Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 338

 

                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Улсын яллагч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт *******д холбогдох эрүүгийн 1821006210371 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрийн инженер мэргэжилтэй, “Анчир” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 4 сараас 4 насны 2 хүүхдийн хамт ........................................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ....................... регистрийн дугаартай, Ху овогт *******.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн урд талын авто зам дээр хохирогч *******-ын толгойн тус газар нь гараараа болон хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний төвийн урд талын авто зогсоол дээр ирээд зогсоод машинаасаа буухад *******, *******, ******* нар гадаа зогсож байсан. Би *******тай уулзаж мэндлэх гэхэд намайг шууд алгадсан. Тэгээд бид хоёр хальт маргалдахад ******* намайг заамдаад татаж чирээд миний толгой руу гараараа 2 удаа цохиж мөн нэг удаа гэдэс рүү гараараа цохисон. Тэгээд болиод харихаар явж байхад рүү дахин ******* утсаар залгаж дуудаад хүрээд ир учраа олъё гэж хэлэхээр нь буцаж үйлчилгээний төвийн урд талд ирж зогсоод машинаас буухад ******* дахин миний гэдэс рүү нэг удаа цохиж толгой руу 2 удаа гараараа цохисон, мөн 3 удаа хөлөөрөө толгой руу өшиглөсөн. Тухайн үед би газарт хэвтээд босч ирээд шууд машиндаа суугаад явсан. Би *******тай маргалдаагүй. Мэндлэх гээд очоод гар барих гэхэд намайг алгадаж улмаар зодсон. Би *******ыг огт цохиж зодоогүй. Надад гаргах гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

Гэрч *******мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Дэд дарга // болон хоёр миний машинаас буугаад өөдөөс нь очоод тухайн хоёр хүнтэй гар барьсан. Дэд дарга тухайн хоёр хүний нэгэнтэй нь гар бариад нөгөө залуутай нь гар барих гэтэл дэд даргыг алгадсан. Тухайн үед өөрийг нь алгадсан залуутай бага зэрэг маргалдаж байгаад буцаж миний машинд ирж суусан юм. Харин гэх залуу тухайн хоёр залуутай юм ярьж байгаад дэд даргыг ярилцаад учраа олъё гээд дуудаад машинаас гаргаж ирсэн ба тухайн үед дэд даргыг алгадсан залуу дахин элэг рүү нь цохисон. Би тухайн үед машиндаа байсан бөгөөд болсон асуудлыг хараад салгах гээд байж байхад ыг өшиглөөд тонгойх үед нь дээрээс нь гараараа 1-2 орчим удаа цохисон. Гэтэл кровн маркийн машинаас ******* гэх хүн бууж ирээд Та нар яах гэж асуудал үүсгээд байгаа юм бэ? гээд г нэг удаа хацар руу нь цохисон бөгөөд тухайн үед ******* гэх хүнийг хөөж байгаа харагдсан. Би г болиулах гээд зууралдаж байхад өөрийг нь зодсон гэх залуутай зууралдаж байсныг нь бид хоёр салгасан. Тэгээд би дэд даргыг машиндаа суулгах гээд байж байтал дахин нэг удаа цээж рүү нь өшиглөсөн. ...Бид нарыг тэнд очиж зогсоход ын сууж байсан талын хаалганы хажууд нөгөө залуу зогсож байсан бөгөөд буух гэж байхад дахин нэг удаа элэг рүү нь цохисон. ...ыг алгадсан гэх залуу нь ын багын найз нь гэж ярьж байсан бөгөөд тухайн залуу ын толгой, цээж рүү нь 2 удаа өшиглөсөн, мөн толгой руу нь хэд хэдэн удаа /хэд гэдгийг нь санахгүй байна гэх/ мөргөсөн, мөн миний санаж байгаагаар гараараа 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ямар шалтгаанаар зодсоныг нь мэдэхгүй, ямар ч байсан шалтгаан байгаа л байлгүй. Тухайн үед эхлээд зодохдоо гараараа цохиод тонгойнгуут нь өшиглөж байсан. Дараагаар нь бид хэдтэй учраа олъё гэж дуудахдаа дахин зодсон. Тэгэж зодохдоо шанаанд нь гараараа цохисон, мөн газар унагаасан. Би тухайн үед 4-5 пиво уусан байсан учир цохисон зодсоныг тэр болгоныг тоолоогүй учраас хэдэн удаа цохисоныг мэдэхгүй, ямар ч байсан цохиж зодсон. бол эсэргүүцэж зодолдсон зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 778 тоот дүгнэлтэд: "1. ******* биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 25/

-Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-33/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн урд талын авто зам дээр хохирогч ******* толгойн тус газар нь гараараа болон хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэгээд боличоод байсан чинь чи ер нь яахаараа намайг алгаддаг юм гээд араас ирээд дуугараад байхаар нь эргэж очоод гэдэс рүү нь нэг цохисон. Тэгээд бид хоёр муудалцаад жаахан зууралдсан, мөн миний хувцас хунарыг урсан, тэгэхээр нь би хэд хэдэн удаа цохих нь цохьсон. ...Хохирол болон гэм буруугийн хувьд маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 31-33/, түүнийг давхар нотолсон хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид хоёр хальт маргалдахад ******* намайг заамдаад татаж чирээд миний толгой руу гараараа 2 удаа цохиж мөн нэг удаа гэдэс рүү гараараа цохисон. Тэгээд болиод харихаар явж байхад рүү дахин ******* утсаар залгаж дуудаад хүрээд ир учраа олъё гэж хэлэхээр нь буцаж үйлчилгээний төвийн урд талд ирж зогсоод машинаас буухад ******* дахин миний гэдэс рүү нэг удаа цохиж толгой руу 2 удаа гараараа цохисон, мөн 3 удаа хөлөөрөө толгой руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/, гэрч *******дгаригийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн “...Дэд дарга тухайн хоёр хүний нэгэнтэй нь гар бариад нөгөө залуутай нь гар барих гэтэл дэд даргыг алгадсан. ...Би тухайн үед машиндаа байсан бөгөөд болсон асуудлыг хараад салгах гээд байж байхад ыг өшиглөөд тонгойх үед нь дээрээс нь гараараа 1-2 орчим удаа цохисон. ...Тэгээд би дэд даргыг машиндаа суулгах гээд байж байтал дахин нэг удаа цээж рүү нь өшиглөсөн. ...Бид нарыг тэнд очиж зогсоход ын сууж байсан талын хаалганы хажууд нөгөө залуу зогсож байсан бөгөөд буух гэж байхад дахин нэг удаа элэг рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/, гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед эхлээд зодохдоо гараараа цохиод тонгойнгуут нь өшиглөж байсан. Дараагаар нь бид хэдтэй учраа олъё гэж дуудахдаа дахин зодсон. Тэгэж зодохдоо шанаанд нь гараараа цохисон, мөн газар унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 778 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч ******* биед учирсан тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол /гэмтлүүд/ нь шүүгдэгч *******ын хохирогч ******* санаатайгаар толгойн тус газарт нь гараараа болон хөлөөрөө цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч *******д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргаж байгаагаас гадна шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.        

Шүүгдэгчийн учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ЖЯ91010534 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Х овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ........................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР