Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/348

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Д.Сугар, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

          Иргэдийн төлөөлөгч *******

          Улсын яллагч *******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

          Хохирогч *******, *******

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 1721000000148 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ..... дугаар сарын ........-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын *******..... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр зүйлийн 06-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, *******. /РД: *******/

          Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дан байрны тоотод оршин суух ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 40 инчийн зурагт болон ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж, 1485.000 /нэг сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг тоотод байрлах иргэн ын гэрт хууль бусаар нэвтэрч, “Конка” нэртэй телевизор 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, набор 1 ширхэг, цаасан хайрцагтай шилэн хундаганы ком 1 ширхэг, куртик 1 ширхэг, даавуун хөнжил 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 397.500 /гурван зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг тоотод байрлах иргэн ын байшинд хууль бусаар нэвтэрч, “Harer” маркийн 32 инчийн телевизор 1 ширхэг, хонины мах 1 кг, куртик 1 ширхэг, цамц 1 ширхэг, орны даавуу зэрэг эд зүйлийг хулгайлж, 275.000 /хоёр зуун далан таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 11 дүгээр сарын 16-ны орой 13-17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг тоотод оршин суух, иргэн ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “ТСЛ” маркийн 32 инчийн зурагт, 2 кг үхрийн мах зэрэг эд зүйлийг хулгайлж, 211.000 /хоёр зуун арван нэгэн мянга/ төгрөгийн шууд хохирол, цонхыг нь хагалж 80.000 /наян мянга/ төгрөгийн шууд бус хохирол тус тус учруулсан,

          -2017 оны 08 дугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн тоотод оршин суух иргэн байшинд хууль бусаар нэвтэрч, самсунг маркийн 42 инчийн “ЛСД” телевизор 1 ширхэг, I Pone-5 маркийн гар утас 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэг, “В” брэндийн чихэвч 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, гоёлын бөгж 2 ширхэг, гоёлын ээмэг 3 хос зэрэг эд зүйлийг хулгайлж, 1070.000 /нэг сая далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг тоот хашаанд оршин суух иргэн гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлж, 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг хорооллын тоот хашаанд оршин суух иргэн гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн Панасоник  маркийн зурагтыг хулгайлж, 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 12 сард Дорнод аймгийн Хэрлэн  сумын 10 дугаар баг тоот хашаанд оршин суух иргэн гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг брендийн нөтебүүкийг хулгайлж, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг тоот хашаанд оршин суух иргэн гэрт нэвтэрч, Монел маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн тоотод хууль бусаар нэвтэрч, 32 инчийн ЛСД маркийн Монел маркийн телевизорыг хулгайлж, 399.000 /гурван зуун ерин есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 12 дугаар сарын 05-ны орой 18-21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн тоотоос иргэн 32 инчийн ЛСД телевизорыг хууль бусаар авч, 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн зурагтай шар байрны урд талд иргэн *******ийн гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн зурагт, эрэгтэй хүний биеийн тамирын өмд, эмэгтэй хүний малгайтай ноосон цамц зэрэг эд зүйлийг хулгайлж, 427.000 /дөрвөн зуун хорин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2016 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн тоотод оршин суух иргэн байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан 1.360.000 /нэг сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 30 минтын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн тоотод байрлах иргэн ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 5 кг гурил, эмэгтэй хүний зурагтай хүрэн шаргал өнгийн арьсан урт хэтэвч, дотор байсан цахим үнэмлэх, хаан банкны виза карт, хөргөгчинд байсан 25 кг хонины бүтэн мах, цагаан өнгөтэй их гарын хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, 257.350 /хоёр зуун тавин долоон мянга гурван зуун тавин/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1А хэсэг, 2 дугаар гудамж, тоот буюу иргэн сууцны цонхоор нэвтрэн орж, хаш хөөрөг, мөнгөн гинж, сахлын машин, куртика 2 ширхэг, өмд, архи, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж, 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэв

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сард эмнэлэг явах хооронд гэрт ороод зурагт хулгайлсан байсан. Тооноор орсон юм шиг байсан. Хаалга эвдсэн байсан. Тухайн үед гэрт хүн байгаагүй...” гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би байр түрээслэж байсан. Дүү нар маань хувцсаа угаана гээд манайд ирсэн байсан. Тэр хооронд цонх хагалаад 32 инчийн зурагт авсан байсан. Цонх хагалаад авсан байсан...” гэв.

 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хэргийн хх-ийн 4-6, 11-13 тал/

- Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоолууд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хавтас хэргийн 8-16 тал/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хэргийн 17-20 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хэргийн 52, 118 тал/

- Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоолууд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хавтас хэргийн 102-106 тал/

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хэргийн 4-6, 11-13 тал/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Мөр судлалын шинжилгээ хийсэн тухай” 251 тоот дүгнэлт /1-р хавтас хэргийн 58-60 тал/

- Яллагдагч *******-с хураан авсан хар өнгийн хос пүүз гутлыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хавтас хэргийн 28 тал/

- Хохирогч *******гийн мэдүүлэг /1-р хавтас хэргийн 30-32 тал/

- Гэрч ын мэдүүлэг /1-р хавтас хэргийн 38-40 тал/

- Гэрч ын мэдүүлэг /1-р хавтас хэргийн 44-45 тал/

- Гэрч гийн мэдүүлэг /1-р хавтас хэргийн 48-49 тал/

- Яллагдагч *******-н мэдүүлэг /1-р хавтас хэргийн 69-70 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас хэргийн 6-7 тал/

- Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоолууд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 2-р хавтас хэргийн 8-16 тал/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас хэргийн 17-20 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хэргийн 52, 118 тал/

- Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоолууд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хавтас хэргийн 102-106 тал/

- Хохирогч ын мэдүүлэг /2-р хавтас хэргийн 24-25 тал/

- Хохирогч ын мэдүүлэг /2-р хувтас хэргийн 108 тал/

- Хохирогч ийн мэдүүлэг /2-р хавтас хэргийн 21-22 тал/

- Иргэний нэхэмжлэгч ийн мэдүүлэг /2-р хавтас хэргийн 28 тал/

- Иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг /2-р хавтас хэргийн 31 тал/

- Гэрч ийн мэдүүлэг /2-р хавтас хэргийн 40-41 тал/

- Гэрч ын мэдүүлэг /2-р хавтас хэргийн 44 тал/

- Гэрч гийн мэдүүлэг /2-р хавтас 49 тал/

- Гэрч гийн мэдүүлэг /2-р хавтас 51 тал/

- Гэрч ийн мэдүүлэг /2-р хавтас 115 тал/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 222 тоот дүгнэлт /2-р хавтас хэргийн 55 тал/

- Яллагдагч *******-н мэдүүлэг /2-р хавтас хэргийн 43, , 123, тал/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хэргийн 7-9 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /3-р хавтас хэргийн 10-11 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хавтас хэргийн 12-14 тал/

- Хэрлэн сумын 10 дугаар багийн тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хэргийн 15-16 тал/

- Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоолууд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хавтас хэргийн 17-22 тал/

- Хохирогч мэдүүлэг /3-р хавтас хэргийн 24-25 тал/

- Иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг /3-р хавтас хэргийн 27 тал/

- Гэрч *******-н мэдүүлэг /3-р хавтас хэргийн 29-31 тал/

- Гэрч мэдүүлэг /3-р хувтас хэргийн 35 тал/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 26 тоот дүгнэлт /3-р хавтас хэргийн 40 тал/

- Яллагдагч *******-н мэдүүлэг /3-р хавтас хэргийн 43 тал/

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /3-р хавтас хэргийн 45 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /3-р хавтас хэргийн 55-59 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хэргийн 61-62 тал/

- Хохирогч мэдүүлэг /3-р хавтас хэргийн 66-68 тал/

- Яллагдагч *******-н мэдүүлэг /3-р хавтас хэргийн 79 тал/

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /3-р хавтас хэргийн 81 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /3-р хавтас хэргийн 93-96 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хэргийн 97-98 тал/

- Хохирогч мэдүүлэг /3-р хавтас хэргийн 100-102 тал/

- Яллагдагч *******-н мэдүүлэг /3-р хавтас хэргийн  120-121/

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /3-р хавтас хэргийн 147 тал/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /3-р хавтас хэргийн 155-1157 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /158-159 тал/

- Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хавтас хэргийн 161-165 тал/

- Хохирогч мэдүүлэг /3-р хавтас хэргийн  167-168 тал/

- Эрүүгийн хэргийн нэгтгэх тухай прокурорын тогтоол /3-р хавтас хэргийн 176 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /3-р хавтас хэргийн 187-193 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хэргийн 196-197 тал/

- Хохирогч мэдүүлэг /3-р хавтас хэргийн 200-202 тал/

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /3-р хавтас хэргийн 221 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /3-р хавтас хэргийн 230-235 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хэргийн 236-237 тал/

- Хохирогч *******гийн мэдүүлэг /3-р хавтас хэргийн  240-243 тал/

- Гэрч мэдүүлэг /2-р хавтас хэргийн 1-2 тал/

- Яллагдагч *******-н мэдүүлэг /3-р хавтас хэргийн 16 тал/

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /3-р хавтас хэргийн 23 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /3-р хавтас хэргийн 31-33 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хэргийн 36-37 тал/

