би өөрийнхөө Хаан банкны 5736084047 дугаартай данснаас 15,000,000 төгрөг бэлнээр аваад Г.Должинсүрэнгийн Хаан банкны 5037561967 дугаартай данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. /15 хавтас хх34-36/,
Барилга байгууламж буулгах ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх 9/, Зээлийн нөхцлөөр арматур худалдах-худалдан авах гэрээ /4-р хх-34-42/, Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ /5-р хх-155-159/, Орон сууц худалдан авах гэрээ /5-р хх-195-198, 6-р хх-57-60, 110-112, 107-108/ Эд зүйлийн үнэлгээ цемент /10-р хх-241/, Шүүгдэгч Г.Должинсүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /5-р хх-107, 8-р хх-128, Шүүгдэгч М.Ариунзулын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /7-р хх-179, Шүүгдэгч Д.Ишдоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /7-р хх-178/, Иргэний үнэмлэхний лавлагаа Г.Должинсүрэн /5-р хх-103/, Иргэний үнэмлэхний лавлагаа М.Ариунзулын /7-р хх-175/, Д.Ишдорж /15-р хх-88/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд ¹518, 519, 520, Эд зүйлийн үнэлгээ /10-р хх-241/, Монгол банкны ханшийн лавлагаа /13-р хх-231-236/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Прокуророос шүүгдэгч Г.Должинсүрэнг Ханхос Очир ХХК-ийн захирал Т.Очирбатыг 2015.10.25-ны өдөр Өндөр Заяа ХХК-нд 195.800.000 төгрөгийг өгч залилуулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт баримтаар Т.Очирбатын Өндөр Заяа ХХК-нд төлсөн 133.800.000 төгрөгөөр түүний хохирлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Мөн хохирогч Ц.Энхээгээс 2016.10.07-ны өдөр 5 сая төгрөгийг залилан мэхлэж авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байх тул уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Г.Днь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгажих талбайн газар чөлөөлөлтийн ажил гүйцэтгүүлнэ гэж “Дөрвөн сүжит” ХХК-ны захирал Г.Уртбаяраас 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 40.000.000 төгрөг, нийт 80.000.000 төгрөг,
“Дулаан нөмөр” констракшн ХХК-ийн захирал Н.Алтанбумбаас 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Хөх хүрэлт констракшн" ХХК-ийн захирал П.Баяржаргалаас 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөг,
“Констракшн бэйгин бэйсис” ХХК-ийн захирал Ж.Баттулгаас 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Манхан уст” ХХК-ийн захирал М.Батмөнхөөс 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 30.000.000 төгрөг,
“Гэрэлтжин” ХХК-ийн захирал Д.Пүрэвдоржоос 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 47.000.000 төгрөг,
“Баткомплект” ХХК-ийн захирал Х.Цэрэнбатаас 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Ерөө эрдэс” констракшн ХХК-ийн захирал Э.Баяржавхаагаас 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг нийт 40.000.000 төгрөг,
“Эйфель констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Умдэлэгээс 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг,
“Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржоос 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 60.000.000 төгрөг,
иргэн Б.Отгонсүрэнгээс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 35.000.000 төгрөг,
“Дулаан богд хайрхан” ХХК- ийн захирал Н.Тогоомаагаас 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөг,
“Бартаг дархан” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Болдмаагаас 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 30.000 Ам.доллар буюу 59.586.600 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 43.000.000 төгрөг, нийт 102.586.600 төгрөг,
“Мэш” ХХК-ийн захирал Г.Мөнхбаяраас 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 100.000.000 төгрөг,
“Дөкө комплекс” ХХК-ийн захирал Х.Баатаржаваас 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөг,
“Хүрэн жинсний овоо” ХХК-ийн Б.Цэдэнжигмидээс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөг,
“Топ даймонд дриллинг” ХХК-ийн захирал Ж.Ганбатаас 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 35.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 25.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 60.000.000 төгрөг, нийт 120.000.000 төгрөг,
“ХГ” ХХК-ийн захирал С.Ганбаатараас 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 51.000.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 9.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг,
“Үгжин” констракшн ХХК-ийн захирал Ш.Хишигбаянгаас 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 10.000 Ам.доллар буюу 19.854.000 төгрөг, 10.000.000 төгрөг, нийт 49.854.000 төгрөг,
“Аз Өрнөх” ХХК-ийн захирал Д.Ганзоригоос 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөг,
“ЭМНМ” ХХК-ийн захирал Ж.Мөнхбатаас 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 30.000.000 төгрөг,
“Асга хөшөөт” ХХК-ийн захирал Л.Алтангэрэлээс 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7500 Ам.доллар буюу 14.946.750 төгрөг, мөн 3.000.000 төгрөг, нийт 32.946.750 төгрөг,
“Од дөл” ХХК-ийн менежер П.Энхзоригоос 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 19.000.000 төгрөг,
Иргэн Б.Тэгшбаяраас 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Бау стандарт” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Хашхүүгээс 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 40.000.000 төгрөг,
Иргэн Н.Энхбатаас 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 60.000.000 төгрөг,
