Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 326

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Насанд хүрээгүй хохирогч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт *******т холбогдох эрүүгийн 1821004700309 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эхнэр, 2-7 насны 3 хүүхдийн хамт амьдрах, *******..тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл гэх, ............ регистрийн дугаартай, Б овогт *******.

Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******г 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нийт 4 удаагийн үйлдлээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт болон “Хэрлэн” голын эрэг дээр бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэх  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний буруу, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, өөр нэмж хэлэх зүйл байхгүй, их гэмшиж байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Замдаа цэнхэрийн дэлгүүрээс тэр ах надад ундаа, шоколад, контек авч өгөөд бид хоёр голын эрэг дээр очиж сууж байхад тэр ах надад нэг тэгчихье, тэгвэл 10000 төгрөг өгнө шүү гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр тэр ахын машин дотор нэг удаа унтсан.  Тэр ах надтай унтахдаа бэлгэвчгүй байсан. Ингээд дуусаад байж байхад би хичээлийн цаг боллоо гэхэд тэр ах надад 10000 төгрөг өгөөд намайг сургуулийн минь ойролцоо буулгаж өгөөд явсан. Энэ явдлаас хойш 4-5 хоногийн дараа нөгөө гэж нэрээ хэлсэн ах над руу 16 цаг өнгөрч байхад залгаад уулзья гээд бид хоёр Сүхжингийн байрны тэнд уулзсан. Тэгээд намайг машиндаа суулгаад хойшоо уурхайн замаар явсан. Ингээд хүнгүй газар очоод тэр ах надад нэг тэгчихье гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр машин дотор нь бэлгийн ажил хийсэн. ...Тэр үед ах мөн бэлгэвчгүй бэлгийн ажил хийсэн. Үүнээс хойш буюу 2018 оны 05 дугаар сарын дундуур байх өдрийг нь нарийн санахгүй байна, ах над руу ...................... дугаарын утсаар залгаад нэг тэгчихье, ах нь чамд 20000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрч бид хоёр Найрамдал парк дээр 14-15 цагийн орчимд уулзсан. Ингээд ах ирэхэд машинд нь нэг танихгүй ах байсан, тэр ах надад нэрээ хэлж байсан би одоо нэрийг нь санахгүй байна. Тэгээд бид гурав цэнхэрийн дэлгүүрээс ундаа печень аваад мөн урагшаа голын эрэг рүү очсон. Гол дээр очоод нөгөө танихгүй ах машинаас буусан, тэгсэн ах машиныхаа арын суудал дээр надтай бэлгийн ажил хийсэн, тэгээд ах дуусчихаад босоод машинаас гарахад нөгөө танихгүй ах орж ирээд надтай бэлгийн ажил хийх гээд байх шиг байхаар нь би уурлаад машинаас гарч голын эрэг дагаад баруун тийш алхсан. ...Үүнээс хойш буюу 2018 оны 05 дугаар сарын 20-ны орчим байх нарийн сайн санахгүй байна. Амралтын өдөр байсан, үдийн хойно 15 цагийн орчимд ах миний .............. дугаарын утас руу залгаад чи хаана байгаа юм гэхээр нь гэртээ байна гэхэд уулзья гэхээр нь би гэрээс гарч 327 дугаар анги руу явдаг зам руу зам дагаад зүүн тийш алхаж байхад ах араас ирээд намайг авч машиндаа суулгаад гол руу явсан. Тэгээд гол дээр очоод машин дотроо бэлгийн ажил хийсэн. Үүнээс хойш ахтай бэлгийн ажил хийгээгүй, ингээд би удалгүй эмээгийн хамт Баян-Уул сум руу хичээл амрахаар буюу 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр явсан. Түүнээс хойш миний сарын тэмдэг ирэхгүй байсан, гэдэс маань томроод тэгсэн ээж тест авч шалгахад жирэмсэн гэж 2 зураастай гарсан. Тэгэхээр нь ээж бид хоёр эмчид очиж үзүүлэхэд 5 сартай жирэмсэн байна гэж хэлсэн. Ингээд авахуулъя гэхэд эмч нар цагдаа дээр очиж мэдэгдээд бичиг авчир гэсэн. Би ээжээс айгаад анх хэлэхдээ танихгүй таксины жолооч ах хүчиндсэн гэж худлаа хэлсэн юм. ******* ах надад хүч хэрэглэсэн зүйл байхгүй, надаас асуухаар нь би зөвшөөрч бэлгийн ажил хийсэн. Би ******* ахад анх танилцахдаа нас, анги, сургуулиа бүгдийг нь үнэн зөвөөр хэлсэн тул миний насыг мэдэж байсан. Би өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би ахтай бэлгийн харьцаанд орж байхдаа өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй, ахтай л бэлгийн ажил хийсэн. Миний ургийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эмийн аргаар зулбуулж авсан. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа. ******* эмчилгээнд зориулж 120000 төгрөг өгсөн. Дахин ямар нэгэн төлбөр төлөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

  Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хэргийн талаар тодорхой мэдэхгүй байсан. Манай охин эмээтэйгээ Баян-Уул сум яваад ирсэн. Хичээл орохоос өмнө буюу 8 дугаар сард жирэмсэн болсон байсныг нь мэдсэн. Би охиноо ихэнхдээ таксинд суулгадаг. Тэгээд өөрөө орой болохоор тосоод авдаг. Охин маань өөрөө надаас айгаад надад хэлэхдээ “таксины хүн намайг зодож, айлгасан зүйл байхгүй” гэсэн. Тэгэхээр нь би зугтаахгүй яасан юм бэ гэхэд “таксины ах намайг буугаад зугтаах гэтэл хүрэмнээс татаад байсан” гэсэн. Тэгээд би Алтай эмчид үзүүлээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хандсан. Надад хэцүү байна, энэ хүн өөрөө хүүхэдтэй хүн. Охин маань бие махбодь, сэтгэл санаагаар хохирсон. Эмчилгээний тал дээр нэхэмжлэх зүйл байхгүй. Охин маань цаашид төрж чадахгүй бол яах вэ? гэж айгаад байгаа. Эмч анхны төрөлт нь төрж чадаагүй учир цаашид төрөх эсэх нь хэцүү болж байгаа гэсэн. Би охиндоо байнга анхаарал тавьдаг, намайг эмнэлэгт хэвтэж байхад ийм хэрэг болсон байсан. Нэхэмжлэх зүйлгүй гэв.

   Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би сар өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан 2018 оны хавар байсан. Би Чулуунхороот сум руу ахынх руугаа явахаар болж найз *******тай машинтай нь явсан. Тухай өдрийн 14 цагийн орчимд байх ******* утсаараа нэг охинтой яриад уулзахаар болоод бид хоёр очиж уулзсан. Тэр охиныг Найрамдал паркын урд талд байх далангийн орчмоос авсан. Тэр охиных нь нэрийг нь санахгүй байна, харахад тэр охин 10-н жилийн хүүхэд байсан, ******* надад 8 дугаар ангийн охин гэж байсан. Тэр охинтой уулзахын өмнө ******* надад “нэг охинтой уулзана, би өмнө нь түүнтэй унтсан юм” гэсэн утгатай зүйл хэлсэн. Би нарийн лавлаж асуугаагүй. Ингээд бид 3 Цэнхэрийн дэлгүүрээс ундаа, печень аваад цэнхэрээс зүүн урагш шахуу голын эрэг дээр очсон. Голын эрэг очоод бургасны захад зогсохоор нь би машинаас буучихсан. Гол руу очихдоо би жолоочийн хажуу талд, харин нөгөө охин арын суудал дээр суугаад очсон. Машинаас буугаад баруун тийш нилээн алхаад голын эрэг дээр очиж суусан. Хэсэг хугацааны дараа ******* намайг дуудахаар нь очиход ******* “чи орох уу” гэхээр нь би машин руу шагайхад нөгөө охин арын суудал дээр уйлсан бололтой нулимс нь гарч хөлстэйгээ холилдсон өмдөө өмсөж байсан. Би тэгэхээр нь хажуу талд нь суухад тэр охин “энэ ах надад хүнтэй ирж байгаагаа хэлээгүй ш дээ” гэхээр нь би санаа зовоод шууд босоод явчихсан. Тэгсэн нөгөө охин машинаас гарч ирээд алхаад явна гээд байсан, тэр үед ******* охиныг аргадаад байх шиг байсан. Удалгүй ******* машинд орж ирээд хөдлөөд явж байх замдаа утсаар “ах нь явлаа шүү, уучлаарай” гэх утгатай зүйлийг нөгөө охинд яриад байсан. Ингээд бид хоёр *******ын машинтай хоёулхнаа шууд гараад явсан. ...Надад хичнээн удаа бэлгийн харьцаанд орж байсан талаараа юм яриагүй. Тухайн үед ******* архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

    Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 8873 тоот дүгнэлтэд: “1.Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S315, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWa, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар ******* нь *******гийн гэх ургийн биологийн эцэг байх боломжтой байна. 2.******* нь *******гийн гэх ургийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна” гэжээ. /хх-ийн 21-22/

 - Насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 7/

 - Насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 8/

 - Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/

 -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* нь насанд хохирогч *******г 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 4 удаагийн үйлдлээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт болон “Хэрлэн” голын эрэг дээр бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би *******гийн насыг нарийн сайн мэдээгүй, харин 8 билүү 9 дүгээр анги гэдгийг нь мэдэж байсан. ... Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон нь миний буруу, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ******* хамаагүй юм яриад байхаар нь унтаад үзчихье гэж бодоод авч явсан, тэр ч өөрөө зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* ахад анх танилцахдаа нас, анги, сургуулиа бүгдийг нь үнэн зөвөөр хэлсэн тул миний насыг мэдэж байсан. Би өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би ахтай бэлгийн харьцаанд орж байхдаа өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй, ахтай л бэлгийн ажил хийсэн. Миний ургийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эмийн аргаар зулбуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч *******өнхдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэсэг хугацааны дараа ******* намайг дуудахаар нь очиход ******* “чи орох уу” гэхээр нь би машин руу шагайхад нөгөө охин арын суудал дээр ... өмдөө өмсөж байсан. Би тэгэхээр нь хажуу талд нь суухад тэр охин “энэ ах надад хүнтэй ирж байгаагаа хэлээгүй ш дээ” гэхээр нь би санаа зовоод шууд босоод явчихсан....” мэдүүлэг /хх-ийн 19-20/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 8873 тоотын  дүгнэлтийн хэсэгт: “...******* нь *******гийн гэх ургийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй хохирогч *******тай бэлгийн харьцаанд орж байгаагаа ойлгож мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүхээс шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт ялын  хэмжээг тогтооно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэж тус тус заажээ. 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг  тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сарын хорих ялыг /энэ оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлээгүй/ нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хорих ялаар тогтоож, уг оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /насанд хүрээгүй хохирогчид гэм хорын хохиролд 120000 төгрөг төлсөн/ болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн .............. регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1.Шүүгдэгч Б овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Цэрэнбалжидын *******ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хорих хорих ялаар тогтоосугай.   

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /насанд хүрээгүй хохирогчид гэм хорын хохиролд 120000 төгрөг төлсөн/ болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг  2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ЭНХБААТАР