- Хохирогч мэдүүлэг /3-р хавтас хэргийн 41 тал/

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /3-р хавтас хэргийн 23 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /3-р хавтас хэргийн 31-33 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хэргийн  36-37 тал/

- Хохирогч *******ийн мэдүүлэг /3-р хавтас хэргийн 30 тал/

- Яллагдагч *******-н мэдүүлэг /3-р хавтас хэргийн 106 тал/

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /3-р хавтас хэргийн 119 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /3-р хавтас хэргийн 143-147, 154 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хэргийн 158-159 тал/

- Хохирогч мэдүүлэг /3-р хавтас хэргийн 162 тал/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183 тоот дүгнэлт /3-р хавтас хэргийн 193 тал/

- Яллагдагч *******-н мэдүүлэг /3-р хавтас хэргийн 204 тал/

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /3-р хавтас хэргийн 119 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /3-р хавтас хэргийн 219-223 тал/

- Мэдүүгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хэргийн 233-235 тал/

- Хохирогч ийн мэдүүлэг /3-р хавтас хэргийн 239 тал/

- Хохирогч мэдүүлэг /3-р хавтас хэргийн 246 тал/

- Яллагдагч *******-н мэдүүлэг /3-р хавтас хэргийн тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хэргийн 6-9 тал/

- Хохирогч мэдүүлэг /3-р хавтас хэргийн 14-16 тал/

- Яллагдагч *******-н мэдүүлэг /3-р хавтас хэргийн 76 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

          Эд  мөрийн баримтаар: ягаан эрээн өнгийн орны дэвсгэр даавуу 1 ширхэгийг шинжлэн судлав.

 

          Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос шүүгдэгч *******-г хүн байнга амьдрах орон байранд 15 удаагийн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

          Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дан байрны тоотод оршин суух хохирогч ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 40 инчийн зурагт болон ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж, 1485.000 /нэг сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, , гэрч , нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоолууд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоолууд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Мөр судлалын шинжилгээ хийсэн тухай” 251 тоот дүгнэлт, яллагдагч *******-с хураан авсан хар өнгийн хос пүүз гутлыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолоор,

 

         -Мөн 2017 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг тоотод оршин суух хохирогч ын гэрт хууль бусаар нэвтэрч, “Конка” нэртэй телевизор 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, набор 1 ширхэг, цаасан хайрцагтай шилэн хундаганы ком 1 ширхэг, куртик 1 ширхэг, даавуун хөнжил 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 397.500 /гурван зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

         -2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг тоотод оршин суух хохирогч ын байшинд хууль бусаар нэвтэрч, “Harer” маркийн 32 инчийн телевизор 1 ширхэг, хонины мах 1 кг, куртик 1 ширхэг, цамц 1 ширхэг, орны даавуу зэрэг эд зүйлийг хулгайлж, 275.000 /хоёр зуун далан таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , хохирогч , иргэний нэхэмжлэгч , , гэрч , , , нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоолууд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоолууд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 222 тоот дүгнэлт, яллагдагч *******-н мэдүүлгээр,

         -Мөн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны орой 13-17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг тоотод оршин суух, хохирогч ийн байшингийн цонхоор нэвтэрч “ТСЛ” маркийн 32 инчийн зурагт, 2 кг үхрийн мах зэрэг эд зүйл хулгайлж 211.000 төгрөгийн шууд хохирол, цонхыг нь хагалж 80.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ, яллагдагч *******-н мэдүүлгээр,

         -Мөн 2017 оны 08 дугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, хохирогч байшинд хууль бусаар нэвтэрч, самсунг маркийн 42 инчийн “ЛСД” телевизор 1 ширхэг, I Pone-5 маркийн гар утас 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэг, “В” брэндийн чихэвч 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, гоёлын бөгж 2 ширхэг, гоёлын ээмэг 3 хос зэрэг эд зүйлийг хулгайлж, 1070.000 /нэг сая далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

         -2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг тоот хашаанд оршин суух, хохирогч гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлж, 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

         -2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг хорооллын тоот хашаанд оршин суух, хохирогч гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн Панасоник  маркийн зурагтыг хулгайлж, 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