“Шинэгарьд” ХХК-ийн захирал С.Чинзоригоос 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 60.000.000 төгрөг,
“Монрэйл” ХХК-ийн захирал Б.Цэнд- Аюушаас 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 60.000.000 төгрөг,
“Исвара сольюшн” ХХК-ийн захирал С.Баттөмөрөөс 2015 оны 5 дугаар сарын 12-нь өдөр 20.000.000 төгрөг,
“Гоёот ухаа” ХХК-ийн захирал В.Лхагвадоржоос 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөг,
“Хард бокс” ХХК- ийн захирал Д.Болдбаяраас 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 40.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг,
“Өнхүүдэй” ХХК-ийн захирал Г.Оролмаа, З.Нарантуяа нараас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 48.500.000 төгрөг,
“Ханхос Очир” ХХК-ийн захирал Т.Очирбатаас 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 133.800.000 төгрөг,
“Гожибэйри” ХХК-ийн менежер Б.Барсболдоос 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөг,
“Есөннуур баялаг” ХХК-ийн захирал С.Нарангэрэлээс 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 60.000.000 төгрөг,
“Солонго цамхаг” ХХК-ийн захирал Ж.Багамонголоос 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 70.000.000 төгрөг,
“Энх бизнес Өгөөмж” ХХК-ийн захирал Н.Энхтөрөөс 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 60.000.000 төгрөг,
Иргэн А.Мөнххандаас 2015 оны 01 дүгээр сард 30.000.000 төгрөг,
Ти экс эл” ХХК-ийн захирал Г.Ганзоригоос 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “80.000.000 төгрөг,
“Амарбогд” ХХК-ийн захирал Б.Батбаяраас 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 60.000.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 10.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөг,
“Ноён Авзгайн Оргил” ХХК-ийн захирал А.Төрхүүгээс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 60.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 80.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөг,
“Ган-Армор” ХХК-ны захирал Д.Нарантуяагаас 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 55.000.000 төгрөг,
“Цэлмэг-Онгод” ХХК-ийн захирал Б.Гансэлэмтэй 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 50 тонн арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 51.532 тонн арматур авсан боловч худалдан авалтын үнэ 65.445.640 төгрөгийг өгөөгүй,
Иргэн Ж.Баярсайханаас Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “их хэмжээний зээл гаргаж өгнө” гэж 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 50.000.000 төгрөг,
Иргэн Ц.Оюунцэцэгээс 2017 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул товер” орон сууцны цогцолбор хорооллын 69 дүгээр байрнаас 3 өрөө орон сууц авч өгнө гэж урьдчилгаанд 40.050.000 төгрөг хуурч авч залилсан,
Иргэн Д.Лхагвасүрэнгээс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3 вагон 182 тонн 28.574.000 төгрөгийн үнэ бүхий цемент аваад мөнгийг өгөөгүй,
Иргэн Я.Тунгалагаас 2016 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдөр 240 тонн 37.200.000 төгрөгийн үнэ бүхий цемент аваад мөнгийг өгөөгүй,
Иргэн Т.Оюунчимэгээс Азийн хөгжлийн сангаас авах төслийн зээлд хамруулж өгнө гэж 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 300.000 төгрөг, нийт 3.300.000 төгрөг,
Иргэн Ю.Шагдарсүрэнгээс 2017 оны 08 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд 192 тонн цемент зээлээр худалдаж авна гэж авсан боловч, худалдан авалтын үнэ 33.600.000 төгрөгийг өгөөгүй,
Иргэн Б.Мөнгөнцэцэгээс 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд хөрөнгө оруулж хамтран ажиллана гэж 32.000.000 төгрөг,
Иргэн Д.Мөнхцэцэгээс орон сууц хямд авч өгнө гэж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 23.000.000 төгрөг,
Иргэн Р.Сайнжаргалаас 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 35.800.000 төгрөг,
Иргэн М.Ганцэцэгээс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 25.000.000 төгрөг,
Иргэн Д.Анхбаяраас 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг,
Иргэн А.Оюунжаргалаас 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөгийг тус тус хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан авч бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан болох нь
Хавтаст хэрэгт авагдсан нэр бүхийн 57 аж ахуй нэгж, иргэдийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, мөнгө тушаасан Өндөр заяа ХХК-ийн баримтууд, мөнгө хүлээн авсан Өндөр заяа ХХК-ийн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Мнь шүүгдэгч Г.Должинсүрэнгийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 04 дүгээр сарын 02, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд “2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржоос 60.000.000 төгрөг,
2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр болон 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд “1, 2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Ханхос Очир” ХХК-ийн захирал Очирбатаас 195.800.000 төгрөг хуурч авсан гэх хэрэгт “Бүгд найрамдах Хятад ард улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ” гэж өөрийн гарын үсэг зурсан хуурамч гэрээ үзүүлэн итгэл төрүүлж хамжигчаар хамтран оролцсон болох нь
Шүүгдэгч Д.Инь шүүгдэгч Г.Должинсүрэнгийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 04 дүгээр сарын 02, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд “2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржоос 60.000.000 төгрөг,
