Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 328

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******д холбогдох эрүүгийн 1821001070358 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1999 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт .......................................... тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................ регистрийн дугаартай, ******* овогт *******.

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Рояал” нэртэй рестораны ширээн дээрээс хохирогч Г.*******-ийн эзэмшлийн  Самсунг С-5 маркийн гар утсыг хулгайлж 260000 төгрөгийн, хохирогч *******-ийн эзэмшлийн Скай Вега маркийн гар утсыг хулгайлж 160000 төгрөгийн, нийт 420000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч ба- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 сарын 30-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ Хэрлэн сумын 9 дүгээр баг Рояал ресторанд болсон бөгөөд уг арга хэмжээнд би оролцсон юм. ...*******и гар утсаа ширээн дээр ил тавьсан байсан. Орой тарахын үед буюу 23 цагийн орчимд бүжгийн талбай дээр гарч бүжиглээд буцаж ширээнд суух үед ширээн дээр байсан миний гар утас алга болсон байсан. *******и утсаа алдчихлаа гээд тэрүүгээр зөндөө хайсан боловч олоогүй. Тэгээд маргааш камер харж байгаад учрыг нь олъё гэж бодоод тэндээс тараад явсан. Тухайн үед манай ажлын *******атцэцэг бас утас алга болсон гээд хайж байсан. Тэгээд маргааш нь буцаж ирж камерийг үзэх гэхэд камерийн бичлэг дээр ямар ч харагдах боломжгүй, их харанхуй дүрстэй байсан. Тэгээд ажил дээр байхад *******атцэцэгийн гар утсыг манай байгууллагын ажилчин ******* гаргаж өгсөн байсан. Тэрээр *******-т өгөхдөө цаг харах гэж утсыг чинь авсан юм гэж хэлсэн байсан. *******и ч мөн *******г миний гар утсыг авсан байна гэж бодоод “эгчийнхээ гар утсыг гаргаад өгчих” гэхэд аваагүй гээд байсан. Тэгэхээр нь цагдаа руу дагуулаад явсан. Цагдаагийн газрын гадаа ирээд ******* “та гар утсаа хаанаас хэдээр авсан юм, би болохгүй бол төлөөд өгье, гэхдээ би аваагүй” гээд байсан. Тэгээд 2018 оны 01 сарын 02-ны өдрийн орой намайг гэртээ байж байхад манай ажлын хүн болох Энхцэцэг манай хашааны хаалгыг нүдээд дуудаад байхаар нь хашааны хаалгаа нээхэд “сонин юм болоод байна, сая гар утсыг чинь нэг хүн авчирч өгсөн” гэж хэлсэн. Хэн, ямар хүн чамд өгсөн юм гэж асуухад “би танихгүй, нүүрэндээ маск зүүсэн, хар өнгийн курткатай, сөөнгө хоолойтой эмэгтэй хүн байсан” гэж хэлсэн. Тэгээд гар утсыг үзэхэд миний утас мөн байсан. ...Манай ажлынхнаас ******* л Энхцэцэгийн гэрийг мэднэ. ...Сүүлд Нараатай уулзахад “тэр *******гийн ээж нь л чиний утсыг аваачиж өгсөн байх, ээж нь угаасаа ханиадтай, маск зүүж байсан юм” гэж хэлж байсан. ...*******и гар утсаа олсон тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  45-47/

Хохирогч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 сарын 30-ны өдөр манай ажлынхан шинэ жилийн баярын арга хэмжээгээ Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Рояал ресторанд тэмдэглэн өнгөрүүлсэн. Тус арга хэмжээний үеэр би бүжиглэхээ босохдоо сууж байсан ширээн дээрээ өөрийн эзэмшлийн Ske Vega маркийн цагаан өнгийн гар утсыг орхиод босоод бүжиглэж байгаад буцаад ширээндээ суухад миний гар утас, мөн миний хажуу талд сууж байсан Юмжидмаагийн гар утас алга болсон байсан. Тэгээд би баяр болж байсан учир нэг их тоохгүйгээр орхиод маргааш өглөө нь ажил дээрээ очоод гар утас алга болсон талаар хэлээд камер шүүж үзнэ гэж хэлэхэд манайд зөөгчөөр ажилладаг ******* гэх залуу би нэг гар утас авсан гэртээ орхисон байгаа яваад аваад ирье гэж хэлээд удалгүй ирэхдээ миний гар утсыг авч ирээд надад өгсөн. ...Надад одоо гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  50/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн орой 19 цагийн орчимд би хашаан дотроо хувинд нүүрс хийх гээд гадаа сууж байхад хаалган дээр хүн ирээд “таныг Цээгийн гэдэг үү” гэхээр нь би тийм гэж хэлсэн. Тэгээд би хаалган дээр дөхөж очоод чи хэн бэ гэхэд энэ хэн эгчийн гар утас, би хэн эгчийг айлгах гээд гар утсыг нь авсан юм аа та өгчих” гэж хэлэхээр нь би “гэр нь энд ойрхон байдаг, та аваачаад өгчих” гэсэн чинь “та аваачаад өгчих, та чаднаа” гэж хэлсэн бөгөөд “хэн өгч байгаа юм, би юу гэж хэлэх юм” гэхэд “адилхан эмэгтэй хүмүүс байж хэнийг нь гэдгийг нь хэлээд яахав, та өгчих” гээд надад Самсунг маркийн гар утас өгөөд явсан. Тэгэхээр нь би тэр гар утсыг шууд Юмжидмаагийн гэрт нь аваачаад өгсөн. ...Хэн гэдэг талаар мэдэхгүй байна, нэрээ хэлээгүй. Тэр эмэгтэй нүүрэндээ цагаан цайруу өнгийн масктай, дунд зэргийн нуруутай, жаахан махлагдуу биетэй, бараан өнгийн курткатай эмэгтэй байсан. Тэрээр сөөнгөдүү хоолойтой эмэгтэй байсан, насыг нь хэлж мэдэхгүй байна, би одоо 40 настай, ойролцоогоор надаас нээх эгч хүн биш байсан. ...******* нь нэг удаа ажлын газраас такситай надтай хамт яваад би гэрийнхээ гадаа бууж байсан, ******* цааш явж байсан. Тэгэхээр ******* л сайн мэдэж байх ёстой...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/

Гэрч *******.Ариунзул мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... *******и хүүгийнхээ курткийг нь өлгөх гэхэд халаасанд нь нэг утас байхаар нь хүүгээсээ асуусан чинь ажлынхаа эгчийн гар утсыг цаг харна гэж аваад халаасандаа хийгээд авчирчихсан байна. *******и өглөө ажил дээр очихдоо аваачиж өгнө өө гэж хэлсэн. Цагаан өнгийн том, таган дээр нь Vega гэсэн бичигтэй утас байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Маргааш өглөө нь гэрээс *******тай хамт ажил руу явж байхад нэг гар утас барьсан байсан. Түүнээс юун гар утас юм бэ гэж асуухад эгчээ би шөнө ирж байхдаа такси барьж ирсэн, тэгээд таксины арын суудал дээрээс олсон гэж надад хэлж байсан. Орой ажлаа тараад гэрт очиход түүний ээж Ариунзул нь *******аясаа хүний гар утсыг согтуудаа авсан байна гэж надад ярьсан. ...Сүүлд сонсоход 2 гар утас авсан, хоёуланг нь эзэнд нь өгсөн гэж яриа байсан. ...Ариунзул нь хар өнгийн богино куртка, цэнхэр өнгийн маск зүүгээд яваад байдаг бөгөөд шинэ жилийн үеэр ханиад хүрсэн, хоолой нь сөөнгө байсан. Хохирогчийн яриаг сонсоод байхад байхад Ариунзул нь гар утсыг аваачиж өгсөн байх гэж дотроо боддог юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/

- Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36/

-Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-62/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

     Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Рояал” нэртэй рестораны ширээн дээрээс хохирогч Г.*******атцэцэгийн эзэмшлийн  Самсунг С-5 маркийн гар утсыг хулгайлж 260000 төгрөгийн, хохирогч *******мжидмаагийн эзэмшлийн Скай Вега маркийн гар утсыг хулгайлж 160000 төгрөгийн, нийт 420000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...ширээн дээр ил тавьсан байсан 2 ширхэг андройд гар утсыг аваад гэрлүүгээ харьсан. 2018 оны 01 сарын 01, 02-ны өдрүүдэд хулгайлсан гар утаснуудаа эзэнд нь буцааж өгсөн...“ гэж /хх-ийн 61-62/, түүнийг давхар нотолсон хохирогч *******мжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... *******и ч мөн *******г миний гар утсыг авсан байна гэж бодоод “эгчийнхээ гар утсыг гаргаад өгчих” гэхэд аваагүй гээд байсан. Тэгэхээр нь цагдаа руу дагуулаад явсан. Цагдаагийн газрын гадаа ирээд ******* “та гар утсаа хаанаас хэдээр авсан юм, би болохгүй бол төлөөд өгье, гэхдээ би аваагүй” гээд байсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн орой намайг гэртээ байж байхад манай ажлын хүн болох Энхцэцэг манай хашааны хаалгыг нүдээд дуудаад байхаар нь хашааны хаалгаа нээхэд “сонин юм болоод байна, сая гар утсыг чинь нэг хүн авчирч өгсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-47/, хохирогч Г.*******атцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би баяр болж байсан учир нэг их тоохгүйгээр орхиод маргааш өглөө нь ажил дээрээ очоод гар утас алга болсон талаар хэлээд камер шүүж үзнэ гэж хэлэхэд манайд зөөгчөөр ажилладаг ******* гэх залуу би нэг гар утас авсан гэртээ орхисон байгаа яваад аваад ирье гэж хэлээд удалгүй ирэхдээ миний гар утсыг авч ирээд надад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/, гэрч *******нхцэцэг /хх-ийн 51-53/, *******.Ариунзул /хх-ийн 27-28/, ******* /хх-ийн 54-56/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,  эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх санал гаргаж байгаа, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.        

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

 

 

1. Шүүгдэгч ******* овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ванягийн *******г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.        

 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******г оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.        

 

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ....................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        *******.ЭНХ*******ААТАР