         -2017 оны 12 сард Дорнод аймгийн Хэрлэн  сумын 10 дугаар баг тоот хашаанд оршин суух, хохирогч гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг брендийн нөтбүүкийг хулгайлж, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 11 сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг тоот хашаанд оршин суух, хохирогч гэрт хууль бусаар нэвтэрч, Монел маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг тоотод оршин суух, хохирогч *******гийн гэрт хууль бусаар нэвтэрч, 32 инчийн ЛСД маркийн Монел маркийн телевизорыг хулгайлж, 399.000 /гурван зуун ерэн есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 12 дугаар сарын 05-ны орой 18-21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг тоотод оршин суух, хохирогч гэрт хууль бусаар нэвтэрч, 32 инчийн ЛСД телевизорыг хууль бусаар авч, 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн зурагтай шар байрны урд талд хохирогч *******ийн гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн зурагт, эрэгтэй хүний биеийн тамирын өмд, эмэгтэй хүний малгайтай ноосон цамц зэрэг эд зүйлийг хулгайлж, 427.000 /дөрвөн зуун хорин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2016 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг тоотод оршин суух, хохирогч байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан 1360.000 /нэг сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 30 минтын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг тоотод оршин суух, хохирогч ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 5 кг гурил, эмэгтэй хүний зурагтай хүрэн шаргал өнгийн арьсан урт хэтэвч, дотор байсан цахим үнэмлэх, хаан банкны виза карт, хөргөгчинд байсан 25 кг хонины бүтэн мах, цагаан өнгөтэй их гарын хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, 257.350 /хоёр зуун тавин долоон мянга гурван зуун тавин/ төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1А хэсэг, 2 дугаар гудамж, тоотод оршин суух, хохирогч орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж хаш хөөрөг, мөнгөн гинж, сахлын машин, куртика 2 ширхэг, өмд, архи, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж, 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ,,,,, *******, , *******, , , , иргэний нэхэмжлэгч , гэрч , , яллагдагч ******* нарын мэдүүлгүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хэрлэн сумын 10 дугаар багийн тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоолууд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүх сэтгэц эмгэг судлалын 26 тоот дүгнэлт, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183 тоот дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч ******* нь хүн байнга амьдрах орон байранд 15 удаагийн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Шүүгдэгч *******-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-г хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Шүүхээс шүүгдэгч *******-г хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

          Шүүгдэгч *******-н үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршигт нийт 65.850 /зургаан сая таван зуун далан нэгэн мянга найман зуун тавин/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******д 185.000 төгрөг, т 397.500 төгрөг, д 275.000 төгрөг, т 291.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч т 60.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ад 300.000 төгрөг, хохирогч д 1070.000 төгрөг,д 150.000 төгрөг,д 700.000 төгрөг,т 280.000 төгрөг, *******д 399.000 төгрөг, *******т 427.000 төгрөг, ад 1360.000 төгрөг, т 257.350 төгрөг, т 420.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч, , иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохиролд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн учир шүүгдэгчийг хохирогч, , иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хос пүүзэн гутлыг тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолд заасны дагуу шүүгдэгч *******-т буцаан олгосон болохыг дурдах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан эрээн өнгийн орны дэвсгэр даавуу 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******-н цагдан хоригдсон 315 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгчийн эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, тоотод байрлах 700 м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

        Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч *******-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар *******-г 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-н цагдан хоригдсон 315 /гурван зуун арван тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-с бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 65.850 /зургаан сая таван зуун далан нэгэн мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж, 185.000 /нэг зуун наян таван мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дан байрны тоотод оршин суух *******д, 397.500 /гурван зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг тоотод оршин суух т, 275.000 /хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг 0 тоотод оршин суух д, 548.350 /таван зуун дөчин найман мянга гурван зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн тоотод оршин суух т, 1070.000 /нэг сая далан мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн тоотод оршин суух д, 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, тоотод оршин суухд, 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, хорооллын тоотод оршин суухд, 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, тоотод оршин суухт, 399.000 /гурван зуун ерэн есөн мянга мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн тоотод оршин суух, *******д, 427.000 /дөрвөн зуун хорин долоон мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн зурагтай шар байрны урд талд оршин суух *******т, 1360.000 /нэг сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн тоотод оршин суух ад, 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг хохирогч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1А хэсэг, 2 дугаар гудамж, тоотод оршин суух т, 60.000 /жаран мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч т, 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгож, хохирогч, , иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг хохирогч, , иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

         

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хос пүүзэн гутлыг тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолд заасны дагуу шүүгдэгч *******-т буцаан олгосон болохыг дурдах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан эрээн өнгийн орны дэвсгэр даавуу 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, тоотод байрлах 700 м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

          7. Баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч *******-н **************........ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Л.БАТЖАРГАЛ

       ШҮҮГЧИД                     Д.СУГАР

                                                    Д.ГАНЗОРИГ