2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр болон 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд “1, 2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Ханхос Очир” ХХК-ийн захирал Т.Очирбатаас 195.800.000 төгрөг хуурч авсан гэх хэрэгт Бүгд найрамдах Хятад ард улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж өөрийн гарын үсэг зурсан хуурамч гэрээ үзүүлэн итгэл төрүүлж хамжигчаар хамтран оролцсон болох нь
Хохирогч Аминхүү констраншн ХХК-ийн захирал О.Бямбадоржийн: “…би Дархан Уул аймагт байсан байраа 20 сая төгрөгийн барьцаанд тавиад… Тэгээд 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээл аваад тэр үед бас хүний байрыг тавиулаад зээл авахуулаад …60 сая төгрөгийн бэлэн мөнгөний баримттай. Хөрөнгө оруулалтын гэрээг үзүүлээд 42 сая юань орж ирсэн гэж итгэл төрүүлж мөн Должинсүрэн нь Содбаатар гишүүний авга эгч нь тул би итгэсэн. Ишдорж, Молом нарыг хөрөнгө оруулалтын гэрээг өглөө гээд 10 сар хүрсэн” гэсэн мэдүүлэг, Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ /5-р хх 157-161/ болон мөнгө хүлээн авсан Өндөр заяа ХХК-ийн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч М.А нь шүүгдэгч Г.Должинсүрэнгийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 06 дугаар сарын 11, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд 4 дүгээр байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Ерөө Эрдэс констракшн” ХХК-ийн захирал Э.Баяржавхаагаас 40.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 30.000.000 төгрөгийг,
2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 9 дүгээр байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “ХГ” ХХК-ийн захирал С.Ганбаатараас 60.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт 9.000.000 төгрөгийг,
2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Асга хөшөөт” ХХК-ийн захирал Л.Алтангэрэлээс 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг,
2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7500 ам доллар буюу 14.946.750 төгрөг, мөн 3.000.000 төгрөг, нийт 32.946.750 төгрөг авсан гэмт хэрэгт 4.500.000 төгрөгийг, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.Тэгшбаяраас 60.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт зуучлалын хөлс гэж тусад нь 20.000.000 төгрөгийг,
2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 9 дүгээр байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Констракшнбэйгин бейсис” ХХК-ийн захирал Ж.Баттулгаас 60.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт 60.000.000 төгрөгийг,
2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 6 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Дулаан богд хайрхан” ХХК-ийн захирал Н.Тогоомаагаас 50.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт 50.000.000 төгрөгийг,
2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 3 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Мэш” ХХК-ийн захирал Г.Мөнхбаяраас 100.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт 100.000.000 төгрөгийг,
2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 10 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Дөкө комплекс” ХХК-ийн захирал Х.Баатаржаваас 50.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт 50.000.000 төгрөгийг,
2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Исвара сольюшн” ХХК-ийн захирал С.Баттөмөрөөс 20.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт 20.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн авч, хохирогч нарт итгэл төрүүлэн дээрх гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон мөнгө хүлээн авсан Өндөр заяа ХХК-ийн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Улсын яллагч Р.Батнасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Гүн овогт Гүнсэнхорлоогийн Должинсүрэнд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.М, Д овогт Д.И, Б овогт М.А нарыг гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан ба шүүх шүүгдэгч Г.Д, Б.М, Д.И, М.А нарыг хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний явцад цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж шийдвэрлэв.
Шүүх гэм буруутай этгээдүүд болох Г.Д, М.А нараас шийтгэх тогтоолын хавсралтаар зохих төлбөрийг гаргуулж, хохирогч нарт тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М, Д.И нар нь гэмт хэрэгт хамжигчаар оролцсон бөгөөд тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Д-д 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Ариунзулд 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.И, Б.М нарт тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх саналтай талаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргасан болно.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгөөгүй, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэм буруутай этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон оролцоо зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосноор хорих ялыг ялгамжтай оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Д, М.А, Д.И, Б.М нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Хэрэгт хураагдсан “Өндөр заяа” ХХК, “Гэзгийн худаг” ХХК гэсэн бичиглэл бүхий тэмдгийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Б овогт М.А, Д овогт Д.И, Б овогт Б.М нарыг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т М.Аыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Д, М.А, Д.И, Б.М нарт тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР